Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 451

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.А-д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2009 оноос хойш Р.Атэй хамтын амьдрал зохиосон. Бид хамт амьдарч байх хугацаанд 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин С төрсөн. Бид амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ба зан харьцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул Р.А нь С-ний эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Учир нь хөдөө байдаг тул олон удаа Сайншанд суманд ирэх боломжгүй байна. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин С нь миний хүүхэд мөн байх боломжтой гэсэн байна. Иймд миний бие нь С эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө гэжээ.

Хариуцагч Р.А шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Учир нь миний бие хөдөө байдаг тул Сайншанд суманд байнга ирэх боломжгүй. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Р.А нар нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Р.Ад холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Р.А нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин С эх Ж.Ааар овоглон төрсний гэрчилгээг нь олгосон байна. /хх-8 дугаар тал/

2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин С эцэг нь мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хариуцагч Р.А гаргасан хүсэлтийн дагуу Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 136/ШЗ2017/01553 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин С эцэг нь Р.А мөн эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгасан болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлтээ гаргаж ирүүлсэн байх ба 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10670 тоот дүгнэлтэд: “... Р.А нь С биологийн эцэг байх боломжтой байна.” гэжээ. /хх-24 дүгээр тал/,

2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин С эцэг нь Р.А мөн болох нь зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Р.Аэс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулж охин С тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Аэс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон