Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0401

 

2014 оны 10 сарын 09  өдөр                    Дугаар 401                                    Улаанбаатар хот

 

М.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргаано! хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.БЭ, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.П нарыг оролцуулан хийж Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.М-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М нэхэмжлэлийн шаардлагадаа: “2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 6/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтооолгох” гэжээ.

Хариуцагч Д.БЭ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Засаг дарга М.Мд хариуцлага тооцож, сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй шийдвэр байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Ъоловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "М.М-нг ажлаас чөлөөлөх тухай" 6/04 дугаарын захирамжийг хүчингүй болгож, М.М-нг Хашаат сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэжээ.

 

Хариуцагч Д.БЭ давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 01 сарын 22-ны өдрийн 6/04 дүгээр захирамж нь хуулийн дагуу гарсан үндэслэлтэй. Учир нь:

  1. Аймгийн Засаг даргын 2014 оны 6/04 дүгээр захирамжаар Хашаат сумын сургуулийн захирал М.М-нг албан тушаал бууруулах арга хэмжээ авч, захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь Засаг дарга Монгол улсын Авилгатай тэмцэх газрын 2014 оны 01 сарын 16-ны өдрийн 01/394 тоот албан бичгээр ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлж, Авилгын эсрэг хуулийг биелүүлсэн үйл ажиллагаа болно. Авилгатай тэмцэх газрын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05/9343 тоот албан бичгэнд "М.М-нгХашаат сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байх хугацааны буюу 2012, 2013 оны санхүү!ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар аймгийн Боловсрол соёлын газар, Мэргэжпийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт явуулж, дүнг танилцуулахыг аймгийн Засаг даргаас шаардсан. Үүний дагуу аймгийн Засаг дарга 2013 оны а/513 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, санхүүгийн тайланд тусгагдсан баримтуудаар тогтоогдсон зөрчил, энэ талаархи ажпын хэсгийн танилцуулгыг Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Ахспын хэсгийн танилцуулгад үндэслэн Авилгатай тэмцэх газрын 2014 оны 01/394 тоот албан бичгийг аймгийн Засаг даргад ирүүлж, уг албан бичгээр М.Мд Авилгатай тэмцэх тухай хуульд зааснаар хариуцлага тооцож, хариу мэдэгдэхийг шаардсан юм. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлж авсан арга хэмжээ нь Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт "Авилгатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргшсан хууль ёсны шаардлага шийдвэрийг хүлээн авсан аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээ заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй" гэж хуульчилсан хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан, хууль хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болно.
  2. Авилгын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн 18.4.6-д зааснаар Авилгатай тэмцэх газар нь "Авилгын холбогдолтой өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах”, 18.4.11 -д "... хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх" бүрэн эрхтэй бөгөөд энэ бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргад холбогдох мэргэжпийн хүмүүсээр ажпын хэсэг байгуулан шалгалт явуулж, дүнг танилцуулахыг шаардсан нь хууль зөрчөөгүй.
  3. М.М-нг "Авилгын эсрэг" хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг хэрэгжүүлэн ажпаас чөлөөлсөн, Авилгатай тэмцэх газрын шийдвэр захиргааны актын нэг төрөл болох 2014 оны 01 сарын 16-ны өдрийн 01/394 дүгээр албан бичгийн талаар М.М шүүхэд гомдол гаргаагүй, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байсаар байхад шүүх, М.М Авилгын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонихлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэн, аймгийн Засаг даргын 2014 оны 01 сарын 22-ны өдрийн 6/04 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж байна.
  4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт М.М-н үр дүнгийн гэрээгээр хүлээсэн /үргээ 96,2 хувиар биелүүлсэн гэж хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтад дүгнэлт хийснийг ч дурьдах нь зүйтэй. М.М-нг ашиг сонирхлыг зөрчил үүсгэж, хууль зөрчсөн гэсэн асуудлаар Авилгатай тэмцэх газрын шийдвэрийг хэрэгжүүлж, албан тушаал бууруулах арга хэмжээ авсан болохоос биш үр дүнгийн гэрээний хариуцлага яриагүй байгаад шүүх анхаарлаа хандуулсангүй.
  5. Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн албаны ангиллыг, 7 дугаар зүйлд Төрийн захиргааны албан тушаал, түүний ангиллыг, 9 дүгээр зүйлд "Төрийн үйлчилгээний албан тушаалыг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч гэж хэнийг хэлэхийг тус тус хуульчлан тодорхойлсон. энэ хуулийн 3 дугаар бүлгээс хойшхи зохицуулалтуудын агуулга нь “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд чиглэсэн байсаар байтал шүүх "ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг... төрийн жинхэнэ албан хаагч” гэж үзэж Төрийн албаны гухай хуульд зааснаар хариуцлага тооцох нь зүйтэй гэж дүгнээд байгаа нь сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд хамаарах бөгөөд энэ харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана гэдгийг захирлыг томилох чөлөөлөх аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тусгай зохицууллалттай хууль болох Боловсролын тухай хуулиар хуульчилсан гэдгийг шүүгч мэдсээр байж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгааг харуулсэн дүгнэлт гэж үзэж байна.
  6. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар үндэслэлээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан хуулийн зохицуулалтыг барьсан нь ойлгомжгүй байгаа болно.
 
  1. Мөн шүүхэд Авилгатай тэмцэх газрын М.М-нг "...албан тушаал бууруулах арга хэмжээ авч хариу мэдэгд" гэсэн шийдвэртэй холбогдсон гомдол гараагүй байхад захирамжийн үндэслэл болсон авилгатай тэмцэх газрын шийдвэр /өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа Авилгатай тэмцэх газрын 2014 оны 01 сарын 16-ны өдрийн 01/394 дүгээр албан бичиг/ -ийн үндэслэлийг шалгаж тогтоож буруутгах эрх байгаа юм болов уу. Дээрхи шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал шүүх аймгийн Засаг даргын захирамжийг тогтоогдоогүй зөрчилд арга хэмжээ авсан гэж дүгнээд байгаад нь гомдолтой. Эдгээр үндэслэлээр шүүх, хэргийн байдалд үнэн зөв дүгнэлт хийж, шударгаар шийдэж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 03-ны өдрийн 19 дугээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болнож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэсгүй байна.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шаардлагын дагуу Аймгийн Засаг дарга шалгалтын ажлын хэсэг томилж ажиллуулж, шалгалтын дүнг буцаан хүргүүлсний дагуу мөн газрас.с 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн учир “албан тушаал бууруулах арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг" даалгасны дагуу Архангай аймгийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/04 дугаар захирамжаар М.М-нг Хашаат сумын бүрэн дунд сургуулийн захирлаас чөлөөлж, албан тушаал бууруулах шийдвэр гаргажээ.

Хашаат сумын бүрэн дунд сургуулийн захирал М.М нь 2012-2013 онд өөрийн нөхрийн “Б” ХХК болон төрсөн дүү М.Мнараас байгууллагын хэрэгцээнд үдийн цай хөтөлбөрийн хүнсний материал, нүүрс худалдан авсан байна.

Авилгатай тэмцэх газар болон Архангай аймгийн Засаг даргаас нийтийн албан хаагчийн сонирхлын зөрчлийн талаар шалгасан үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн, тиймээс процессын зөрчилтэй гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий биш байна. Гэвч хариуцагчийн шийдвэр агуулгын хувьд дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

 
  1. Нүүрс нийлүүлсний тухайд: Нэхэмжлэгч М.М сургуулийн захиралын хувиар, “И” ХХК-тай 2012 оны 9 сараас 2013 оны 04 сар хүртлэх хугацаанд 500 тонн нүүрсийг нийлүүлэх гэрээ[1] хийсэн боловч байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас нийлүүлэх боломжгүй болсон талаар анхан шатны шүүх хэрэгт хууль ёсны дагуу цугларсан баримтад тулгуурлан зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нь Сумын Засаг даргын нэр бүхий иргэдтэй байгуулсан гэрээ[2], Боловсролын газраас ирсэн албан бичгийн дагуу[3] М.Мнараас нүүрс худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн байна. Мөн уг гэрээ хийгдэхээс өмнө Хашаат сумын Засаг даргад энэ тухай хуульд нийцүүлэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл[4] гаргажээ.

Энэ тохиолдолд нэхэмжпэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анх хийгдсэн гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөлд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.7-д заасны дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөер “өвлийн ид хүйтэнд сургуулийн халаалт таслахгүйн тулд" зайлшгүй хийгдэх арга хэмжээ байсан хэмээн үзэхээр байна.

  1. Хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн тухайд: “Б” ХХК болон М.Мнараас 2012 оны 2-оос 5 дугаар сар хүртэлх хугацаанд тус сургуульд дотуур байр, үдийн цайны хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн[5] байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-ийн “Энэ хуулийг 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэсэн заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьснаар 2012 оны 5 дугаар сарын 01- ны өдрөөс мөрдөж эхэлжээ. Улмаар ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэлд хариуцлага ногдуулах талаарх Авлигын эсрэг хуулийн 7 болон 33 дугаар зүйлийн 33.1.2-д орсон нэмэлт, өөрчлөлт ч мөн адил дээрх хууль хүчин төгөлдөр болсон огноотой ижил байхаар хуульчлагджээ.

Иймд цаг хугацааны хувьд нэхэмжпэгчийн “албан үүргээ гүйцэтгэхдээ хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон” энэхүү үйлдлийг ашиг сонирхлын зөрчилтэйд тооцож, Авилгын эсрэг хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь хууль буцааж хэрэглэхэд хүргэхээр байна.

Шүүх нэхэмжлэгч М.М-н сургуулийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн нөхөр, төрсөн дүүгээс худалдан авч байсан үйлдлийг зөвтгөөгүй бөгөөд гагцхүү хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалт нь зөрчил гарсанаас хойш мөрдөгдөж эхэлсэн тул хариуцлага ногдуулах хууль зүйн боломжгүй байгааг тэмдэглэж, энэ үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

Харин шүүх энэ хэргийн маргааны үйл баримтыг шууд зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй, хамааралгүй хууль хэрэглэсэн (уг хуулийн оноосон нэрийг буруу бичсэн) зэрэг алдааг залруулж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан, хариуцлага тодпрхойлсон хуулийг баримтлан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримтласан хуулийн заалтыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1]  Хавтаст хэргийн 186 хуудас, “Илчит метал” ХХК, М.Мөнхчулуун Нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ

[2] Хавтаст хэргийн 115 хуудас, Хамтран ажиллах, нүүрс, түлш нийлүүлэх гэрээ

2 Хавтаст хэргийн 190-191 хуудас, Архангай аймгийн боловсрол соёлын газрын албан бичиг.

[4] Хэргийн 117-118-р хуудсанд

[5] Хэргийн 88, 129-170-р хуудсанд түүвэр, нэхэмжлэх, мөнгө шилжүүлсэн баримтууд