Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00042/и |
Дугаар | 435 |
Огноо | 2017-12-05 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 435
2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 136/ШШ2017/00435 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ;
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 02 дугаар сард Д.Бтой танилцаад 2014 оны 03 дугаар сараас хамтран амьдарч ирсэн. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Эыг төрүүлсэн. Амьдрах хугацаанд надад удаа дараа гар хүрч, олон удаа гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 2016 оны 10 дугаар сараас эхлэн хүү Энхбаярыг өөрийн асрамжид авч Д.Боос тусдаа амьдарсан. Иймд хүүг маань миний асрамжид үлдээж Д.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Эт хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдаанд ажилтай тул өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.Бод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Д.Б нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэднийг хамтын амьдралтай байх хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Э төрж, эцэг Д.Боор овоглон төрсний гэрчилгээг нь олгосон байна. /хх-4 дүгээр тал/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул насанд хүрээгүй хүүхдийн эх Б.Т нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Боос хүүхдийн тэтгэлгийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэмжээгээр гаргуулж хүү Б.Эыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 28,483 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.