Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 49

 

     2018 оны 01 сарын 24 өдөр

   Дугаар 156/ШШ2018/00049

                   Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2018/00074/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: ............................................. оршин суух, Ц.А холбогдох, (РД: .................),

Нэхэмжлэгч: ............................ Н.Б (РД............................) нэхэмжлэлтэй,          

"гэрлэлт цуцлуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1998 онд А-тай танилцаж, 2002 онд гэр бүл болсон юм. Бидний дундаас 2002 онд охин М- төрсөн юм. Бид 2003 оноос хамтран амьдрахаа больсон. А- нь  2006 онд гэр бүлтэй болж, одоо 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ц.А-гаас охин А.М-д хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Охиныгоо өөрийнхөө асрамжинд авна. Маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй Цаашид бид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 18 тал)

 Хариуцагч Ц.А- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Н.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би Н.Б-гаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй. Охин А.М-ыг эх Н.Б-гийн асрамжинд өгөхийг хүсэж байна гэжээ. (хх-ийн 17 тал)

Нэхэмжлэгч Н.Б-нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Б-би Солонгос улсад ажилладаг тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)

Хариуцагч Ц.А- нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.А- миний аав нас барсан тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 26 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Н.Б-нь хариуцагч Ц.А-гаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр охин М-ыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны № 00000000 дугаартай хуулбар, (хх-ийн 7 тал) № 100000000000000 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 4 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байна. (хх-ийн 9 тал)

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу зохигчдын саналыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар охин М-ын санал зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Охин А.М- 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 15 нас 2 сар   24 хоногтой болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 4 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь ...................................... Ц.Г-ын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор, (хх-ийн 6 тал) насанд хүрээгүй А.М-ын шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. (хх-ийн 19-20 тал)

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин А.М-ыг эх Н.Б-гийн асрамжинд үлдээхээр тогтов.

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, охинхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдаааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. (хх-ийн 25, 26 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хуацай овогт Н.Б, хариуцагч Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-гаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.М-т даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ