Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/292

 

                            

 

 

 

 

 

     2020              07              30                                                2020/ШЦТ/292

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

улсын яллагч М.Гансувд,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунсанаа,

хохирогч Г.Лхагвасүрэн, Н.Халиун, Г.Өлзиймөнх, Г.Ган-Очир, Г.Чанцалдулам,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхжин,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Д.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 1934008190059 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, овгийн С.Т/ / 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Орхон аймгийн Баян-Өндөр сум Цэст багийн 1-4-100 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Налайх дүүргээс Төв аймгийн Зуунмод сум орох чиглэлийн асфальтан зам дээр “Бизнес финанс групп ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 85-26 УБМ улсын дугаартай Daewoo Ultra маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас урд талд нь замын хөдөлгөөнд дүрмийнхээ дагуу оролцож явсан Б.Болдбаатарын жолоодож явсан Toyota Agua маркийн 36-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Ган-Очирын жолоодож явсан Huandai santa Fe маркийн 09-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Ган-Очирын жолоодож явсан Toyota auris маркийн 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Чанцалдуламын жолоодож явсан 56-95 ТӨҮ улсын дугаартай Тоёото Марк 2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүнд, Г.Лхагвасүрэн, А.Түмэнжаргал, Г.Чанцалдулам, П.Энхтуяа, Г.Өлзиймөнх, Г.Ган-Очир нарын биед хөнгөн хохирол, Toyota Agua маркийн 36-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4680000 төгрөгийн, Huandai santa Fe маркийн 09-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9198000 төгрөгийн, Toyota auris маркийн 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3509600 төгрөгийн, 56-95 ТӨҮ улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлд 3711500 төгрөгийн, 85-26 УБМ улсын дугаартай Daewoo ultra маркийн тээврийн хэрэгсэлд 31075000 төгрөгийн, иргэн Н.Халиуны эд хөрөнгөнд 2025000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунсанаа мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Хохирогч Г.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Н.Халиун мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Г.Өлзиймөнх мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Г.Ган-Очир мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Г.Чанцалдулам мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-03-09 тал/,  осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-10 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1-р хавтас хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-19 тал/, 36-62УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-20 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-21-22 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-23 тал/, 09-03 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-24-25 тал/, 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-26 тал/, 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-27 тал/, 56-95ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-28 тал/, 56-95ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-29 тал/, 85-26УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-30 тал/, 85-26УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-31-32 тал/, хохирогч Г.Нарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-36 тал/, хохирогч Б.Болдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-38-40 тал/, хохирогч Г.Ган-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-42-43 тал/, хохирогч П.Энхтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-45-46 тал/, хохирогч Г.Баярмагнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-48-49 тал/, хохирогч Г.Чанцалдуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-51-52 тал/, хохирогч Г.Лхагвасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-54-55 тал/, хохирогч Н.Халиунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-57-58 тал/, шүүгдэгч С.Тгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/1-р хавтас хх-59-60 тал/, гэрч Э.Одмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-61-62 тал/, гэрч Г.Өлзиймөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-63-64 тал/, гэрч Г.Нарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-65-66 тал/, гэрч Г.Сайнбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-67-68 тал/, гэрч Б.Цэнджаваас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-69-70 тал/, гэрч Б.Ганхайчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-71 тал/, С.Т №319985 дугаартай жолоочийн үнэмлэх/1-р хавтас хх-73 тал/, Г.Чанцалдуламын №733209 дугаартай жолоочийн үнэмлэх/1-р хавтас хх-73 тал/, 32-62УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02366208 дугаартай гэрчилгээ/1-р хавтас хх-74 тал/, 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02432684 дугаартай гэрчилгээ/1-р хавтас хх-75 тал/, Г.Ган-Очирын №1775 дугаартай жолоочийн үнэмлэх/1-р хавтас хх-76 тал/, 09-03УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02541669 дугаартай гэрчилгээ/1-р хавтас хх-78 тал/, Г.Ган-Очироос гаргаж өгсөн хохирлын баримтууд/1-р хавтас хх-81-89 тал/, №000449502 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ/1-р хавтас хх-91 тал/, Төв аймаг Төв Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар/1-р хавтас хх-92 тал/, Төв аймаг Зуунмод сумын засаг даргын захирамж/1-р хавтас хх-93 тал/, Төв аймаг Зуунмод сум Ланс 2 дугаар баг Хийдийн 1-А гудамж 1 тоотын кадастрын зураг/хх-94 тал/, хохирлын баримтууд/хх-95-98 тал/, Г.Ган-Очир, Г.Өлзиймөнх нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд/1-р хавтас хх-99-105 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт/1-р хавтас хх-109-114 тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан/хх-124-127 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан/1-р хавтас хх-135-136 тал/, хохирлын үнэлгээний тайлан/1-р хавтас хх-137-138 тал/,  56-95ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/-141 тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан/1-р хавтас хх-151-160 тал/, хохирлын баримтууд/1-р хавтас хх-172 тал/, “Хан-Үнэлэмж”ХХК-ийн үнэлгээний тайлан/1-р хавтас хх-173-183 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №685 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-187 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №688 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-192 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №684 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-198 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №687 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-204 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №686 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-209 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №683 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-213-214 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №11588 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-218 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №51264022 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-222 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №5319 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-226 тал/, Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №706 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-233 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №697 дугаартай дүгнэлт/хх-236-237 тал/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №141 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-242-243 тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан/1-р хавтас хх-05-06 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт/2-р хавтас хх-11-36 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Жагарзэсэмээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-44 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Алтанбаганаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-46 тал/, иргэний хариуцагч Ж.Алтанбаганаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-47-48 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/2-р хавтас хх-50 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол/2-р хавтас хх-51 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/2-р хавтас хх-52-64 тал/, С.Т хувийн байдлыг тогтоосон баримтууд/2-р хавтас хх-74-78 тал/, С.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хавтас хх-79 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунсанаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-105 тал/, шинжээч С.Дарханбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-108-109 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-111 тал/, иргэний нэхэмжлэгч А.Одонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-113-114 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Анараас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-123-124 тал/, иргэний нэхэмжлэгч И.Гэрэлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-126-127 тал/, гэрч Т.Гэсэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-136 тал/, хохирогч Г.Өлзиймөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-138 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Халиунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-140 тал/, шинжээч Э.Болдмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-152-153 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Налайх дүүргээс Төв аймгийн Зуунмод сум орох чиглэлийн асфальтан зам дээр “Бизнес финанс групп ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 85-26 УБМ улсын дугаартай Daewoo Ultra маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас урд талд нь замын хөдөлгөөнд дүрмийнхээ дагуу оролцож явсан Б.Болдбаатарын жолоодож явсан Toyota Agua маркийн 36-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Ган-Очирын жолоодож явсан Huandai santa Fe маркийн 09-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Ган-Очирын жолоодож явсан Toyota auris маркийн 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Чанцалдуламын жолоодож явсан 56-95 ТӨҮ улсын дугаартай Тоёото Марк 2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүнд, Г.Лхагвасүрэн, А.Түмэнжаргал, Г.Чанцалдулам, П.Энхтуяа, Г.Өлзиймөнх, Г.Ган-Очир нарын биед хөнгөн хохирол, Toyota Agua маркийн 36-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4680000 төгрөгийн, Huandai santa Fe маркийн 09-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9198000 төгрөгийн, Toyota auris маркийн 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3509600 төгрөгийн, 56-95 ТӨҮ улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлд 3711500 төгрөгийн, 85-26 УБМ улсын дугаартай Daewoo ultra маркийн тээврийн хэрэгсэлд 31075000 төгрөгийн, иргэн Н.Халиуны эд хөрөнгөнд 2025000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /1-р хавтас хх-03-09 тал/,  осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-10 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1-р хавтас хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-19 тал/, 36-62УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-20 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-21-22 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-23 тал/, 09-03 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-24-25 тал/, 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-26 тал/, 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-27 тал/, 56-95ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-28 тал/, 56-95ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-29 тал/, 85-26УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-30 тал/, 85-26УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-31-32 тал/, №000449502 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ/1-р хавтас хх-91 тал/, Төв аймаг Төв Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар/1-р хавтас хх-92 тал/, Төв аймаг Зуунмод сумын засаг даргын захирамж/1-р хавтас хх-93 тал/, Төв аймаг Зуунмод сум Ланс 2 дугаар баг Хийдийн 1-А гудамж 1 тоотын кадастрын зураг/хх-94 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт/1-р хавтас хх-109-114 тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан/хх-124-127 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан/1-р хавтас хх-135-136 тал/, хохирлын үнэлгээний тайлан/1-р хавтас хх-137-138 тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан/1-р хавтас хх-151-160 тал/, “Хан-Үнэлэмж”ХХК-ийн үнэлгээний тайлан/1-р хавтас хх-173-183 тал/,

 Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №688 дугаартай “1. Г.Лхагвасүрэнгийн биед тархи доргилт, духанд зулгаралт, цээж, зүүн бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт/1-р хавтас хх-192 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №684 дугаартай “1.А.Түмэнжаргалын биед тархи доргилт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/1-р хавтас хх-198 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №687 дугаартай “1.Г.Чанцалдуламын биед тархи доргилт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/1-р хавтас хх-204 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №683 дугаартай “1.П.Энхтуяагийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/1-р хавтас хх-213-214 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №11588 дугаартай 1.Г.Өлзиймөнхийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зөөлөн эд дэх гадны биет, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/1-р хавтас хх-218 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №51264022 дугаартай “1.Г.Ган-Очирын биед тархи доргилт, цээж, зүүн баруун бугалга, хэвлий, нуруу, баруун өвдөг, зүүн шилбэний цус  хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/1-р хавтас хх-222 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №697 дугаартай “1.Г.Нарангэрэлийн биед дагзны төвгөрийн сэлтэрсэн хугарал, С7-р нугалмын хугарал, тархи доргилт духанд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн шуу, баруун шуу, бүсэлхийнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-236-237 тал/,

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №141 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-242-243 тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан/1-р хавтас хх-05-06 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №12 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Deawoo Ultra маркийн 85-26 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үзлэг оношлогоонд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орсон байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн Deawoo Ultra маркийн 85-26УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3.Deawoo Ultra маркийн 85-26 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээ хэсгээс үзнэ үү. Автомашины жолооны болон тоормосны механизм осол болохоос өмнө хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Ослын улмаас автомашины бүхээг хойш шахагдсанаас жолооны хүрд болон тоормосны гишгүүр хойш шахагдаж гацсан байна. 4.Автомашинд үүссэн эвдрэл гэмтэл нь урдаас хойш хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед буюу ослын үед үүссэн байна. 5.Шинжилгээнд ирүүлсэн Deawoo ultra маркийн 85-26 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны механизм ил харагдах гэмтэлгүй, тоормосны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй байсан тул уг асуултанд хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт/2-р хавтас хх-11-36 тал/,

хохирогч Г.Нарангэрэлийн: “... Миний хүзүүний яс хугарсан, хүзүүний хэсэгт цав суусан тэгээд тэгээд эмнэлэгт 16 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Хулч боржигон эмнэлгийн эмч 2020 оны 03 дугаар сард эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ шүү гэж хэлж байсан. Миний биеийн байдал зовиуртай байгаа доошоо тонгойх, дээшээ гэдийхээр бие хөндүүрлээд байгаа. Мандал даатгалаас эмчилгээнд эмчилгээнд зориулсан мөнгө гээд 1.300.000 төгрөг орж ирсэн. Би эрүүл мэндээрээ хохирсон. Гэхдээ ачааны тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ч гэсэн их бэртэж гэмтсэн байсан тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочид гомдол санал надад байхгүй” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-36 тал/,

хохирогч Б.Болдбаатарын “ ... Би 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хот орох гээд эхнэр Одмандах, охин 6 настай Аялгуу нарын хамт 3662 УБО улсын дугаартай АКУА маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт Зуунмод сум орох гээд явж байтал ард талаас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд машинаа машинаа баруун гар тийм дарах юм бол илүү хүчтэй мөргөнө гэж бодоод зүүн гар тийш дараад тооромсоо гишгээд зогссон. Тэгээд зогсоод хартал машины ар тал биак ачсан ачааны машины 85-16 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл доош уруудаад урд явж байсан машинуудыг мөргөөд зогсоох арга хэмжээ авахгүй чигээрээ хаазлаад яваад байх шиг байсан. Тэгээд мөргөсөн машинуудыг зорчигч нарын машинаас нь буулгасан. Би ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явж байсан.  Их хурдтай явж байсан зогсоох арга хэмжээ авахгүй их хурдтай явж байсан” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-38-40 тал/,

хохирогч Г.Ган-Очироын: “ ... 2019 оны 9 дүгээр сар 21-ний өдөр Багахангай дүүргээс Улаанбаатар чиглэлд эхнэр Өлзиймөнх, найз Энхтуяа, Ганхайч, Нарангэрэл нарын хамт би өөрийнхөө 09-03УНХ улсын дугаартай Хюндэй сантаба маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн гэр хороололд явж байтал хажуугаар саарал өнгийн жижиг тэрэг өнхөрч орж ирээд зүүн талаараа хэвтээд тэр тээврийн хэрэгслийн хамар хэсэг нь зүүн зүгт бид нар луу харсан байсан. Тэгээд би замын хажуу тал руу зорчих хэсгээс гараад зүүн талаараа унасан байсан автомашиныг мөргөөд зогссон. Тэр үед аймар дуу чимээ гарах шиг л болсон би өөр зүйл мэдээгүй. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс ирчихсэн машинаас буугаарай гээд орилоод байсан. Би хажууд сууж явсан Өлзиймөнх рүү харсан чинь толгойноос нь цус гарч байсан. Бас хойно сууж явсан хүмүүс рүүгээ харсан чинь толгойноос нь цус гарчихсан байсныг харсан. Тэгээд бид нар өөрийнхөө автомашинаас түргэний автомашинд суулгаад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт авчраад бид нарыг үзээд Улаанбаатар хот руу ГССҮТ рүү яв гэж хэлээд бид нар ГССҮТ дээр ирж, эмчилгээ хийлгүүлсэн. Тэгээд эмч надад хэвтрийн дэглэм бариад эм бичиж өгсөн. ...Байгаагүй ээ би автомашинаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хувь хүнээс 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарсан газрын ойррлцоо хурд сааруулагчтай байсан тул би хурдаа хасаад 20 километр цагийн хурдтай явж байсан. Миний толгойд хаван үүссэн, нурууны хуучин гэмтэл сэдэрсэн, зүүн хөл хөхөрсөн, баруун гар хавдчихсан байна гэж ГССҮТ-ийн хүлээн авахын эмч надад хэлсэн. Би өөрийн автомашиныг нөхөн төлүүлж авмаар байна. Мөн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-42-43 тал/,

хохирогч П.Энхтуяагийн: “... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ахмадын баярт явах гээд Багахангай дүүргээс Улаанбаатар чиглэлд Төв аймгийн замаар Ган-Очир, Өлзиймөнх, Ганхайч Нарангэрэл нарын хамт Ган-Очирын 09-03УНХ улсын дугаартай Хюндэй сантаба маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн замаар явж маш хүчтэй мөргөх шиг болоод би автомашины арын суудлын голд сууж явсан болохоор урд талынхаа сандалын арыг мөргөөд толгойгоо өндийлгөөд хартал Өлзиймөнхийн зүүн талын шанаа хэсгээс нь цус гарчихсан. Миний сууж явсан автомашины урдаас цагаан өнгийн автомашин зүүн талаараа уначихсан хамраараа тулаад зогсож байсан. Тэгээд Төв аймгийн эмнэлгийн автомашин ирээд бид нарыг аваад явсан. Тэгээд Төв аймгийн эмнэлэг дээр очиж үзүүлээд даралт буулгах тариа, тархины хаван буулгах дусал, өвчин намдаах тариа тус бүр хийлгээд ГССҮТ-д ирж ахин үзүүлээд эмчилгээ хийлгүүлсэн. Тэгээд ГССҮТ-ийн эмч “Хугарал бол байхгүй байна, тархи хавантай байна, давтан үзүүлээрэй” гэж хэлсэн. Ган-Очир жолоодож явсан. Тэр машин Ган-Очирын өөрийнх нь автомашин байгаа юм. Ган-Очир архи уугаагүй байсан. Миний сууж явсан автомашины ард явж байсан автомашин л хурдтай явснаас л ийм осол болсон байх гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн жолооч болон жолоочийн хажууд сууж явсан зорчигч суудлын бүс хэрэглэсэн байсан. Харин арын суудалд сууж явсан зорчигч нар суудлын бүс хэрэглээгүй байсан. Би өөрийнхөө эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-45-46 тал/,

хохирогч Г.Баярмагнайгийн: “ ... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд Тэрэлжээс 91-74УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сайнбилэг, Цэнджав нарын хамт Төв аймгаар Улаанбаатар чиглэлд явж байсан. Тэгээд 91-74УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Цэнджав жолоодоод Сайнбилэг бид хоёр арын суудалд сууж явсан. Би Тэрэлж амралтнаас гараад машиндаа унтаж яваад амралтнаас гараад машиндаа унтаж яваад сэрсэн чинь машин зүүн талаараа харчихсан хүмүүс машины хаалга/баруун/ онгойлгоод Сайнбилэг бид хоёрыг гаргаад баруун урд талын хаалга онгойлгоод Цэнджавыг гаргасан. Тэгээд автомашинаас гараад байж байтал түргэн тусламжийн автомашин ирэхэд нь бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж эмчид үзүүлсэн. 91-74 УНӨ улсын дугаартай Тоёото приус маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй бид нар явж байсан. Миний зүүн хөл, гар болон толгойд өвдөлт мэдрэгдэж байна. Би эмнэлэгт үзүүлсэн чинь “хөл, гаранд чинь зөөлөн эдийн гэмтэл байна. Харин толгойны гэмтлийг зураг авахуулж байж мэднэ” гэж хэлж байсан. ...Би гарсан эмчилгээний зардал болон урсгал зардлаа нөхөн төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-48-49 тал/,

хохирогч Г.Чанцалдуламын: “ ... Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багаас Төв аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хадам аав Лхагвасүрэн, миний хүүхдүүд Цэрэнтогтох 10 настай, Цэрэнжаргал 4 настай Түмэнжаргал 11 сартай хүүхдүүдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт эмнэлэг орох гээд зам уруудаад явж байтал араас нэг машин ирээд л мөргөсөн. Тэгээд машин зам дээр хөндлөн зогсоод байж байтал жолоочийн эсрэг талаас бас нэг машин орж мөргөсөн тэгээд асфальтан замын хойд талын зам руу ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байдалтай дөрвөн дугуйн дээрээ зогссон. Тэгээд би машинаас буугаад хүүхдүүдээ машинаас буулгасан. Миний ард ямар маркийн тээврийн хэрэгсэл явж байсныг анзаараагүй. Харин миний урд ачаа ачсан машин явж байсан. Үгүй би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг1-р хавтас хх-51-52 тал/,

хохирогч Г.Лхагвасүрэнгийн: “ ... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуунаас бэр Чанцалдуламын хамт 56-95ТӨҮ улсын дугаартай тоёото марк 2 тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн нэгдсэн эмнэлэг орохоор явж байтал 5 дугаар хорооны арын зам дээр том оврын тээврийн хэрэгсэл яг ардаас мөргөсөн. Тэгсэн чинь манай машин шидэгдээд зам дээр хөндлөн зогсоход нь ахин манай автомашины зуун талаас нь мөргөөд замын баруун гар тал руу гаргаж шидсэн. Тэгээд би хүүхдүүдээ автомашинаас гаргаад түргэн тусламж дуудсан. Тэгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд өөрийгөө болон хүүхдүүдээ үзүүлээд өөртөө эмчилгээ хийлгүүлсэн. 56-95ТӨҮ улсын дугаартай Тоёото марк 2 тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ардаас ирж мөргөсөн том оврын тээврийн хэрэгслийн жолоочийн буруугаас болж энэ осол гарсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-54-55 тал/,

хохирогч Н.Халиуны: “... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сум 2 дугаар баг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажил дээрээ байж байтал 13 цагийн үед хүүхэд З.Энхжаргал/99989457/ над руу залгаад Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Хийдийн А-1 байрлах хашаа нурцан байна машин мөргөсөн юм шиг байна та очиж үзэж байдалтай нь танилцсан нь дээр байх гэсэн. Тэгээд 17 цаг болж байхад Төв аймагт ирж хашаагаа үзтэл зүүн урд талаас нь дайрч ороод кантенер дайраад баруун талын хашааг дайраад гарцан байсан. Би хашаагаа бүтэн болгуулж, кантенераа байранд нь буцааж байсан байранд нь тавиулмаар байна. Хохирлын хэмжээ яг хэдэн төгрөг болох талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-57-58 тал/,

шүүгдэгч С.Тгийн гэрчээр мэдүүлсэн: “... Би 2019 оны 09 дүгээр 21-ний өдөр Deawoo Ultra маркийн 85-26УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Налайх дүүргээс Маак хөнгөн блокны үйлдвэрээс 14 тонн блок ачиж явж байгаад Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг Налайх дүүргээс Зуунмод сумын төв орох чиглэлийн асфальтан зам дээр хурд сааруулагчаар гарах гээд тоормос гишгэтэл тоормос барилгүй газрын уруу тоормосгүй болж явсан. Тэгээд машинаас үсрэх гэхээр үсэрч болохгүй, хүн алчихгүй, өөрийгөө алчихгүйхэн шиг явахыг бодсон тэгээд урд явж байсан 4 тээврийн хэрэгслийг мөргөөд ямар маркийн тээврийн хэрэгсэл гэдгийг би сайн санахгүй байна тухайн үе хоромхон зуур өнгөрсөн их сандарсан, 4 тээврийн хэрэгслийг мөргөөд уруудаж яваад цэнхэр өнгийн кантинар мөргөөд ухаан алдсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Би зогсоох мөргөхгүй байх арга хэмжээ авсан. Тээврийн хэрэгсэл 3 дугаар араанд явж байсан хурдыг сааруулах гээд 1 дүгээр араанд хийх гэсэн боловч 1 дүгээр араанд ороогүй. Тээврийн хэрэгсэл хийн тоормостой тоормос ажиллагаагүй болсон болохоор 1 дүгээр араанд ороогүй байх. Надад жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодоод олон жил болж байна. 1994 оноос хойш ачааны болон суудлын тээврийн хэрэгсэлүүд жолоодож байна. Би суудлын бүс зүүсэн байсан. Би суудлын бүс байнга зүүдэг юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед Unegui.mn зарын груп дээр Е ангилалтай жолооч авна гэсэн зарын дагуу Алтанбаганы тээврийн хэрэгсэлийг жолоодох болсон. Ажиллах хугацаандаа Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Макийн үйлдвэрээс блок ачиж Улаанбаатар хотод барьж байгаа захиалга өгсөн барилганууд дээр буулгадаг. Өдөрт 2 удаа зөөдөг байсан. Тухайн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдер эхний зөөлт нь байсан юм. Тоормос гажсан ажиллагаагүй болж байсан зүйл байхгүй. Өвдөгний тойг 2 хугарсан хүчтэй доргилтоос болж цөсний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-59-60 тал/,

гэрч Э.Одмандахын: “ ... Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хот орох гээд нөхөр Болдбаатар охин 6 настай Аялгуу нарын хамт нөхрийн машин 3662УБО улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Зуунмод сумын төв өнгөрөөд явж байтал машины араас 85-26 УБМ ачааны машин хүн мөргөөд замын уруу уруудаад доор явж байсан машинуудыг мөргөсөн” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-61-62 тал/,

гэрч Г.Өлзиймөнхийн: “ ... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн үед Багахангай дүүргээс Улаанбаатар хот орох замд Төв аймгийн Зуунмод хот руу ордог зам дээр хурд сааруулагч өнгөрөөд явж байтал ард түс тас хийх чимээ гарахад араас том тэрэг мөргөөд хажуу талаар гараад явсан тэгээд хүний машинд суугаад явсан ба юу болсон талаар сайн мэдэхгүй байна шоконд орсон байсан. ... Миний зүүн нүдний доод талд зүсэгдэж хавдсан цус их гарсан цээжин бие хөндүүрлэн өвдөж байна хүзүү, толгой маш их өвдөж байна. Нарангэрэлийн хүзүүний доод үед хугараад дээд үе цуурсан хамарнаас нь цус гараад ухаан алдсан байсан. Энхтуяагийн нүүр нь шалбарсан өвдөгнөөс нь цус гарсан байсан тархи, толгой болон гар нь өвдөөд байна гэж байсан манай нөхөр болох Ган-Очир зүүн талын гар мэдээгүй болчлоо гээд байсан. Ил шарх байгаагүй. Ганхайчийн баруун шанаа нь зүсэгдсэн байна өөр ил харагдах шарх сорви байгаагүй” /1-р хавтас хх-63-64 тал/,

 гэрч Г.Нарангэрэлийн: “ ...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Багахангай дүүргээс Улаанбаатар хот явж байхад Төв аймгийн Зуунмод хот орж байх замд араас юм мөргөх шиг болсон би юу ч санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн” мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-65-66 тал/,

гэрч Г.Сайнбилэгийн: “ ... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тэрэлжээс Улаанбаатар хот явах замд Зуунмод хот руу орох үед ард маш хүчтэй машин мөргөлдөх чимээнээр эргээд харахад том оврын ачааны машин ард явсан машиныг мөргөөд манай машиныг мөргөхөд манай машин эргээд замын хажуу тал руу эргээд зүүн талаараа унасан тэгээд хажууд сууж явсан хүний зүгээр эсэхийг шалгаад хүмүүс хүрч ирж хаалга онгойлгоод бид нар дээшээ гарсан. Гэтэл хойно явсан машин манай машиныг хамар хэсгээрээ мөргөөд зогссон байсан” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-67-68 тал/,

гэрч Б.Цэнджавын: “ ... 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг 20 минут хавьцаа Тэрэлжээс Төв аймаг Зуунмод хот руу орж явахад хурд сааруулагч өнгөрөөд 10метр явж байхад ард талд машин мөргөлдөх чимээ гарсан тэгэхээр нь машинаа замаас чөлөөлөх зорилгоор замын шороон хөвөө рүү дарсан гэтэл араас мөргөхөд машин цэгээс явцдаа жалга руу ороод хажуу тийш хараад зогссон түүний дараа урдаас нэг машин ирээд мөргөөд зогссон үүний дараа миний машины жолоочийн талын буюу миний талын хаалгыг онгойлгоод гарсан дараа нь ард талын баруун хаалгыг хүн ирж онгойлгоод 2 зорчигчийг гаргасан” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-69-70 тал/,

гэрч Б.Ганхайчийн: “ ... Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Багахангайгаас Улаанбаатар хотруу Ган-Очирын сантафе маркийн 09-03УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өлзиймөнх, Нарангэрэл, Энхтуяа нарын хамт 5 хүн явж байсан. Тэгээд Төв аймаг Зуунмод сумын төв рүү орох асфальтан зам дээр хурд сааруулагч өнгөрөөд явж байтал араас түс гэх чимээ гараад замын хажуу руу орсон. Би тухайн үед ухаан балартсан яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна намайг тэгээд нэг эрэгтэй ирж машинаас гаргасан. Би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд талын суудал дээр зорчиж явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед миний баруун шанаа халцарч биеийн хэсэг газар хөхөрсөн байсан мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-71 тал/,

иргэний нэхэмжлэгч Г.Жагарзэсэмийн: “ ... ...Би 5695ӨY улсын дугаартай Гранд марк2 тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сард өөрийнхөө нэр дээр худалдаж авч байсан тэгээд 2019 оны 09 дүгээр сард эхнэрийнхээ хамаатан Г.Чанцалдуламд хувийн асуудлаар өгч явуулсан юм. Тэгсэн зам тээврийн осолд орж миний тээврийн хэрэгсэл болон Чанцалдуламд хохирол учирсан байсан. Тэгээд Мандал даатгал XXК-наас 938,433 төгрөг орж ирсэн. Тээврийн хэрэгслийн үнэлгээ нийт 5.076.500 төгрөг гарсан одоо үлдэгдэл 4.138.067 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-44 тал/,

иргэний нэхэмжлэгч Ж.Алтанбаганы: “ ... Миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллага дээр зээлтэй байгаа... ...2019 оны 07 дугаар сарын 20-ний үеээр жолооч ажилд авна гэсэн зар тависан жолооч авч Налайх дүүргийн Макын блокны үйлдвэрээс Улаанбаатар хот уруу өөрийн 58-26 УБМ улсын дугаартай DAEWOO ULTRA маркын тээврийн хэрэгсэлээр блок зөөлгөх гэсэн юм уг үйлдвэртэй гэрээтэй байсан юм. Тэгээд зарын дагуу Т гэдэг хүнтэй холбоо барьж тээврийн хэрэгсэлээ бариулсан юм. Тэгээд Т 85-26 УБМ улсын дугаартай DAEWOO ULTRA маркын тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хот уруу явж байгаад зам тээврийн осолд орсон юм... ...Би 2019 оны 05 дугаар сард 85.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан... ...Тиймээ хохирлыг барагдуулсан байгаа эрүүл мэндэд учирсан бүх хүний хохирлыг барагдуулсан. Акуа маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.950.000 төгрөг, Аурис маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.960.000 төгрөг Санта фе маркийн тээврийн хэрэгсэлд 1.775.991 төгрөг, марк2 маркийн тээврийн хэрэгсэлд 938.433 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байгаа” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-46 тал/,

иргэний хариуцагч Ж.Алтанбаганы: “ ... Миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллага дээр зээлтэй байгаа... ...2019 оны 07 дугаар сарын 20-ний үеээр жолооч ажилд авна гэсэн зар тависан жолооч авч Налайх дүүргийн Макын блокны үйлдвэрээс Улаанбаатар хот уруу өөрийн 58-26 УБМ улсын дугаартай DAEWOO ULTRA маркын тээврийн хэрэгсэлээр блок зөөлгөх гэсэн юм уг үйлдвэртэй гэрээтэй байсан юм. Тэгээд зарын дагуу Т гэдэг хүнтэй холбоо барьж тээврийн хэрэгсэлээ бариулсан юм. Тэгээд Т 85-26 УБМ улсын дугаартай DAEWOO ULTRA маркын тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хот уруу явж байгаад зам тээврийн осолд орсон юм... ... Би 2019 оны 05 дугаар сард 85.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан... ...Тиймээ хохирлыг барагдуулсан байгаа эрүүл мэндэд учирсан бүх хүний хохирлыг барагдуулсан. Акуа маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.950.000 төгрөг, Аурис маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.960.000 төгрөг Санта фе маркийн тээврийн хэрэгсэлд 1.775.991 төгрөг, марк2 маркийн тээврийн хэрэгсэлд 938.433 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байгаа” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-47-48 тал/,

иргэний нэхэмжлэгч А.Одонгийн : “... Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм бол би 2017 онд 13000000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Манай төрсөн эгч Нараагийн ажлын хавьцаа хүн байгаа юм. Би Цэнджав гэх хүнийг танина. 2019 оны 09 дүгээр сарын Цэнджав сургалт орно гээд миний хэрэгслийг унаж явсан юм. Тэгэхэд би 2013 оны 09 дүгээр сард зам тээврийн осолд орсон гэдгийг мэдсэн тэгээд Цэнджав надад тээврийн хэрэгслийг засуулаад өгий гээд хэлсэн юм. Тэгээд 1 сар өнгөрсний дараа засуулж авсан. Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийн ухрах камер, хөмсөг, тольны хүрээний хэсэг хагарсан байсан би энэ эвдэрсэн зүйлүүдийг засуулмаар байна” гэх мэдүүлэг/2-р хавтас хх-114 тал/,

 иргэний нэхэмжлэгч Б.Анарын: “ ... Эзэмшигч нь Э.Одмандах гэх хүн байгаа. 2019 оны 04 сарын 04-ний өдөр авто лизингээр худалдан авсан юм. Тэгээд манай байгууллагын нэр дээр байдаг юм. Одоо зээлийн үлдэгдэл нь 8474483 төгрөг байгаа. Манайх уг тээврийн хэрэгслийг харин үзээгүй болохоор мэдэхгүй байна. Эзэмшигч Одмандахтай холбогдож байж хариу хэлнэ. Уг тээврийн хэрэгслийг зарж борлуулах эрх байхгүй, эзэмших жолоодох эрх байгаа” гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-123-124 тал/,

иргэний нэхэмжлэгч И.Гэрэлмаагийн: “ ... Алтанбагана гэж хүн 2019 оны 09 сарын 23-ны өдөр автомашин барьцаалсан зээл авсан юм. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусна одоо зээлийн 27962093 төгрөг байгаа. Үгүй уг тээврийн хэрэгслийг зээлийн төлөлтөө дуустал зарж борлуулах эрх байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-126-127 тал/,

хохирогч Г.Өлзиймөнхийн: “ ... Би болсон хэргийн талаар өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй ярисан байгаа надад өөр нэмж ярих зүйл алга байна... ...Миний биеийн байдал зовиуртай байна” гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-138 тал/,

иргэний нэхэмжлэгч Н.Халиуны: “ ... Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Континарийг том тээврийн хэрэгсэл ирж мөргөсний улмаас дотор нь байсан хөргөгч унаж хагарсан байсан. Тэгээд тэр хагаралтаас болж болж хөргөгчний шингэн гэх зүйл нь давхар эвдэрсэн байсан тэгээд үнэлгээний байгуулагаар үнэлүүлсэн юм” гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-140 тал/,

шинжээч Э.Болдмандахын: “ ... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3, 4А-д заасны дагуу жолоочийн үүрэг нь тухайн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах байдаг юм. Үүнд тоормосны систем жолооны механизм гэх мэт зүйлүүд ордог юм. Энэхүү заалтыг тавьсан нь жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн юм” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-152-153 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Налайх дүүргээс Төв аймгийн Зуунмод сум орох чиглэлийн асфальтан зам дээр “Бизнес финанс групп ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 85-26 УБМ улсын дугаартай Daewoo Ultra маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас урд талд нь замын хөдөлгөөнд дүрмийнхээ дагуу оролцож явсан Б.Болдбаатарын жолоодож явсан Toyota Agua маркийн 36-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Ган-Очирын жолоодож явсан Huandai santa Fe маркийн 09-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Ган-Очирын жолоодож явсан Toyota auris маркийн 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Г.Чанцалдуламын жолоодож явсан 56-95 ТӨҮ улсын дугаартай Тоёото Марк 2 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүнд, Г.Лхагвасүрэн, А.Түмэнжаргал, Г.Чанцалдулам, П.Энхтуяа, Г.Өлзиймөнх, Г.Ган-Очир нарын биед хөнгөн хохирол, Toyota Agua маркийн 36-62 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4680000 төгрөгийн, Huandai santa Fe маркийн 09-03 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9198000 төгрөгийн, Toyota auris маркийн 91-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3509600 төгрөгийн, 56-95 ТӨҮ улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэлд 3711500 төгрөгийн, 85-26 УБМ улсын дугаартай Daewoo ultra маркийн тээврийн хэрэгсэлд 31075000 төгрөгийн, иргэн Н.Халиуны эд хөрөнгөнд 2025000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч С.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Т үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул С.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг ээмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний биед хүнд хохирол, 1 хүний эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хохирогч Г.Нарангэрэл,  хохирогч Б.Болдбаатар, Daweoo Ultra маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Алтанбагана нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдэгдсэн байна.

Харин гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч Ж.Алтанбаганаас 7791809 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч Г.Ган-Очирт, 849600 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Одонд, 2773067 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Жагарзэсэмд, 20000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Чанцалдуламд, 87100 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Лхагвасүрэнд, 20000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунсанаад, 2101000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Халиунд тус тус олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтын шаардлагаа хангаагүй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн С.Т №319985 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн С.Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүнд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т нь шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ж.Алтанбаганаас 7791809 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч Г.Ган-Очирт, 849600 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Одонд, 2773067 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Жагарзэсэмд, 20000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Чанцалдуламд, 87100 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Лхагвасүрэнд, 20000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунсанаад, 2101000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Халиунд тус тус олгож, Daweoo Ultra маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Алтанбагана нь 31075000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нотлох баримтын шаардлагаа хангаагүй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №319985 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ