Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0399 |
Огноо | 2014-10-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2014/0399
2014 оны 10 сарын 09 өдөр Дугаар 399 Улаанбаатар хот
“О" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч П.Соёл-Э нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжпэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн Х\/-015410 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг Толбо суманд байрлах Оюут нэртэй 6237,71 гектар ашигт малтмалын хайгуулын 15410Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг нэхэмжпэгчид олгосон байна. Уг компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаандаа гаргаагүйн улмаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр өргөдлийн бүртгэлээс хасч, тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан "О" ХХК-ийн
эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Х\/-015410 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хасах тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дугаар 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга Н.Ч давж заалдах гомдолдоо: "О" ХХК-ийн удирдах албан тушаалтан өвчтэй, гадаадад байгаа талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа дуусахаас өмнө буюу 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө тус компанийн ажилтан Ч.Обатад мэдэгдэж байсан гэж ойлгомжгүй дүгнэжээ.
"О" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж дараах бичгийг хавсаргана" гэж заасны дагуу хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна. /■
"О" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага хүндэтгэн"'үзэх шалтгаан буюу өвчний улмаас Монгол Улсад байхгүй байсан нөхцөл байдлыг хариуцагч байгууллага нягтлан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь учир дутагдалтай байна. Мөн Үапд ЗИои нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргахад шаардлагатай баримтууд тухайлбал, тусгай зөвшөөрөл болон компанийн тэмдэгийг сейфэнд түгжиж явсан талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Ч.Обатын мэдүүлэг зэргээр нотлогдож, тусгай зөвшөөрлийг сунгах хүсэл зорилготой, өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цаашид эзэмших хүсэл сонирхлоо илэрхийлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. ,
Компанийн ерөнхий захирал \Л/апд Хт 1_атд-аас эрх олгосон Үапд ЗЬои 3е1 БНХАУ руу яваад 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдөл гаргах боломжтой байсан. Нөгөө талаар "О" ХХК-ийн зүгээс Үапд 51юи ^|'-г эзгүй байх үед хугацаа сунгах өргөдөл гаргах боломжгүй байсан юм бол шалтгааныхаа талаар агентлагт хүсэлт гаргах боломж байсан. Гэтэл шүүх "О" ХХК нь тусгай зөвшөөрлөө сунгах хүсэл зорилготой байсан гэж үзсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
"О" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий ажилтны хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудлыг нягтлан үзэж, дүгнэлт хийхгүйгээр эрх үүргээ хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэх, эсхүл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлд байгаа Ч.Мөнхболд тус компанийг төлөөлөн өргөдөл гаргах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг...” гэх заалтыг зөрчсөн байна гэжээ.
"О" ХХК-ийг хамтарсан хөрөнгө оруулалттай компани болгон өөрчлөн байгуулах шийдвэрээр гүйцэтгэх захирлаар "О" ХХК-ийн үүсгэн байгуулагч 35 хувийг эзэмшигч Ч.Мөнхболдыг томилсон байхад, гүйцэтгэх удирдлага болох Ч.Мөнхболд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах боломжтой байсан байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч “О” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 90 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү 90 дүгээр шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрөл дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргах ёстой байжээ.
“О” ХХК нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргаагүй, ийнхүү өргөдөл гаргаагүй шалтгааныг компанийн захирлаас итгэмжпэл авсан этгээд өвчтэй байсантай холбон, “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж маргаж байна.
Тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байсан этгээд өвчтэй байсан болох нь хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа, Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж, нэхэмжпэлийг хангасан анхан шатны шүүхийн
шийдвэр үндэслэлтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа сунгах өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсаргахаар заасан, энэхүү тусгай зөвшөөрлийг компанийн ажилчид эрх бүхий этгээдээс авах боломжгүй байсан, нэхэмжлэгчийн “компанийн бусад гишүүд бие дааж, компанийг төлөөлж, үйлдэл хийх боломжгүй байсан” гэх тайлбар нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
< |
Нэхэмжпэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд захиргааны байгууллагад хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн, бусад шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлсэн
болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажпын төлөвлөгөө, гэрч С.Оюун-Эрдэнийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.3ахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. [1]
[1] Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд < - хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.