Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг Дархан сумын дугаар баг, *******-******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******. /РД:ТБ90**************61/

 

           Шүүгдэгч О.******* нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдээлэл технологи буюу фейсбүүк ашиглан Аз ёндоо гэх цахим хаягаар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог 13 модны покер мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ийн өгсөн …. ... 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би фейсбүүк хаягаараа үзэж байсан чинь хүмүүс тоглуулж байхаар нь би аз ёндоо гэсэн фейсбүүк хаягнаас нэг удаа покер мөрийтэй тоглуулсан. Энэ мөрийтэй тоглоомонд нийт *******-23 орчим хүн тоглосон. Нэг хүн 10000 төгрөгөөр тоглосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би цахим хэрэгсэл ашиглаж бооцоот болон мөрийтэй тоглоом тоглож байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 12-ний өдөр утсаараа фейсбүүк орж байтал аз ёндоо гэх хаягнаас цахим 13 модны покер тоглуулж байхаар нь би 2 удаа тоглож өөрийн дугаарын данснаас мобайл банкаар тоглуулж байсан 50557*******345 дугаарын данстай О.******* гэх хүн рүү 1 удаа 10000 төгрөг, дахин 1 удаа 7000 төгрөг тус тус шилжүүлсэн..... Би аз ёндоо гэх хаягтай хэрэглэгчийг танихгүй. Би өөрийн 99456936 дугаарын мобикомын дата ашиглаж интернет орж уг тоглоом 2 удаа тоглож 17000 төгрөг шилжүүлж буцааж мөнгө хожоогүй гэх /Хх-н 26-27 дугаар хуудас/

Гэрч Д.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 02 дугаар сарл би фейсбүүк ухаж байгаад аз ёндоо гэсэн нэртэй шууд дамжуулалтын бичлэг байхаар нь орж үзээд байж байтал намайг тоглох уу гэхээр нь би тэгье гэсэн чинь над руу нэг дансны дугаар явуулаад энэ данс руу 10000 төгрөг хийчих гэхээр нь би шилжүүлээд мөрийтэй тоглоом тоглосон. Тухайн үед би ажлын газрын эгч болох Номингийнд байсан. Тэдний интернет төхөөрөмжөөр орсон. Интернет төхөөрөмж нь скай медиа байсан гэх мэдүүлэг /Хх-н 30-******* дүгээр хуудас/

Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн № *******/1*******4 дугаартай мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй тул шалгуулах тухай албан бичиг /Хх-н 12 дугаар хуудас/

О.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 83 дугаар хуудас/

О.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 93 дугаар хуудас/

Яллагдагч О.*******ийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулсан нь үнэн. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.******* нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдээлэл технологи буюу фейсбүүк ашиглан Аз ёндоо гэх цахим хаягаар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог 13 модны покер мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.*******ийн фейсбүүк ашиглан аз ёндоо гэх нэртэй цахим хаягнаас 13 модны покер тоглоомыг 24 хүнийг оролцуулан нэг хүнийг 10000 төгрөгөөр мөрийтэй тоглуулан зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт ..... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх .... гэж тус тус заажээ.

 Шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.