Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 194

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлин 135.2.7-д Хорь б-д овогт А-н М-г 2006 оны 03-р сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.М-т, 2007 оны 10-р сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э-а нарын эцгээр тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 03-р сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.М-т, 2007 оны 10-р сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э-а нарыг түүний төрсөн эх М.Б-н асрамжид үлдээж, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, энэ хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр төрсөн эцэг А.М-р тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.М-р нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь хариуцагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлин 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхүүдийн хэрэгцээнд зарцуулахыг төрсөн эх М.Б-д мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц, шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.9 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Б-н 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-а нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М-с эцэг тогтоолгох нэхэмжлэлд холбогдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 28 440 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхийн шийдвэр бүрэн эхээр бичгээр үйлдэж гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА