Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 48

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Нам овогт Марушийн Алтанхундагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Нам овогт Марушийн Алтанхундагыг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Алтанхундагад оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар М.Алтанхундагын цагдан хоригдсон 128 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-д зааснаар М.Алтанхундагаас оршуулгын зардалд 2.316.400 /хоёр сая гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяад олгож, үлдэх 83.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Мөрдөн байцаагч Ц.Мөнхбатын үйлдсэн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн М.Алтанхундагын эзэмшилд байгаа том 5-н ханатай хуучны монгол гэрийг  битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр женсэн хүрэм, цэнхэр женсэн өмд, хар өнгийн хос гутал, хагас цахилгаантай ногоон өнгийн нимгэн цамц, архины шилний хагархай гэх 19 ширхэг жижиг шилнүүд, хараа гэх шошготой 350 граммын архины шил, талийгаач б.Дэлгэрсайханы өмсөж байсан гэх цэнхэр өнгийн судалтай хилэн өмд, хар өнгийн бүс, саарал өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн ханцуйгүй майк, ногоон алаг подволка, бүдэг цэнхэр өнгийн нимгэн дотуур өмд, эсээ тамхи 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэгийг  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгаж, 1000 төгрөгний дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэтуяад буцаан олгосугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Алтанхундагад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

 

                                                                        С.БАТЖАРГАЛ