Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0400

 

2014 оны 10 сарын 09 өдөр                    Дугаар 400                                    Улаанбаатар хот

 

С.Н, Б.О, Ц.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч П.Соёл-Э нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч С.Н, Б.О, Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, гуравдагч этгээд Г.З нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 351 дүгээр шийдвэртэй, С.Н, Б.О, Ц.Б нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н, Б.О, Ц.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Н, Б.О, Ц.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.БОчир шүүхэд гаргасан тайлбартаа: Хуралдаанд тус хорооны 200 гаруй иргэд оролцсон бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа тул хүчин төгөлдөр хурал юм. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хурал зарласан тогтоолд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг огт тусгаагүй байсан,

 

 

хуралдааны үеэр иргэдээс гаргасан саналын дагуу хэлэлцэх, асуудлын төлөвлөгөөг баталж, мөн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э өөрийн хүсэлтийн дагуу Хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байснаар хэлэлцсэн. Мөн хуралд орсон иргэдийн саналыг үндэслэж Хурлын Тэргүүлэгчдийг шинээр сонгосон гэжээ.

Гуравдагч этгээд Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э өөрийн биеэр ажиллах боломжгүй болсноо хэлээд тэргүүлэгчдийг огцруулах, шинэ дарга, тэргүүлэгчдийг сонгох саналыг хуралд оруулснаар санал хураалт явуулсан. Зааланд цугларсан 200 гаруй иргэн санал хураалтанд оролцож, гар өргөн баталсан. Иргэдээс сонгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэн миний нэрийг дэвшүүлж, улмаар санал хураалтанд оролцон олонхийн санал авсан гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хуралд хорооны ихэнх иргэд цугларсан тул ирц хангалттай гэж үзэж, хурлыг эхэлсэн. Хурлаар иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийн сонгууль явагдсан. Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э ажлаа явуулах боломжгүй шалтгаанаа хэлж, тэргүүлэгчид байхгүй учраас тэргүүлэгчдийг дахин сонгох саналыг хорооны иргэдэд дэвшүүлж, сонгох горимын санал эхэлсэн. Хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Тэргүүлэгчээр миний нэрийг дэвшүүлж, оролцогчдын олонхийн саналаар сонгогдсон гэжээ.

Гуравдагч этгээд Г.З шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э даргалахаар зохион байгуулалтын талаар хэлэлцэх асуудлыг хуралд оруулж шийдвэрлүүлсэн. Хурал зохих журам, дүрмийн дагуу болж, шинэ дарга, тэргүүлэгчдийг сонгож баталсан. Хуралд оролцогчдоос гаргасан саналын дагуу намайг тэргүүлэгчид нэр дэвшүүлж, сонгогдсон гэжээ.

Гуравдагч этгээд Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э өөрийн хүсэлтээр ажлаа өгөх санал тавьснаар иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт явагдсан. Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид тайлангаа тавиагүй. Тавих тайлан ч байхгуй байсан тул иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Э горимын санал гаргасныг хуралдаанд оролцогч иргэд дэмжсэнээр тэргүүлэгчдийг сонгох санал орж ирсэн. Ингээд миний нэрийг тэргүүлэгчид дэвшүүлж, улмаар сонгогдсон. Иймд энэ хурлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 351 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг

 

дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 01, 02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааныг хуульд заасан ирц бүрэн хүрсэн, хүчин төгөлдөр хуралдаан гэж дүгнэсэн атлаа уг хуралдаанаас гарсан мөн өдрийн 01 дүгээр тогтоол /Иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай/, 02 дугаар тогтоол /Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай/ тогтоолуудыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэсэн материаллаг хуулийн заалтуудыг агуулгаас нь зөрүүтэй байдпаар тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргагч нэр бүхий иргэд нь тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр анхдугаар хуралдаанаас сонгогдсон нь тогтоогдож байх ба тэд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2014 оны ээлжит хуралдааныг зарлаж, хэлэлцэх асуудлыг батлах, өөрчлөх ажиллагааг тус тус хийжээ. Эдгээр тогтоолууд нь хуульд нийцсэн. Харин 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Хуралдааныг хойшлуулах тухай” тогтоол нь хууль зүйн агуулгаараа болон цаг хугацааны хувьд ч товлогдсон хуралдааныг цуцлах, зар тараагдсан байдлыг хойшлуулах ямар ч боломжгүйг харуулж байна.

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нь тухайн сарын сүүлчийн өдөр бөгөөд хуанлийн гарагийн ажлын сүүлчийн өдөр. Энэ өдрийн нөгөөдөр нь ээлжит хурал хийгдэхээр зар тараагдаж, нийтэд мэдээлэл түгсэн байхад мөн өдрийнхөө ажлын цаг дуусч байхад ээлжит хуралдааныг цуцалж, хойшлуулах шийдвэр гаргасан нь хэрэгжих боломжгүй байсан болохыг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хорооны Засаг дарга М.Одонхүү, зохион байгуулагч Н.Батжаргал нарын хуралдааныг зохион байгуулах үүрэг хүлээсэн этгээдүүдийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүх 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгохдоо баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийн заалт нь тухайн хорооны хуралдаанд оролцох иргэдийн эрх зүйн чадамж болон эрх бүхий байх эрхийн зохицуулалт болохоос иргэдийн Нийтийн Хуралд оролцож болох иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон заалт биш юм. Тухайн хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцож болох иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг тухайн хорооны иргэдийн дийлэнх олонхийн саналыг авч сонгосон тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болгосон шүүхийн шийдвэр нь хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудаас үзвэл "Монгол Улсын иргэн хэн ч сонгох, сонгогдох эрхтэй ба хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нь заавал тухайн хорооны иргэн, тухайн хорооны оршин суугч, байнгын хаягтай байх талаар хатуу заалт байхгүй тул Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 01 дүгээр тогтоол нь хуульд бүрэн нийцсэн. Иймд уг тогтоольг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хуульд заасан хүрээнд хэрэгжүүлсэн иргэдийн эрх ашгийг хөндсөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ нь мөн л хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн дээрх зохицуулалтад баг, хорооны хурлын бүрэн эрхийг заасан ба хуралдааны дарга, тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх бүрэн эрхтэй байна.

Шүүх дээрх байдлыг дүгнэхдээ нэхэмжлэгчид буюу тэргүүлэгмээр ажиллаж байсан нэр бүхий 4 иргэнийг чөлөөлөөгүй гэсэн ба Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны хуралдааны тэмдэглэлээс үзвэл эдгээр тэрп/үлэгчээр ажиллаж байсан нэр бүхий 4 иргэнийг чөлөөлж, шинээр тэргүүлэгч сонгох ажиллагаа явагдсан болох нь тодорхой харагдаж байна. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг тэргүүлэгчээр ажиллуулах, ажиллуулахгүй байх нь тухайн хорооны иргэдийн Нийтийн Хуралд буюу шууд агуулгаараа иргэдэд өөрсдөд нь байгаа ба үүнийг шүүх шийдвэрлэх боломжгүй, хэрэв шийдвэрлэж гэмээнэ нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд халдсан хэлбэр гэж хуульчийнхаа хувьд дүгнэж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт байх “Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх асуудал хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй" гэсэн дүгнэлт нь нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд үл нийцэж байна. Өөрөөр хэлбэл, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид бол хуульд зааснаар иргэдийн Нийтийн Хурлын чөлөөт цагт хуульд заасан тодорхой бүрэн эрхийг л хэрэгжүүлэх субъектүүд юм. Иргэдийн Нийтийн Хурал нь ээлжит хуралдааныхаа явцад хэлэлцэх асуудлаа өөрчлөөд, нэмж шийдвэрлэх асуудлаа хэлэлцээд явах бүрэн боломжтой байхад, тэргүүлэгчдийн баталсан хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах боломжгүй мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Сонгинохайрхан

 

дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээс үзвэл тухайн үөд эрх үүргээ хэрэгжүүлж байсан, албан ёсны тэргүүлэгчдийн шийдвэрээр зарлагдсан хуралдаан бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаж, шийдвэрлэх асуудлаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж, иргэдийн Нийтийн Хурлын дарга болон шинэ тэргүүлэгчдийг сонгох нь хуулийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр гэж үзнэ.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч С.Н, Б.О, Ц.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01 дүгээр тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, хурлын дарга С.Эрдэнийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт болон хорооны Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, улмаар Хурлын дарга болон Хурлын тэргүүлэгчдийг шинээр сонгосон байна.

Иргэдийн Нийтийн Хуралдааныг 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хуралдуулахаар Хурлын Тэргүүлэгчдээс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тогтоол гаргаж, шийдвэрлэсэн боловч хурлын бэлтгэл хангагдаагүй тул зарлагдсан хурлыг хойшлуулсан байхад хорооны Засаг дарга нь “биелүүлэх боломжгүй” гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар Хурлын Тэргүүлэгчдийг анхдугаар хуралдаанаас 4 жилийн хугацаатай сонгохоор заасан ба мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд анхдугаар хуралдаанаас нэгэнт сонгогдсон Хурлын Тэргүүлэгчдийг чөлөөлөх хуульд заасан үндэслэл бий болоогүй, чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, орон нутгаас шилжээгүй байхад шинээр Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, хууль зөрчжээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн болохын хувьд хуралдааны хэлбэр, шийдвэр гаргах явц, түүнд тавигдах шаардлага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай адилхан зарчимтай.

Тухайлбал, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь хэлэлцэх асуудлыг урьдчилан товлох, үүнтэй холбогдуулан судалгаа, лавлагаа бэлтгэх, мөн хуралд оролцох иргэд хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэж байж, үүнтэй холбоотой хэлэх үгээ бэлтгэх, судалгаа хийх эрхийг хангах үүднээс тухайн Хорооны хурлаар ямар асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь иргэдэд урьдаас ойлгомжтой байх ёстой.

Гэтэл 5 дугаар хорооны 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй буюу Хурлын Тэрп/үлэгчдийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Мөн өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хурал даргалж байсан этгээдээс “Тэргүүлэгчдийг сонгох санал орж ирлээ” хэмээн хэлсэн байх боловч хэн гэх иргэнээс санал болгосон, энэ саналыг тухайн хуралд оролцсон иргэдийн хэдэн хувь нь дэмжсэн болох нь тодорхойгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх шаардлагыг хангаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар дүүргийн хурлын төлөөлөгч нь тухайн дүүрэгт байнга оршин суугч байхаар зохицуулжээ. Энэхүү заалтад “хорооны Хурлын дарга” хэмээн тусгайлан заагаагүй боловч мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 13 дугаар зүйлийн 13.1.5, 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд зөвхөн тухайн багийн иргэн оролцохоор, тухайн орон нутгаас шилжсэн тохиолдолд хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх үндэслэл болдог зэргээс үзэхэд хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нь тухайн хороонд байнга оршин суудаг байх шаардлагыг хангах ёстой.

Ингэснээр тухайн орон нутгийн иргэдийг төлөөлөх, тэдний өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрхийг хамгаалах үндэслэл болно. Энэ тохиолдолд хурлын даргаар сонгогдсон Д.БОчир нь тухайн хороонд байнга оршин суудаггүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар топгоогдсон тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.