Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Л.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******ад холбогдох 132/2016/0044/Э индекстэй, 201706000098 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт,  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн*******гийн ******* /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах таксины буудал дээр иргэн Л.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр найз *******тай найз ийн ээж дээр очиж золгочихоод гараад такси барих гээд таксины буудал дээр ирсэн. Тэнд ******* найзтайгаа таараад “сайхан шинэлж байна уу?” гээд гар бариад тамхилаад “одоо харих уу” гээд зогсож байсан. Эхнэр нь цуг явж байгаад дэлгүүр лүү явсан байсан. ******* гээд манай найз *******ын эхнэрийг хэл амаар доромжлоод байсан, би такси барих гээд явсан байсан эргээд хартал *******, ******* 2 барилцаад авсан байсан. Би очоод энэ 2 хоёрыг салгачихаад явсан. Зүс таних залуу намайг “сайн байна уу, ахаа” гээд гар бариад байж байтал дахиад энэ 2 барилцаад авсан. Тэгэхээр нь би очоод “боль” гээд салгасан, тэгсэн ******* “та нар ер нь яах гээд байгаа юм” гээд над руу 2, 3 алхахаар нь нэг цохисон. Тэгээд би “та нар ганц цохилт даахгүй хоёрын хооронд маргаан битгий хийж бай” гээд *******ыг таксинд суулгаад аваад явсан. ******* бид хоёрт хувийн таарамжгүй асуудал, өс хонзон ерөөсөө байхгүй найз нөхөд мэндийн зөрүүтэй явдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Хохирогч Л.*******ын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Бугат, Эрдэнэтээр шинэлж ирээд Жаргалант дэлгүүрийн урд талын таксины буудал дээр байж байтал *******, ******* 2 гараад ирсэн. “Сонин сайхан юу байна, сайхан шинэлсэн үү” гээд гар бариад ******* такси барина гээд цаашаа яваад өгсөн ******* “нэг тийшээ явах юм чинь цуг таксинд сууя” гэсэн. Манай эхнэр “үгүй, та нар яахаараа дандаа ингэдэг юм” гэхэд.******* надтай зууралдаад “явъя гээд байхад яасан сүртэй юм” гээд эхнэрийг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь “чи ер яах гээд байгаа юм бэ” гээд зууралдаад байж байтал ******* ирээд салгасан. Тэгтэл ******* дахиад надруу дайраад зууралдаад авахад ******* дахиж ирж салгасан. Би “та нар ер нь яах гээд байгаа юм” энээ тэрээ гэхэд ******* ирээд зүүн хацар луу ганц цохисон би газар унасан. Тэгээд босож ирээд таксинд суугаад явсан. ******* 2 удаа салгасан. ******* найзыгаа өмөөрөөд намайг цохисон гэж бодож байгаа гэв. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, 200000 төгрөг өгсөн байгаа гэх мэдүүлэг, 201706000098 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч Ш.*******ын өгсөн: ******* таксинд суух гэхээр нь бид хоёр цуг явчихъя нэг хороо юм чинь гэж хэлсэн чинь ******* эхнэр, хүүхдүүдийнхээ хамт явж байна гээд “чи яахаараа ингэж байдаг юм бэ” гээд намайг хоёр гараараа дээлний энгэр хэсгээс заамдахад би бас зөрүүлээд куртикны захаас нь бариад байж байтал *******, ******* бид хоёрын дундуур орж ирээд “боль, та хоёр” гэж хэлээд бид хоёрыг салгангуутаа намайг өмөөрөөд *******ын зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл ******* газар унасан, тэр үед ******* нэг юм хэлэх шиг болсон, би юу хэлснийг нь сайн сонсоогүй. ...Тухайн үед ******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...гэх мэдүүлэг /хх 15 тал/, Гэрч Г.ын өгсөн: 2017 оны 3 сарын 01-ний өдөр Орхон аймагт байдаг ах дүүсийндээ золгуулт хийчихээд Орхон аймгаас таксигаар ирээд Жаргалант дэлгүүр буюу Сүүдэр царам захын урд талын таксиний зогсоол дээр гэрлүүгээ харих гээд такси хүлээгээд байж байтал нэг машин ирсэн, машины марк дугаарыг мэдэхгүй байна. ...Би дэлгүүр орчихоод гарч ирэхэд ******* нь манай нөхөр *******ыг баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж байсан. Нөхөр маань газар унаад босож ирэхэд нь ******* “миний цохилтын пянг даахгүй байж битгий олон юм яриад байгаарай” гэж хэлээд цааш явсан... гэх мэдүүлэг /хх 16 тал/, Гэрч Л.ын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 цагийн үед би Сүүдэр царам захын урдуур явж байхад зогсоол дээр таксидах гэж байгаа бололтой хүмүүс гар өргөхөөр нь таксин зогсоол руу орсон чинь *******, ******* нар нь хүрч ирээд “таксинд явах уу” гэж асуухаар нь “би 3 явахгүй” гэж хэлсэн. Удаагүй байж байтал хүүхэд тэвэрсэн хүүхэн нөхрийн хамт ирээд “та таксинд явж байгаа юмуу” гэхээр нь “эгч нь таксинд явна” гэж хэлсэн чинь эхнэр нь тэвэрч явсан хүүхдээ нөхөртөө тэврүүлчихээд Жаргалант хүнсний дэлгүүр лүү явсан. Тэгсэн чинь Эрдэнзбат нь тэр залуутай маргалдаад байсан, яг юуны талаар маргалдсаныг сайн санахгүй байна. Тэр хоёр барилцаад зодолдох гээд байхаар нь би тэр хоёрыг “боль” гэж хэлээд салгаж байтал ******* хажуугаас нь дайраад байсан. Тэгээд тэр хэд хоёр тийшээгээ салсан, тэгэхээр нь би тэр хүүхний авч явсан цүнх, тортой ачааг нь машиныхаа арын тээшинд хийгээд байж байтал машины хажуу талд нэг юм унах шиг болсон, харсан чинь тэр таксидах гэж байсан залуу газар уначихсан байсан. Түүний дэргэд хүүхэд нь уйлаад байхаар нь би хүүхдийг тэврээд байж байтал эхнэр нь Жаргалант хүнсний дэлгүүрээс гарч ирсэн гэх мэдүүлэг /хх 17 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 13- ны өдрийн 104 тоот 1. Л.*******ын биед ухархайн дотор ялтасын цөмөрсөн хугарал, зүүн доод эрүү ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу хальсан доорхи цусан хураа, хацар ясны хугарал, тархи доргилт, баруун гайморын хөндийн цусан хураа, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд эрүүний баруун 1,2-р шүдний сулрал, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг гарах цаг тухайн цаг үед үүссэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-22 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-1 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8 тал/, баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-9 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33-47, дугаар тал/ зэргийг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах таксины буудал дээр иргэн Л.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа шанаан тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь хохирогч Л.*******, гэрч Ш.*******, Ц., Г., Л. нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 104 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 4 Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Шүүгдэгч Х.*******ын бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд шүүгдэгч Х.*******ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Х.*******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч нь гэм хорын хохиролд 2530200 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд нотлох баримтын шаардлага хангасан Медипас эмнэлгийн компьютерт томографийн төлбөр 150000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ор хоногийн төлбөр 76200 төгрөг, шүдний аппаратны 22000 төгрөг буюу нийт 248200 төгрөгийг гаргуулах үндэстэй байх ба мөрдөн байцаалтын шатанд төлсөн 200000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Х.*******аас 48200 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******од олгож, хохирогч бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт*******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х. *******ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай. 5 4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 48200 /дөчин найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 14-1 тоотод оршин суух Лхагважавын *******од олгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СД” нэг ширхэгийг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД