Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Гал овогт *******ыг №080505 дугаартай овог Цэрэннамжил, нэр Мандал, Төрсөн он 1962, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Барилгын техникум, 1986 оны 04-р сарын 20-ны өдөр гэх хөдөлмөрийн дэвтэр, №134092 дугаартай даатгуулагчийн эцэг Цэрэннамжил, нэр Мандал, төрсөн он, cap, өдөр 0000.00.00, паспортын дугаар ДА-00000, бүртгэлийн дугаар ТГ-00000, дэвтэр олгосон Сэлэнгэ, Хөтөл, 0000 оны 00-р сарын 00-ны өдөр гэх нийгмийн даатгалын дэвтэр болон №134092 дугаартай овог Гал, эцэг Цэрэннамжил, нэр Мандал, төрсөн он, cap, өдөр 0000,0,,,0, Регистрийн дугаар ТГ00000000, дэвтэр олгосон Сэлэнгэ аймаг, Хөтөл сум, 2000 оны 09-р сарын 01-ний өдөр гэх нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор