Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч *******,

хохирогч *******,

хохирогч нарын өмгөөлөгч Г.Ням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201706000083 дугаартай, 132/2017/0103/Э индекстэй хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17-70 тоотод оршин суух, Хар сүрэгтэн овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргиин талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Уньт багийн нутагт ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж өмнөө явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч *******ийн биед хүндэвтэр гэмтэл, Г.Батсайханы эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учрууулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч *******ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэгдээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, Хохирогч *******ийн өгсөн: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 10-нь өдөр Хутаг-Өндөр сумын нутаг болох "Эх булаг" гэх газар Lехus 570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осол орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Миний зүүн гарын бугалаг хэсгээрээ 3 хугарсан. Одоогоор эмчийн хяналтанд байгаа. Бороололт удааширсан гэсэн оноштой байгаа. Байнгын эмчилгээтэй, эм бууж байгаа. Өөрийн биедээ үнэлгээ хийлгэсэн байгаа. Цаашдаа эмчилгээ хийлгэнэ. Миний 2 гар нэг нь халуун, нөгөө нь хүйтэн болсон. Судас барих чадвараа алдсан. Хохирол төлбөр огт аваагүй байгаа. Өмгөөлөгчийн хөлс хориролд нийт 10000000 төгрөг нэхэмжилсэн байна. Сая "Итгэл Истемэнт" XX үнэлгээний компаниар өөрийн гарт учирсан хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд 2715300 төгрөгний үнэлгээ хийгдсэн байгаа. Нийт 2715300 нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын өгсөн: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдер Lехus 570 маркын ******* улсын дугаартай машиныг барьж Хөвсгөл аймагруу 5 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумы нутаг дэвсгэр Уньт баг өнгөрөөд рашаан авах гээд дохисгоо өгчихөөд зүүн эрг гэтэл хойноос цагаан машин мөргөчихсөн. Өндөр жалганы хажуу руу машин унасан. Тэгээд Хаалга бүгд автоматаар түгжигдсэн. Лүүкээ онгойлгоод хүмүүсээ гаргасан. Хүмүүсээ гаргасан хойно энэ хүмүүс ирсэн. Замын цагдаагийн дүгнзлтээр энэ хүмүүс ерөөсөө тормоз гишгээгүй байсан. Би 1999 оноос хойш өнөөдрийг хүртэг машиныг тасралтгүй барьж байгаа. Энэ аваараас болж хохирол маш их гарсан. Шүүгдэгч тал 2 удаа бидэн дээр ирж уулзсан. Уулзахдаа Оюунбилэгийг чи гомдолгүй гээд хэлчих гэсэн. ******* ирээд чамаас уучлалт гуйх ёстой юу гээд доромжилж инээж байгаад гараад явсан. Энэ ослоос болж аав маань элэгний хорт хавдар биш суурь өвчтзй байсан. Ослын дараа буюу 4 дүгээр сард эход харуулахад яаралтай мэс засалд орох бол болохгүй госэн дүгнэлт гарсан. Энэ хүмүүст ийм байдалтай байна та нар ирж уулз гэхэд ерөесөө ирж уулзаагүй. Тэгзэд та нар өөрсдөө осол хийчихээд юу яриад байгаа юм гэж утсаар загнасан. Өноөдрийг хүртэл хохирол барагдуулсан юм байхгүй. Хот руу машинаа ачилт хийлгэж өөрсдөө аваачсан. Машины үнэлгээ болон ачилт нь нийт 19240000 төгрөг гарсан. Аавын элэгний хавдар нь өдөр өдрөөр өсөж байна. Яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн. Хагалгаанд орсон өнөөдрийг хүртэл биеийн байдал нь маш хэцүү байгаа Нийт эмчилгээний зардал 30581850 төгрөг гарсан. Маш их гомдолтой байна. Та нар хохирлоо л барагдуул л гэж шаардаж байсан. Энэ Оюунбилэг гэж охин манай эмнэлгийн гол хүн бөгөөд судсаар гар барьж онош тавьдаг. Өнөөдөр нэг гар нь ямар ч ажил хийх боломжгүй болсон. Тэгэхэд энэ хүмүүс өрөөнд нь орж ирээд доромжилчихоод гараад явж байгаа. Ийм байж болохгүй. Маш их гомдолтой байна. 3 дугаар сард 2 удаа ирж уулзсан. Тэрнээс хойш нэг ч уулзаагүй. Мөн аав маань эмнэлэгт хэвтээд сэхээнд байхад би уйлаад энэ хүмүүс рүү ярихад тэр уулздаг газраа уулзана гэж хэлсэн. Би энэ хүмүүсийг ухарч очоод мөргөөгүй шүү дээ. Цагдаагийн газрын дүгнэлтэнд ямар ч тоормоз гишгээгүй байдаг. Бараг санаатайгаар ирж мөргөсен байгаа. Тэгээд хохирол барагдуулсан зүйл байхгүй. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

2017060001083 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Г.Батсайханы өгсөн: Би 2017 оны 3-р сарын 10-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөлийн чиглэлд ажлаар явж байхдаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн рашааны ойролцоо замд явж байхад миний сууж явсан Lехus 570 маркийн ******* улсын цугаартай тээврийн хэрэгслийн араас ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлэн анхаарал болгоомжгүй явсаны улмаас машины араас мөргөж миний сууж явсан тээврийн хэрэгслийг далан луу унагааж онхолдуулсан. Машин дотор сууж явсан Г.Батсайхан миний бие болон тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* ******* нарын биед хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учирсан. Мөн тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болгож эвдрэл гэмтэл учруулсан. Би энэ машиныг 2011 оны 12 дугаар сарын сүүлээр шинээр нь авч байсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэл данстай байдаг юм. Тэр үед миний хүү ******* жолоодож явсан юм гэх мэдүүлэг /хх-53 тал/,

Хохирогч *******ийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгаас Хевсгөл аймгийн чиглэлд албан ажлаар *******, Г.Батсайхан, , морь унаач хүүхэд нарын хамт гарсан. Тэгээд Бултн аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн саахарын рашаан дөхөөд рашаанаэс авъяа гээд уулзвар луу эргэх гэтэл араас цагаан машин ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөж бид нар машинтайгаа хамт гүүрний хажуу талын жалга руу унаж онхолдсон. Нэг мэдэхэд би машинаас гарсан байсан бэ миний зүүн талын гар мэдээгүй байсан. Зүүн гар маань бугалгаараа 3 хугарсан. Би гомдолтой байна, гарсан бүх зардлыг нэхэмжилнэ. Би Орхон аймаг дахь Мөнхийн үйлс эмнэлэгт уламжлалт анагаахын эмч хийдэг бөгөөд сарын 650000 тэгрөгийн ажил эрхлэдэг одоо ажилгүй болсон тул 10000000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 56, 57 тал/,

Гэрч *******ын өгсөн: 2017 оны 3 дугаар сарьын 10-ны өдөр 11 цагийн орчим Lехus 570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Орхон аймгаас Хөвсгөл аймаг орохоор явсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт бэгийн саахарын рашаанаар орж рашаан авахаар дохио өгөөд өмнөөс ирж байсан машиныг өнгөрөөхөөр зогсож байтал араас цагаан өнгийн машин ирээд бид нарыг мөргөөд гүүрний хажуу талын жалгар уу унаж онхолдсон. Тэгээд би дээд талын салхивчийг онгойлгоод машинд байсан хүмүүсийг гаргаж хамгийн сүүлд өөрөө гарсан гэх мэдүүлэг /хх 59, 60 тал/,

Гэрч Л.*******ын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймаг орохоор ТОҮОТА НILUХ маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү ******* жолоодож явсан. Булган аймгиин Хутаг-Өндөр сумын Уньт багт байдаг сахарын рашааны ойролцоо явж байхад ...урд талд явж байсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлзасмал зам дээр огцом зогссон. Миний сууж явсан машины хурд 40-50 км цагийн хурдтай байсан бөгөөд зогсох хөдөлгөөн хийсэн боловч гулгаатай байсан тул баруун хойд талын гупрыг мөргөөд зогссон, урд байсан машиныг очиж мөргөсөн. Тэр машин гулгаж замын цаад талд гарсан. Тэгээд жалгын эрмэгдээр тогтох маягтай болоод жалгаруу гулсаж унасан гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,

Гэрч гийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарьын 10-ны өдөр 12 цагийн орчим Орхон аймгаас Хөвсгөл аймаг орохоор ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4 том хүн, 1 хүүхдийн хамт хөдөлсөн. Булган аймгийн ХутагӨндөр сумын Уньт багийн саахарын рашаан дөхөөд рашаанаас авах гээд уулзварлуу эргэх гэтэл араас цагаан машин ирээд миний сууж явсан тээврийм хэрэгслийг мөргөж бид нар машинтайгаа хамт гүүрний хажуу талын жалга руу унаж онхолдсон гэх мэдүүлэг /хх 63, 64 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Энхбаярын өгсөн: Тэр үед бид нар морь уралдуулах гээд явж байсан. Тэгсэн нилээн явж байгаад нэг гүүрний ойролцоо явж байтал миний сууж явсан машины араас нэг машин мөргөөд миний сууж явсан машин гүүрний хажуу талын жалгаруу унасан. Машин дотор Батсайхан багш, Зоригтбаяр ах, Номин эгч, Оюунбилэг эгч нар байсан. Би машины ард талын суудлын голд сууж явсан. Миний баруун гар талд Оюунбилэг эгч, зүүн гар талд Номин эгч сууж явсан. Харин Зоригтбаяр ах машин жолоодож явсан. Бид нар хамгаалах бүсээ зүүж явсан. Би машины дээгүүр гарсан ба Оюунбилэг эгчийн гар дээр гишгээгүй. Зоригтбаяр ах намайг өргөж гаргасан гэх мэдүүлэг /хх-226 тал/,

Гэрч ийн өгсөн: Би Г.Батсайханг урьд өмнө нь танихгүй. Би энэ хүнтэй 2 дахь удаагаа таарч байна. 4 дүгээр сарын сүүлээр нэг удаа ирж үзүүлсэн Өнөөдөр өглөө бас ирж үзүүлсэн. Элгэн дээр үүсгэвэртэй. Үүнийг мэс заслын аргаар тайрах хагалгаа төлөвлөж буй өвчтөн юм. Зам тээврийн осолд орж элэгний хорт хавдартай болох тохиолдол байхгүй. Элэг удаан хугацаагаар өвдсөн тохиолдолд болно. Тэрнээс богино хугацааны доргилтонд өөрчлөлт орохгүй. Урьдчилсан оношоор хортой хавдар гэж оношлогдож байгаа бөгөөд элэг нь хатуурсан ба энэ хавдрыг өөлж авах хагалгаанд 5 дугаар сарын 17-ны өдөр орно гэх мэдүүлэг /хх-227 тал/,

Шинжээч гийн өгсөн: Магадлуулагч Г.Батсайханы эмнэлэгийн бичиг баримтууд эмчийн үзлэг, гэмтлийн ЭХО болон бусад баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Тэдгээр шинжилгээг харьцуулахад 2016 оны 4 дүгээр сарын 20- ны өдөд ЭХО-д үзүүлсэн гэх Г.Батсайханы баримтанд элэгний 8 дугаар сегментэд 2,8-2,2 см элэгний ЭХО ойлт багассан голомт сүүдэртэй байсан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэвлийн эход элэгний 7,8 дугаар сегментэд 3,8-3,1 см ЭХО ойлт ихэссэн голомт сүүдэртэй гэсэн байсан. Өвчний онош нь элэгний 7,8 дугаар сегментийн хавдар, дэлүү томролтой хавсарсан В хэлбэрийн гэсэн байсан. Элэгний харьцаана дээрх хавдрын хэмжээ томорсон байсан. Дээрх хавдар нь /бүх төрлийн хавдрууд тодорхой хугацаанд тодорхой хэмжээгээр томорч өссөн байдаг/. Жилийн хугацаанд өөрөө өсөж томорсон уу, аль эсвэл гэмтлийн улмаас өссөн үү гэдгийг тогтоох боломжгүй байсан ба авто ослоос өмнөх ойрын хугацаанд хийгдсэн шинжилгээ байхгүй байсан. Тийм учраас гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Г.Батсайхан нь 2016 онд элэгний хавдар гэсэн оноштой байсан байна. Авто ослын улмаас энгийн хавдар байсан элэгний хавдар нь хорт хавдар луу шилжихгүй. Осол болохоос өмнө үе шатыг тогтоох боломжгүй Элэгнийн 7,8 дугаар сегментэд байрласан элэгний хавдартай байсан байна гэх мэдүүлэг /хх 235-236 тал/,

Шинжээч ын өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймагт эрүүгийн 201706000083 дугаартай хорэгт Lехus 570 маркийн ******* улсын дугаартай тзэврийн хэрэгслийн үнэлгээ гаргахаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй очсон. Уг тээврийн хэрэгсэл нь босоогоороо байсан ба баруун талаараа унаса( байдалтай Орхон аймагт байх Мастер засварын газарт байсан. Үзлэг хийхэд уг тээврийн хэрэгслийн баруун хойд, урд гупер хагарсан, урд салхины шил хагарсан дотор талын дэрүүд гарсан, дээврийн дэр гарсан, баруун талын толь хагарч таазны доторлогоо эвдэрч үрчийсэн байсан. Баруун урд талын дээвэр ханарсан дарагдсан байдалтай байсан. Баруун хойд үндсэн кузов багана дарагдаж хойш чихэгдсэн баруун гупер салсан хагарсан байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэл 15-20; эвдрэлтэй байсан ба уг тээврийн хэрэгслийг асааж үзэхэд мотор, хроп зүгээр ямар нэг эвдрэлгүй байсан, урд болон хойд гупер дээр замаск хийж будганд орж байсан ул мөр байсан ба замаск нь хагарсан цуурсан байдалтай байсан. Хойд урд гупр дээр 30-40% дээр замасктай байсан үндсэн их биед замаск байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 237-238 тал/,

Шинжээч ын өгсөн: Монгол улсын Замыч хөдөлгөөний дүрмийн заалт: Жолооч нь замын хөдөлгөөнд ороцохдоо урьдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэл шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин урьдаа яваа тээврийн хэрэгсэлтэй хэт ойр явсанаас мөргөсөн байна. Жолооч тээврийн хэрэгслийн хурдаас хамааран хоорондын зайг сонгож явах үүрэгтэй бөгөөд жолооч ******* нь 40- 50 км цагийн хурдтай явж байсан бол тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох боломжтой ба урьдаа явсан тээврийн хэрэгслээс 40-50 метрийн зайтай явсан тохиолдолд хатуу хучилттай /асфальтан/ зам дээр 10-15 метр тооромзны замыг туулах ёстой тул мөргөх боломжгүй гэх мэдүүлэг /хх 239-240 тал/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн хохирогч *******ийн биед хийсэн үзлэгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №301 дугаартай 1. *******ийн биед зүүн атгаал ясны доод 1/3-ээр далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд чөлөөлөхгүй гэх дүгнэг /хх 66 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албачы шинжээч эмчийн гийн биед хийсэн үзлэгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №302 дугаартай 1. гийн биед баруун шуу, мөрөнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Гэмтэл нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байж болчо гз дүгнэлт /хх 70 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэпдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 483 дугаартай 1. гийн баруун мөр, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэпээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийм зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хедөлморийн чадвар алдалтанд нолөелөхгүй гэх дү нэлт /хх 73 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай 1. *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 78 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4751 дугаартай 1. Г.Батсайханы биед элэгний 8 дугаар сегментэд зангилаа томрол тогтоогдлоо. Зангилаа томрол нь гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна гэх дүшэлт /хх 82 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийи 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай 1. Lехus 570 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөений дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна. 2. Уг зам тээврийн осол гарсан шалтгаан нь жолооч *******ын буруутай үйлдлээс болж гарсан байна. 3. ТОҮОТА HILUX маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* нь Замын хөдөлгөөний дурмийн 8.11 дэх заалт "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондыч болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг ХАБАЖЭ гэмт хэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарсан үндэслэл байхгүй байна гэх дүгнэлт /хх 88-89 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ын гаргасан 10 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2. Lехus 570 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хедөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй байна. ТОҮОТА HILUC маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалт "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход туүүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Жолооч ******* нь МУ-ын ЗХДүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөн байна. 4. Жолооч ******* нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөнөөс уул осол хэрэг гарсан байна гэж үзлээ гох дүгнэлт /хх 93-94 тал/ "Лэндс" ХХК-ийн Эрдэнэт хот дахь салбарын шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/27 дугаартай Lехus 570 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын зориулалтын үнэлгээ 7748500, бодит хохирлын хэмжээ 9878500 төгрөг гэх дүгнэлт /хх 98-125 тал/,

"Лэндс" ХХК-ийн Эрдэнэт хот дахь салбарын шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17/28 дугаартай ТОҮОТА HILUX маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 565000 төгрөг гэх дүгнэлт /хх 129-138 тал/,

"Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ТББ-ын үyэлгээчдийн 2017 оны дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай Lехus 570 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын шууд зардал 13135000 төгрөг, шууд бус зардал 3455000 төгрөг, нийт 16890000 төгрөг гэх дүгнэлт/хх 141-155 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 637 дугаартай 1. Г.Батсайханы биед элэгний хавдар тогтоогдлоо. Хавдар нь өөрийн эм жамаараа томордог өвчин тул зам тээврийн осолтой шалтгаант холбоог тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх 231 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-20 тал/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-27 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 34-36 тал/, "ЗБЗ Амьдрал бэлэглэгч" ХХК-ийн захирл тушаал /хх 48 тал/,

Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх 199 тал/,

Хавдар судлалын үндэсний төв клиникийн эмнэлэгийн албан бичиг /хх 201 тап/,

хохирогч нарын хохирлын баримтууд, "Итгэлт-Эстимейт" ХХК-ний хохирлын үнэлгээ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудын тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндер сумын нутаг Уньт багийн нутагт LEXUS маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож яваагүйн улмаас урдаа явсан Lехus 570 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан *******ийн биед хүндэвтэр гэмтэл, тээврийн хэрэгсолд 13435000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт топоогдож байна. Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батсайхан, ******* ******* нарын өгсөн мэдүүлэг, гэрч , Л.*******, О.Энхбаяр, нарын мэдүүлэг, зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №14 тоот дүгнэлт, хохирогч *******ийн биед зүүн атгаал ясны доод 1/3-ээр далд хугарал гэмтэл тогтоосон Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны едрийн №301 тоот дүгнэлт, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын үнэлгээчдийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай Lехus 570 маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын шууд зардал 13435000 төгрөг, шууд бус зардал 3455000 төгрөг, нийт 16890000 төгрөг гэх дүгнэлт, хорэгучралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно. Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслиин хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл, хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч уг гэмт хэрэг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдер гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д заасны дагуу шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөелөх үндэслэл болж байна. Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бегөөд түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хүндэвтэр гэмтэл, хохирогч ******* /Э.Батсайхан/ нарын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учирчээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн эмчилгээний зардал 5000000 төгрөг, бинзений зардалд 500000 төгрөг, 4-10 сарын цалинд 3655400 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1000000 төгрөг, эрүүл мэндиин хохирлын үнэлгээгээр 27115300 төгрөг, нийт 37270700 төгрөгийг, хохирогч ******* /Э.Батсайхан/ нар нь эд хөрөнгийн хохиролд машины эвдрэл гэмтэл, засвөрлах, зөөж тээвэрлэхэд 17740000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээний хөлс 1500000 төгрөг, эмчилгээний зардалд 30581858 төгрөг, нийт 49821858 төгрөгийг тус тус нэхэмжилж, нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд хохирогч *******ийн нэхэмжлэлийн тухайд: Хэргийн 39 талд авагдсан баримтуудаас эмчилгээний зардал, эмийн үнэ Монос-Эрдэнэ эмийн сангийн 12000₮, ӨлзийАмгалан ХХК-ийн 3200₮, Монос-Улаанбаатарын 6300₮, Шижирбумба ХХКийн 12700₮, хэргийн 40 талд авагдсан баримтуудаас Монос Дархан эмийн сангийн 15000₮, Монхийн тун мед ХХК-ийн 14000₮, Энто-2 эмийн сантийн 32620₮, хэргийн талд авагдсан баримтуудаас Эм Импекс Концерний 642500₮, 161000₮, рентген зурагны үнэ 40000₮, хэргийн 44 талд авагдсан баримтуудаас Өлзий-Амгалан ХХКны 8900₮, хэргийн 203 талд авагдсан баримтуудаас Мөнхийн тун мед ХХК-ийн 8809₮, Гишүүт салбарын 25000₮, Эмийн моносфармын 4150₮, Марц эмийн сангийн 9200₮ Баясал эвсэл ХХК-ийн эмийн сангийн 19000₮, Түмэн наст ХХК-ний эмийн са 800₮, Монос-Улаанбаатарын 33681₮, Мөнхийн тун мед ХХК-ий 10100₮, 1063960 төгрөгийг, хохирогчийн баруун гар гипстэй нийтийн унаанд явах хүндрэлтэй нөхцөл байдал болон хохирогч 2017 оны 4 дүгээр сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Гэмтлийн эмнэлэгт оношлоюо хийлгэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирж оролцсон /цагдаагийн байгууллагад гомдол гаргах, хохирогчоор мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцах /2017.3.25, 2017.4.01-07, 09/ цаг хугацааны бинзений зардлын/30000₮,20000₮,20000₮,50000₮,20000₮,20000₮,20500₮,15000₮/ нийт 195500 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 07-ны өдрүүдэд зочид буудалд байрласны төлбөр 375000₮ буюу нийт 1634460 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтуудаар өдөр дутмын хэрэглээний хүнсний зүйл, ахуйн бараа, ресторанд идсэн хоолны үнэ болон бусад цаг хугацааны бинзений зардал, өмгөөлөгчийн зардлын 1000000 төгрөгийг энэ гэмт хэрагтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэж гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх, үүрэгтэй” байна. Шүүх хэргийн 39 дүгээр талд авагдсан гадаад хэл дээр бичигдсэн /166000₮, 100500₮, 281500₮/ баримтын 548000₮, мөн хэргийн 42-44 дугаарталд байгаа 17 баримтаар 1334038 төгрөгийн бусад төрлийн эмчилгээ, мэс заслын зориулалтын эмийн зүйлийг аль эмнэлгийн байгууллагым заавраар ямар эмийг, ямар зориулалтаар хэзээ, хаана, хэн хэрэглэсэн нь тодорхойгүй, 39 дүгээр талд 2017.4.12-ны өдрийн Чинбум Аривжихын 48700₮, 40 дүгээр талд 15 дугаартай 2017.2.04-ний 47600₮-ийн баримтуудаар юу авсан нь тодорхойгүй. 40 дүгээр талд 11 дугаартай, 44 дүгээр талд 51 дугаартай, 205 дугаар талд 12-14 дугаартай 206 дугаар талд 1 дугаартай баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй туг үнэлээгүй болно. Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалинд 3655400 төгрөг, эрүүл мэндийн хохирлын үнэлгээгээр 27115300 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хэрэгт хохирогч Д.Оюунбилэгийн ажилд томилсон болон цалингүй чөлөо олгосон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх45-48, 55 тал/ авагдсан байгаа боловч нийгмийн даатгалын дэвтэр нь 2017 оноос хойш бичилтгүй, цалингийн тодорхойлолт, эмнэлэгт хэвтэж байсан болон эмнэлгийн хяналтад байх үеиин акт, эмнэлгиин хуудас, нийгмиин даатгалын байгууллагаас эмнэлгийн хуудсаар тэтгэмж авсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүйгээс дутуу авсан цалинг тооцох, мөн хохирлын үнэлгээний үндэслэл болсон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр "хохирогчийн ашиг орлого, ирээдүйн боломжийн талаар дараах байдлаар таамагласан" гэх "Итгэлт-Эстимейт" ХХК-ийн таамаглалд үндэслэж гаргасан хохирлын үнэлгээгээр эрүүл мэндийн хохирлыг тооцох боломжгүй байна. Иймд хохирогч Д.Оюунбилэг нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин болон эрүүл мэндэд учирсан хохирлоо НОТЛОХ баримтаа бүрдүүлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шичдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд хохирогч ******* /Э.Батсайхан/ нарын нэхэмжлэлийн тухайд: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 30581858 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлээнгийн шинжээчийн дүгнэлтээр Т.Батсайханы биед элэгний 8 дугаар сегментэд зангилаа томрол тогтоогдлоо, зангилаа томрол нь гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна", 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хурээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр "Т.Батсайханы биед элэгний хавдар тогтоогдлоо. Хавдар нь өөрийн эмгэг жамаараа томордог овчин тул зам тээврийн осолтой шалтгаант холбоог тогтоох боломжгүй байна" гэсэн дүгнэлтүүд, шинжээч эмч ы өгсөн "...Өвчний онош нь элэгний 7-8 дугаар сегментийн хавдар, дэлүү томролттой хавсарсан В хэлбэрийн гэсэн байсан. Элэгний харьцаанд дээрхи хавдрын хэмжээ томорсон байсан, бүх төрлийн хавдарууд тодорхой хугацаанд тодорхой хэмжээгээр томорч өссөн байдаг. Жилийн хугацаанд өөрөө өсөн томорсон уу, аль эсвэл гэмтлийн улмаас өссөн үү гэдэг нь өмнө нь буу 2016 онд элэгний хавдар гэсэн оноштрй байсан байна. Авто ослын улмаас энгийн хавдар байсан элэгний хавдар нь хорт хавдар руу шилжихгүй, зангилаа томрол нь гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна" гэх мэдүүлэг,

гэрч ийн өгсөн Т.Батсайханг урьд өмнө нь танихгүй. Би энэ хүнтэй 2 дахь удаагаа таарч байна. 4 дүгээр сарын сүүлээр нэг удаа ирж үзүүлсэн. Өнөөдөр өглөө бас ирж үзүүлсэн. Элгэн дээр үүсгэвэртэй. Үүнийг мэс заслын аргаар тайрах хагалгаа төлөвлөж буй өвчтөн юм. Зам тээврийн осолд орж элэгний хорт хавдартай болох тохиолдол байхгүй. Элэг удаан хугацаагаар өвдсөн тохиолдолд болно. Тэрнээс богино хугацааны доргилтонд өөрчлөлт орохгүй. Урьдчилсан оношоор хортой хавдар гэж оношлогдож байгаа бөгөөд элэг нь хатуурсан ба энэ хавдрыг өөлж авах хагалгаанд 5 дугаар сарын 17-ны өдөр орно" гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч Г.Батсайханы эрүүл мэндэд учирсан хохирол буюу элэгний хавдар нь энэ гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож тогтоогдоогүй байна. Харин түүнд учирсан эд хөрөнгийн хохирлыг Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын үнэлгээчдийн 2017 оны 4 дүгэр сарын О6-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд үндэслэн тээврийн хэрэгслийн хохирлын шууд зардаг 13535000 төгрөг, шууд бус зардал 3455000 төгрег, нийт 16390000 төгрөг, Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбогдож гарсан эд хөрөнгө үнэлгээний байгууллагад төлсөн 1500000 төгрөг, цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан, нотлох баримт гаргаж өгсөн, хохирогчоор мэдүүлэг өгсөн, шмнжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцах, машиныг ачиж тээвэрлэсэн /2017.3.25, 2017.4.04, 07, 14-15/ цаг хугацааны бинзений зардлын /114993₮, 60000₮, 64300₮, 40000₮, 87000₮/ нийт 366293 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүйг дурьдаж, HILUX маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сgрын 12-ны өдрийн тогтоолыг хүчиyгүй болгож, уг тээврийн хэрэгслийг гүүний өмчлөгч Л.*******ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар сүрэгтэн овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл, од хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1. 72.1 д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт шүүгдэгч ******* цэгдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******аас 2039075 /хорин сая гурван зуун ерэн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******* /Э.Батсайхан/-т 18756293 /арван найман сая долоон зуу тавин зургаан мянга хоёр зуун ерэн гурэв/ төгрөгийг, хохирогч *******т 1634460 /нэг сая зургаан зуун гучин дөрвен мянга дервөн зуун жар/ төгрөгийгтус тус олгож, хохирогч *******ийч өмгөөллийн хөлсний 1000000 тегрөгийг хохирогч Б Зоригтбаяр /Э.Батсайхан/-ы нэхэмжлзлийн шаардлагын бусад хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Оюунбилэг нь гэм хорын хо-'ирлоо нотлох баримтч? бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Хэрэгт TOYOTA HILUX маркийн 81-72 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч Л.*******ад олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хяиан шийдвзрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохчолдолд тогтоолын биелэлтийг түдголзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД