Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Огаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Р.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Рн Т õîëáîãäîõ эрүүгийн 2112............... äóãààðòàé хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Ø¿¿ãäýã÷: Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ч.... суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын....дүгээр баг, Ц........... 26-03 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Б........ овогт Р.........н Т............ /РД:0000000000/

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Р.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .....дүгээр багийн нутаг, .............. хорооллын 26-06 тоотод иргэн Л.Я............ зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний алиманд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар, эрүү орчимд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2112............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
         Хохирогч Л.Я............ын өгсөн:...Би 2021 оны 11 дугээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан даваа хорооллын 31-26 тоот гэртээ ганцаараа байхад *******, *******, *******, *******ийн нөхөр ******* 4 архи уучихсан байдалтай согтуу 11 цагийн үед орж ирсэн. Тэгээд манайд 0.75тай шилтэй Хараа архи авч ирээд хамт тавуулаа ууж дуусгаад ******* гэх эмэгтэй манайд үлдээд *******, *******, ******* 3 манайхаас явсан. Тэгээд  ******* бид 2 унтаад 16 цагийн үед байх сэрээд ******* ******* руу утсаар та нар хаагуур байгаа, юу хийж байна гэж утсаар ярьсан чинь бид нар *******гийнд байна энд хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. ******* бид явган алхаад тус сумын 1 дүгээр багийн Цагаан даваа хороололд байх гэрт нь очсон, хаягийг нь сайн мэдэхгүй байна, тэгэхэд *******, *******, ******* 3 архи уугаад нэлээн согтуу сууцгааж байсан бөгөөд идээ амсаад архи ууцгааж эхэлсэн. Архийг ******* өөрөө аягалж өгсөн бөгөөд надад илүү шахаж өгөөд байсан. Энэ хооронд ******* над руу агсараад дайраад байсан ******* болон Өлзий хоёр тасраад хойд талын орон дээр унтаад өгсөн, удалгүй Ө........ийн нөхөр орж ирээд ганц нэг хундага архи татсан. Тэгээд ******* архинд яваад ирье гээд гарсан хойгуур ******* намайг сууж байсан сандал дээрээ татаж босгоод үүд хэсэг рүү үснээс чирээд газар унагааж нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Энэ хооронд ******* гаднаас орж ирж таараад салгасан, мөн *******гийн нөхөр бас гэрээс гарч ирж хамт салгасан. ******* болон нөхөр бид гурав гэрээс нь хөөгдөөд явсан. Маргааш болоход миний нүүрний баруун талаар хавдаж, хөх эрээн болсон, энэ тухай *******эд хэлэхэд маргааш нь ахиад согтуу байсан бөгөөд би чамайг зодоогүй гээд гүрийгээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг сандал дээр сууж байхад ******* мөрөн дээрээс татаж босгоод үснээс чирч гадаа гаргаад газарт унагаж нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Одоо миний толгой, нүд хэсэг маш ихээр өвдөж, баруун талын шанаа хэсэг хавдаж хөх эрээн болсон, би хүнээс санаа зовоод ажилдаа явж чадахгүй байна. Би *******ийг ямар шалтгааны улмаас зодсон учрыг мэдэхгүй байна, би хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, архи ууж байхад харь, зайл гээд байсан, архи уусан үедээ жаахан агсан зантай хүн учраас би өөдөөс нь юм ярьдаггүй юм. Өлзий болон ******* хоёр тасраад орон дээр унтаад өгсөн байсан бөгөөд ******* дэлгүүр рүү архинд яваад араас нь *******гийн нөхөр эхнэрийнхээ араас нь гарчихсан байсан учир гэрт би болон ******* бид хоёр үлдсэн. Тэгээд ******* үснээс зулгааж байхад гаднаас ******* нөхөртэйгээ орж ирж таараад *******гийн нөхөр Мандаа гүйж ирж намайг салгасан. Тэгээд бид гурав хөөгдөөд гарсан. Би *******ийг цохиж зодсон асуудал байхгүй. Бидний хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоогоор миний толгой болон нүүр хэсэг, нүд маш их өвдөж байна. Баруун талын хацар хэсэг хөхөрч хавдсан байдалтай байна. Би хийсэн хэрэг байхгүй байж *******эд зодуулсандаа маш их гомдолтой байна. Хамт архи уучихаад намайг зодсон мөртлөө зодоогүй гээд гүрийгээд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08  хуу/ 

Гэрч Д.*******н  өгсөн:...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө би эхнэр *******, ******* нарын хамт *******ын гэрт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хашаанд нь очсон. Тэндээ нэг шил архи уугаад бид гурав гэртээ ирээд үргэлжлүүлээд архи ууцгаасан. Өдөр би нэлээн муудсан байсан байхад манайд *******, ******* 2 орж ирсэн, *******гийн нөхөр араас нь нэлээн байж байгаад орж ирсэн. Тэгээд би толгой өвдөөд унтаад өглөө нь сэрсэн чинь манай эхнэр ******* болон ******* нар нь маргалдаад, манай эхнэр *******ын гэр оронд шээчихнэ гээд гэрээсээ хөөгөөд, гэрээс гарахгүй болохоор чирч гаргасан гэж хэлсэн, би унтаад өгсөн болохоор нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Би *******ыг өдөр манайд хэдэн цагт ирснийг нь санахгүй байна, нэг мэдэхэд ирчихсэн байсан. Би удалгүй унтаад өгсөн, ******* нь манайд ирэхдээ нүүр хэсэг нь зүгээр байсан, ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Маргааш өглөө нь *******ын гэрт нь эхнэрийн хамт очиход баруун талын хацар, шанаа хэсэг нь битүү хавдар, хөх эрээн болчихсон, нүд хэсэг нь час улаан болчихсон байсан, тэгээд ******* нь манай эхнэр *******ийн согтуудаа гэрээсээ чирч гаргаад өшиглөсөн гэж яриад байсан. Манайд *******, манай эхнэр *******, би, *******, *******гийн нөхөр Мандаа, ******* нар байсан, өөр хүн байгаагүй. Бид нар архи уусан. Манай эхнэр *******, ******* нар найзууд учир зан ааш сайтай, өмнө хэрэлдэж маргалдаж байсан асуудал байхгүй. Манайд байсан хүмүүс бүгд архи уусан, би нэлээн болоод толгой өвдөөд унтаад өгсөн, манай эхнэр мөн нэлээн согтуу байсан. Манайх монгол гэрт амьдардаг бөгөөд гэрийн үүдэнд хүн тээглэх довжоо, цохигдох зүйл байхгүй, газраараа байгаа. Өмнөх орой ******* нь манайд хоноё гэхээр нь би зөвшөөрөөгүй, архи уухаараа айлд шээчихдэг гэсэн, короно дусаад удаагүй байгаа, манайхаас гарахгүй болохоор нь би гэрээсээ чирээд хөөгөөд л гаргасан л гэж хэлсэн, өөр юм яриагүй. ******* нь тасраад орон дээр унтаад өгсөн, ******* дэлгүүр рүү архинд яваад Мандаа нь эхнэрийнхээ араас гарсан гэж байсан, би унтчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 хуу/ 

Гэрч Т.*******ийн өгсөн:...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө *******, *******, ******* бид дөрөв ******* эгчийн гэрт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ очсон. Тухайн өдөр Чингисийн төрсөн өдөр гээд бүх нийтийн амралтын өдөр байсан, тэгээд би нэг шил архи авч очоод бид нар хувааж уугаад *******, *******, ******* нар нь гарч яваад би ******* эгчтэй үлдээд ойр зуурын юм хийгээд унтаад өгсөн. Тэгээд ******* эгч рүү нэг хүн залгаад манайд хүрээд ир гээд дуудахаар нь би хамт ******* ахын гэрт нь очиход архи уугаад сууцгааж байсан, бөгөөд ширээн дээр байсан архинаас нь хамт уусан. Тэгсэн удалгүй манай нөхөр ******* буюу Мандаа орж ирээд жаахан сууж байгаад би нөхөртэйгээ архинд хамт яваад ******* ахынд буцаад ороход ******* эгч ******* эгчийг үснээс зулгаагаад газар унагачихсан нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгээд манай нөхөр бид 2 салгахад нүүр, хацар хэсэг, хувцас нь шороо болчихсон байсан. ******* эгч манай нөхөр ******* эгч бид гурвыг хөөгөөд гаргасан. Тэгээд би ******* эгчийн гэр рүү хамт явж хоносон. Намайг нөхөртэйгээ дэлгүүр гарахад ******* эгч ******* 2 маргалдаад үлдсэн, ******* ах болон ******* эгч 2 нэлээн муудсан орон дээр хэвтээд байсан бөгөөд намайг орж ирэхэд ******* ах болон ******* эгч орон дээр тасраад унтаад өгсөн байсан. ******* эгч миний ойлгосоноор нөхөртэйгээ хардаад байна гэж ойлгосон. ******* эгчийг гэр оронд нь шээчихнэ гар гээд хөөгөөд байсан, тэрнээс болж маргалдсан. Намайг гаднаас ороод ирэхэд ******* эгч ******* эгчийг үснээс нь зулгаагаад өшиглөөд байсан, өшиглөх үед нүүр хэсэг нь оногдсон байх гэж бодож байна. ******* эгч газарт уначихсан байсан, тэгээд нөхөр бид 2 болиоч гэж хэлээд салгахад нүүр хэсэг нь хавдчихсан байсан. Манай нөхөр бид хоёроос бусад нь нэлээн согтуу байсан. Би ******* эгчтэй хамт очиход биед гэмтэл шарх байхгүй байсан, зүгээр байсан. Тийм асуудал болоогүй, ******* эгч зүгээр байсан. ******* болон ******* нарыг хоорондоо ямар харилцаатай байдаг талаар сайн мэдэхгүй байна. ******* эгч согтуу байсан, гэхдээ өөрийнхөө үйлдлийг мэдэх, ойлгох чадвартай байсан, өөрөө унаж гэмтэл авсан асуудал байгаагүй, намайг дэлгүүр гарах хооронд зодуулсан байна лээ, дэлгүүр ороод ирэхэд нүүр хэсэг нь хавдаад улаачихсан байсан, маргааш өглөө нь баруун талын шанаа хэсэг хөх эрээн болоод хавдчихсан нүд хэсэг нь улаачихсан, толгой өвдөөд байна гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ 

Гэрч О.*******ын өгсөн: ...ууж байсан архи нь дуусаад эхнэртэйгээ дэлгүүр гарч архинд явсан. Удалгүй дэлгүүр ороод ирсэн чинь гэрийнхээ үүдэнд босго хавьцаа ******* эгч нь ******* эгчийг үснээс нь зулгаагаад манайхаас зайлцгаа, явцгаа гээд доороо хийчихсэн дараад байсан, хөлөөрөө нүүр хэсэг рүү өшиглөөд байсан, тэгээд би дундуур нь орж салгасан, тэгсэн манай эхнэр, ******* эгч бид гурвыг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд манай эхнэр ******* ******* эгчтэй хамт хоноод би гэр рүүгээ явсан. Маргааш нь би хөдөө ажлаар явсан. Намайг *******ийн гэрт ороход ******* эгчийн нүүр царай нь зүгээр байсан, харин дэлгүүр орчихоод ирсэн чинь нүүр хэсэг хавдчихсан байсан. Эхнэр бид хоёрыг дэлгүүр ороход ******* ******* эгч 2 архи ууж үлдсэн, жаахан маргах гээд байсан, ******* болон ******* нар орон дээр хэвтээд үлдсэн. Би ямар шалтгааны улмаас маргалдсаныг нь мэдэхгүй байна. Би ******* эгчийн гэрт нь ороод удаагүй байсан. Намайг гаднаас ороод ирэхэд ******* эгч үснээс нь зулгаагаад, доошоо унагачихсан нүүр хэсэг рүү өшиглөөд байж харагдахаар нь би дундуур нь орж салгасан. Өшиглөхийг нь бол харсан, биеийн аль хэсэгт оносныг нь мэдэхгүй байна, Дараа нь ямар ч байсан ******* эгчийн баруун талын нүүр, нүд хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд гэрээс нь хөөгдөж гараад эхнэрээ би хамт хонуулсан. Би тэрийг мэдэхгүй байна, биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зодоогүй байх. ******* эгч, ******* эгч хоёулаа нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/ 

Шинжээч Г*******ын  өгсөн: ...би үнэн зөв дүгнэлт гаргасан. Өөрөө явганаас унах үед үүсэх боломжгүй. Учир нь "...баруун нүдний алимад цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар, эрүү, оочонд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ 

Р.*******ийн яллагдагчаар өгсөн:...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед би нөхөр *******, найз *******ы хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт гэрийн хаягийг нь мэдэхгүй байна гэрт очоод нэг шил архи уучихаад буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд өдөр 17 цагийн үед манайд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан даваа хорооллын 28-06 тоотод гэрт Янжилхам, *******, нөхрийн хамт ирээд бид нар архи ууцгаасан. Тэгээд *******гийн нөхөр нэг архи авчирахаар гарсан хойгуур би *******тай маргалдаж, биед нь халдаж гэмтэл учруулсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Би *******ын мөрнөөс татаж, зулгааж, чирч гэрээсээ гаргасанаа санаад байгаа, чирч гэрээсээ гаргахдаа нүүр хэсэгт нь цохисон байх л гэж бодож байна. Маргааш нь гэрт нь яваад очиход баруун талын хацар, нүүр хэсэг нь тэр чигтээ хавдчихсан хөх эрээн болчихсон байсан. ******* нь тухайн өдөр манайд ирэхдээ нүүр хэсэг хавдаагүй зүгээр байсан. Би *******ыг орж ирэхэд архи уучихсан байсан, нэлээн муудсан учир зарим зүйлээ санахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45  хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт:
1.    Л.*******ын биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар эрүү, оочинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.  
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.   
3.    Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. 
4.    Баруун нүдний алиманд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар 
эрүү, оочинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.   
5.    Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 
нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 хуу/ 
Р.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 66 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55 хуу/
Хохирогч Л.*******ын хэрэгт гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 75 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 79-80 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Цагаан даваа хорооллын 26-06 тоотод иргэн Л.*******ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний алиманд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар, эрүү орчимд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.*******эд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112......................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Р.******* нь хохирогч Л.*******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Л.*******ын өгсөн:...Би 2021 оны 11 дугээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан даваа хорооллын 31-26 тоот гэртээ ганцаараа байхад *******, *******, *******, *******ийн нөхөр ******* 4 архи уучихсан байдалтай согтуу 11 цагийн үед орж ирсэн. Тэгээд манайд 0.75тай шилтэй Хараа архи авч ирээд хамт тавуулаа ууж дуусгаад ******* гэх эмэгтэй манайд үлдээд *******, *******, ******* 3 манайхаас явсан. Тэгээд  ******* бид 2 унтаад 16 цагийн үед байх сэрээд ******* ******* руу утсаар та нар хаагуур байгаа, юу хийж байна гэж утсаар ярьсан чинь бид нар *******гийнд байна энд хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. ******* бид явган алхаад тус сумын 1 дүгээр багийн Цагаан даваа хороололд байх гэрт нь очсон, хаягийг нь сайн мэдэхгүй байна, тэгэхэд *******, *******, ******* 3 архи уугаад нэлээн согтуу сууцгааж байсан бөгөөд идээ амсаад архи ууцгааж эхэлсэн...Тэгээд ******* архинд яваад ирье гээд гарсан хойгуур ******* намайг сууж байсан сандал дээрээ татаж босгоод үүд хэсэг рүү үснээс чирээд газар унагааж нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...намайг сандал дээр сууж байхад ******* мөрөн дээрээс татаж босгоод үснээс чирч гадаа гаргаад газарт унагаж нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Одоо миний толгой, нүд хэсэг маш ихээр өвдөж, баруун талын шанаа хэсэг хавдаж хөх эрээн болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08  хуу/гэрч Д.*******н  өгсөн:..******* нь манайд ирэхдээ нүүр хэсэг нь зүгээр байсан, ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Маргааш өглөө нь *******ын гэрт нь эхнэрийн хамт очиход баруун талын хацар, шанаа хэсэг нь битүү хавдар, хөх эрээн болчихсон, нүд хэсэг нь час улаан болчихсон байсан, тэгээд ******* нь манай эхнэр *******ийн согтуудаа гэрээсээ чирч гаргаад өшиглөсөн гэж яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 хуу/, гэрч Т.*******ийн өгсөн:...******* эгч ******* эгчийг үснээс зулгаагаад газар унагачихсан нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгээд манай нөхөр бид 2 салгахад нүүр, хацар хэсэг, хувцас нь шороо болчихсон байсан. ******* эгч манай нөхөр ******* эгч бид гурвыг хөөгөөд гаргасан. Тэгээд би ******* эгчийн гэр рүү хамт явж хоносон. Намайг нөхөртэйгээ дэлгүүр гарахад ******* эгч ******* 2 маргалдаад үлдсэн. ******* эгч миний ойлгосоноор нөхөртэйгээ хардаад байна гэж ойлгосон. ******* эгчийг гэр оронд нь шээчихнэ гар гээд хөөгөөд байсан, тэрнээс болж маргалдсан. Намайг гаднаас ороод ирэхэд ******* эгч ******* эгчийг үснээс нь зулгаагаад өшиглөөд байсан, өшиглөх үед нүүр хэсэг нь оногдсон байх гэж бодож байна. ******* эгч газарт уначихсан байсан, тэгээд нөхөр бид 2 болиоч гэж хэлээд салгахад нүүр хэсэг нь хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ гэрч О.*******ын өгсөн: ...ууж байсан архи нь дуусаад эхнэртэйгээ дэлгүүр гарч архинд явсан. Удалгүй дэлгүүр ороод ирсэн чинь гэрийнхээ үүдэнд босго хавьцаа ******* эгч нь ******* эгчийг үснээс нь зулгаагаад манайхаас зайлцгаа, явцгаа гээд доороо хийчихсэн дараад байсан, хөлөөрөө нүүр хэсэг рүү өшиглөөд байсан, тэгээд би дундуур нь орж салгасан, тэгсэн манай эхнэр, ******* эгч бид гурвыг гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд манай эхнэр ******* ******* эгчтэй хамт хоноод би гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/ шинжээч Г*******ын  өгсөн: ...би үнэн зөв дүгнэлт гаргасан. Өөрөө явганаас унах үед үүсэх боломжгүй. Учир нь "...баруун нүдний алимад цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар, эрүү, оочонд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ............ дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б..............гээс Р.*******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Р.******* нь хохирогч Л.*******ын биед биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун зовхинд цус хуралт, баруун шанаа, хацар эрүү, оочинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ........ дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Р.*******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
   Хохирогч Л.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 165.068 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба үүнтэй холбоотойгоор Дөлгөөн арц эмнэлэгт бариа хийлгүүлсэн гэх бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 75 хуу/ зэрэг нотлох баримт гаргаж өгч, мөрдөн байцаалтын үед шүүгдэгч Р.*******ээс хохирол төлбөр аваагүй гэж мэдүүлэг өгчээ. 
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч  Л.*******ын зүгээс эмнэлэгт бариа хийлгүүлсэн гэх 145.068 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд тухайн мөнгөн дүнг шүүгдэгч Р.*******ээс гаргуулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, ........... оотод оршин суух .............. овогт Л............... Я............. /РД:0000000000000/-д олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Л.*******ын нэхэмжилсэн 165.048 төгрөгнөөс 20.000 төгрөг нь бариа засал хийлгэсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх тодорхой тооцоо хийх бололцоогүй байх тул 20.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Р.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******эд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

     Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Р.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.*******ийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Б.......... овогт Р..........*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Р.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Р.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор  тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт  
зааснаар шүүгдэгч Р.*******эд оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 
          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ээс 145.068  /нэг зуун дөчин таван мянга жаран найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн ........................ дүгээр баг, .......................... тоотод оршин суух Харьд овогт Лхасүрэнгийн ******* /РД:000000000000000/-д олгосугай. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.******* нь бариа засал хийлгэсэн 20.000 төгрөгийг  нэхэмжилсэн боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Р.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


 
                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ