Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 0612

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 28 өдөр          Дугаар 128/ШШ2020/0612            Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж,  тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “ХТИ” ХХК

Хариуцагч: Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нар.

Гомдлын шаардлага: Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” .... тоот шийтгэлийн хуудасны “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 36.... дугаарын тэмдэглэлийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн төлбөр ногдуулсан 3,4,5-р хэсгийн заалтаас бусад төлбөрийг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлд холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолд татвар төлөгчийн гомдлын шаардлагыг 6.279.566.63 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц , Б.Ө , хариуцагч Татварын ерөнхий газрын төлөөлөгч Ч.Б, М.Ц , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц , Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нарыг оролцуулав.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ХТИ” ХХК шүүхэд гаргасан  тайлбартаа: Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын болон Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б Ц.М нарын «ХТИ» ХХК-ийн 2014-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсаар 1,616,090.9 мянган төгрөгийн зөрчилд 156,789.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 46.309.3 мянган төгрөгийн торгууль, 19,701.3 мянган төгрөгийн алданги, 98,7 мянган төгрөгийн хүүгийн нийт 222,599.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлөөс 561,538.1 мянган төгрөгийн зөрчилд ногдох 56,153.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 23,425.7 мянган төгрөгийн торгуулийн нийт 79,678.3 мянган төгрөгийн төлбөрийг хасч, Татварын байцаагчдын тооцсон алдангийн дүнг 1,691.9 мянган төгрөгөөр нэмэгдүүлж төлбөрөөс 77,986.4 мянган төгрөгийг хасаж шийдвэрлэсэн байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “92.1.Хуульд өөрөөр бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.31, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.1-ийн 22-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын болон Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б Ц.М нар «ХТИ» ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2019 оны 09 дугаар сарын 11-ний өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсаар 1,616,090.9 мянган төгрөгийн зөрчилд нийт 222,899.2 мянган төгрөг ноогдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3,4, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 7.2 дугаар зүйлийг удирдлага болгон 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн тус хуулийн 74.1, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1,1, 1.2 мөн зүйлийн 2, 4 заалтыг үндэслэхдээ Монгол улсын хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.12-т Татварын улсын байцаагч нь татвар төлөгч анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хуульчилсан байна.

Гэтэл Татварын улсын байцаагчид татварын шалгалт хийж төлбөр ногдуулахдаа:

1.1. “ХТИ” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэхдээ тус зүйлийн 5.3.1-т зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан тайлангаар 2.835.459.0 мянган төгрөгийн татвар ногдох орлого, 2,151,383.0 мянга төгрөгийн татвар ноогдох орлогоос хасагдах зардал, 68,407.5 мянган төгрөгийн татвар, 5.3.4-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлангаар 2,883,459.0 мянган төгрөгийн татвар ногдох орлого, 288,345.0 мянган төгрөгийн татвар, 5.3.2-т заасан Хөдөлмөрийн хөлс,тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын шинээр гаргасан тайлангаар 32,236.2 мянган төгрөгийн ногдох орлого, 2,901.3 мянган төгрөгийн татварыг шинээр мэдүүлж тайлагнасан байтал холбогдох татварын тооцоолол хийхдээ хуулийн дагуу чөлөөлөгдөх татварыг тооцоогүй орхигдуулсан.

1.2. 2016 онд Ф ХХК-тай Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажил гүйцэтгэхдээ төлбөрийг хэрхэн барагдуулах талаар орхигдуулсан байх бөгөөд харилцан төлбөрийг хоёр тал ижил төлбөрийн дүнтэй бараа солилцоо хийсэн байхад гэрээний цэвэр борлуулалтын орлогын дүнгээр шууд татвар ногдуулсан байна. Гэрээний нөгөө тал Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч барилгын компани болохыг дурдаж байна.

2. Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авч тогтоол гаргахдаа Татварын улсын байцаагчийн тогтоосон төлбөрөөс хасаж шийдсэн боловч татвар төлөгчийн төлөх алдангийн дүнг нэмэгдүүлсэн дүнгээр гомдлын шаардлагыг дордуулж шийдвэр гаргасан байна. Иймд дээрх үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 36.... тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Гомдол гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж,Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаарын тогтоолд татвар төлөгчийн гомдлын шаардлагыг 6,279,566,63 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах...” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: “Маргаан таслах зөвлөл нь хууль хэрэглэхтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Маргаан таслах зөвлөл Татварын улсын байцаагч нар гаргасан зөрчилдөө Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1, 2-оор хариуцлага тооцсон. Маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хуулийн 74.1, 3-аар хариуцлага тооцсон байгаа, энэ хариуцлагын зөрүүгээс 6 сая төгрөгийн зөрүү гарч ирсэн. Энэ дээр 74-өөр хариуцлага тооцохдоо зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 74.2 гэсэн заалтад алдангийн хэмжээг 20%-иар тооцохоор орсон. Энэ хууль бол Зөрчлийн тухай хуулийг хэрэгжсэн өдрөөс эхлээд хүчин төгөлдөр болох байсан, энийг хэрэгжүүлээгүй маргаан таслах зөвлөл 74-өөр тооцсон бол 20%-ийн татварыг 50%-иар тооцно гээд 6 сая төгрөгийн төлбөр ногдуулсан. Ийм зөрүү гаргаж татвар төлөгчийн гомдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа...” гэжээ.

Хариуцагч Татварын улсын байцаагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ******* тоот регистрийн дугаартай, “ХТИ” ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  Г ХХК-иас ируүлсэн дагуу Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 2019/06 тоот “Хяналт шалгалтын ажлын удирдамж”-ийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын өдөр хүртэлх хугацаанд иж бүрэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын хугацаанд тус компани нь  Г ХХК-тай 2014 оны 08 сарын 07-ны өдөр байгуулсан гэрээгээр Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Түмэн амгалан” цогцолбор хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил болон бусад барилгын цахилгааны ажил, цахилгаан шугам дамжуулах, шугам угсралтын ажил, барилгын засварын ажлуудыг хийсэн.

  1. Тус  компани  нь Эдийн  засгийн  ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайланг шинээр нэмж мэдүүлэн гаргасан байсан тул тус хуульд хамрагдсан татвар ногдох орлогод төлбөр ногдуулаагүй, харин өөрийн компанийн ажилтан биш, 100 айлын барилгын материалын дэлгүүрийн гадна зогсдог хувиараа барилгын болон газар шорооны ажил эрхэлдэг иргэдээр /би чадна/ ажил гүйцэтгүүлж, олгосон 26,770,175.00 төгрөгийн орлогоос хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүй, татварын тайланд тусгаагүй тул уг зөрчилд 4.015,526.30 төгрөгийн төлбөр ногдуулсан.
  2. 2016  онд  Ф  ХХК-тай  “Тусгай  мэргэжлийн  ажил   гүйцэтгүүлэх  гэрээ” байгуулж ажил гүйцэтгэн, 212,545,454.50 төгрөгийн /НӨАТ-гүй дүнгээр/ орлого олсныг тайландаа тусгаагүй нь данс бүртгэл болон ажил гүйцэтгүүлэх гэрээгээр нотлогдсон тул уг зөрчилд /ААНОАТ, НӨАТ/ нийт 63,763,636.60 төгрөгийн төлбөр ногдуулсан. Шалгалтын явцад татвар төлөгчийн зүгээс ирүүлсэн баримт материалд тус ажилтай холбоотой зардлын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхгүй, татварын албаны цахим тайлангийн мэдээллийн санд Ф ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын падаан бүртгэгдээгүй байсан. Мөн татвар төлөгчид зөрчлийг танилцуулж, уг зөрчилтэй холбогдох хасагдах зардлын нотлох баримт ирүүлэх талаар удаа дараа сануулсан боловч нэмэлтээр нотлох баримт ирүүлээгүй, баримтаар нотлогдох зардал байгаагүй тул Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн “18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:

            18.1.1. Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх,

18.1.3. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам
болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл
ажиллагааны тайлан тэнцэл гаргах,

 18.1.14. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно. 7.3.1 “Үйл ажиллагааны орлого”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал" гэсэн заалтын дагуу 63.783,636.60 төгрөгийн төлбөр ногдуулсан.

3. Тус компани нь гаалиар өөрийн үйл ажиллагаатай холбоотой цахилгааны материалууд оруулж ирэхдээ контейнероо дүүргэх зорилгоор бусад хүмүүсийн гэр ахуйн бараа материалыг хамт оруулж, өөрийн компанийн нэр дээр мэдүүлдэг, тус барааг тухайн хугацаанд эзэн холбогдогчид нь үлдэгдэлгүй хүлээлгэн өгдөг тухай татвар төлөгчөөс авсан ярилцлага болон холбогдогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нягтлан бодогч эдгээр барааг “бараа материал 1501, 1502” дансанд бүртгэж зарлагадсан дүнгээр борлуулалтын орлого тооцож тайлагнадаг. 2014-2016 онуудад уг бараа материалыг данс бүртгэлдээ тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийсэн боловч тухайн хугацаандаа бүрэн зарлагадаагүй, борлуулалтын орлогод дутуу тооцсон байсан. 2014 оны бараа материалын борлуулалтыг ЭЗИТБДТХ-ийн хүрээнд нэмж мэдүүлсэн байсан бөгөөд 2015 онд 328,982,176.00 төгрөг, 2016 онд 57,503,503.60 төгрөг, нийт 386,485,679.60 төгрөгийн борлуулалтын орлогыг ААНОАТ болон НӨАТ-ын тайланд дутуу тусгасан зөрчилд 116,044,398.70 төгрөгийн төлбөр ногдуулсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тус компанийн гаалиар бараа оруулж ирэхдээ өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй, бусдын гэр ахуйн барааг өөрийн компанийн нэр дээр мэдүүлж, НӨАТ-ын тайлангийн худалдан авалт хэсэгт тусгасан боловч орлогод тооцоогүй. 2015 онд 328,982,176.00 төгрөг, 2016 онд 57,503,503.60 төгрөг, нийт 386,485,679.60 төгрөгийн зөрчилд ногдуулсан 116,044,398.70 төгрөгийн төлбөрөөс 77,986,418.90 төгрөгийг бууруулж, нийг төлбөрийн дүнг 144,912,795.50 төгрөг болгож өөрчилсөн. Татварын улсын байцаагчдын үйлдсэн шийтгэлийн хуудсаар нийт 156,789,919.40 төгрөгийн нөхөн төлбөр, 46,309,296.40 төгрөгийн торгууль, 19,799,998.60 төгрөгийн алданги, нийт 222,899,214.40 төгрөгийн төлбөр оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын улсын байцаагч Ц.М шүүх хурал дээр гаргасан  тайлбартаа: “Эхний зөрчил Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд импортын худалдан авалтыг илүү тусгасан гээд 27 сая 248 мянга 567 төгрөгийг илүү тусгасан. Энэ нь 2016 оны тухайн татварын төлөгчийн баримт дунд гаалийн мэдүүлэг нь байгаагүй, мөн манай татварын албанд гаалийн албанаас ирүүлдэг гаалийн хөндлөнгийн мэдээллийн жагсаалт дунд ийм мэдээлэл байгаагүй дүн байгаа. Энэ дээр шүүгч сүүлд лавлагаа авсан байгаа, тэр дээр энэ дүнгээрээ байхгүй, хавсралтаар нь харахаар задаргаа яг энэ дүнгээрээ таарч байна гэж үзэж байгаа. Энэ тал дээр бид тухайн оныхоо 6 сард хэлж нотлох баримт байвал гаргаж ирээрэй гээд зөрчлүүдээ бүгдийг нь танилцуулчихсан байгаа. Тухайн үед ийм нотлох баримтууд гарч ирээгүй учраас бид зөрчилдөө авсан байгаа. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.4-г зөрчсөн гэж үзсэн. 2016 оны 26,770,175 төгрөгийг гэрээт ажилчдадаа олгосон. Татвар төлөгч энийг эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тайлагнасан гэж байгаа, бид тайлагнаагүй гэж үзэж байгаа. Цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайланд зөвхөн өөрсдийнхөө ажилчдын буюу үндсэн ажилчдын цалинг нэмж мэдүүлсэн байдаг. Тэр нь хэрэгт хавсаргагдсан байгаа байх, ил тодын тайландаа. Энэ нь гэрээт ажилчид гээд 2-р мөрөнд бичигдэх ёстой. Энэ дүнгээс огт суутгал хийгээгүй үлдээсэн. Дараа нь нэмж мэдүүлээгүй үлдээсэн учраас зөрчил ногдуулсан байгаа. Дараагийн зөрчил нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт гүйцэтгэсэн тендерийн ажил байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээрээ 12,545,454.5 төгрөг. Энэ зөрчил нь манай хөндлөнгийн мэдээллээр ирсэн, нийт дүнгээрээ 13,800,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн хөндлөнгийн мэдээлэл ирсэн, Чингэлтэй дүүргээс бид лавлагаа авах гээд явуулсан боловч тухайн үед манайх программ шинэчлэгдээд гаргах боломжгүй байна гээд хариу ирүүлээгүй байгаа. Татвар төлөгч 21 сая төгрөгийн ажилд явж байгаа гээд байгаа ч тухайн үед баримт өгөөгүй. Татвар тайланд шивэгдсэн дүнгээр 2017.2.28 өдөр 21,375,000 төгрөгөөр падаан шивэгдсэн дүн байгаад байгаа. Гэрээт ажил өөрөө хөндлөнгийн мэдээллээр 2017.10.17-ний өдрийн баримт байгаа. Цаг хугацааны хувьд ч, үнийн дүнгээрээ ч таарахгүй байгаа. Энэ талаар тайлбар, баримт ирүүлээгүй учраас зөрчилд авсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д зааснаар борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэдгээр явсан байгаа. Дараагийн зөрчил нь Говь-Алтай аймгийн тендерийн ажил байгаа. Зөрчилд авсан Нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээрээ 145,363,636.4 төгрөг байгаа. Энэ нь Говь-Алтай аймгаас материалыг нь ирүүлсэн, гэрээний дүнгээр 149,900,000 төгрөг байгаа. Үүнээс татвар төлөгч яг тухайн үед бид хэлээд нэмэлт баримт шаардсан, гэрээ, баримт өгөөгүй. Ирүүлсэн баримтад нь энэ ажилтай холбоотой ямар нэгэн баримт байгаагүй. Говь-Алтай аймгаас шүүхэд ирүүлсэн баримт, материалыг үзэхэд 47,970,000 төгрөгийг нэхэмжлэхийг дагуу төлбөрийн даалгавраар ХТИ ХХК-ийн дансаар шилжүүлсэн, үлдсэн 11,000,000 төгрөгийг ХТ ХХК гэх Говь-Алтай аймгийн компани руу шилжүүлсэн байгаа. Тухайн үед татвар төлөгч ярилцлагадаа энэ манай ажил биш, бид гэрээг нь хийсэн ч гэсэн энэ манай дүүгийн ажил учраас энэ мөнгө манай дүүгийн дансанд шилжсэн байгаа гэдэг тайлбар өгч байсан. Бид Говь-Алтай аймагт бүртгэлтэй ХТ ХХК-ийн татварын тайланг үзсэн 2018 оны жилийн эцсийн тайланд энэ дүнгээр энэ ажлыг тайландаа тусгаагүй байгаа. Гэрээг ХТИ ХХК-тай хийсэн учраас энэ компани нь тайландаа тусгах байсан гэдэг үүднээс 145,000,000 төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д зааснаар зөрчилд авсан. Энэ нь 2018 оны зөрчил байсан, шалгалт 2019 онд болсон учраас торгууль, алданги тавигдаагүй, зөвхөн нөхөн татвар энэ зөрчилд тавигдсан байгаа...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч “ХТИ” ХХК-иас Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М нарт холбогдуулан гаргасан “Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудасны “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн төлбөр ногдуулсан 3,4,5-р хэсгийн заалт болон Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн бууруулсан дүнгээс бусад төлбөрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг тус шүүх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гомдол гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлд холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолд татвар төлөгчийн гомдлын шаардлагыг 6.279.566.63 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн бөгөөд мөн хариуцагч улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагаа “Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” .... тоот шийтгэлийн хуудасны “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 36.... дугаарын тэмдэглэлийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн төлбөр ногдуулсан 3,4,5-р хэсгийн заалтаас бусад төлбөрийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан тул шүүх дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагуудын зарим хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалгын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/06 дугаартай “Хяналт шалгалтын ажлын удирдамж”, 36190400025 дугаартай томилолтын дагуу гомдол гаргагч “ХТИ” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл иж бүрэн хяналт шалгалтыг хийжээ.

Хяналт шалгалтаар нийт 1,616,090,949.40 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, дээрх зөрчлүүд нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Татвар төлөгч нь дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1 “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3 “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.14 “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг дараах байдлаар зөрчсөн болох нь санхүү татварын тайлангууд, ерөнхий журнал, гүйлгээ баланс, анхан шатны баримтуудаар тогтоогдож байна гээд зөрчил тус бүрээр нь жагсаажээ.

                                    Нэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2015 онд 328,982,176.00 төгрөгийн, 2016 онд 57,503,503.60 төгрөгийн үйл ажиллагаандаа хамааралгүй бусдын бараа материалыг гаалиар оруулж, өөрийн нэр дээр мэдүүлснийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тусгасан атлаа борлуулалтын орлогоор тусгаагүй,

2016   онд Ф ХХК-тай ‘Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж ажил гүйцэтгэн, 212,545,454.50 төгрөгийн /НӨАТ-гүй дүнгээр/ орлого олсныг,

2017   онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын тендерт шалгарч, ажил гүйцэтгэсний 12.545.454.50 төгрөгийн орлогыг, 2018 онд Говь-Алтай аймагт тендерт шалгарч, ажил гүйцэтгэсний 145,363,636.40 төгрөгийн орлогыг, нийт 756,940,225.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус дутуу тайлагнасан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “7.3. Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1. үйл ажиллагааны орлого;” гэж заасныг зөрчсөн.

Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2015 онд 328,982,176.00 төгрөгийн, 2016 онд 57,503,503.60 төгрөгийн үйл ажиллагаандаа хамааралгүй бусдын бараа материалыг гаалиар оруулж, өөрийн нэр дээр мэдүүлснийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тусгасан атлаа борлуулалтын орлогоор тусгаагүй,

2016   онд Ф ХХК-тай “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж ажил гүйцэтгэн, 212,545,454.50 төгрөгийн /НӨАТ-гүй дүнгээр/ орлого олсныг,

2017   онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын тендерт шалгарч, ажил гүйцэтгэсний 12.545.454.50 төгрөгийн орлогыг,

2018   онд Говь-Алтай аймагт тендерт шалгарч, ажил гүйцэтгэсний 145,363,636.40 төгрөгийн орлогыг, нийт 756,940,225.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус дутуу тайлагнасан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;” гэж заасныг зөрчсөн.

Гурав. 2017 онд 13,855,933.50 төгрөгийн, 2018 онд 14,398,193.20 төгрөгийн, нийт 28,284,126.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн “43.5.Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах эцсийн хугацаа адил байна.”, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.1. Албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1. тухайн сард борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлнө;...” гэж заасныг зөрчсөн.

Дөрөв. 2016 онд 7,724,000.00 төгрөгийн, 2018 онд 4,646,912.00 төгрөгийн, нийт 12,370,912.00 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн “43.5 Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “11.1 Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 11.1.6. “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах бусад орлого.”, 4 дүгээр зүйлийн 1.4-т “"суутгагч" гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 5 дугаар зүйлийн “5.1. Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн... “энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна”, 28 дугаар зүйлийн 28.1 “Суутгагч нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.” гэж заасныг зөрчсөн. Тав. 2016 он 2,881,158.10 төгрөгийн, 2017 онд 2,777, 596.10 төгрөгийн, 2018 онд 1,877,964.50       төгрөгийн, нийт 7,536,718.70 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 ”Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор урьдчилан төлж татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.”, гэж заасныг зөрчсөн.

Зургаа. 2014 онд 26,770,175.00 төгрөгийн бусдад олгосон цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүй зөрчил нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна: 8.1.1. цалин хөдөлмөрийн хөлс,... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого...” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.” Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс,... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлого хамаарна,.. 11.1.6. “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 “энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2,13.1.2-13.1.4,15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар... албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх...” гэж заасныг зөрчсөн.           

Долоо. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2016 онд 27,248,567.00 төгрөгийн импортын худалдан авалтыг илүү тусгаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4 “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг  тус тус зөрчсөн гэж үзэж, гомдол гаргагч “ХТИ” ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэлийн 46,309,296.40 төгрөг, хохирлын 19,799,998.60 төгрөг, нөхөн төлбөрийн 156,789,919.40 төгрөг, нийт 222,899,214.40 төгрөгийн төлбөрийг ногдуулж, маргаан бүхий 2019 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн .... дугаартай шийтгэлийн хуудсыг бичжээ.

Гомдол гаргагч “ХТИ” ХХК-иас улсын байцаагч нарын дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “ “*******” ХХК-ийн гомдлын тухай” 30 дугаар тогтоолоор гомдлыг шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолоор гомдол гаргагч “*******” ХХК-д улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт төлбөрөөс 77,986,418.90 төгрөгийн төлбөрийг хасаж, 144,912,795.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

Дээрх байдлаар шийдвэрлэхдээ татварын маргаан таслах зөвлөл нь гомдолд дурдсан зөвшөөрөөгүй гэх 772,971,359.20 төгрөгийн зөрчил нь тус компанийн 2015 онд 1,561,979,083.00 төгрөгийн, 2016 онд 334,712,967.30 төгрөгийн бараа материалыг импортоор оруулж, нийт дүнгээр нь 2015-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн сар бүрийн тайланд тусган тайлагнаж гаалийн байгууллагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг төсөвт төлөх татвараас хасаж тооцсонд хамааралтай зөрчил байна. Татварын улсын байцаагчийн ирүүлсэн тайлбар болон хавсралт тооцоогоор нотлогдож байна.

Татвар төлөгчийн “Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан"-д илгээгдэж бүртгэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, гаалийн мэдээнээс үзэхэд өссөн дүнгээр 2015 онд 1,561,979,083.00 төгрөгийн, 2016 онд 334,712,967.30 төгрөгийн импортын бараа материалын худалдан авалтыг тусгаж тайлагнасан байна. Холбогдох гаалийн мэдүүлэг, баримтыг тулган  үзэхэд дээр дурдсан худалдан авалтын дүнд тус бүр нь 2-2000 ширхэг хувцасны шүүгээ, бичгийн тавиур, ном, тольтой шүүгээ, зурагтын тавиур, модон ор, гал тогооны тавилга, булангийн буйдан, стенка шүүгээ, сандал, хөргөгч, угаалгын машин, ширээ, ботгон гутал, хуанли, бичгийн тавиур, албан тасалгааны ширээ, орны матраас, ус буцалгагч, жигнүүр, угаалгын машин, аяга шаазан, плитка, хөнжил, түмпэн зэрэг нэр төрлийн барааны 2015 оны 629,915,591.20 төгрөгийн, 2016 оны 71,238,855.00 төгрөгийн худалдан авалт орсон байна.

Мөн уг худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “импортын бараа, ажил үйлчилгээ” хэсэгт тусгаж; гаальд төлсөн 2015 оны 62,991,595.10 төгрөгийн, 2016 оны 7,123,885.50 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг төсөвт төлөх татвараас хасаж тооцсон байна. Дээр дурдсан барааны худалдан авалтын орлого, зарлагын бүртгэл тооцоо, тайланг он оноор нь нотлох баримттай тулган шалгаж хянахад дараах байдалтай байна Үүнд:

Нэг. 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “импортоор худалдан авсан” гэж тусгасан 629,915,591.20 төгрөгийн бараанаас байгууллагын 1510 тоот “импортын бараа материал” дансанд 418,482,730.00 төгрөгийн барааг орлогоор бүртгэж авсан ба 211,433,221.20 төгрөгийн барааг санхүүгийн бүртгэл тайланд тусгасан мэдээлэл байхгүй байна. Тус компани нь импортоор худалдан авсан нийт 418,482,730.00 төгрөгийн барааг эхлээд 1510 тоот дансанд орлогодож тус данснаас бараа материалын төрлийн дагуу бусад данс руу шилжүүлэх бичигт хийсэн байна. Тодруулбал, тус 1510 тоот данснаас 18,299,698.33 төгрөгийн барааг 1501 тоот “барилгын материал" дансанд, 335,473,128.87 төгрөгийн барааг 1502 тоот “импортын бараа" дансанд, 18,993,842.80 төгрөгийн барааг 2002 тоот “үндсэн хөрөнгө-тоног төхөөрөмж" дансанд тус тус бүртгэн бичилт хийсэн байна.

Импортоор авсан “Бараа болон барилгын материал"-ын дансны гүйлгээг данс тус бүрээр нь нягтлан бодох бүртгэлийн журнал,санхүү, татварын тайлантай тулган авч үзвэл:

а/.“Барилгын материал”-ын 1501 тоот дансанд: 950,382,830.13 төгрөгийн импортоор авсан бараа, барилгын материал, 5,557,145.45 төгрөгийн дотоодоос авсан барилгын материал, нийт 955,919,975.58 төгрөгийн орлого авч 699,585,009.53 төгрөгийн барилгын материалыг “Гэрээт ажлын өртөг"-ийн 6103 тоот дансанд зарцуулсан материал гэж, 5,697,178.60 төгрөгийн барааг “Борлуулсан барилгын материалын өртөг"-ийн 6101 тоот дансанд, нийт 705,282,188.13 төгрөгийн бараа материалыг зарлагадсан. Дансны жилийн эцсийн үлдэгдлийг 250,637,787.45 төгрөг гэж тайлагнасан байна. Барааны борлуулалтын орлогыг 5101 тоот дансанд 18,090,909.09 төгрөгөөр, барилгын материалыг зарцуулсан гэрээт ажлын борлуулалтын орлогыг 5103 тоот дансанд 1,233,228,091.82 төгрөгөөр тус тус бүртгэж тайлагнасан байна.

б/. “Импортын бараа”-ны 1502 тоот дансанд 335,473,128.87 төгрөгийн импортоор авсан барааны орлого авч 270,937,777.47 төгрөгийн барааг “Борлуулсан барааны өртөг”-ийн 6102 тоот дансанд борлуулсан бараа гэж зарлагадсан. Дансны жилийн эцсийн үлдэгдлийг 64,535,351.40 төгрөгөөр тайлагнасан байна. Тус импортын бараа борлуулалтын орлогыг 5102 тоот дансанд 486,279,834.59 төгрөгөөр бүртгэж тайлагнасан байна.

в/. “Үндсэн хөрөнгө-тоног төхөөрөмж”-ийн 2002 тоот дансанд 18,993,842.80 төгрөгийн хөрөнгийг орлогодож санхүүгийн бүртгэл, тайланд тусгасан.

г/. Мөн гаалийн байгууллагад төлсөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг “бүртгэлийн журнал”-тай тулган нягтлахад гаалийн татварт 68,339,947.84 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 136,679,895.60 төгрөгийг тус тус төлснөөр бүртгэсэн нь анхан шатны баримтаар нотлогдож байна.

Дээрх баримт, мэдээллийг дүгнэхэд: 2015 онд нэмэгдсэн өртгийн албан  татварын тайлангийн “импортын худалдан авалт” хэсэгт 1,350,545,861.80 төгрөгийн худалдан авалтыг тусгах байтал 1,561,979,083.00 төгрөгийн худалдан авалт хийснээр буюу 211,433,221.20 төгрөгөөр тусгаж тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 21,143,322.10 төгрөгөөр бууруулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Харин дээрх 211,433,221.20 төгрөгийн худалдан авалтыг санхүүгийн тайлан бүртгэлд тусгаагүй бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулаагүй байх тул татвар төлөгчийн, гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд, 211,433,221.210 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, мөн 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 74.1,74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасныг үндэслэн 21.143.322.10           төгрөгийн нөхөн татвар, 6,342,996.60 төгрөгийн торгууль, 10,571,661.10 төгрөгийн алданги, нийт 38,057,979.80 төгрөгийн төлбөрийг ногдуулж төлүүлэх үндэслэлтэй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хоёр. Тус компани нь 2016 онд нийт 334,712,967.30 төгрөгийн импортын худалдан авалт хийсэн байх бөгөөд үүнээс 76,765,219.58 төгрөгийн барааг байгууллагын 1510 тоот “Импортын бараа материал” дансанд, 257,948,604.48 төгрөгийн барилгын материалыг 1501 тоот “барилгын материал” дансанд тус тус бүртгэн бичилт хийсэн байна. Импортоор авсан “Бараа болон барилгын материал”-ын дансны гүйлгээг данс тус бүрээр нь нягтлан бодох бүртгэлийн журнал, санхүү, татварын тайлантай тулган авч үзвэл:

а/. “Барилгын материал”-ын 1501 тоот дансанд 257,948,604.48 төгрөгийн импортоор авсан барааны орлого авч 216,149,585.36 төгрөгийн барилгын материалыг “Гэрээт ажлын өртөг”-ийн 6103 тоот дансанд зарцуулсан материал гаж, 27,248,566.98 төгрөгийн барааг “Борлуулсан барилгын материалын өртөг”-ийн 6101 тоот дансанд, нийт 243,398,153.34 төгрөгийн бараа материалыг зарлагадсан. Дансны жилийн эцсийн үлдэгдлийг 265,188,238.59 төгрөгөөр тайлагнасан байна. Барааны борлуулалтын орлогыг 5101 тоот дансанд 34.090.909.10 төгрөгөөр, гэрээт ажлын борлуулалтын орлогыг 5103 тоот дансанд 743,479,018.17 төгрөгөөр тус тус бүртгэж тайлагнасан байна.

б/. “Импортын бараа”-ны 1510 тоот дансанд, 2018 онд авсан барааны 76,765,219.58 төгрөгийн, мөн 2015 оны жилийн эцэст импортоор авсан 125,731,520.88 төгрөгийн барааны /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр/ орлогыг тус тус бүртгэн авч уг данснаас зарлагын гүйлгээ хийгээгүй байна. Дансны жилийн эцсийн үлдэгдлийг 248,212,800.46 төгрөгөөр тайлагнасан нь татвар, санхүүгийн тайлангаар нотлогдож байна.

в/. Гаалийн байгууллагад төлсөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг “бүртгэлийн журнал”-тай тулган нягтлахад гаалийн татварт 16,735,648.37 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татварт 33,471,296.73 төгрөгийг тус тус төлснөөр бүртгэсэн нь анхан шатны баримтаар нотлогдож байна. Мөн дээр дурдсан 2015 оны жилийн эцсийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 12,573,148.59 төгрөгөөр тус тус тусгаж тайлагнасан нь анхан шатны баримтаар нотлогдож байна.

Дээрх баримт, мэдээллийг дүгнэхэд: 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “импортын худалдан авалт” хэсэгт тусгаж тайлагнасан 334,712,967.30 төгрөгийн бараа материалыг санхүүгийн бүртгэл тайланд бүрэн тусгаж тайлагнасан байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн хугацаанд үндэслэлгүй бууруулсан гэх зөрчил гаргаагүй байна. Мөн дээр дурдсан бараа материалаас “зарцуулаагүй болон борлуулаагүй" хэсэг нь дансны үлдэгдэлд бүртгэлтэй байгаа нь холбогдох бүртгэл, санхүүгийн тайлангаар нотлогдож байх бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн “борлуулсан бүтээгдэхүүний өртөг” хэсэгт оруулж тооцон төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гаргаагүй байна. Иймд татвар төлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд шийтгэлийн хуудсаар 115,007,007.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 11,500,700.80 төгрөгийн нөхөн татаар, 3,450,210.20 төгрөгийн торгууль, 2,300,140.20 төгрөгийн алданги, нийт 17,251,051.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж зөвлөлийн бүрэлдэхүүн үзэж, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 5.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.1.4,74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 36.... дугаар шийтгэлийн хуудсаар 1,616,090,949.40 төгрөгийн зөрчилд ногдуулсан 156,789,919.40 төгрөгийн нөхөн татвар, 46,309,296.40 төгрөгийн торгууль, 19,701,303.90 төгрөгийн алданги, 98,694.70 төгрөгийн хүү, нийт 222,899,241.40  төгрөгийн төлбөрөөс 561,538,138.00 төгрөгийн зөрчилд ногдох 56,153,813.90 төгрөгийн нөхөн татвар, 23.425.787.70 төгрөгийн торгууль, 98,694.70 төгрөгийн хүүг тус тус бууруулж, алдангийн дүнгийн өөрчлөлт 1,691,877.40 төгрөгийг нэмж тооцон, нийт 77,986,418.90 төгрөгийн төлбөрийг хасаж, 1,054,552,811.40 төгрөгийн зөрчилд ногдох 100,636,105.50 төгрөгийн нөхөн татвар, 22,883,508.70 төгрөгийн торгууль, 21,393,181.30 төгрөгийн алданги, нийт 144,912,795.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.

Гомдол гаргагчийн гаргасан зөрчлүүдийн тухайд:

I.  2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 27.248.567.000 төгрөгийн импортын худалдан авалтыг илүү тусгасан гэх зөрчлийн тухайд;

Хариуцагч татварын улсын байцаагч нар гомдол гаргагч компанийг 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 27,248,567.000 төгрөгийн импортын худалдан авалтыг илүү тусгасан зөрчил нь Нэмэгдсэн өртгийг албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4. дэх заалтыг зөрчсөн гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхээс дээрх зөрчилтэй холбоотой асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад, гомдол гаргагч “ХТИ” ХХК-ийн нэрээр 2016 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллийг ирүүлсэн байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргагч компани нь 8 төрлийн 27,248,567.000 төгрөгийн үнэ бүхий барааг импортлон оруулж ирэхээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байна.

Хариуцагч улсын байцаагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалт хийгдэж байх үед гомдол гаргагч компанийн баримтад  дээрх зөрчилтэй холбоотой гаалийн мэдүүлэг нь байгаагүй, сүүлд шүүхээс тодруулахад нийт дүнгээрээ бол  гаалийн бүрдүүлэлт хийсэн зүйл байхгүй, харин хавсралтаар нь харахаар дүнгээр таарч байна гэж үзэж байгаа. Дүн нь таарч байгаа учраас энэ дүнгээр нь зөрчлийг нь бууруулах боломжтой байх.” гэж тайлбарлажээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 27,248,567.000 төгрөгийн импортын худалдан авалтыг илүү тусгасан гэх зөрчлийг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл зэргийг үндэслэн дахин шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

II. 2014 онд   26,770,175.00 төгрөгийн ажлыг хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээр хийж гүйцэтгүүлэхдээ хувь хүний орлогын албан татвар ногдуулалгүй, татварын тайланд тусгаагүй гэх зөрчлийн тухайд;

Гомдол гаргагчийн зүгээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар 32,236,200.00 төгрөгийн хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоо сайн дурын үдсэн дээр шинээр мэдүүлж тайлагнасан нь хувиараа барилгын болон газар шорооны ажил эрхэлдэг иргэдээр ажил гүйцэтгүүлж олгосон 26,770,175.000 төгрөгийн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, тайлагнаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэжээ.

Хариуцагч нар гомдол гаргагчаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар 32,236,200.00 төгрөгийн хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоо сайн дурын үдсэн дээр шинээр мэдүүлж тайлагнахдаа тайлангийн маягтын 1 дэх мөрөнд бичиж тайлагнасан байх бөгөөд энэ мөрөнд зөвхөн өөрийн компанийн үндсэн ажилчдын цалинг нэмж мэдүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь гэрээт ажилчдын цалинг маягтын 2 дахь мөрөнд бичиж мэдүүлэх ёстой байсан гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас гомдол гаргагч компанийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоо сайн дурын үдсэн дээр шинээр мэдүүлж тайлагнасан дүн нь  зөрчил гэж үзсэн үнийн дүнгээс илүү буюу зөрүүтэй, мөн сайн дурын үдсэн дээр шинээр мэдүүлж тайлагнасан цалин нь компанийн үндсэн ажилчид болон гэрээт ажилчдын алных нь цалин болохыг тодруулах шаардлагатай гэж үзэв.

III. 2017 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын тендерт шалгарч, ажил гүйцэтгэсний 12,545,454.50 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчлийн тухайд;

Хариуцагч нарын зүгээс дээрх орлогыг тайлагнаагүй, зөрчил гэж үзэж, шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчийн зүгээс тус компани нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5,000.000 төгрөгийн борлуулалт, 500.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 5,500.000 төгрөгийн борлуулалт, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17,839,880.91 төгрөгийн борлуулалт, 1,783,988.09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 19,623,869.00 төгрөгийн борлуулалтыг хийж, орлогыг тайлагнаж, баримтыг үйлдсэн гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн /Бараа, ажил, үйлчилгээний нэр хэсэгт- Барьцаа буцаалт-гэсэн утгатай/ 5,500,000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн /Бараа, ажил, үйлчилгээний нэр хэсэгт- ЧД 7-р хороо-гэсэн утгатай/ 19,623,869.00 төгрөгийн төлбөрийн баримтыг тус тус шүүхэд гаргаж өгчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагчаас гаргаж өгсөн төлбөрийн баримтууд нь хариуцагч нарын тайлагнаагүй, зөрчил гэж үзсэн гүйцэтгэсэн ажлын хөлсний үнийн дүнтэй зөрүүтэй байх тул дээрх баримтууд нь ямар орлогыг тайлагнасан баримтууд болохыг шалгаж, тодруулж байж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

IV. 2018 онд Говь-Алтай аймагт тендерт шалгарч, ажил гүйцэтгэсний 145,363,636.40 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчлийн тухайд;

Хариуцагч нарын зүгээс дээрх орлогыг тайлагнаагүй, зөрчил гэж үзэж, шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчийн зүгээс тус компани нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Хог тээврийн автомашин нийлүүлэх” тендерт шалгарч 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 159,900,000.00 төгрөгийн өртөг бүхий 07 тоот гэрээ байгуулжээ. Гэрээний 1.3, 2.1.7 заалтад захиалагчийн хяналт, магадлалгүй ажлын 1,599,000.00 төгрөгийн зардлыг хасаж тооцохоор тусгасан байгаа нь тус компанид холбогдох гэрээний дүн нь 158,301,000.00 төгрөг (НӨАТ-ын дүн багтсан) байхаар байна.

Гэрээний 158,301,000.00 төгрөгийн дүнгээс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн ХААН банкин дахь харилцах дансаар 47,648,000.00 төгрөгийн санхүүжүүлэлтийн орлого орж ирсэн байна. Гэрээний дүнгээс татвар, санхүүгийн тайланд тусгах цэвэр борлуулалтын орлого нь 143,910,000 төгрөг байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 43,316,363.64 төгрөгийн борлуулалт, 4,331,636.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 47,648,000.00 төгрөгийн төлбөрийн баримт үйлдэж, цахим системд бүртгэн, тайлант оны 12 сарын НӨАТ-ын суутган төлөгчийн тайланд болон ААНОАТ-ын 4-р улирлын тайланд тус тус борлуулалтын орлогыг тусгасан нь холбогдох санхүү, татварын тайлан, Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, гүйлгээ баланс, дансны хуулгаар нотлогдох бөгөөд уг баримтууд хяналт шалгалтад бүрэн хамрагдсан гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГазраас гомдол гаргагч компанийн данс руу 47,648,000.00 төгрөгийг шилжүүлсэн “Хаан банк”-ны дансны хуулга, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн /Бараа, ажил, үйлчилгээний нэр хэсэгт- Есөнбулаг тээврийн хэрэгсэл-гэсэн утгатай/ 47,648,000.00 төгрөгийн төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагчийн зүгээс тухайн онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд манай компани нь “Хог тээврийн автомашин нийлүүлэх” тендерт шалгарч уг ажлыг хийсэн бөгөөд өөр ажил хийж гүйцэтгээгүй гэж тайлбар гаргасан бөгөөд гомдол гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн “Хаан банк”-ны дансны хуулга, төлбөрийн баримт зэрэг нь дээрх маргаан бүхий ажил, үйлчилгээтэй холбоотой баримт мөн эсэх мөн тухайн дүнгээр татвар ноогдох орлого хасагдах эсэхийг тодруулж байж шийдвэрлэх нь зүйтэй байна.

V. 2016 онд Ф ХХК-тай “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж ажил гүйцэтгэн, 212,545,454.50 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчлийн тухайд;

Хариуцагч нарын зүгээс гомдол гаргагч нь 2016 онд Ф ХХК-тай “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж ажил гүйцэтгэн, 212,545,454.50 төгрөгийн орлого олсныг тайландаа тусгаагүй нь данс бүртгэл болон ажил гүйцэтгүүлэх гэрээгээр нотлогдсон. Шалгалтын явцад татвар төлөгчийн зүгээс ирүүлсэн баримт материалд тус ажилтай холбоотой зардлын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байгаагүй гэжээ.

Гомдол гаргагчийн зүгээс тухайн маргаан бүхий ажлыг “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд төлбөрийг бартер хэлбэрээр хийхээр зохицуулсан байсан. Өөрөөр хэлбэл  гүйцэтгэсэн ажлын төлбөрт Захиалагч Ф ХХК нь гүйцэтгэгч “ХТИ” ХХК-д орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр зохицуулсан байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Аж нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийн жишиг болгоно.” гэж заасан байдаг. Хариуцагч нар гомдол гаргагчийг дээрх орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд орлогыг тайлагнаагүй гэж үзсэн бол холбогдох зардлыг барилгын ажлын төсөвт тусгагдсан үнийг жишиг болгон тооцуулахаар байсан гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас 2016 онд Ф ХХК-тай байгуулсан “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх” гэрээ, ажлын төсөв, ажлын хөлсөнд авсан гэх орон сууцуудтай холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагч нь дээрх ажлыг “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгүүлэх” гэрээний хийж гүйцэтгэсэн, төлбөрийг бэлэн бусаар буюу ажлын хөлсөнд орон сууц авч, хийж гүйцэтгэсэн үйл баримт нь тогтоогдож байна. Гомдол гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн тухайн ажилтай холбоотой баримтууд, тухайн үед дагаж мөрдөж байсан хууль, тогтоомжийн дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн татварт ногдох орлого хасагдах эсэхийг мөн тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт болох Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсаар зөрчил гэж үзсэн үйл баримт болгонтой маргаж, маргаж буй үндэслэлүүдтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэв.

Иймд Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнийг үндэслэлийг хянаж гарсан Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолтой холбоотой гаргасан гомдол гаргагчийн гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь шүүхээс Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсаар зөрчил гэж үзсэн зөрчлүүдийг дахин шалгаж, шинэ захиргааны акт гаргах талаар актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул энэ хэргийн маргаан бүхий татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хянасан Татварын маргааны таслах зөвлөлийн тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.11., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасныг тус тус баримтлан Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч Ч.Б, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 36.... тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Гомдол гаргагчаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолд татвар төлөгчийн гомдлын шаардлагыг 6.279.566.63 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6.-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ГАНБАТ