| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0204/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/203 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган, улсын яллагч Д.Сүрэнхор, шүүгдэгч Т.Ү******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ү*******д холбогдох эрүүгийн 1915004910231 дугаартай, 163/2019/0204/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ..... сумын .... ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын ....дугаар багийн Зөөлөнгийн ..... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г******* овогт Т******* Ү*******
Шүүгдэгч Т.Ү******* нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт иргэн Б.Г******* гээгдэл эд хөрөнгө болох “Samsung Galaxy J6” загварын гар утсыг завшиж, 409500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ү******* өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 1915004910231 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Г******* өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн 2 дугаар багийн Нэгдсэн эмнэлгийн хашаан дотроос өөрийн эзэмшлийн “Samsung Galaxy J6” загварын гар утсаа алдсан. ...Тухайн үед машинаас бууж суухдаа унагаасан байж магадгүй байх, ...ажил явдал гарчихсан байсан учраас яаруу, сандруу л буусан юм гэх мэдүүлэг /хх-12 тал /,
Гэрч Т.О*******ийн өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн төрсөн эгч Ү*******гийн хамт Нэгдсэн эмнэлэг ороод хүүхдээ үзүүлсэн. Эгч Ү******* зах руу мах авах гээд явсан. Тэгээд ирэхдээ хар өнгөтэй, “Samsung Galaxy J6” загварын андройд гар утас оллоо гээд ирсэн. Утас нь асаалттай дэлгэц нь кодтой байсныг эгч Ү******* унтраагаад кодыг гаргуулна гээд хот руу явуулсан юм гэх мэдүүлэг /хх-16 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Samsung Galaxy J6” загварын гар утас 409500 төгрөг гэх дүгнэлт /хх-20 тал/,
Шүүгдэгч Т.Ү*******гийн яллагдагчаар өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 07-оос 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байх аавуудын баяр болж байсан. Би Булган сумын 2 дугаар багийн нутагт Нэгдсэн эмнэлгийн хажууд байдаг Мөнхбаяр эмчийн хувийн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх урд талдаа засмал замын хажуугийн усны шуудуун дотроос олсон юм. Олох үед утас нь асаалттай нүүрэндээ “эхэлцгээе” гэсэн бичигтэй байсан. Ямар ч ашиглах боломж байхгүй байсан. Тэгэхээр нь би 2 симийг салгаж хадгалаад Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд очоод өөрийн ..... гэсэн дугаараа хийж барьсан. Тэгтэл ашиглах боломжгүй кодтой зөвхөн гаднаас дуудлага авдаг байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр хот руу утасны кодыг гаргуулчих гээд өгөөд явуулсан юм. ...Би гар утсыг цагдаагийн байгууллагаар дамжуулан эзэнд буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2-3 тал/, утас худалдах, худалдан авах гэрээ /хх-4 тал/, эд мөрийн баримт хураан авсан болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдгэлэл /хх 6-7/ шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-25-26 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-30 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-35-37тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ү******* нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт иргэн Б.Г******* гээгдэл эд хөрөнгө болох “Samsung Galaxy J6” загварын гар утсыг олж авч завшсан хууль зүйн факт, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч Б.Г, гэрч Т.О******* нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Ү*******гийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээ гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Ү*******гийн бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшиж байгаа үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Т.Ү*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Үүрйинтуяа нь хохирогчид “Samsung Galaaxy J6” загварын гар утсыг биет байдлаар буцааж өгснөөр хохирогч Б.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Т.Ү*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ү******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г******* овогт Т******* Ү*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ү******* торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Ү*******д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ү******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ү авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ү*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД