Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 22

 

Д.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч П.Долгормаа, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн, нэхэмжлэгч Б.Даваасамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нарыг оролцуулан 09 цаг 05 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 08-ны өдрийн 143/ШШ2017/00231 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй, “Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хариуцагдах “Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн  2017 оны 2 сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, 1 325 268 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэнэ гээд нарийн бичгийн дарга ирцийг шалган, илтгэ гэхэд         

  Нарийн бичгийн дарга: Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Даваасамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нар хүрэлцэн ирсэн байна. Шүүх хуралдаанд дуудагдсан өөр хүнгүй гэв.                                    

   Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн болон нарийн бичгийн даргыг танилцуулаад, шүүгч мэргэшин ажиллаж байгаа, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа учраас энэ шүүх хуралдааныг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг миний бие даргалж, шүүгч Н.Болормаа нар оролцож байгааг тайлбарлах нь зүйтэй байх гээд шүүх бүрэлдэхүүн, оролцогч нараас татгалзах татгалзал байна уу? гэхэд  

           Нэхэмжлэгч Д.Даваасамбуу: Байхгүй гэв. 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Байхгүй гэв.

  Даргалагчаас: Шүүх хуралдааны дэгийг танилцуулаад ойлгосон эсэхийг асуухад

           Нэхэмжлэгч Д.Даваасамбуу: Ойлгосон гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Ойлгосон гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Ойлгосон гэв.

 Даргалагчаас: Талуудын эрх үүргийг дэлгэрэнгүй танилцуулах шаардлага байна уу? гэхэд

          Нэхэмжлэгч Д.Даваасамбуу: Шаардлагагүй гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Шаардлагагүй гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Шаардлагагүй гэв.

          Даргалагчаас: Давж заалдах шатны шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлэхээс өмнө талуудад гаргах санал, хүсэлт байна уу? гэхэд

          Нэхэмжлэгч Д.Даваасамбуу: Байхгүй гэв. 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Байхгүй гэв.

            Даргалагчаас: Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзах уу? Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт байна уу? гэхэд

           Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Татгалзахгүй, эвлэрэх боломжгүй гэв.

           Даргалагчаас: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үү? Нэхэмжлэгчтэй эвлэрэх үү? гэхэд

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх боломжгүй гэв.

            Даргалагчаас: Шүүгч хэргийн талаар илтгэе гэхэд

            Шүүгч П.Долгормаа: Хэргийн талаар илтгэв.

            Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүнээс хэргийн илтгэлээс асууж тодруулах зүйл байна уу? гэхэд

            Шүүгч Н.Болормаа: Асуулт байхгүй гэв.

            Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдлынхоо үндэслэлийн талаар тайлбарлана уу? гэхэд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Даваасамбуу нь Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч М.Энхээд холбогдож нэхэмжлэлээ гаргасан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хариуцуулж шийдвэрээ гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэх, шүүхээс гаргасан бусад баримтад дандаа Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг хариуцагч гэсэн байдаг. Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч М.Энхээ нь нэхэмжлэлээ хүлээн авсан дараа өмгөөлөгч Н.Нармандах миний биеэс хууль зүйн зөвлөгөө авч  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, итгэмжлэл хийлгээд анхан шатны шүүхэд ирүүлсэн боловч шүүх санаачилгаараа хариуцагчийг өөрчилж, хариуцагч нь Бүсийн оношлогоо эмчилгээний төв учраас энэ итгэмжлэл чинь хууль зүйн шаардлага хангахгүй байна гээд албан тушаалтнаас нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тушаалыг авчирч өг гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан. Мөн хуулийн 28,3 дахь хэсэгт нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байхад анхан шатны шүүх нь санаачилгаараа хариуцагчийг Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв гэж сонгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Даваасамбууд 2017 оны 2 сарын 1-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн захирлын тушаалыг гардуулсан. Нэхэмжлэгч Б.Даваасамбуу нь тушаалаа гардаж аваад 2017 оны 2 сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яамны сайд Цогцэцэгт энэхүү тушаалыг хүчингүй болгож, зөвлөх эмчийн эрхийг сэргээж өгнө үү гэж гомдол гаргасан байдаг. Цогцэцэг сайдаас  2017 оны 3 сарын 17-ны өдөр хариу ирсэн дараа шүүхэд хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129,2 дахь хэсэгт зааснаар нэг сарын дотор шүүхэд гомдол гаргахаар заасан байхад нэхэмжлэгч Б.Даваасамбуу нь 2 сар 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан байдаг. Анхан шатны шүүх нь Үндсэн хуулинд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг сунгаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч Б.Даваасамбууд давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байна уу? гэхэд

Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие нь Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх эмчийн албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 2 сарын 1-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагын хувьд босоо удирдлагатай учраас миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр яамныхаа сайдад гомдол гаргасан. Яамны сайдаас энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Яамны сайдаас хариу ирсэн дараа шүүхэд хандсан учраас надаас шалтгаалж хугацаа хэтэрсэн зүйл байхгүй гэж бодож байна гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаад давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байна уу? гэхэд

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Хариуцагч тал давж заалдах гомдолдоо гурван үндэслэлийг тусгасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хариуцуулж гаргасан боловч захирлын үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалаар нь бичиж шийдвэрээ гаргасан тул нэхэмжлэлийн хариуцагч дээр маргаад байх зүйл байхгүй. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар хүндэтгэн үзэх шалтгаан нь хангалттай нотлогдож байгаа учраас анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтэй Үндсэн хуулийн заалтыг барьсан болохоос биш шийдвэрийн тогтоох хэсэгт  Үндсэн хуулийн заалтын бариагүй болохоор хууль зөрчсөн зүйл байхгүй. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Даргалагчаас: Оролцогч талууд өөр хоорондоо асууж тодруулах зүйл байна уу? гэхэд

         Нэхэмжлэгч Д.Даваасамбуу: Байхгүй гэв. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Байхгүй гэв.

         Даргалагчаас: Шүүгч нарт оролцогчдоос асууж тодруулах зүйл байна уу? гэхэд

         Шүүгч П.Долгормаа: Нэхэмжлэгч талаас асууя гээд хариуцагч тал давж заалдах гомдолдоо тусгасан нэхэмжлэлийн хариуцагчаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг, захирлын үүрэг гүйцэтгэгч М.Энхээг хариуцагчаар татах хоёр хоорондоо ялгаатай юу? гэхэд

        Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Миний хувьд бол ялгаа байхгүй. Яагаад гэвэл Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг М.Энхээ даргалж тушаал гаргаж байгаа учраас ямар ч ялгаагүй гэж үзэж байна гэв.

        Шүүгч П.Долгормаа: Эрүүл мэндийн яамны сайд Цогцэцэгт ямар асуудлаар гомдол гаргасан бэ? гэхэд

        Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Манай байгууллага босоо удирдлагатай учраас яамны сайдад  ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, зөвлөх эмчийн эрхийг сэргээж өгнө үү гэж гомдол гаргасан гэв.

        Шүүгч П.Долгормаа: Та өөрөө Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйлдвэрчний эвлэлийн дарга нь байсан уу? гэхэд

       Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Тийм гэв.

       Шүүгч П.Долгормаа: Таны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн учраас энэ асуудлаараа  байгууллагынхаа  удирдлагад хандаж үзсэн үү? гэхэд

      Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Энхээтэй хоёр ч удаа биечлэн уулзаж тушаалаа эргэж харж өөрчилж өгөөч гэж хэлсэн. Энэ тушаал чинь хууль зүйн үндэслэлгүй байна гэхээр би нэгэнт шийдвэрээ гаргасан яамны сайд ямар хариу ирүүлнэ, шүүх яаж шийднэ, түүний дараа болно гэв.

   Шүүгч П.Долгормаа: Энэ талаар нотлох баримт байна уу? гэхэд

   Нэхэмжлэгч Б.Даваасамбуу: Байхгүй гэв.

   Шүүгч П.Долгормаа: Хариуцагч талаас асууя гээд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрх бүхий албан тушаалтан хэн юм бэ? гэхэд

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Байгууллагаа төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан гэв.

   Шүүгч П.Долгормаа: М.Энхээ үүрэг гүйцэтгэгч байсан. Үүрэг гүйцэтгэгч эрх бүхий албан тушаалтан мөн үү?

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Мөн гэв.

  Шүүгч П.Долгормаа: Хөөн хэлэлцэх хугацаан дээр өөр ямар үндэслэл байна бэ? гэхэд

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Нэхэмжлэгч нь 2017 оны 2 сарын 1-ний өдөр тушаалыг гардаж аваад 2017 оны 2 сарын 8-ны өдөр Цогцэцэг сайдад хууль бус завхарсан тушаалыг хүчингүй болгож, зөвлөх эмчийн эрхийг сэргээж өгнө үү гэсэн байгаа гэв.

         Шүүгч П.Долгормаа: Өөр асуулт байхгүй гэв.

         Даргалагчаас: Хариуцагч талаас асууя гээд нэхэмжлэгчийг ажлаас нь өөрчилсөн үндэслэл нь юу юм бэ? гэхэд

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа олон удаа алдаа дутагдал гаргасан, үүрэгт ажилдаа тэнцэхгүй байгаа учраас Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг гэв.

          Даргалагчаас: Нэхэмжлэгч Б.Даваасамбууд 2017 оны 2 сарын 1-ний өдөр тушаалыг гаргуулдсан гэсэн нотлох баримт хавтас хэрэгт байна уу? гэхэд

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Гэрч Баярмагнайгийн мэдүүлэг, ажил хүлээлцсэн комиссын тэмдэглэл байгаа гэв.

         Даргалагчаас: Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас талуудад шинжлэн судлуулах зүйл байна уу? гэхэд

          Нэхэмжлэгч Д.Даваасамбуу: Байхгүй гэв. 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Анхан шатны шүүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг дээр миний биеийг хариуцагчийн төлөөлөгч гэсэн байгаа. Миний бие энэ хэрэгт хариуцагчийн игэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэв.

          Даргалагчаас: Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд хариуцагчийн игэмжлэгдсэн төлөөлөгч гэхийг хариуцагчийн төлөөлөгч гэсэн байна.

          Даргалаагчаас: Хариуцагч талд нэмж гаргах тайлбар байна уу? гэхэд

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах: Байхгүй гэв.

          Даргалагчаас: Нэхэмжлэгч талд нэмэлт тайлбар байна уу? гэхэд

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байгааг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         Даргалагчаас: Шүүх хуралдааныг завсарлуулаад, дахин үргэлжлүүлж, давж заалдах шатны шүүх хуралдаанаас гарсан тогтоолын үндэслэх болон тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулав. Үүнд:

Өмнөговь аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 сарын 8-ны өдрийн 143/ШШ2017/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н.Нармандахын  давж заалдах гомдлыг  хангахгүй  орхиж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н.Нармандахын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.560 төгрөгийг орон нутгийн  төсвийн  орлогод хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг болохыг дурдаад шүүх хуралдааныг хаахад 10 цаг 05 минут болж байв.