| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00191/И |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-11-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 191
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 7.5 тн төмсний үр худалдаж авсан 3 750 000 төгрөг, иргэн ******* төмс суулгасан ажлын хөлсөнд өгсөн 1 000 000 төгрөг, 300 кг бордоо худалдан авсан 385 000 төгрөг, 3 га газраас 27 тн төмс хураан авч борлуулах байсан ашиг 21 600 000 төгрөг бүгд 26 735 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******гаас нэхэмжилсэн шүүхэд дуудагдан ирж буцсан унааны зардал 260 000 төгрөг, тус талбайг тэгшлэхэд гаргасан зардал 1 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3 500 000 төгрөг нийт 5 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 325 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.5-д зааснаар хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 99 110 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 302 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 ,119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хариуцагч *******, түүний өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авах, нэхэмжлэгч *******д шийдвэрийн хувийг шүүхээс хүргүүлэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.