| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 21 оны ******* дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 21 оны ******* дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 40 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил ******* сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2*******0 оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасч, жил хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, ******* жилийн хугацаагаар хянан харгалзсан
- 2*******9 оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЭ76**************71/
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 21 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн гудамжинд иргэн Б. маргалдан түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы өгсөн …. ... 21 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цагийн орчимд охины хамт дэлгүүр орж юм авахаар арын айлын хөгшин гэх машинтай ахыг гуйсан юм. Тэгээд Найман шарга гэх нэртэй дэлгүүр орж нэг уут боов, талх, ундаа авчихаад буцаад явж байсан чинь мал нядалгааны газрын хажууд өөдөөс 2 согтуу хүн явж байсан чинь ах тэр хоёрыг машинтайгаа шахсан чинь тэр хүн дайрч аллаа гэж хэлээд машины копутан дээр гараа тавиад алдлаад зогссон. Манай охин урд талын суудал дээр сууж явсан чинь тэр хүн гарыг нь базаад авахаар нь би бууж очоод хүүхдийн гар базлаа гээд 3 удаа Самбалхүндэвийн нүүрэн тус газарт цохисон. Тэгээд цагдаа дээр ирсэн. Тухайн үед би гэртээ хоёр найзын хамт нэг шил архи уусан байсан. Хохирогчид өчигдөр нэг сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Самбалхүндэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 21 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэр хамт дүү гараад гэртээ харих гэж явж байх замд Рашаантын гудамжинд мал нядалгааны газрын хажуу хэсэгт явж байхад саарал өнгийн жижиг тэрэг эхнэр бид хоёрыг бараг мөргөнгөө алдаад хажууд байсан хашаа руу шахаад зөрсөн. Би уг машины араас хүн дайрч алах нь уу гэхэд ******* гэх залуу машинаас бууж ирээд миний нүүр хэсэгт 7-8 удаа гараараа цохисон. Намайг суучихсан байхад дээрээс цохиж өшиглөж байсан. Тэр үед манай эхнэр цагдаа дуудаж салгасан..... Би эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулан авч хугарсан хамраа янзлуулж хэвийн болгомоор байна гэх мэдүүлэг /Хх-н ******* дугаар хуудас/
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 21 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр Самбалхүндэвийн хамт гэртээ харихаар хорихын хажуу талд алхаад явж байсан чинь өөдөөс цагаан өнгийн машин гарч ирээд хашаа руу шахаад байхаар нь би цаана чинь зөндөө зам байхад цаагуураа яваач гэж хэлэхэд та хоёр наад хашаа руугаа налаад яваач хоёр пизда минь гэж хэлээд машин зогсож ******* гэх залуу бууж ирээд манай нөхрийн нүүр хэсэгт цохиод байсан. Би салгах гээд чадахгүй Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 21 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 166 ...... Дүгнэлт:
1.Б.Самбалхүндэвийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 23-24 дүгээр хуудас/
Б.******* нь Гандангийн гудамжны № 40 тоотод, ам бүл 2 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 41 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 38 дугаар хуудас/
Хохирогч Б.Самбалхүндэвийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хохирлыг минь барагдуулсан тул гомдолгүй, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлт /Хх-н 54 дүгээр хуудас/
Яллагдагч Б.*******ы Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Самбалхүндэвийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байх тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 55 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 21 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн гудамжинд иргэн Б. маргалдан түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.*******ы хохирогч Б.Самбалхүндэвийн нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж зодсон үйлдэл нь Б.*******ы архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болсноос хоорондоо маргалдсанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Самбалхүндэв нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.