Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1178

 

                                                                                                                      

    2021       11         03                                     2021/ШЦТ/1178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1848 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь өөрийн эзэмшлийн 11-95 УБЦ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслээр Налайх дүүргээс Улаанбаатар хот хооронд такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлэгч Ж.Вийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Офицеруудын ордны арын автобусны буудал дээр буухдаа түүний машин дотор мартаж буусан Хиоами-10 ай загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Ж.Вт 374.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1848 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Б.А нь гээгдэл эд хөрөнгийг бусдыг өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Вийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим өөрийн ах Анвербекийн гэрт согтууруулах ундаа ууж байгаад Налайх дүүргээс Улаанбаатар хот руу явах болж нэг ахыгаа дуудаад хот руу явах автобусны буудал хүргүүлсэн. Буянналайх худалдааны төвөөс цагаан өнгийн Тоёота Акуа машинд суугаад 19 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны автобусны буудлын таксины зогсоол дээр буусан ба гар утсаа цүнхэндээ үзэхэд байхгүй байхаар  нь эргэж харахад миний суусан машин явсан байхаар нь хүнээс гуйж гар утсаар нь өөрийн 99682679, 88104671 дугаар руугаа залгахад дуудлага авахгүй байсан бөгөөд миний гар утас 10 минут орчмын дараа унтарчихсан. Би Улаанбаатар хот руу машинд суугаад явж байхдаа гар утсаараа ярьсан. Мөн гар утасны арынх нь хавтсанд 40-60 мянга орчим төгрөг хийсэн байсан. Бас миний Хаан банкны карт, Хас банкны карт зэрэг эд зүйлс байсан юмгэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,

 

Гэрч Т.Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 21 дүгээр хороололд байрлах Шөнийн зах худалдааны төвийн 1 давхарт ажлаа хийж байтал нэг ах орж ирээд “энэ утасны кодыг тайлаад өгөөч” гэхээр нь “наад утасны чинь код тайлагддаггүй юм, сэлбэгт авна” гэхэд “ав ав” гээд тус гар утсыг надад 10.000 төгрөгөөр зараад явсан. 2 хоногийн дараа нөгөө ах залгаад “чамд зарсан утас байна уу, наад гар утсыг чинь хүн таксинд мартаад буусан юм, хүн нь намайг олоод ирлээ, гар утсаа буцааж авмаар байна” гэж хэлэхээр би “маргааш хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш нь 12 цагийн үед нөгөө ах ирээд 10.000 төгрөгийг өгөөд гар утсаа аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б31-21-835 дугаартай:

“Hiaomi 10 маркийн гар утсыг 374.400 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 14-15/,

 

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 08 дугаар сараас хойш Налайх дүүрэг, Улаанбаатар хот хоёрын хооронд 1195 УБЦ дугаарын автомашинаар хүн зөөдөг ба өдөртөө 3 удаа явдаг. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн Очир худалдааны төвийн гаднаас нэг хүн аваад Улаанбаатар хотод Офицеруудын ордны арын буюу хойд талын автобусны буудал дээр буулгасан юм. Тэр хүн машины урд талын суудал дээр унтсан бөгөөд сэрээгээд 2000 төгрөгийг аваад буулгасан. Би буцаж эргээд Налайх дүүрэг явах гээд Офицер дээрээс хүн авахад машины урд талд суусан хүн “энд нэг утас байна” гэж хэлээд надад гар утас өгөхөөр нь би аваад машиныхаа урд хайрцагтаа хийсэн юм. Тэгсэн маргааш нь гар утас унтарсан байсан тул тэр өдрөө өнжөөд 2021 оны 09 сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт гар утас, засвар дээр кодыг нь гаргуулах гэхэд гэж өгөхөд доторх юмыг нь устгасан байсан ба дараа өдөр нь офицерын буудал дээр байж байх үед 2 энгийн хувцастай хүн ирсний нэг нь цагдаа нөгөө нь утсаа хаясан хүн байсан. Тэгээд тэр өдрөө утсыг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх 25-26/,

 

- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 01/,

- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/,

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Аийн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Ж.Вийн эзэмшлийн Хиоами-10 ай загварын гар утсыг шүүгдэгч Б.А нь буцаан өгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Бийн Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ