Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 63

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Юндэнгийн Отгонпүрэвийг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн бусдыгзодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан, Цэгмидын Отгонбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт  зааснаар Ю.Отгонпүрэвийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Отгонпүрэвт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Ц.Отгонбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар Ю.Отгонпүрэвт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Ц.Отгонбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тус тус тэнсэж 1 /нэг жил/, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж тэдэнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн хэлтэст даалгасугай

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.   Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.   Шийтгэх тогтоол дээрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.Отгонпүрэв, Ц.Отгонбаатар нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА