Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 109/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0401 |
Огноо | 2014-10-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2014/0401
2014 оны 10 сарын 09 өдөр Дугаар 401 Улаанбаатар хот
М.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргаано! хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.БЭ, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.П нарыг оролцуулан хийж Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.М-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч М.М нэхэмжлэлийн шаардлагадаа: “2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 6/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтооолгох” гэжээ.
Хариуцагч Д.БЭ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Засаг дарга М.Мд хариуцлага тооцож, сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй шийдвэр байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Ъоловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "М.М-нг ажлаас чөлөөлөх тухай" 6/04 дугаарын захирамжийг хүчингүй болгож, М.М-нг Хашаат сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэжээ.
Хариуцагч Д.БЭ давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 01 сарын 22-ны өдрийн 6/04 дүгээр захирамж нь хуулийн дагуу гарсан үндэслэлтэй. Учир нь:
Иймд Захиргааны хэгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 03-ны өдрийн 19 дугээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болнож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэсгүй байна.
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шаардлагын дагуу Аймгийн Засаг дарга шалгалтын ажлын хэсэг томилж ажиллуулж, шалгалтын дүнг буцаан хүргүүлсний дагуу мөн газрас.с 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн учир “албан тушаал бууруулах арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг" даалгасны дагуу Архангай аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/04 дугаар захирамжаар М.М-нг Хашаат сумын бүрэн дунд сургуулийн захирлаас чөлөөлж, албан тушаал бууруулах шийдвэр гаргажээ.
Хашаат сумын бүрэн дунд сургуулийн захирал М.М нь 2012-2013 онд өөрийн нөхрийн “Б” ХХК болон төрсөн дүү М.Мнараас байгууллагын хэрэгцээнд үдийн цай хөтөлбөрийн хүнсний материал, нүүрс худалдан авсан байна.
Авилгатай тэмцэх газар болон Архангай аймгийн Засаг даргаас нийтийн албан хаагчийн сонирхлын зөрчлийн талаар шалгасан үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн, тиймээс процессын зөрчилтэй гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий биш байна. Гэвч хариуцагчийн шийдвэр агуулгын хувьд дараах байдлаар хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь Сумын Засаг даргын нэр бүхий иргэдтэй байгуулсан гэрээ[2], Боловсролын газраас ирсэн албан бичгийн дагуу[3] М.Мнараас нүүрс худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн байна. Мөн уг гэрээ хийгдэхээс өмнө Хашаат сумын Засаг даргад энэ тухай хуульд нийцүүлэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл[4] гаргажээ.
Энэ тохиолдолд нэхэмжпэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анх хийгдсэн гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөлд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.7-д заасны дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөер “өвлийн ид хүйтэнд сургуулийн халаалт таслахгүйн тулд" зайлшгүй хийгдэх арга хэмжээ байсан хэмээн үзэхээр байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-ийн “Энэ хуулийг 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэсэн заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьснаар 2012 оны 5 дугаар сарын 01- ны өдрөөс мөрдөж эхэлжээ. Улмаар ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэлд хариуцлага ногдуулах талаарх Авлигын эсрэг хуулийн 7 болон 33 дугаар зүйлийн 33.1.2-д орсон нэмэлт, өөрчлөлт ч мөн адил дээрх хууль хүчин төгөлдөр болсон огноотой ижил байхаар хуульчлагджээ.
Иймд цаг хугацааны хувьд нэхэмжпэгчийн “албан үүргээ гүйцэтгэхдээ хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон” энэхүү үйлдлийг ашиг сонирхлын зөрчилтэйд тооцож, Авилгын эсрэг хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь хууль буцааж хэрэглэхэд хүргэхээр байна.
Шүүх нэхэмжлэгч М.М-н сургуулийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн нөхөр, төрсөн дүүгээс худалдан авч байсан үйлдлийг зөвтгөөгүй бөгөөд гагцхүү хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалт нь зөрчил гарсанаас хойш мөрдөгдөж эхэлсэн тул хариуцлага ногдуулах хууль зүйн боломжгүй байгааг тэмдэглэж, энэ үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
Харин шүүх энэ хэргийн маргааны үйл баримтыг шууд зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй, хамааралгүй хууль хэрэглэсэн (уг хуулийн оноосон нэрийг буруу бичсэн) зэрэг алдааг залруулж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан, хариуцлага тодпрхойлсон хуулийг баримтлан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
[1] Хавтаст хэргийн 186 хуудас, “Илчит метал” ХХК, М.Мөнхчулуун Нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ
[2] Хавтаст хэргийн 115 хуудас, Хамтран ажиллах, нүүрс, түлш нийлүүлэх гэрээ
2 Хавтаст хэргийн 190-191 хуудас, Архангай аймгийн боловсрол соёлын газрын албан бичиг.
[4] Хэргийн 117-118-р хуудсанд
[5] Хэргийн 88, 129-170-р хуудсанд түүвэр, нэхэмжлэх, мөнгө шилжүүлсэн баримтууд