Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/326

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н холбогдох эрүүгийн 1921007420356 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дорнод аймгийн Политехник коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт Н. /РД: .../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ннь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны гадна мөн тус коллежийн 2 дугаар курсын оюутан ...Б-тэй“заалны хаалгаар гарахдаа мөрлөсөн” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож биед нь хуйханд духны зүүн дээд хэсгийн үс зулгаралт, цээжний урд баруун дээд хэсгийн зулгаралт, баруун чихний дэлбэнгийн урд тал, баруун чихний ар төвгөрийн зулгаралт, хэвлий зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ннь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны гадна мөн тус коллежийн 2 дугаар курсын оюутан ...Б-тэй“заалны хаалгаар гарахдаа мөрлөсөн” гэх шалтгааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921007420356 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч ...Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би заал руу орох гэтэл үүдэн дээр Н гэх охин намайг мөрөөрөө мөрлөөд гарсан. ...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байранд хүрээд ир гэж намайг утсаар дуудсан ба намайг очиход Н, А гэх эгчтэй хамт байж байсан. Улмаар би Нд чи тэгээд яах гээд байгаа юм бэ? гэхэд харин чи өөрөө яах гээд байгаа юм бэ? гэхээр нь А эгч за за та хоёр эвээр учраа олохгүй юм байна чи яв гэж надад хэлэхэд нь би явах гэж байхад Н миний араас эргүү, гичий явах гэж байгаа юм уу гэхэд нь би чи яах гээд байгаа юм бэ гэхэд Н үүрч явсан цүнх болон гадуур хувцасаа тайлаад миний гэдсэн тус газарт хөлөөрөө өшиглөхөөр нь би зөрүүлээд үсдэж хацрыг нь маажсан юм... надад гомдол санал байхгүй, хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...тухайн үед би тэмцээн үзэж байгаад заалнаас гарах гэж байгаад үүдэн дээр доод ангийн охин болох Б-тэй таарч зөрөхдөө түүнийг мөрөлчихсөн юм. Тухайн үедээ бол ямар нэгэн маргаан гараагүй. ...тэгээд Батчимэг над руу ирээд маргалдахаар нь би маргалдахгүй явах гэтэл чи ингээд явах юм бол би чамайг сургууль дээр зүгээр явуулахгүй шүү, гэхээр нь тэгээд яах гээд байгаа юм бэ? Би зодолдохгүй гэсэн чинь над руу ирээд айгаад байгаа юм уу? гэж хэлээд миний үснээс зулгааж намайг газарт унагаад миний дээрээс 2-3 удаа өшиглөсөн бөгөөд би босч түүнийг үсдэж маажиж, цохисон. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

           

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 689 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Б-тэйбиед хуйханд духны зүүн дээд хэсгийн үс зулгаагдалт, цээжний урд баруун дээд хэсгийн зулгаралт, баруун чихний дэлбэнгийн урд тал, баруун чихний ар төвгөрийн зулгаралт, хэвлий зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.Н-ын зан байдлын тодорхойлолт, гэрч О, Э нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-31, 54-56, 59 дүгээр хуудас/,

 

Хохирогч ...Б шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921007420356 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны гадна ...Б-тэй “заалны хаалгаар гарахдаа мөрлөсөн” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б-тэй мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 689 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч ...Б нь шүүгдэгч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай дүгнэлт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Ч.Мөнхзул өсвөр насны яллагдагч Б-т холбогдох хэргийг “эрүүгийн хариуцлага хүлээлгэх 16 насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Н нь хохирогч Б-тэй эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Г.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ннь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хохирлыг Б-ЭЭС  нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Ннь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Н-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Н-ын ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН