Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 85

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: У.*******,

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэчимэг, Л.Жавзмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох 201516000152 тоот эрүүгийн 2 хавтаст хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Л.******* нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн орчимд  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, ******* дэлгүүрийн урд иргэн У.*******тэй ялимгүй зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж зодон биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Л.*******ийн мэдүүлсэн: 2015 оны 06 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед ажил дээрээсээ буугаад тамхи авах гээд дэлгүүр рүү явсан, миний машиныг ******* жолоодож явсан. Тэгээд ******* дэлгүүрийн үүдэнд *******тэй таарсан тэр Истана маркийн өөрийнхөө машинтайгаа явж байсан би машинаасаа *******тэй мэндлээд дүү хэнтэй хамт явж байгаа юм бэ гэхэд цаанаас нь нэг залуу нэр асуудаг хэн бэ гэсэн, тэгэхээр нь би тэр залууг наад залуу чинь Вьетнам засвар ажилуулдаг залуу мөн юм үү гэж *******эс асуусан, би уг нь түүнийг хэрэв мөн байвал машин будуулах гэж байсан болохоор тэгж асуусан тэгсэн чинь тэр залуу намайг асуугаад байдаг хэн юм бэ машинаас буугаад ир, буучих гэсэн ******* бид хоёр машинтайгаа нөгөө Бат-Эрдэнийн машинтай зөв талаараа уулзаж байсан. Тэгээд зам чөлөөлөх гээд машиныг ******* хөдөлгөөд өмнө талд нь зогсооход нөгөө залуу машинаас буугаад ирсэн би ч машинаас буусан. Тэгсэн нөгөө залуу ирээд намайг заамдаж барьж аваад миний өмсөж байсан подволк ураад хүзүүний гинж тасалчихад бариад зогсохоор нь би гинжээ булааж авахаар түүнийг түлхсэн тухайн үед миний уур хүрээд яагаач үгүй байхад энэ нөхөр миний өмсөж байсан хувцас ураад, гинж таслахаар нь түүний нүүр рүү нь хоёр удаа цохисон, цохих ч гэж дээ түүнийг цааш нь түлхчихсэн чинь манай машинаас ******* бууж ирсэн тэр залуу миний тасалсан гинжийг бариад зууралдсан. Тэгээд гинж тавиад гүйгээд явсан тэгээд л би тэндээсээ явсан өөр зүйл болоогүй. Би *******ийг зүс үзвэл танина, гэхдээ тухайн үед би машин будуулах гэж байсан болохоор Вьетнам засвар ажилуулдагийг нь хальт мэдэх болохоор *******эс түүнийг мөн эсэхийг нь тодруулж асуусан тэгсэн чинь л тэр залуу намайг машинаас буугаад ир гэсэн. Би уг нь *******ийг цохих гэж огт бодоогүй тэр залуу намайг машинаас буугаад ир гэсэн. Уг нь би тэр залууг Вьетнам засварыг ажиллуулдаг залууг гэдгийг нь мэдсэн бол түүнтэй машин будуулах ажлын талаар ярих гэж байсан гэтэл тэр залуу намайг буугаад ир чи намайг асуудаг хэн юм бэ гээд байсан тэгээд намайг машинаас буугаад ирэхэд тэр залуу машинаасаа бууж ирээд шууд заамдаад миний хүзүүнд байсан гинж таслаад өмсөж явсан подволк урчихсан. Тэр миний гинжийг таслаад гартаа бариад зогсоод байхаар нь би түүнээс гинжээ салгаж авах гээд гараас нь татаад гинжээ салгаж аваад цааш нь түлхсэн би тэр залууг цохиогүй. Хэрэв тэр залуу миний хувцас гинжийг тасалж булааж аваагүй бол ийм зүйл болохгүй байсан. гэх  мэдүүлэг  /хх-ийн 22-23 дугаар хуудас/, “...Би уг нь *******ийг цохих гэж огт бодоогүй тэр залуу намайг машинаас буугаад ир гэсэн. Уг нь би тэр залууг Вьетнам засвар ажиллуулдаг залууг мөн гэдгийг нь мэдсэн бол түүнтэй машин будуулах ажлын талаар ярих гэж байсан. Гэтэл тэр залуу намайг буугаад ир чи намайг асуудаг хэн юм бэ гээд байсан тэгээд намайг машинаас буугаад ирэхэд тэр залуу машинаасаа бууж ирээд шууд заамдаад авсан. Тэгээд миний хүзүүнд байсан гинж таслаад өмсөж явсан подволк урчихсан тэр миний гинжийг таслаад гартаа бариад зогсоод байхаар нь би түүнээс гинжээ салгаж авах гээд гараас нь татаад гинжээ салгаж аваад цааш нь түлхсэн би тэр залууг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: 2015 ны 06 дугаар сарын 10-ны шөнө ажлаасаа тараад харих замдаа тамхи авахаар дэлгүүр хайж явж байтал *******, ******* нартай таарсан. Тэгээд *******тэй ярж байгаад дүү хэнтэй хамт явж байгаа юм бэ гэж асууснаас болоод уг хэргийн эхлэл тавигдсан. Улмаар ******* бид хоёр хоорондоо муудалцаж гарч барилцаж авсан. Тэгээд ******* хувцас урж, гинж тасдахаар нь гинжээ булааж аваад түүнийг нэг цохисон, тэгээд биднийг салгаад удалгүй тарцгаасан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.*******ийн мэдүүлсэн: 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед би Эрдэнээ /Жинхэнэ нэрийг мэдэхгүй байна/ гэдэг залуугаар Истана маркийн машинаар нь ажил руугаа хүргүүлэх гээд явж байгаад Марвэлийн хойд талын засмал замаар яваад ******* худалдааны төвийн өмнүүр гарч явахад машины өмнө талаар 25-25 гэсэн дугаартай Ланд 105 маркийн машин хашин зогссон. Тэгсэн нөгөө машины жолооч цонхоо буулгасан. Тэр машинд хоёр хүн сууж явсан, манай машинд гурвуул явж байсан юм. Тэгсэн нөгөө машины жолоочийн хажууд сууж явсан ******* манай машины жолоочоос архи байна уу? гэхэд манай машины жолооч байхгүй муухай Пүрэв хавиар байгаа байх гэсэн тэгсэн нөгөө ******* машинаасаа өнгийж хараад “цаана чинь сууж байгаа пизда хэн юм, яахлаараа над руу муухай хараад байгаа юм бэ” гэж над руу заахаар нь би “би юу” гэхэд тэр “тийм чи яахаараа над руу муухай хардаг юм бэ?” гэсэн би огт танихгүй хүн тэгж хэлэхээр нь гайхаад байсан. ******* намайг машинаасаа буугаад ир гэж хэлээд машинаасаа буухаар нь би машинаас буухад нөгөө ******* машинаасаа буусан байж байгаад миний хамар луу гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан. Би хамраа дараад доошоогоо бөхийхөд ******* толгойгоороо миний дух руу мөргөөд байхаар нь би өөрийгөө хамгаалах маягтай түүнийг түлхсэн чинь түүний футболк нь урагдаад хүзүүний гинж нь тасарчихсан тэр өргөн мөнгөн гинж зүүгээд явж байсан. ******* надруу нөгөө гинжээрээ шувхарсан. Намайг 15 минут орчим зодсон. Тэр намайг бараг л ухаан алдуулах гэж байсан, тэр намайг чи намайг танихгүй юу гэхээр нь би танихгүй гэхэд тэр чи яахаараа намайг таньдаггүй юм бэ гээд намайг мөргөсөн би гайхаад надаас чамайг хэн гэдэг юм бэ гэхээр нь би “Аагий” гэхэд тэр бүтэн нэрээ хэл гэхээр нь би ******* гэсэн. Тэгсэн ******* намайг цохихоо байснаа намайг халхын шоронд байхад миний өөдөөс ингэж байсан бацаан байхгүй гэж хэлээд дахиад мөргөсөн, Истанагийн жолооч Эрдэнээг энэ хүнийг аваач гэхэд ******* чи хүнээр авахуулдаг хэн бэ гээд дахиад мөргөөд цохисон. ******* жолооч руугаа энэ мууг машин руу хийгээтэх гээд намайг түлхээд байсан тэгснээ нөгөө хоёр намайг Истана руу 3 удаа суулгасан би тэр хоёроос зовж байгаад мултарч зугтаасан. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, ...Миний тэр үед барьж явсан гар утас ******* намайг зодсоноос болж гэмтсэн учраас ашиглах боломжгүй байсан болохоор дахиж бариагүй гэрт байж байгаад алга болсон. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Би тэр гар утсыг Улаанбаатар хотод ТД төвөөс 2015 оны 03 дугаар сард 1,380,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. ...Гэмт хэргийн улмаас миний гар утас эвдэж гэмтсэн, цамц урагдсан би энэ цамцаа нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас надад эмчилгээний зардалд болон Улаанбаатар хотоос ирсэн зардал мөнгө энэ тэр гээд маш их зардал гараад байна. Би эдгээр зардлыг хэлж байгаа юм. Прокурорт гаргасан зардал мөнгө бол миний 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралд Улаанбаатар хотоос хоёр өмгөөлөгчийн хамт ирж суухад гарсан холбогдох зардлууд байгаа юм. Би энэ баримтыг хүснэгтлээд хэрэгт хавсаргуулсан. Одоо нэмж Улаанбаатар хотоос байцаалт, мэдүүлэг өгөх гэж ирсэн зардал болох 107.300 төгрөгний баримтыг хэрэгт хавсаргамаар байна. гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 46 дугаар хуудас/

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч У.******* мэдүүлэхдээ: Хохирогч, 2015 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ******* төвийн урдуур явж байтал ******* машинтай урдуур шахаж ирээд зогссон. Тэгээд *******эс архи байна уу гэж асуусан. ******* архи байхгүй, муухай Пүрэвийн хавиар байгаа байх гэж хариулсан. Тэгтэл ******* цаана чинь сууж байгаа пизда хэн юм бэ гээд намайг хэлэхэд нь хэн би юу гэхэд тийм гээд буугаад ир гэсэн. Тэгээд би машинаас буутал машины урдуур тойрч ирээд намайг цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалах гэж *******ийг хориглосон. Түүнээс биш *******ийг цохиж гэмтээсэн зүйл огт байхгүй, нэг ч гар хүрээгүй. *******ийн мэдүүлж байгаагаар намайг ганц хоёр цохисон гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас болон бусад баримтаас харахад ганц хоёр цохиогүй нь илт харагдаж байгаа. Тухайн үед би зодуулсныхаа дараа яаралтай тусламжийн төвд очиж үзүүлж, томографын зураг авахуулахад хамар хугарсан, шүд хугарсан, хацар зулгарч урагдсан байсан. Тухайн үед миний биед учирсан гэмтлийг гараараа цохиж учруулаагүй, харин гинжээрээ цохиж намайг гэмтээсэн. Одоог хүртэл хэргээ хүлээхгүй шүүхийн өмнө худлаа ярьж байгаа нь хийсэн хэрэгтээ хэр гэмшиж байгаа нь харагдаж байна. Энэ хүн надтай хүний ёсоор хандаж, харьцаж байгаагүй. 2016 оны 06 дугаар сард эрүүл согтуу нь мэдэгдэхгүй над руу ярьсан. Тэр хэлэхдээ хоёр сая төгрөг өгье, чи гомдлоо авчих гэж хэлсэн. Миний эрүүл мэндийг хоёр сая төгрөгөөр үнэлж хандаж байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн *******, ******* нар нь бүгд *******ийн ах дүү нь юм. ******* гэх залуу ганц үнэн мэдүүлэг өгсөн гэрч байгаа юм. Тэгээд би *******той уулзаж найзтайгаа хамт очиж бичлэг хийсэн юм. Тэр бичлэг дээр ******* болсон явдлын талаар үнэн зөв ярьсан байгаа. Мөн *******ийн мэдүүлж байгаагаар тэр архи уухгүйгээр 4 жил болж байгаа гэдэг нь ч худлаа, саяхан бас согтуурч хүнтэй маргалдаж, хүн зодсон сураг бас байгаа. ******* нь надтай биеэрээ уулзаж уучлалт гуйгаагүй байгаа. Миний хувьд өдий их хэмжээний төлбөр зардал гаргачихсан байхад хохирол төлбөрөөс төлөөгүй, барагдуулаагүй байна. Тухайн үед авсан гэмтлээс болж миний хамар битүүрч улмаар толгой өвдөх болсон. Ийм учраас хурдан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Маш их гомдолтой байна. Мөн мөрдөн байцаагч Батболд гэх хүн хэргийг маш их замхруулсан хүн байгаа юм. Одоо миний биеийн байдал хамар битүүрэх, толгой өвдөх, шүд цөмөрч хугарсан байдалтай байгаа. Би нийт 18.820.993 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Миний хувьд нааш цаашаа явж байгаа бүх зардлыг өөрөөсөө гаргаж байгаа. Би шүд, хамраа янзлуулмаар байна, шарх соривоо арилгамаар байна. Миний хувьд хэргийг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд байхад нь удаа дараа гомдол хүсэлт гаргасан, хэргийг бүрэн гүйцэт шалгахгүй байна. *******ийн дүү нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөнө гээд цагдаагийн газар явж байсан талаар мөрдөн байцаах тасгийн дарга нь надад хэлсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гомдолтой байна” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******гийн мэдүүлсэн: 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай хамаатны ах ******* бид хоёр тамхи авах санаатай барилга дээрээс гарсан. Би машиныг нь жолоодож явсан. Тэгээд бид хоёр төвд ******* ахтай ******* дэлгүүрийн өмнө талд таарсан. Тэр өөрийнхөө Истана маркийн машинтайгаа явж байсан. ******* ах ******* ахтай мэндлээд дүү хэнтэй хамт яваа юм бэ гэхэд цаанаас нь Аптангэрэл гэдэг залуу чи муу хэн бэ намайг асуудаг хэн бэ гэж хэрүүл өдөөд чи муу буугаад ир гэж хэлж байсан. Би нөгөө машины өмнүүр нь зогссон юм, тэгсэн ******* машинаас буусан нөгөө залуу ч машинаас бууж харагдсан. Би зам чөлөөлж зогсох санаатай машинаа хөдөлгөөд замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд машинаас буугаад ирэхэд ******* ах нөгөө хүнтэй муудалцаад хоёулангийнх нь нүүр амнаас цус гарчихсан зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаж ******* ахыг аваад явсан чинь нөгөө ******* нь гүйгээд явсан. Тэгээд бид хоёр тэндээс явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, ...Тэр өдөр Л.******* ах хүзүүндээ мөнгөн 0,5 мм орчим өргөнтэй гоёлын гинж зүгээд явж байсан. ...тэр гинж яагаад тасарсныг мэдэхгүй, тэр өдөр намайг машинаас буугаад очиход *******, ******* хоёр нэг нэгнийгээ заамдаад зогсож байхаар нь салгаад *******ийг аваад явсан. Би тэр хоёрын зодолдож байсныг хараагүй, ...******* тэр үед утастай байсныг мэдэхгүй, хараагүй. гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 19 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Д.Бат-Эрдэний мэдүүлсэн: 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед би өөрийнхөө машинтай *******, Нямкаа нартай хамт харих гэж явж байгаад ******* дэлгүүрийн өмнө талд явж байтал хажуу талд *******той таарсан. Тэр өөрийнхөө машины жолоочийн хажууд нь суугаад явж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо мэндлээд онгойж байгаа дэлгүүр байна уу тамхи авах гэсэн юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн тэгээд бид хоёр хотоос ямар унаа гарсан юм бэ гээд ярьж байсан тэгээд тэр надаас дүүтэй хамт хэн явж байгаа юм бэ гэж асуусан чинь ******* хажуунаас чи нэр асуудаг хэн бэ гээд *******ийн өөдөөс хэлэхээр нь би *******ийг хөөе чимээгүй бай гэсэн тэгсэн. ******* машинаас буугаад машины өмнүүр тойроод явсан ******* бас машинаас бууж байгаа харагдсан машин нь хөдлөөд замаасаа гараад зогссон. Гадаа харанхуй байсан болохоор гаднах юм сайн харагдахгүй байсан тэгсэн нөгөө хоёр маргалдаад байх шиг байхаар нь би машинаас буугаад очиход ******* *******ийн футболкийг нь ураад, хүзүүний гинжийг нь таслаад гартаа бариад зогсож байсан. Тэр үед *******ийн машинаас ******* бууж ирсэн тэгээд тэр хоёрыг боль гэж салгасан ******* *******оос салахгүй хувцаснаас зуураад байсан. Тэгсэн ******* *******ээс гинжээ авах гээд нэг удаа түлхсэн. Нөгөө хоёр чи тавь би тавина гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо салангуутаа ******* гүйгээд яваад өгсөн тийм л зүйл болсон. *******ийн гар утас нь газар унасан байхаар нь би утсыг нь аваад араас нь очиж өгсөн. *******, ******* хоёр машиндаа суугаад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, ... Хэрэг болох үед Зоригоо хүзүүндээ миний гинжнээс арай өргөндүү гинж зүүсэн байгаа харагдсан. Миний гинжний өргөн 0,4 см болж байна энэ гинжнээс барагцаалбал 0,6 см өргөнтэй байсан болов уу гэж би бодож байна. Тэр гинжээ таслуулчихаад зүүгээгүй аваад хармаандаа хийж байгаа харагдсан. Хэрэг болох үед буюу ******* Зоригоо хоёр зууралдаж байхад ******* гартаа байсан гар утсаа газар унагаачихсан тэгэхээр нь би түүний газар байсан Ай поне 5 гар утас бал хоёрыг аваад хармаалсан байсан. Тэгээд *******ийг гүйгээд явсан дараа нь араас нь очиж гар утсыг нь өгсөн. ...Хар өнгийн гар утас байсан, зүгээр л асаж байсан шиг санагдаж байна. Эвдэрсэн үгүйг нь мэдээгүй. Намайг гар утсыг нь аваад голын бөөрөнхий товчийг дарахад гэрэл нь асаж байсан ш дээ. Ямар нэгэн хагарч гэмтсэн зүйл байгаагүй. гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 20 дугаар хуудас/, ...Би Аптангэрэл, ******* хоёрыг зууралдаж байхад нь машинаас бууж очоод тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь нөгөө хоёр чи тавьчих чи тавьчих гэж нэг нэгнийгээ хэлж байгаад салсан тэгсэн ******* гүйгээд яваад өгсөн. ...Би *******ийн гар утас нь газар унасан байхад нь аваад *******той хамт *******ийг Марвелийн үүдэнд байхад нь очиж өгсөн. Тэгсэн тэр цагдаа дуудсан гэж хэлээд зогсож байсан. Би *******ийн гар утас нь миний гар утас шиг хар өнгийн I pone 5 маркын гар утас байсан. I pone 6 rap утас чинь 5-аасаа арай нарийхан өндөр байдаг би сайн мэдэж байна. *******ийн гар утсыг түүнд аваачиж өгөхөд утас нь зүгээр асаж байсан ш дээ. гэх  мэдүүлэг / 2 дугаар хавтас 49 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.*******ийн мэдүүлсэн: Би одоо cap өдрийг нь сайн санахгүй байна марчихаж. Тэр өдөр би Марвел хоолны газрын хажуу талын писины тоглоом дээр тоглож байсан. Маргааш өдөр нь хот явах гээд унаа хайж байсан юм. Тэгсэн ******* хот явна гэж мэдэхээр нь түүнийг дуудаад түүгээр гэртээ хүргүүлээд маргааш нь хот явахаар болсон. Тэгээд тоглоомын газраас гараад ирсэн чинь ******* ах гэртээ хүргүүлэхээр болсон. Би Бат-Эрдэний машины ар талд утсаараа тоглоод, ******* жолоочийн хажуу талд нь суугаад явсан. Тэгээд тоглоомын газраас гараад ******* дэлгүүрийн үүдэнд ирээд зогсоход хажуу талаар хар өнгийн жиптэй хүн машинтайгаа шахаж ирж зогсоод жолоочийн хажуу талд сууж байсан Буязориг ах *******эс мэндлээд онгойж байгаа дэлгүүр байна уу гэж сургалсан. Тэгээд хажууд чинь сууж байгаа хэн юм бэ гэхэд ******* хажуу талаас өнгийгөөд харсан. Тэгээд тэр хоёр чи муухай хараад байгаа юм уу гээд хоорондоо ярилцаад машинаас буухаар болоод машинаас бууцгаасан. Би тухайн үед утсаараа тоглоод явж байсан. Тэгсэн тэр хоёр машины өмнө талд гараад хоорондоо заамдалцаад авсан. Аптангэрэл ах ******* ахын өмнөөс заамдаж авахдаа хүзүүний гинжийг нь тасалсан чинь ******* ах уурлаад байх шиг байсан. Тэгээд тэр хоёр Истангийн хажуу талын хаалган дээр ирээд зууралдаад байхаар нь би аягүй бол машинд ороод ирэх байх гэж бодоод машины хаалга нээгээд машинаас буугаад гүйж холдсон. Тэгсэн тэр хоёр зууралдаж байгаад ******* ах *******оос мултраад гүйгээд яваад өгсөн. ******* ах чи яахаараа миний гинжийг тасалдаг юм гээд уурлаад байсан тэгсэн ******* ах ахаа намайг уучлаараа гэж хэлээд байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, ...Тэгээд явж байтал хар машин машины хажуугаар орж ирж зогсоод *******эс онгойж байгаа дэлгүүр байна уу гэж асуух шиг болсон, би тухайн үед гар утсаараа тоглоод чихэндээ чихэвч хийсэн явж байсан юм. ******* хажуунаас нь нөгөө машинтай хүнийг харах шиг болсон чинь нөгөө хүн нь цаанаас юугаа хараад байгаа юм бэ гэсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн нөгөө хоёр машинаас буугаад гарсан. Машины гадаа нэг нэгнийгээ заамдалцаад байх шиг байсан, ******* чи миний гинжийг тасалчихлаа гээд байх шиг байсан. Нэг нэгнийгээ заамдалцаад байсан, тэгсэн миний сууж байсан машины хаалган дээр нөгөө хоёр заамдалцаад хүрч ирээд хаалга нээгдсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад гэрэлтэй шонгийн хажуу талд очоод зогссон. Тэгсэн ******* *******той зууралдаж байгаад зүүн тийшээгээ гүйсэн, ******* машиндаа суугаад явсан биллиардан дээр очиход цагдаагийн машин ирсэн байсан ер нь тийм л юм болсон ш дээ. ...******* *******ийг чи үхсэндээ хараад байгаа юм бэ гэхэд ******* би юу гэх шиг болсон тэгээд л хоорондоо маргалдаад эхэлсэн чинь нэг нэгнийгээ машинаас буугаад ир гэж хэлээд хоёулаа машинаас буусан. ******* эхлээд *******тэй заамдалцаж байгаад *******ийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохих шиг болсон түүнээс хойш тэр хоёр яаж нэг нэгнийгээ цохиж зодолдсоныг нь хараагүй, би тэр хоёрыг тэгээд салах байх гэж бодоод тоогоогүй машины ар талд утсаараа тоглоод сууж байсан юм. ...*******ийг ямар гинж зүүж байсныг нь хараагүй, тэр гинж тасалчихлаа л гээд байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан. ******* тухайн үед гартаа нэг нарийвтар юм унжуулаад чи миний гинжийг тасалчихлаа гээд байсан, тэр гинж нь нээх өргөн ч надад харагдаагүй. /2 дугаар  хавтас 92-93 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Одхүүгийн мэдүүлсэн: Одоо хэзээ гэдгээ санахгүй байна би тухайн өдөр машинтайгаа явж байхад ******* таараад намайг хүргээд өг гэж хэлэхээр нь би түүнийг машиндаа суулгаад нэгдүгээр сургуулийн өмнө байдаг халуун усны хажууд очиж зогссон. Тэгсэн машинд зүс танихгүй залуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо тэгсэн биздээ, гэсэн зодооны талаар яриад байсан. Би одоо юуны талаар яриад байсныг нь санахгүй байна, тэр хоёр хамт байж байгаад зодоон болсон юм болов уу гэж би бодсон. Тэгээд удаагүй нөгөө залуу нь яваад өгсөн. Гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 94 дүгээр хуудас/

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- У.*******ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн дүгээр хуудас 4/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 306 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.У.*******ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн хацар, эрүү, баруун духны арьсан доорхи цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-18/,

- Банкуудын тодорхойлолтууд /хх-ийн 28-36 дугаар хуудас/,

- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37, 39 дүгээр хуудас/,

  • Сэтгэц-наркологийн эмч Л.Өсөхжаргалын тодорхойлолт /хх-38/,
  • Хаан банкны зарлагын баримт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • БОЭТ-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Супер проб ХХК-ийн кассын орлогын ордер /хх-ийн 43 дугаар хуудас/,

- Петровис ШТС-ийн бэлэн мөнгөөр шатахуун авсан тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

  • Бүтэнжаргал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • ШТМ-ын зарлагын падан /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

 - Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

 - Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-59, 65 дугаар хуудас/,

- 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Ашид билгүүн даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 72 дугаар хуудас/,

- Хохирол төлбөрийн баримт /хх-ийн 95-107, 127-132, 139-163 дугаар хуудас/

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 164-165 дугаар хуудас/

- Хохирогч У.*******ийн хохирлын тооцоо /хх-ийн 166 дугаар хуудас/

- Хохирол төлбөр өгсөн баримт /хх-ийн 167 дугаар хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас хх-ийн 15, 16-17 дугаар хуудас/

- Бэлэн мөнгөний орлогын баримт /2 дугаар хавтас 22 дугаар хуудас/

- Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас 23 дугаар хуудас/

- Хохирогч У.*******ийн нэмж гаргасан зардлын баримт /2 дугаар хавтас 36-38 дугаар хуудас/

- Хураан авах тогтоол, тэмдэглэл /2 дугаар хавтас 43-44 дүгээр хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 дугаар хавтас 45 дугаар хуудас/

- Зардлын баримт /2 дугаар хавтас 51, 97, 129-136 дугаар хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө хохирогч болон түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн хот хооронд зорчиход зарцуулсан шатхууны мөнгөн дүнгийн баримт, хохирлын тооцоо, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:

“Танхайрах гэмт хэрэг” нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар нэгэн шалтаг шалтгаангүй эсхүл үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, нийгмийн хэв журам болон ёс суртахууны наад захын хэм хэмжээг илтэд зөрчихөд чиглэсэн хувийн бус, танхайн шинжтэй сэдэлтийг хамруулж үздэг.

Харин тодорхой сэдэлтэй буюу хувийн таарамжгүй харьцаа зэргээс үүдэн маргалдсан, ингэхдээ тодорхой субъект руу тухайлан хандсан үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон бол дээрх хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулахгүй болно.

Шүүгдэгч Л.******* нь *******д хандаж ... “дүүгийн цаана хэн яваа юм бэ“ гэхэд, У.******* ...“ чи намайг асуудаг хэн бэ” гэсэн агуулга бүхий үг хэлж улмаар маргалдан буугаад ир гэж хоёул уриалан дуудаж зохисгүй харьцаа үүсгэсэн шалтгаанаар маргалдаж эхэлсэн бөгөөд улмаар хохирогч У.*******, шүүгдэгч Л.******* нар харилцан заамдалцсан байна. Хохирогч У.******* шүүгдэгч Л.*******ийн футболкноос заамдаж урсан /хх-ийн 65 дугаар хуудас/, гинж тасалсанаас үүдэн Л.******* тасарсан гинжийг татан авахдаа хохирогчийн нүүрэн тус газарт шавхарч, хамар, хацар луу цохих зэргээр хохирогчид тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд зовхины цус хуралт, хамар зүүн хацрын зулгаралт, эрүү баруун духны арьсан доорхи цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгт дээр дурдсан маргааны эхлэл, шалтгааныг үгүйсгэсэн, өөрөөр мэдүүлсэн зүйлгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Тухайлбал: гэрч Б.******* мэдүүлэхдээ...” 2015 оны 06 сарын 10-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай хамаатны ах ******* бид хоёр тамхи авах санаатай барилга дээрээс гарсан, би машиныг жолоодож явсан. Тэгээд бид хоёр төвд ******* ахтай ******* дэлгүүрийн өмнө талд таарсан. Тэр өөрийнхөө Истана маркийн машинтайгаа явж байсан. ******* ах ******* ахтай мэндлээд дүү хэнтэй яваа юм бэ гэхэд цаанаас нь ******* гэдэг залуу чи муу хэн бэ, намайг асуудаг хэн бэ гэж хэрүүл өдөөд, чи муу буугаад ир гэж хэлж байсан би нөгөө машины өмнүүр нь зогссон юм. Тэгсэн ******* машинаас буусан нөгөө залуу ч машинаас бууж байгаа харагдсан би зам чөлөөлж зогсох санаатай машинаа хөдөлгөөд замаа чөлөөлж зогссон. Тэгээд машинаас буугаад ирэхэд ******* ах нөгөө хүнтэй заамдалцаад хоёулангийнх нь нүүр амнаас цус гарчихсан зогсож байхаар нь очоод тэр хоёрыг салгаж ******* ахыг аваад явсан чинь нөгөө ******* нь гүйгээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Д.******* мэдүүлэхдээ ...” 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед би өөрийнхөө машинтай *******, Нямкаа нартай хамт харих гээд явж байгаад ******* дэлгүүрийн өмнө талд явж байтал хажуу талд *******той таарсан. Тэр өөрийнхөө машины жолоочийн хажууд нь суугаад явж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо мэндлээд онгойж байгаа дэлгүүр байна уу тамхи авах гэсэн юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн тэгээд бид хоёр хотоос ямар унаа гарсан юм бэ гээд ярьж байсан. Тэгээд тэр надаас дүүтэй хамт хэн явж байгаа юм бэ гэж асуусан чинь ******* хажуунаас чи нэр асуудаг хэн бэ гээд *******ийн өөдөөс хэлэхээр нь би *******ийг хөөе чимээгүй бай гэсэн. Тэгсэн ******* машинаас буугаад машины өмнүүр тойроод явсан ******* бас машинаас бууж байгаа харагдсан машин нь хөдлөөд замаасаа гараад зогссон. Гадаа харанхуй байсан болохоор гаднах юм сайн харагдахгүй байсан. Тэгсэн нөгөө хоёр маргалдаад байх шиг байхаар нь би машинаас буугаад очиход ******* *******ийн футболкийг нь ураад, хүзүүний гинжийг нь таслаад гартаа бариад зогсож байсан. Тэр үед *******ийн машинаас ******* бууж ирсэн. Тэгээд тэр хоёрыг боль гэж салгасан ******* *******оос салахгүй хувцаснаас зуураад байсан. Тэгсэн ******* *******ээс гинжээ авах гээд нэг удаа түлхсэн. Нөгөө хоёр чи тавь би тавина гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо салангуутаа ******* гүйгээд яваад өгсөн тийм л зүйл болсон. *******ийн гар утас нь газар унасан байхаар нь би утсыг нь аваад араас нь очиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/, гэрч Х.******* мэдүүлэхдээ...”би одоо он сар өдрийг сайн санахгүй байна мартчихаж. Тэр өдөр би Марвел хоолны газрын хажуу талын писины тоглоом дээр тоглож байсан. Маргааш өдөр нь хот явах гээд унаа хайж байсан юм. Тэгсэн ******* хот явна гэж мэдэхээр нь түүнийг дуудаад түүгээр гэртээ хүргүүлээд маргааш нь хот явахаар болсон. Тэгээд тоглоомын газраас гараад ирсэн чинь ******* ах гэртээ хүргүүлэхээр болсон. Би Бат-Эрдэний машины ар талд утсаараа тоглоод, ******* жолоочийн хажуу талд нь суугаад явсан. Тэгээд тоглоомын газраас гараад ******* дэлгүүрийн үүдэнд ирээд зогсоход хажуу талаар хар өнгийн жиптэй хүн машинтайгаа шахаж ирж зогсоод жолоочийн хажуу талд сууж байсан Буязориг ах *******эс мэндлээд онгойж байгаа дэлгүүр байна уу гэж сургалсан. Тэгээд хажууд чинь сууж байгаа хэн юм бэ гэхэд ******* хажуу талаас өнгийгөөд харсан. Тэгээд тэр хоёр чи муухай хараад байгаа юм уу гээд хоорондоо ярилцаад машинаас буухаар болоод машинаас бууцгаасан. Би тухайн үед утсаараа тоглоод явж байсан. Тэгсэн тэр хоёр машины өмнө талд гараад хоорондоо заамдалцаад авсан. ******* ах ******* ахын өмнөөс заамдаж авахдаа хүзүүний гинжийг нь тасалсан чинь ******* ах уурлаад байх шиг байсан. Тэгээд тэр хоёр Истанагийн хажуу талын хаалган дээр ирээд зууралдаад байхаар нь би аягүй бол машинд ороод ирэх байх гэж бодоод машины хаалга нээгээд машинаас буугаад гүйж холдсон. Тэгсэн тэр хоёр зууралдаж байгаад ******* ах *******оос мултраад гүйгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-70 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгээр шүүгдэгч Л.*******ийн үйлдлийг ялимгүй зүйлээр шалтагласан буюу танхайн сэдэлтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Хохирогч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” тасарсан гинжээр миний толгой руу 5-6 удаа ороолгосон” гэж мэдүүлдэг боловч шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 306 дугаар дүгнэлтэд хамар хацарт зулгарсан шархтай /2х0,8/ гэжээ. Өөрөөр хэлбэл дээрх гэмтэл нь нэг удаагийн гинжээр шавхрах үйлдлийн улмаас үүссэн байна гэж дүгнэх боломжтой байна. Түүнчлэн, шүүхийн шинжилгээний албаны №306 дугаар шинжээчийн “...хохирогч У.*******ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн хацар, эрүү, баруун духны арьсан доорхи цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх..” дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээгүй байна.

Хохирогч У.*******ийн өмгөөлөгч Л.Жавзмаа ...”шүүгдэгч Л.******* нь гинжийг зэвсгийн чанартай ашиглаж танхайрсан байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана уу” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр Магадлалд “гинжийг хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтанд хамаарах эсэхийг шалгах” гэснээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж гэрч нараас асууж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Л.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байна.

Хохирогч У.******* нь “******* машинаасаа өнгийж хараад “цаана чинь сууж байгаа пизда хэн юм, яахлаараа над руу муухай хараад байгаа юм бэ” гэж над руу заахаар нь би “би юу” гэхэд тэр “тийм чи яахаараа над руу муухай хардаг юм бэ?” гэсэн би огт танихгүй хүн тэгж хэлэхээр нь гайхаад байсан. ******* намайг машинаасаа буугаад ир гэж хэлээд машинаасаа буухаар нь би машинаас буухад нөгөө ******* машинаасаа буусан байж байгаад миний хамар луу гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан. Би хамраа дараад доошоогоо бөхийхөд ******* толгойгоороо миний дух руу мөргөөд байхаар нь би өөрийгөө хамгаалах маягтай түүнийг түлхсэн чинь түүний футболк нь урагдаад хүзүүний гинж нь тасарчихсан тэр өргөн мөнгөн гинж зүүгээд явж байсан. ******* надруу нөгөө гинжээрээ шувхарсан. Намайг 15 минут орчим зодсон”,

шүүгдэгч Л.******* нь “2015 оны 06 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед ажил дээрээсээ буугаад тамхи авах гээд дэлгүүр рүү явсан, миний машиныг ******* жолоодож явсан. Тэгээд ******* дэлгүүрийн үүдэнд *******тэй таарсан тэр Истана маркийн өөрийнхөө машинтайгаа явж байсан би машинаасаа *******тэй мэндлээд дүү хэнтэй хамт явж байгаа юм бэ гэхэд цаанаас нь нэг залуу нэр асуудаг хэн бэ гэсэн, тэгэхээр нь би тэр залууг наад залуу чинь Вьетнам засвар ажилуулдаг залуу мөн юм үү гэж *******эс асуусан, би уг нь түүнийг хэрэв мөн байвал машин будуулах гэж байсан болохоор тэгж асуусан тэгсэн чинь тэр залуу намайг асуугаад байдаг хэн юм бэ машинаас буугаад ир, буучих гэсэн ******* бид хоёр машинтайгаа нөгөө Бат-Эрдэнийн машинтай зөв талаараа уулзаж байсан. Тэгээд зам чөлөөлөх гээд машиныг ******* хөдөлгөөд өмнө талд нь зогсооход нөгөө залуу машинаас буугаад ирсэн би ч машинаас буусан. Тэгсэн нөгөө залуу ирээд намайг заамдаж барьж аваад миний өмсөж байсан подволк ураад хүзүүний гинж тасалчихад бариад зогсохоор нь би гинжээ булааж авахаар түүнийг түлхсэн тухайн үед миний уур хүрээд яагаач үгүй байхад энэ нөхөр миний өмсөж байсан хувцас ураад, гинж таслахаар нь түүний нүүр рүү нь хоёр удаа цохисон” гэж хэрэг учралын талаар өөр өөр мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго нь хувийн сэдэлттэй байх тул шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.******* Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь  хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2000 оны 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******ийн ялтайд тооцогдох хугацаа дуусч ялгүй болсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.2-д зааснаар “ энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ:

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэжээ.

Шүүгдэгч Л.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-нд бичигдсэн 4 минут 20 секундын бичлэг байх бөгөөд хуульд зааасан нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д зааснаар нотлох чадвара алдсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иймд шүүх дээрх бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2. Гэмт хэргийн улмаас хохирогч У.******* гэм хорын хохиролд 18.820.993 гэж тооцож байгаа боловч өнөөдрийн байдлаар гарсан бодит зардал нь 7.230.643 төгрөгийн зардал гарч байгааг шүүгдэгч *******оос гаргуулах саналтай байна. Харин үлдэгдэл хохирол төлбөр 9.999.510 төгрөгийн зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх саналтай байна. Энэ зардалд хугарсан хамар болон шүд, мөн шарх соривоо эмчлэхэд буюу цаашид гарах зардлыг тооцож гаргасан байгаа юм гэв.

Хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Л.*******оос гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Үүнд:бензин-37800 төг, БОЭТ-д эмчлүүлсэн-312420 төг, КТГ-80000 төг, толгойн КТГ-120000 төг, бензиний төлбөр-30000 төг, шүд эмчлүүлсэн -70000 төг, бензин-20000 төг, /1хх-40-46 дугаар хуудас/, бензин 110780 төг, гар утасны хохиролд 750000 төг, /1хх-95, 2хх-23 хуудас/,2015 оны 10 сарын 4-ны бензин-30000 төг, бензин-41000 төг, бензин-45003 төг,  нотариатын үйлчилгээнд-3500 төг, /1хх-95 дугаар хуудасны ар тал/, Хаан болор зочид буудлын хөлс-150 000 төг, Хүннү айр нислэгийн үнэ -68700 төг, хуульзүйн зөвлөгөө-50000 төг  /1хх-96-98 дугаар хуудас/, хот хоорондын зорчих тасалбар-56000 төг /2х28000 төг/, , Хүннү айр нислэгийн үнэ -68700 төг, Вьетнамд үзүүлэхээр явах нислэгийн үнэ-1401200 төг, /1хх-127-130 дугаар хуудас/, орчуулга-78000 төг, тариа-20000 төг, виз-48500 төг, компьютер оношилгоо-182700 төг / вьетнам донг 1=0.09 төг , 2030000х0,09 төг=182700/, Толгойн СТ сканнер-785700 төг /вьетнам донг 1=0.09 төг , 8730000х0,09 төг=785700/,Royal зочид буудал-50000 төг, бензин-98000 төг,бензин-50000 төг, бензин-55000 төг, бензин-40000 төг, бензин-39000 төг, бензин-54000 төг, бензин-30000 төг, бензин-40000 төг /1хх-151-161 хуудас/,  бензин-420497 төг /2хх-37 хуудас/, сорви арилгах тариа-135000 төг, буудлын төлбөр-60000 төг, бензин-151500 төг, /2хх-37-38 хуудас/, бензин-162209 төг /2хх-51 хуудас/, бензин-61500 төг /2хх-97 хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд -190000 төгрөгийн баримт гаргасан зэргийг нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчид учирсан бодит хохирол тул нийт 4999987 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Харин дараах хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй тул хэлэлцээгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, 42.3.1-д хохирогч нь өмгөөлөгч авах эрхтэй гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах …эрхтэй бөгөөд хохирогч уул эрхээ эдлэж өмгөөлөгч Л.Жавзмаа, Э.Эрдэнэчимэг нартай хуульзүйн тусллацаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн хөлсөнд 3000 000 төгрөг  авсан болох нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/ 1хх-108 хуудас/, бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-99 хуудас/, Хаан банкны дансны хуулга /2хх-142-143 хуудас/  зэргээр тогтоогдож байна. Хохирогч У.******* нь өөрийн хүсэл зоригоор өмгөөлөгч сонгон хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж үйлчилгээний хөлсөө төлсөн байна. Мөн бензиний зардал 2015 оны 09 дүгээр сарын 12-нд 30000 төг, 9 сарын 13-нд 35000 төг, 9 сарын 13-нд  35000 төгрөг нийт 100 000 төгрөг /1хх-95 дугаар хуудасны ар тал/, 2015 оны 10 сарын 02-ны 40000 төг,40500 төг нийт 80500 төгрөг /1хх-162-163 хуудас/, 2016 оны 4 сарын 30-ны өдрийн 51300 төгрөгний бензин, 04 сарын 27-ны 60000 төг / 2хх-51 хуудас/, 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 43493 төг /2хх-97 хуудас/ нийт 3335293 төгрөгийн хохирлыг хэлэлцэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл байцаан шийтгэх ажиллагаанд оролцож явсан эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал: 1-р хавтаст хэргийн 162-163 дугаар хуудсанд авагдсан 80500 төгрөгийн шатахууны баримтаар бариа засал хийлгэсэн, өмгөөлөгч авсан, зураг авахуулсан гэх боловч холбогдох нотлох баримт нь авагдаагүй байна. 2-р  хавтаст хэргийн 97 дугаар хуудсан дах 43493 төгрөгийн бензиныг МТ сайншанд гэх шатахуун түгээх станцаас авсан шатахууны баримт байна.

Өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш юм.

Мөн баримтууд дахь цаг хугацаанд хохирогч У.******* нь байцаан шийтгэх ямар ажиллагаанд оролцож явсан нь тодорхойгүй байна. Иймд Л.*******т холбогдох эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.    

Шүүгдэгч Л.******* нь хохирогч У.*******д 2680000 төгрөгний хохирол барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлэг /1хх-139-140 хуудас/, хохирол төлбөрийн мөнгө өгсөн баримт /1хх-167 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул нийт хохирлын дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

          Шүүгдэгч Л.******* нь 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Тус хэрэг шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.*******т урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй богох нь зүйтэй байна.