| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
202,0,3 ШЦТ/ 9/2020/036
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Энхтуяа
Орчуулагч, хэлмэрч Э.Баярцогт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал
Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* *******д /******* *******/ холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 0 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 202 оны 0 дугаар сарын 3-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, БНСУ-ын Пусан хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний тэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, дугаар гудамжны № тоотод түр оршин сууж байгаа, Солонгос улсын Пусан хотын -50 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* /******* *******/. РД:09**************362
Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр 22 цагийн орчимд Хос капитал ХХК-ний эзэмшлийн Тоёота ланд круйзер 00 маркийн - Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Хустайн даваа гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3., 3.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан -0 улсын дугаартай Соната- маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас Соната- маркийн -0 улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.*******, Ц., Э. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.Цэнд-Аюуш, З., Ө. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Хос капитал ХХК-ний эзэмшлийн Соната- маркийн -0 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 33000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь дахин мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд маань болон түрүүчийн шүүх хуралдаанд ярьсан маань үнэн зөв. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн.......... ШОдоогийн байдлаар яг өөрийн хохиролд 3229 төгрөгийг нэхэмжилж байна. 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр Соната- маркийн -0 улсын дугаартай Орхон аймаг орохоор явсан. Би машины урд талын суудалд нас 6 сартай төрсөн хүү Ц.ыг тэврээд сууж явсан. Эсрэг урсгалд өөдөөс том оврын ачааны машин ирж явсан. Тэгээд нэг харсан чинь манай урсгаалд өөдөөс нэг жийп машин орж ирсэн. Тэр үед манай машин зогсох хэмжээнд очсон байсан. Нэг сэрсэн чинь аль хэдийн осол болсон байсан. Хүүхэд маань амаа ангайгаад хэвтэж байсан. Би хүүгээ өнгөрчихлөө гэж бодож байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон. Эдний талаас ямар ч тусламж үзүүлээгүй. Миний зүүн гарын атгаалж яс хугарч үе нь бяцарсан байна гэж хэлж байсан. Би уг гэмтлээс болж 0 гаруй хадаас тавиулсан. 2 хадаас нь мэдрэлийн судас дарсан байна гээд хагалгаанд орж 2 хадаасаа авахуулсан. Одоо ий гарт 0 гаран хадаас байгаа. Энэ хадааснуудаа хагалгаанд орж авахуулна. 0 гаруй хадаасыг хувийн эмнэлэгт хичнээн төгрөгөөр авахыг хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар хүү Ц.ын 2 хөл нь дээр доор байрлалтай байна. Хөл нь тэгшхэн биш тахир бороолж эдгэсэн. Миний гар хугарсан гэмтэлтэй байх хугацаанд хүүхдээ өөрөө асарч чадахгүй хүний асаргаанд байсан. Шүүгдэгчийн талаас ямар ч тоосон шинжгүй байдалтай байгаад гомдож явдаг. Шүүх хурал болохоор л нэг их харамссан гэмшсэн хүмүүс болчдог. Бид нар луу ердөө залгаж ярьдаггүй. Хүү Ц.ын болон өөрийн цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр би Улаанбаатар хотоос эхнэр хүүхэд болон өөрийн найз, ахын найз нарыг аваад Орхон аймаг орохоор -0 улсын дугаартай Соната- маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Орой 2 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол суманд ирж хоолны газар орж хоол идчихээд цааш хөдөлсөн. Хустайн даваа өгсөх гэж явахад өөдөөс нэг жийп машин хурдтай гарч ирэхээр нь би тоормоз гишгэж хурдаа сааруулсан. Тэгтэл шууд өөдөөс хүрч ирээд мөргөсөн. Миний биед нурууны гэмтэл учирсан. Цүлхийлт үүссэн учир хагалгаанд орох шаардлагатай байгаа. Одоо нийт 033 төгрөг нэхэмжилж байна. Сая шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бензиний 9000 төгрөг нэмэгдэж орсон байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Тухайн ослын улмаас зүүн гарын бугуй, зүүн гарын мөрөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд зүүн талын 5 дугаар хавирга зөрүүгүй хугаралттай, мөн 2,3 дугаар хавирга цууралттай, толгойн зулай хэсэгт 0.3 см цус хуралттай, толгой өвдөх зэрэг гэмтлүүд учирсан юм. Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, тээврийн зардал гэх мэт зардлууд гарах тул нэхэмжилнэ. Би 300000 төгрөгийн цалин авдаг юм. Одоо эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаа хийж чадахгүй байна. Гэх мэдүүлэг / дүгээр Хх-н дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч З.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би ослын улмаас эмчилгээ, шинжилгээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөрдөн байцаалтанд Орхон аймгаас хүрэлцэн ирэхэд автомашинд бензиний мөнгө зарцуулсан зэрэгт нийт 36000 төгрөгийн зардал гаргасан. Иймд уг мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа юм гэх мэдүүлэг /Хх-н 5 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би ослын улмаас эмчилгээнд 300000 төгрөгийн зардал гаргасан. Би Орхон аймагт хувиараа барилгын ажил эрхэлж мөнгө олж эхнэр хүүхдээ тэжээдэг. Энэ ослын улмаас ажил хийж орлого олж чадахгүй байгаа учраас олох байсан орлогоо нэхэмжилж байна. Би барилгын арматур зангиддаг дээвэр хийдэг хүн. Энэ төрлийн ажлаараа нэг сард 200000 төгрөгийн орлого олдог. Ер нь бол өдрийн 0000 төгрөгийн орлоготой байдаг гэх мэдүүлэг /Хх-н 6 дугаар хуудас/
Гэрч Н.Ану-Алдарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 209 оны 05 дугаар сарын 2-нд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу Солонгос хэлний ******* *******ий жолоодож явсан Тоёота ланд круйзер маркийн - улсын дугаартай машины арын суудалд JANG RUBIN -тэй хамт суугаад хөдөлсөн юм. Би замдаа утсаа оролдоод явж байхад зам дээр бидний урд том оврын ачааны машин явж байсан. Тэр үед манай машин тухай машиныг гүйцэж түрүүлэхээр хажуугаар нь гарахад нөгөө ачааны машин гүйцэгдэхгүй хурдаа нэмээд яг зэрэгцээд хэсэг яваад машин гүйцэж амжилгүй өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 3-3 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Иргэн Б.Цэнд-Аюушийн жолоодож явсан Соната- маркийн -0 улсын дугаартай автомашин бол Хос капитал ХХК-ний эзэмшлийн машин байгаа юм. Ослын улмаас уг автомашин эвдэрч гэмтсэн байх тул хохирлыг нэхэмжлүүлэхээр компанийн зүгээс намайг томилсон тул иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 209 оны 05 дугаар сарын -нд 3600000 төгрөгийн зээлийн барьцаанд уг автомашиныг барьцаалж худалдаж авсан юм..... Гэмт хэргийн улмаас уг автомашинд учирсан хохирлын үнэлгээгээр хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг / дүгээр Хх-н 2 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 209 оны 05 дугаар сарын 3-ний өдөр № 63 ...... Дүгнэлт
.Б.*******гийн биед зүүн атгаалж ясны далд сэлтэрсэн хугарал, баруун доод араа шүдний эмтрэл, баруун шилбэ, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх / дүгээр Хх-н 36 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 209 оны 05 дугаар сарын 29-ний өдөр № 62 ...... Дүгнэлт
.Ц.ын биед баруун дунд чөмөгт ясны хугарал, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх / дүгээр Хх-н 3 дугаар хуудас/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 0 дугаар сарын *******-ны өдөр № ..... Дүгнэлт
.Ц.ын биед баруун дунд чөмөгт ясны битүү хугарал, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх 209 оны 05 дугаар сарын 2-нд үүсэх боломжтой. /Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолд хэрэг болсон гэх цаг хугацааг 209 оны 05 дугаар сарын 29, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 62 дугаартай дүгнэлт болон эмнэлгийн бичиг баримтад 209 оны 05 дугаар сарын 2 гэсэн байна./
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Баруун дунд чөмөг хугарал ясны өсөлтийн бүс хамраагүй учир хүүхдийн өсөлт болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг хугарал дотогш муруйж бороолж эдгэрсэн байдалтай байна гэх /2 дугаар Хх-н - дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 209 оны 05 дугаар сарын 30-ны өдөр № 636 ...... Дүгнэлт
.Э.гийн биед зүүн талын 2,3,5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, тархи доргилт, дух, зүүн хацар, баруун бугалганы зулгаралт, баруун нүдний дээд зовхи ба гадна булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх зүүн талын 2,3,5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх / дүгээр Хх-н 5 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 209 оны 05 дугаар сарын 25-ны өдөр № 0 ...... Дүгнэлт
.Ө.ын биед баруун гуя, өвдөгний үенд зулгаралт, зүүн хөлийн гуя, өвдөгний үе, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь дээрх хугацаанд болсон зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх / дүгээр Хх-н 9 дүгээр хуудас/
Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 30 ...... Дүгнэлт
.Б.Цэнд-Аюушийн биед баруун талын түнхний үений урд хэсгийн булчингийн суналт, нуруу, бүсэлхий, баруун өгзөг, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх / дүгээр Хх-н дугаар хуудас/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ 2020 оны 0 дугаар сарын 20-ны өдөр № 902 ..... Дүгнэлт
.Б.Цэнд-Аюушийн биед бүсэлхийн , 5-р нугалмын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, нугасны ёзоорын дарагдал, баруун талын түнхний үеийн урд хэсгийн булчингийн суналт, нуруу, бүсэлхий, баруун өгзөг, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдож байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто болсон гэх 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эцэс төгсгөлөөс хамаарна гэх /2 дугаар Хх-н 95-99 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 209 оны 05 дугаар сарын 23-ны өдөр № 2........ Дүгнэлт:
.Тоёота Ланд круйзер маркийн - улсын дугаартай автомашины жолооч ******* ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.
2. Тоёота Ланд круйзер маркийн - улсын дугаартай автомашины жолооч ******* ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 3.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав гэх / дүгээр Хх-н дугаар хуудас/
******* *******ий согтуурлыг шалгахад 0,00 байлаа гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл / дүгээр Хх-н 03 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл схем зураг / дүгээр Хх-н 05- дүгээр хуудас/
Ц. нь 20 оны 0 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / дүгээр Хх-н 20 дугаар хуудас/
Хохирогч Б.*******, Ц. нарын хохирол нэхэмжилсэн баримтууд / дүгээр Хх-н 23-32 дугаар хуудас/
Хохирогч Э.гийн хохирол нэхэмжилсэн баримт / дүгээр Хх-н - дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч З.ий хохирол нэхэмжилсэн баримт / дүгээр Хх-н 60-63 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ө.ын хохирол нэхэмжилсэн баримт / дүгээр Хх-н дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн хохирол нэхэмжилсэн баримт / дүгээр Хх-н 00-02 дугаар хуудас/
-0 улсын дугаартай Соната- иаркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 29000 төгрөгөөр, шууд бус зардлыг 35000 төгрөгөөр, нийт 33000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан / дүгээр Хх-н 2-26 дугаар хуудас/
******* *******ий яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / дүгээр Хх-н 60-6 дүгээр хуудас/
******* *******ээс хохирогч нарыг толгойны зураг авахуулахад болон эмнэлэгт шинжилгээ өгөхөд төлсөн баримт / дүгээр Хх-н -9 дүгээр хуудас/
209 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.*******гаас шинээр нэмж 6500 төгрөгийн баримт, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушаас 000 төгрөгийг нэхэмжилж гаргаж өгсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр 22 цагийн орчимд Хос капитал ХХК-ний эзэмшлийн Тоёота ланд круйзер 00 маркийн - Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Хустайн даваа гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3., 3.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан -0 улсын дугаартай Соната- маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас Соната- маркийн -0 улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.*******, Ц., Э. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.Цэнд-Аюуш, З., Ө. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Хос капитал ХХК-ний эзэмшлийн Соната- маркийн -0 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 33000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлага хангасан, тэдгээрээс мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, техникийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3., 3.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан -0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, мөн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн -д ..... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ******* ******* /******* *******/-ний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 00000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Б.*******, бага насны хохирогч Ц. нар нь түрүүчийн буюу 209 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн 20036 төгрөг дээр хохирогч Б.******* шинээр зөвхөн өөрийн эмчилгээний болон бусад гарсан зардал болох 3229 төгрөгийг нэмж нийт 30055 төгрөг /20036+3229=30055/ нэхэмжилснээс 20036 төгрөг бүрэн төлөгдсөн тул үлдэх 3229 төгрөгийг шүүгдэгч ******* ******* /******* *******/-ээс гаргуулж хохирогч Б.*******д олгох, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюш нь 209 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн 2560300 төгрөг дээр шинээр 033 төгрөгийг нэмж нийт 39633 төгрөг нэхэмжилснээс /2560300+033=39633/ 2560300 төгрөг бүрэн төлөгдсөн тул үлдэх 033 төгрөгийг шүүгдэгч ******* ******* /******* *******/-ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушид олгох үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч З. нь мөрдөн шалгах ажиллагаанд 36000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Ө. нь мөрдөн шалгах ажиллагаанд 2200 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК нь мөрдөн шалгах ажиллагаанд 33000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн төлөгдсөн болохыг дурьдах нь зүйэй байна.
Хохирогч Э. нь 20000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн дүгээр талд авагдсан ширхэг баримтаар 2000 төгрөгийн хохирол тогтоогдож байгааг шүүгдэгчээс гаргуулж олгосон бөгөөд харин ажилгүй байсан хугацааны цалинд 2529000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүйгээр орхих үндэслэлтэй байна. Учир нь хохирогч Э. аль байгууллагад сард хичнээн төгрөгний цалинтай ажил эрхэлдэг талаар байгууллагын даргын тодорхойлолт байхгүй, сард хичнээн төгрөгний цалинтай ажил эрхэлдэг талаар санхүүгийн тодорхойлолт байхгүй, мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг шаардлагатай нотлох баримтууд байхгүй байх тул ажилгүй байсны хугацааны цалинд хичнээн төгрөг гаргуулах тооцоог хийх боломжгүй тул хэлэлцэхгүйгээр орхих нь зүйтэй гэж үзэв.
Мөн хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нарын өмгөөлөгч Ц.Энхтуяа нь шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь гэм хор учруулах үед хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нар нь цалин хөлс, орлогогүй байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь гэм хор учрах тухайн үед хохирогч Б.*******, иргэний нхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нар нь цалин хөлс, орлогогүй байсан талаарх холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхисныг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* ******* /******* *******/-ээс хохирогч Б.*******д 3229 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюшд 033 төгрөг, нийт 22352 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт уг хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг 20 утын хугацаагаар хойшлуулах завсарлага авч хохирогч Б.*******д 3229 төгрөгийг бэлнээр 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушид 033 төгрөгийг бэлнээр 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нөхөн төлөхөөр бичгээр илэрхийлснийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч хохирол төлөх талаар бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсныг нь шүүгдэгч ******* ******* /******* *******/ хохирлоо хэрхэн яаж нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.*******, бага насны хохирогч Ц., хохирогч Э., иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах, мөн хохирогч Э., иргэний нэхэмжлэгч Ө. нар нь ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нар нь гэм хор учрах үед цалин хөлс, орлогогүй байсан талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* ******* /******* *******/ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..3-д зааснаар 202 оны ******* дугаар сарын 2-ний өдрийн 2 цаг 00 утаас өмнө 20 оны 2 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн буюу 209 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн 22 цагийн орчимд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нарт учруулсан 22352 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 202 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .-д зааснаар шүүгдэгч ******* ******* /******* *******/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 202 оны 0 дугаар сарын 3-ний өдрөөс эхлэн хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй учир - улсын дугаартай Ланд круйзер 00 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* ******* /******* *******/-ийг 209 оны ******* дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хориглосон Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 209 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн № 52 дугаартай захирамжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг ерөнхий шүүгчийн туслах-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* ******* /******* *******/ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ланд круйзер 00 маркийн - улсын угаартай тээврийн хэрэгслийн № 09293 дугаартай гэрчилгээ ширхэг, № 2209 дугаартай ******* ******* /******* *******/-ний В ангиллын жолоочийн үнэмлэх ширхэг зэргийг буцаан олгож, хэргийн газрын бичлэг бүхий CD ширхгийг хавтаст хэрэгт нь үлдээхийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5., 36. дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2. дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн , дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
.Шүүгдэгч ******* ******* /******* *******/-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* /******* *******/-ийг 00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 00000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* ******* /******* *******/ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
. Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ******* ******* /******* *******/-ээс 3229 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаан чулуут баг, дугаар хороолол, -6 тоотод оршин суух, хохирогч овогт *******д /РД:ДК9226/, 033 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант баг, 2-6 тоотод оршин суух, хохирогч овогт Цэнд-Аюушид /РД:ИИ9002/ нарт тус тус олгосугай.
5. Хохирогч Б.*******, бага насны хохирогч Ц. нар нь 30055 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 20036 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж хохирогч Б.хулангийн 3229 төгрөгийн хохирлыг 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Э. нь 20000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 2000 төгрөгийн хохирол төлөгдөж 2529000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүйгээр орхисон, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюш нь 39633 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 2560300 төгрөгийн хохирол төлөгдөж үлдэх 033 төгрөгийн хохирлыг 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч З. нь 36000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Ө. нь 2200 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК нь 33000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн төлөгдсөн, хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нар нь гэм хор учрах үед цалин хөлс, орлогогүй байсан гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардсаныг хэлэлцэхгүйгээр орхисон болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Б.*******, бага насны хохирогч Ц., Э., иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах, мөн хохирогч Э., иргэний нэхэмжлэгч Ө. нар нь ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
. 202 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .-д заасныг баримтлан ******* ******* /******* *******/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ланд круйзер 00 маркийн - улсын угаартай тээврийн хэрэгслийн № 09293 дугаартай гэрчилгээ ширхэг, № 2209 дугаартай ******* ******* /******* *******/-ний В ангиллын жолоочийн үнэмлэх ширхэг зэргийг буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий CD ширхгийг хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.
9. Энэ хэргийн улмаас ******* ******* /******* *******/-ний эзэмшлийн Ланд круйзер 00 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
0. ******* ******* /******* *******/-ийг 209 оны ******* дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хориглосон Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 209 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн № 52 дугаартай захирамжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* ******* /******* *******/-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.