Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0402

 

2014 оны 10 сарын 15 өдөр                    Дугаар 402                                    Улаанбаатар хот

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Э даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, М.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 210268 тоот актын 1.1-д заасан “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж төсөвт төлөөгүй гэх 138.465.500 /нэг зуун гучин найман сая дөрвөн зуун жаран таван мянга таван зуу/ төгрөгийн нөхөн татвар, 41.539.7 /дөчин нэгэн сая таван зуун гучин есөн мянга долоон зуу/ төгрөгийн торгууль, 45.157.5 /дөчин таван сая нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийн алданги төлөхөөр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлийг зохицуулсан бол Засгийн газрын 272 дугаар топгоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-аар

 

*

Text Box: *?М2

 

 

тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан учир ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх харилцааг нөхөн зохицуулсан заалт гэж үзэхээр байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г давж заалдах гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэн хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж заасан нь “Х” ХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хэдийгээр “Б” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэдий ч энэхүү уурхайгаас гарсан ашигт малтмалыг ашиглаж байгаагийн хувьд “Х” ХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх бүрэн боломжтой юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 58.4-д "Ашигг малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална." гэж заасныг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 58.4, 59.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газраас баталж мөрдүүлсэн. Засгийн газрын тухай хуулийн 30.7-д "Засгийн газрын тогтоол, Еренхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно. 30.2 дахь хэсэгт "Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно. Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэрээр байна. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно.” 30.8 дэх хэсэгт "Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй." гэж заасны дагуу нийтээр дагах эрх зүйн акт болох нь тогтоогдож байна.

Дээрх Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам"-ын 2.10- Д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл бүрдэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлийг зохицуулсан бол Засгийн газрын 272-р тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам"-аар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан нь Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно, мөн хуулийн 3,6 дахь хэсэгт “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ." гэж заасанд нийцэж байна. Энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх харилцааг нөхөн зохицуулсан заалт гэж үзэхээр байна. Иймээс ашигт малтмалын тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол мөрдөгдөж байгаа тохиолдолд “Х” ХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

“Б” ХХК нь тус ХК-ийн 60 хувийг дангаараа эзэмшдэг нь энэ хоёр компанийг харилцан хамаарал бүхий компани гэж үзэх үндэслэлтэй юм. “Х” ХК нь “Б” ХХК-иас худалдан авах гэрээний үндсэн дээр хүдэр авч боловсруулан ангижруулсан төмөр гаргасан бөгөөд үүнийг ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэй байна. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д заасны дагуу ашигт малтмалын хүдэр гэдэг нь газрын гадаргуу түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик, химийн процессийн үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа элементийг /металл/ нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгыг хэлнэ. Ашигт малтмалын баяжмал гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасан байна. Энэ үүднээс авч үзэхэд агуулга нь өндөрссөн ашигт малтмалыг ашиглаж байна гэж ойлгох нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Маргаан бүхий Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210268 дугаар актын тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар 2009-2012 онд харилцан хамаарал бүхий хуулийн этгээдээс төмрийн баяжмал худалдан авч гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээл дээр борлуулалт хийхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж төсөвт төлөөгүй 2,769,310.8 мянган төгрөгийн зөрчилд 138,465.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 41,539.7 мянган төгрөгийн торгууль, 45,157.5 мянган төгрөгийн алданги тооцжээ.

“Х” ХК нь гадаад, дотоод худалдаа болон ангижруулсан төмрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулдаг ба 2009-2012 онд “Б” ХХК болон “Б” ХХК-иас төмрийн баяжмал худалдан, төмрийн баяжмалыг боловсруулан ангижруулсан төмөр хийж худалдсан байх ба “тус компанийн “Б” ХХК болон “Б” ХХК-иас худалдаж авсан төмрийн баяжмал нь ашигт малтмал биш боловсруулсан бүтээгдэхүүн учир Засгийн газрын 2006 оны 272 дугаар тоггоолын 2.10-т заасны дагуу татвар төлөх үндэслэлгүй, бүтээгдэхүүн боловсруулсан татварыг “Б" ХХК, “Б" ХХК төлсөн учир давхардуулан төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

Засгийн газрын 2011 оны 193 дугаар тоггоолын 2.1-д “ашигт малтмалын хүдэр” гэж газрын гадаргуу түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик, химийн процессийн үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа элементийг /металл/ нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгыг, 2.3-д “ашигт малтмалын баяжмал” гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ гэжээ.

Хариуцагчийн үндэслэл болгож буй Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийг 58.4, 59.3-т /уг заалт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/ баримтлан гарсан байх бөгөөд уг тогтоолын 2.10-д Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоод зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байна.

 

Харин уг тогтоол батлагдснаас хойш буюу 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бүтээгдэхүүний         боловсруулалтын түвшингээс                                       хамаарч хүдэр, баяжмал,

бүтээгдэхүүний аль нэгд нь давхардуулахгүйгээр ногдуулахаар заажээ.

Тухайн тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр байх ба харин тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар “Б” ХХК-ийн боловсруулсан “төмрийн баяжмал” эсхүл, уг боловсруулсан төмрийн баяжмалыг худалдан аваад “Х” ХК- ийн боловсруулсан “ангижруулсан төмөр’’-ийн аль нэгэнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулахаар байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагчаас ашигт малтмалыг боловсруулж, “баяжмал”, “ангижруулсан төмөр” болгосонтой холбогдуулан татвар ногдуулах асуудлаар маргаж байхад энэ асуудлыг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтын талаар дүгнэлт хийлгүйгээр, “ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна, уг заалт “Х” ХК-д хамааралгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт дээрх маргаантай холбоотой баримт байхгүйгээс давж заалдах шатны шүүхээс маргаж буй уг үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжпэгчээс ““Б” ХХК, “Б” ХХК нь төмрийн хүдрийг боловсруулж төмрийн баяжмал болгож зарахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн учир давхардуулан төлөхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгг энэ талаар авагдсан баримт байхгүй байна. Тодруулбал,

Хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2010 оны тайланд “төмрийн хүдэр” гэж, 2011 оны тайланд “төмрийн баяжмал” гэж татвар төлсөн, харин 2009 оны тайланд ямар бүтээгдэхүүнд татвар төлсөн болох нь тодорхойгүй, түүнчлэн “Х” ХК нь төмрийн баяжмалыг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03/10 дугаар гэрээгээр “Б” ХХК-иас, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09/10 дугаар гэрээгээр “Б” ХХК-иас худалдан авсан байх ба эдгээр баримтаар боловсруулсан төмрийн баяжмалд “Б” ХХК, “Б” ХХК-иас татвар төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар “Б” ХХК нь төмрийн баяжмал боловсруулсны татварын тайлан гаргаж, 2009, 2010, 2012 онд төлсөн эсэх, эсхүл төмрийн баяжмалыг боловсруулж үйлдвэрлэсэн “Б” ХХК 2009-2012 онд төлсөн эсэх талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.