| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2017/0041/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/258 |
| Огноо | 2017-09-28 |
| Зүйл хэсэг | 220.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/258
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс |
| Хэргийн индекс: /171/2017/0041 /Э Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Ж.Оюунболд Хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Ц.Тодгэрэл, Шүүгдэгч Д.С, А.О нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Х овогт Д.С, мөн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан гэмт хэрзгт Б овогт А.О нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000606 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээ. |
| Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 10-ний өдөр ... аймаг ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт... аймгийн ... сум, ... тоотод оршин суух,. хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.С/регистрийн дугаар: .../. Монгол Улсын иргэн,1970 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, бизнес менежментийн мэргэжилтэи, “Г” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.О /регистрийн дугаар: .../ Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.С нь 2015 оны 08 дугаар сарын 18 ны орой 18 цагийн орчим ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас Дархан С-\иЗЕК5\В.МҮАМООК.ЮЕ5КТОР\ШИНЭ ТОГТООЛ\Д.СҮХБАТ [1] [1].ООСХ |
| 2 |
| Уул аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ц амь насыг хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт, Шүүгдэгч “Г” ХХК-ийн захирал А.О нь компанийн үйл ажиллагаанд ашигладаг ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасны улмаас 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой зам тээврийн осол гарч зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ц амь нас хохирсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.С гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.С нь 2015 оны 08 дугаар сарын 18 ны орой 18 цагийн орчим ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Дархан Уул аймгийн... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ц амь насыг хохироосон, 2015 оны Эрүүгийн хуулийн тус ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгаас Дархан Уул аймагт ирж хоол идчихээд найз Ц би унтмаар байна, чи машин барьчих гэхээр нь ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ... сумын ... гэх газар явж байхад машин гэнэт бөгсөө баруун тийш шидсэн, нэг мэдсэн машин онхолдоод найз Ц маань замын хажуу руу шидэгдсэн юм. Тэгээд би замын машинаас тусламж гуйсан боловч зогсоогүй тэгж байхад нэг машин зогсож ухарч ирээд бид хоёрыг Х сумын эмнэлэгт хүргүүлсэн боловч найз маань нас барчихсан, 90 км/цагийн хурдтай явж байсан, жолооны курс төгсөөд 4 сар болж байгаа, ...Талийгаач хамгаалах бүс зүүгээгүй, би зүүсэн байсан, цонх руу налаад унтаж байсан болохоор би бүс зүү гэж хэлээгүй юм, машин барьж явахад бороо орж байсан, цаг агаарын нөхцөл байдалд тохируулж хурдаа тохируулж явах ёстойг мэднэ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг \1 дүгээр хавтаст хэргийн 79, 81 дүгээр хуудас\, Хохирогч Г.Д мөрдөн байцаалтад болон шүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүү Ц нь 1992 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр... аймгийн ... суманд том хүү болж мэндэлсэн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийг 2011 онд төгсөж тэр оны намар Улаанбаатар Их сургуулийн хот чимэглэл дизайнерийн ангид орж 2015 оны хавар төгсөж дээд боловсролтой болсон. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын эхээр ажилд орсон ба Сэлэнгэ аймагт ажлаа хийчихээд буцаж явахдаа Зам тээврийн осолд орж нас барсан юм. Буяны ажил оршуулгын зардлыг ажиллаж байсан компаниас нь 5.349.000 төгрөгийг гаргасан. Хүн хооллох гар цайлгах зардлын зарим хэсгийн зардлыг С аав Д 6.486.300 төгрөг өгсөн, ... Д.С төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй,” гэх мэдүүлэг Гэрч 'Г.З мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 18 ны орой 19 цагийн үед Улаанбаатар хот орох гээд ... сум өнгөрөөд ... явж байхад жижиг ачааны машин тэвш нь салчихсан зам дээр эсрэг урсгал руу ороод зогссон, нэг залуу нүүр гар нь цус болчихсон авраач гээд орилоод байхаар нь би тэр залуутай уулзаад юу болсон талаар асуухад машин |
| 3 |
| онхолдоод найз маань ухаан алдаад амьсгаатай байна гэж хэлсэн, машин хэн жолоодож явсан талаар асуухад би жолоодож явсан гэж хэлсэн. Би тэгээд тэр залууг найзынх нь хамт ... сумын эмнэлэгт хүргэж өгөөд Улаанбаатар хот явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, Гэрч З.С мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний найзын ээж С эгч манай компани машин авах хэрэгтэй байна. Японоос орж ирсэн, Монголд яваагүй сайн үзүүлэлттэй машиныг намайг үзээд аваад өгөөч гэж гуйсан юм. Үүний дагуу миний бие техникийн захаас уг машиныг 2015 оны 07 дугаар сард наадмын өмнө авсан. Тэгээд машиныг 7 дугаар сарын 08 ны өдөр оношлогоонд оруулаад тухайн үед Сараа эгч байхгүй, байгууллагын холбогдох бичиг баримт байхгүй байсан тул би машиныг өөрийн нэр дээр авч улсын дугаар авсан, Уг машин миний өмч биш, машин авахдаа японоос орж ирсэн хээ сайтай 4 дугуй аваад уг машинд тавьсан, уг машины үндсэн дугуйнаас 2 ширхэг дугуйг обудын хамт запас дугуй болгосон” гэх мэдүүлэг \1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас\, Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 5 дугаар сард “...” ХХК-д менежерээр ажилд ороод тус компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан ба мод тарих, тарьсан модоо арчлах зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Манай компани 2015 оны 7 дугаар сарын 8, 9- ны орчимд байх компанийн ажилд ашиглахаар ...гэсэн улсын дугаартай...маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Уг машиныг хариуцсан жолооч байгаагүй талийгаач олон жил машин барьсан, таксинд явдаг байсан гэхээр нь түүнд уг машиныг жолоодуулж байсан. Сэлэнгэд ажил үүрэг гүйцэтгээд явж байхад машинд ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 27 дугаар хуудас/, 2015 оны 8 дугаар сарын 19 ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 91 тоот “Талийгаач Д.Ц биед гавал тархины хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин илэрсэнгүй, түүний цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна” гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас хэргийн хэргийн 38 дугаар хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \1 дүгээр хавтас хэргийн хэргийн 3-7, 39-40 дүгээр хуудас/, Дархан Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 20 ны өдрийн 38 тоот “Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан, Д.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт , мөн дүрмийн 9,3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд 80 км тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн хэргийн 31 дүгээр хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07/025/068 дугаартай авто тээврийн мэргэшсэн инженеийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай "... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн техникийн оношлогоонд 2015.07.08-нд хамрагдсан, автомашин дээр хийсэн үзлэгээр осол үйлдэгдэхээс өмнө автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МЫЗ 4598:2011 улсын стандартын |
| 4 |
| 5.14.3 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан, үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөм тавигдаагүй байна. ... ажлын тормосны хойд ялтас элэгдэлтэй байсан осол гарахад нөлөөлсөн байна. Осол үйлдэгдэх үед дээрхи автомашины ажлын тормос бүрэн бус ажиллагаатай байсан байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 47-50 дугаар хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын "... цагдаагийн хошууч Г.С гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна. ... маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Д овогтой С нь МУ-ын ЗХДүрэм 2 дугаар бүлгийн 2.3, 9 дүгээр бүлгийн 9.3-т заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/, ШШҮХүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2498 дугаартай шинжээчийн:
|
| 5 |
Замын цагдаагийн албаны техник, зам хяналтын хэлтсийн замын зохион байгуулалтын тасгийн
“б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомшин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ,
|
| 6 |
| нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна. Шүүгдэгч А.О гэм буруугийн талаар: Дархан-Уул аймгийн прокурорын газраас А.О тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасны улмаас иргэн Д.Ц амь нас хохирсон гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220-р зүйлийн 220.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. А.О нь тухайн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07/025/068 дугаартай авто тээврийн мэргэшсэн инженерийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлтэд “...Автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйг хээ зөрүүлж тавьсан, ... ажпын тормосны хойд ялтас элэгдэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна. Осол үйлдэгдэх үед дээрхи автомашины ажлын тормос бүрэн бус ажиллагаатай байсан байна” гэсэн боловч шүүхийн шатанд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон ШШҮХүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2498 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...“Хавтаст хэргийн хуудас №51-д 2015 оны 07 сарын 08-ны өдрийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №39579 тусгагдсанаар ... маркийн ... тоот арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандарт шаардлага хангаж, техникийн хяналт, оношлогоонд тэнцсэн байна. Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн нь МЫ54598:2011 стандартын 5.14.3-т зааснаар шаардлага хангахгүй дугуй байна. Хэргийн материал, осол хэргийн газар үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд үзүүлсэн автомашины баруун урд, баруун хойд дугуй хийгүй болсон, зүүн урд зүүн хойд дугуй хийтэй, автомашинд үүссэн эвдрэл гэмтэл, автомашины замаас гарч зам руу орсон байдал зэргээс үндэслээд автомашины зүүн хойд дугуй нь осолд нөлөөлсөн олон шалтгааны нэг нөхцөл байж болно, ...шинжилгээнд ирүүлсэн ... маркийн ... тоот арлын дугаартай, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр зүүн хойд тоомосны накладканы зузаан 4,9мм, баруун хойд тоормосны накладканы зузаан 3,3мм, зүүн урд тоормосны накладканы зузаан 5,0мм, баруун урд тоормосны накладканы зузаан 5,2мм, тус тус хэмжээтэй байна, ... маркийн ... тоот арлын дугаартай, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг шинжилгээгээр тоормос ажиллаж байна” гэжээ. дээрх дүгнэлтүүдээс үзэхэд хойд тэнхлэгт тавьсан дугуйн хээ зөрсөн, тоормосны наклад элэгдэлтэй байсан байдал тогтоогдож байх боловч тоормос бүрэн ажиллагаагүй байсан гэх байдал тогтоогдохгүй байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтэд тоормосны наклад элэгдэлтэй боловч тоормос ажиллагаатай байсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Автомашины тоормосны накпадка /тоормосны ялтас/ нь ашиглалтын явцад тоормос гишгэх үед элэгдэж нимгэрч үйлдвэрлэгчээс хийгдсэн мэдрэгчид хүрсэн үед |
| 7 |
| тоормосны накладкыг солих шаардлагатай ба урд хойд накладууд 3,3 аас 5,2 мм зузаантай байсан байх тул тоормосны системээс болж осол гарсан, тоормосны системийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргасан гэх үндэслэлгүй байна. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 6-р хуудас 14,15 дугаар зураг/ гэрч З.С мөрдөн байцаалтад өгсөн: “японоос орж ирсэн хээ сайтай 4 дугуй аваад уг машинд тавьсан гэх мэдүүлэг зэргээр тээврийн хэрэгсэлд хээний хувьд ижил 4 дугуй тавигдсан боловч хэдийд хэрхэн нэг дугуйг сольсон болох нь тогтоогдохгүй байна. Осол жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу бороо орсон, замын гадаргуу, дугуйны барьцалдах чанар муудсан үед тогтоосон хэмжээнээс хурд хэтрүүлснээс үүдэн гарсан гэх бүрэн үндэслэлтэй байх тул А.О дээрх хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. Хойд тэнхлэгт элэгдэлтэй, хээ зөрсөн дугуй тавьсан нь осол гарахад нөлөөлсөн олон шалтаануудыг нэг байж болно гэж шинжээч дүгнэсэн боловч дээрх дүгнэлтийг үндэслэн А.О бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргасан гэж буруутгах үндэслэлгүй ба хэдийгээр элэгдэлтэй, хээ зөрсөн дугуй тавьсан байсан боловч жолооч замын нөхцөл байдал, өөрийн туршлага зэргийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй явсан бол осол гарахгүй байх боломжтой байжээ. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шүүмжийн шатанд “Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлд заасан хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон боловч шинэ хуулиар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон бол “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тооцох болсон, иймд уг зүйл хэсэгт заасан гэмт гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан боловч А.О нь “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирол. иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт “... хэрвээ миний хүү амьд байсан бол ажил хөдөлмөр эрхэлж олох байсан хөдөлмөрийн хөлс
Иргэний хуульд зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба шүүгдэгч А.О и гэм буруугүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн |
| 8 |
| тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослоос амь насаа ажилтны ар гэрт олгох нөхөн олговортой холбоотойгоос бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нөхөн олговортой холбоотой 16,200,000 төгрөгийн нэхэмжлжлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх ба шүүгдэгч гэм буруугүй нөхцөлд хохирогч нас барснаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй ба Хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн нөхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д шүүгдэгч Д.С холбогдуулан нэхэмжпэл гаргаагүй ба оршуулгын болон бусад зардалтай холбоотой хохирлыг гаргуулан авсан, түүнээс нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.С гаргуулах төлбөргүй байна. Шуугдэгчид оногдуулах эруугийн хариуцлага, бусад байдлын талаар: Шүүгдэгч Д.С эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн даруйд хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, "материаллаг” хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд дээрх нөхцөл байдал, хохирогч шүүгдэгч Д.С гомдол саналгүй болон шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг хязгаарлах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Д.С жолоочийн үнэмлэхийг шийтгэх хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, Д.С Монел маркийн индүү, Тошиба маркийн ЛСД зурагт, Самсунг маркийн хөргөгч, Тошиба маркийн угаалгын машин, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл, А.О Голомт банк дахь ..., ..., ..., ..., ... тоот дансуудыг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
| 9 |
| хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД |