Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00233

 

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/00233

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ургийн овогтой *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуудийн гудамж, өөрийн байранд байрлах, НШШГГхолбогдох,

 

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/3 дугаар тэмдэглэлтэй, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гуравдагч этгээд буюу барьцааны эд хөрөнгийн өмчлөгч******* миний бие нь өөрийн авга дүү Г.Бын бизнесийг дэмжиж өөрийн болон эхнэр, хүүгийн нэр дээрх эзэмшлийн хашаа, байшинг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн юм. Гэвч дүү маань хугацаандаа амжиж төлбөрийг барагдуулаагүй тул энэ асуудал шүүхэд шилжиж улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэр нь очсон болно. Барьцаа хөрөнгийг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй. 2017 оны 08 сарын 08 өдөр барьцааны эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурал гэгчийг зарласан гэх боловч гуравдагч этгээд болох******* намайг оролцуулалгүйгээр “Санал болгох ажиллагаа”-г явуулсан нь тухай барьцааны эд хөрөнгийг өмчлөх миний эрхийг ноцтой зөрчиж байна. Авга дүү Г.Б итгэмжлэлгүй оролцсон байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсгийг зөрчиж барьцааны хөрөнгө нь хамтын өмчлөлийн хөрөнгө байтал хамтран өмчлөгчдөөс үнийн санал авалгүйгээр үнийг тодорхойлсон байна. Иймд миний хувийн өмчийг надад мэдэгдэлгүйгээр, намайг  байлцуулалгүйгээр халдах гэж оролдсон тул 2017оны 08 сарын 08 өдрийн 8/3  дугаар тэмдэглэлтэй санал болгох ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр авагч иргэнээс төлбөр төлөгч Г.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан үүссэн. Анх зээл авахад гуравдагч этгээд*******ын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлээгүйгээс тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг албадан биелүүлэх үйл ажиллагаанд шилжүүлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мөн зээлийг хугацаанд нь барагдуулаагүй тул 2 удаагийн дуудлага худалдаагаар албадан дуудлага худалдаа болсон. Энэ эд хөрөнгөд 3 өмчлөгч байдаг бөгөөд******* болон түүний эхнэр н.Сумъяа, мөн н.Баттөр зэрэг хүмүүсийн дундын өмч юм. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ж.Ариунтуяа нь тус ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасан заалтыг зөрчсөн. Нэхэмжлэл дээр үнийн санал аваагүй гэж байгаа боловч үнийн санал авсан. Үнийн санал дээр ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Гол нь санал болгох ажиллагаа товлосон хугацаанд явуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дуудлага худалдаа явагдсан өдөр үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй бол 10 хоногийн дотор төлбөр авагчид санал болгох талаар мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдлийн хариуг мөн 10 хоногийн дотор өгөх ёстой байдаг. 10 хоногийн дотор мэдэгдэл өгсөн эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Энэ хууль бус ажиллагааны улмаас тус үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/03 тоот санал болгох ажиллагаагаар бусдын өмчлөлд шилжүүлсэн. Иймд энэ өдрийн санал авах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 5048 дугаар захирамжаар Г.Баас 66,224,050 төгрөгийг гаргуулж “Ингүүмэл инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан*******,*******,******* нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 8 дугаар гудамжны 27 тоотод байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, 163 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг /2002 он/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 171/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Г.Б, өмчлөгч*******,*******,******* төлбөр авагч “Ингүүмэл инвест” ББСБ нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцож 250,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн. /2002 он/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3/4333 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 250,000,000 төгрөгийн 70 хувь болох 175,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 3/5818 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу талуудын тохирсон үнийн 50 хувийн 125,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/7845 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. /2002 он/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч “Ингүүмэл инвест” ББСБ-д төлбөрт нь тооцож хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөр авагчид эд хөрөнгө шилжүүлэх тухай 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 16251384/02 тогтоолоор хүлээлгэн өгч, 2017 оны 11 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон байх тул өмчлөгч*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******өнхбод нь хариуцагч НШШГГхолбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/3 дугаар тэмдэглэлтэй, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05048 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ингүүмэл Инвест” банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ 12,080,200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Б 65,950,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамж 27 тоотод  байрлах, 163м/кв гэр бүлийн хэрэгцээний газар болон 56м/кв хувийн сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг НШШГГ явуулсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Санал болгох ажиллагаанд намайг оролцуулаагүй, ...дүү Г.Б итгэмжлэлгүй оролцсон, барьцааны хөрөнгө нь хамтын өвчлөлийн хөрөнгө байтал хамтран өмчлөгчдөөс үнийн санал авалгүйгээр үнийг тодорхойлсон” гэж бичсэн байх боловч үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэлд дуудлага худалдаанд оруулах үнийн санал аваагүй, дуудлага худалдаанд оруулаагүй гэх зэргээр буруу бичигдсэн байсан. Харин дуудлага худалдаагаар худалдагдаагүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу “...худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч 10 хоногийн дотор саналыг хүлээн авах эсэх тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн. 10 хоногт санал аваагүй тул санал болгох ажиллагаа хууль бус болсон гэж үзсэн” гэж тайлбарлажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамж 27 тоотод  байрлах, 163м/кв гэр бүлийн хэрэгцээний газар болон 56м/кв хувийн сууцны үнийн саналыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч******* нараас авч /хх-ийн 47 дугаар тал/, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдсан боловч худалдан борлогдоогүй, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хуралдааны товыг 2017 оны 04 сарын 10-ны өдөр мэдэгдэж, 2017 оны 04 сарын 10-ны өдөр санал болгох хуралдаанд талууд төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хуваарь гарган төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 62-69 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь тохиролцсон хугацаандаа төлбөр төлөөгүй тул 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаанд талууд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн /хх-ийн 71-73 дугаар тал/ болох нь нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана” гэж заасан.

                                                                            

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Иймд хариуцагч НШШГГхолбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/3 дугаар тэмдэглэлтэй, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу хариуцагч НШШГГхолбогдох 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 8/3 дугаар тэмдэглэлтэй, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР