Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

 

 

 

     

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Е-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Етой 2008 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Е.А төрсөн. Бид 2011 оны 12 дугаар сараас хойш үл ойлголцол, таарамжгүй байдлын улмаас хамтран амьдралгүй тусдаа амьдарч байгаа. Бидний хооронд ямарваа нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Е.Аг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Е шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Е.А нь миний хүүхэд мөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Еод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Е нар нь 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Е.А төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-6-7 дугаар тал/

Зохигч нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Е.Агийн асрамжийн талаар зохигч маргаагүй буюу хариуцагч Д.Е нь охин Е.Аг эх Г.Ггийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул хүүхдийн санал, зохигчийн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар охин Е.Аг эх Г.Ггийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Еоос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Е.Аг тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Еоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож, хариуцагч Д.Еоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 28,483 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон