Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 189

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.2-д зааснаар 1994 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр  М-г Х-р овогт Ядамын Б-н, О-д овогт Д-н Э-г нар    үрчилж авсан үрчлэлтийгхүчингүйд тооцсугай.

            2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Монгол Улсын Тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.С-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийгорон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснааршийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4д зааснаар шийдвэрхүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийндотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэшийдвэрийг  эс зөвшөөрвөл  нэхэмжлэгч түүний өмгөөлөгч төлөөлөгч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА