Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга У.Солонго

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Хохирогч Ө.Одсайхан нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бажиг овогт Батчулууны Бат-Эрдэнэ /ЕЦ95061510/-д холбогдох эрүүгийн 2016 1000 0188 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын харьяат, 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сум, 3 дугаар баг, Цагаан дөрвөлж гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-114 тоотод оршин суух,  урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бажиг овогт Батчулууны Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Загийн говь" ХХК-ний байранд нэвтэрч 54 ширхэг памперс, 6 ширхэг Палмолив саван, 1 ширхэг сахалын татуурга, 1 ширхэг хөх өнгийн цүнх, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг футволк, 1 ширхэг бөмбөг зэрэг эд зүйлж хулгайлж хохирогч Ө.Одсайханд 1324100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Өөрийн хийсэн хэргийг хүлээж байна. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн“ гэсэн мэдүүлэг,

 

     Хохирогч Ө.Одсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирлыг бүрэн төлсөн одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Ц.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  гэртээ байж байхад цаг хугацааг нь сайн санахгүй байна Баярболд манай гэрт ганцаараа орж ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Баярболд Бат-Эрдэнэ, Хаш- Эрдэнэ нартай уулзана гэж байсан. Тэгээд Бат-Эрдэнэ манай гэрт ирсэн, удалгүй Хаш-Эрдэнэ ирсэн. Бид хэд манай гэрт байж байгаад бааранд орохоор ярилцаад 21 цаг дөхөж байсан гэрээс гараад Му music баар руу орох гэхэд бааранд оруулахгүй байсан. Тэгээд Сидней дэлгүүр лүү яваад Хаш-Эрдэнэ хуванцар савтай пивонууд аваад манай гэр лүү явсан. Бид 4 гэрт очоод пиво ууж хоорондоо юм яриад сууж байгаад 2 цагийн орчим байх Бат-Эрдэнэ гэрээс ганцаараа гараад явсан. Манай гэрт Баярболд, Хаш-Эрдэнэ бид 3 үлдээд пиво ууж байхад Бат-Эрдэнэ хүрээд ирсэн. Ирэхдээ бараан өнгийн спорт цүнхтэй ирсэн. Баярболд, Хаш-Эрдэнэ нарт подволк өгсөн. Цүнхэн дотор сагсны бөмбөг, принтерийн хор, подволкууд байсан. Би өөр зүйл огт ажиглаагүй...”  гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Б.Баярболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад манай гэрт Хаш-Эрдэнэ 20 цагийн үед ганцаараа ирсэн. Даланжаргалангаас ирлээ гэж байсан. Хаш-Эрдэнэ бид 2 Балдандоржийн гэрт орсон. Балдандорж гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид нар Бат-Эрдэнэтэй уулзаад Му music баар руу орох гэхэд бид нарыг оруулахгүй байсан. Тэгээд бид 4 Сидней дэлгүүрээс Хаш- Эрдэнэ пиво аваад Балдандоржийн гэр лүү орсон. Тэгээд бид нар пиво уугаад  хоорондоо юм яриад байж байхад Бат-Эрдэнэ гэрээс ганцаараа утсаа оролдож байгаад гараад явсан. Хаш-Эрдэнэ, Балдандорж бид 3 гэрт үлдээд пиво ууж байхад Бат-Эрдэнэ эхнэрээсээ салаад ирлээ гээд хар өнгийн цүнх бариад ороод ирсэн, тухайн үед цаг нилээн орой болсон байсан. Тэгээд Бат-Эрдэнэ цүнхэн дэх эд зүйлсийг гаргаж ирэхэд ногоон эрээн өнгийн подволкууд, сагсан бөмбөг, принтерийн хор, памперс, монетон 2 ширхэг бөгж гаргаж ирээд Хаш-Эрдэнэ бид 2-т подволк эрээнээс авсан юм надад багадчихсан гээд нэг нэгээр нь өгсөн. Монетон 2 ширхэг бөгжөө Бат-Эрдэнэ өөрөө авсан. Харин Балдандоржид юу ч өгөөгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр хуудас/

 

           Гэрч Т.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 6 сарын 13-ны орой 18 цагийн үед найз Баярболдын гэрт очсон. Баярболдын хажуу талын хөрш айлд Балдандоржийнх байсан. Баярболд бид 2 гэрээс нь гараад хөрш айл Балдандоржийн гэрт орсон. Гэрт нь ороход Бат-Эрдэнэ, Балдандорж 2 байсан. Тэгээд бид 4 уулзалдсан юм чинь гээд гарч пиво уух талаар хоорондоо ярилцаад гэрээс нь 21 цагийн үед гарцгаасан. Надад 40.000 төгрөг байсан. Бид 4 Му тизю баар луу орох гэсэн чинь оруулахгүй байсан болохоор бид 4 Сидней дэлгүүр лүү явж Сэнгүр нэртэй 2 л савлагаатай пиво 4 ширхэг аваад Балдандоржийн гэрт очсон. Бид 4 Балдандоржийн гэрт очиход хүн байхгүй байсан болохоор пиво уусан. Бид нар найз нөхөд болохоор юм яриад сууж байгаад 2 сав пиво үлдсэн байхад цаг хугацааг нь сайн санахгүй байна их орой болчихсон байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ эхнэртэйгээ уулзчихаад эргээд хүрээд ирье гээд ганцаараа гараад явсан. Гэрт Баярболд, Балдандорж бид 3 үргэлжлүүлээд пиво ууцгаасан. 1 цаг гаруй хугацааны дараа Бат-Эрдэнэ хардуу бараан өнгөтэй спорт цүнх үүрчихсэн, их амьсгаадсан, сандарсан байдалтай ирсэн. Бид нар юу болов яасан хөгшөөн гэж Бат-Эрдэнээс асуухад “Найз нь эхнэрээсээ салчихлаа, хувцасаа ялгаад аваад ирлээ” гэж хэлээд цүнхээ ухсан. Цүнхэн дотроос хүүхдийн шинэ сагсан бөмбөг, хүүхдийн памперс, ногоон эрээн 28 гэсэн тоотой подволк, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24 дүгээр хуудас/

 

            Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 23/

            Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Загийн говь"

ХХК-ний байранд нэвтэрч 54 ширхэг памперс, 6 ширхэг Палмолив саван, 1 ширхэг сахалын татуурга, 1 ширхэг хөх өнгийн цүнх, 2 ширхэг монетон бөгж, 2 ширхэг футволк, 1 ширхэг бөмбөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ө.Одсайханд 1324100 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ.

 

               Үүнд Гэрч Ц.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ......Бат-Эрдэнэ гэрээс ганцаараа гараад явсан. Манай гэрт Баярболд, Хаш-Эрдэнэ бид 3 үлдээд пиво ууж байхад Бат-Эрдэнэ хүрээд ирсэн. Ирэхдээ бараан өнгийн спорт цүнхтэй ирсэн. Баярболд, Хаш-Эрдэнэ нарт подволк өгсөн. Цүнхэн дотор сагсны бөмбөг, принтерийн хор, подволкууд байсан. Би өөр зүйл огт ажиглаагүй...”  гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Баярболдын мөрдөн байцаалтад өгсөн: “........ Бат-Эрдэнэ эхнэрээсээ салаад ирлээ гээд хар өнгийн цүнх бариад ороод ирсэн, тухайн үед цаг нилээн орой болсон байсан. Тэгээд Бат-Эрдэнэ цүнхэн дэх эд зүйлсийг гаргаж ирэхэд ногоон эрээн өнгийн подволкууд, сагсан бөмбөг, принтерийн хор, памперс, монетон 2 ширхэг бөгж гаргаж ирээд Хаш-Эрдэнэ бид 2-т подволк эрээнээс авсан юм надад багадчихсан гээд нэг нэгээр нь өгсөн. Монетон 2 ширхэг бөгжөө Бат-Эрдэнэ өөрөө авсан. Харин Балдандоржид юу ч өгөөгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Бат-Эрдэнэ эхнэртэйгээ уулзчихаад эргээд хүрээд ирье гээд ганцаараа гараад явсан. Гэрт Баярболд, Балдандорж бид 3 үргэлжлүүлээд пиво ууцгаасан. 1 цаг гаруй хугацааны дараа Бат-Эрдэнэ хардуу бараан өнгөтэй спорт цүнх үүрчихсэн, их амьсгаадсан, сандарсан байдалтай ирсэн. Бид нар юу болов яасан хөгшөөн гэж Бат-Эрдэнээс асуухад “Найз нь эхнэрээсээ салчихлаа, хувцасаа ялгаад аваад ирлээ” гэж хэлээд цүнхээ ухсан. Цүнхэн дотроос шинэ хүүхдийн сагсан бөмбөг, хүүхдийн памперс, ногоон эрээн 28 гэсэн тоотой подволк, монетон бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Ашид билгүүн ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 312 тоот дүгнэлтээр хохирогчийн эд зүйлийг 1321000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, бэлнээр авсан 3000 төгрөг нийт 1324100 төгрөгийг хохирогч Ө.Одсайхан нь хүлээн зөвшөөрч эд зүйлийн үнэлгээнд талууд маргаагүй ба  шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 1324100 төгрөгийг  хохирогч Ө.Одсайханд төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

     Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцож байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн эд хөрөнгийн байдлыг харгалзан нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.          

 

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 1 хоног цагдан хоригдсон ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

                                                           

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: