Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

 

 

*******0*******1,08,*******4            75          149/*******0*******1/0*******6

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******1 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч *******0*******1 оны 08 дугаар сарын *******4-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт маьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* ******* *******- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ84**************14/

 

           Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******1 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд машин дотор ямар ч шалтгаангүйгээр иргэн Ч. нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн …. ... *******0*******1 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр найзуудтайгаа пиво уугаад хашаанд өөрийн машинаа тавьсан байсан юм. Тэгээд гэдэг найзыгаа дуудсан чинь машинтайгаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би машиных нь урд суудалд суусан чинь машины арын суудалд Баттөр найзтайгаа хамт пиво бариад суусан. Тэгээд бид хэд хөдлөөд Амака дэлгүүрийн булан эргээд гудамжинд орж ирсэн чинь чи яах гээд шалчиганаад байгаа юм бэ гэж арын суудалд суусан хоёр луу хандаж хэлэхээр нь миний уур хүрээд эргэж хараад ард сууж явсан нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд ээж нь цагдаад мэдэгдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг ******* чи машинд суучих ганцаараа гэж хэлэхэд нь манай найз Гантулга би бас цуг явъя гээд бид хоёр машинд нь суугаад манай хашааны гаднаас хөдлөөд Баянхангайд байрлах Дээж дэлгүүрийн урд талын гудмаар явж байхад ******* машины урд талд сууж явж байхдаа ямар нэгэн шалтгаангүй хойш эргээд миний баруун хөмсөг рүү нэг удаа цохисон. Тэгээд би машинаас нь буугаад хөмсөгнөөс гарч байгаа цусыг пудволкоороо дараад зогсож байхад тэд нар явсан...... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н ******* дугаар хуудас/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... *******0*******1 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр *******1 цагийн орчимд манай найз гэрт бид хоёр Боргио гэх нэртэй 1 ширхэг *******,5 литрийн савалгаатай пиво хуваагаад уугаад сууж байтал гаднаас ******* гэх хүнтэй хамт орж ирсэн. Орж ирэхэд нь дээшээ суу гэж хэлээд ******* аяга пиво хийж өгсөн чинь тэрийг уучаад гарч явсан. Буцаж ирээд манай найз Баттөрийг авч явахыг шаардахад нь манай найз явахгүй гэсэн чинь яв гээд зандрангуй маягаар хэлсэн. Тэр үед би найзаасаа юу болсон бэ би хамт явъя гэхэд манай найз за тэгье гэж хэлсэн. Тэгээд Амака гэх хүнсний дэлгүүрийн хажуухан талд явж байхад манай найз Баттөр жолоочоос хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад ******* гэх хүн шууд цохисон гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0*******1 оны 06 дугаар сарын *******9-ний өдрийн № 136 ...... Дүгнэлт:

1.Ч. биед баруун хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 18-19 дүгээр хуудас/

С.******* нь Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар баг, Баянхангайн № 61 тоотод оршин суудаг гэсэн оршин суугаа хаягийн тодорхойлолт /Хх-н 4******* дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 43 дугаар хуудас/

С.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 49 дүгээр хуудас/

Яллагдагч С.*******гийн Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******1 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд машин дотор ямар ч шалтгаангүйгээр иргэн Ч. нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С.*******гийн хохирогч Ч. нүүрэн тус газарт нэг удаа ямар ч шалтгаангүйгээр цохисон  үйлдэл нь С.*******гийн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болсноос болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч С.******* нь *******0*******1 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон тул *******0*******1 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Баттөр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            *******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.