Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 

 

 

 

1*******/**************1/0081/Э        80    **************1,09,*******4

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох *******13*******0*******70095 дугаартай эрүүгийн хэргийг **************1 оны 09 дүгээр сарын *******3-ны өдөр хүлээн авч **************1 оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Баруунтуруун суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, ******* ******* *******-5******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-*******000 оны дүгээр сарын *******-ны өдөр Увс аймгийн шүүхийн № ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11******* дугаар зүйлийн 3-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ОЕ7*********************33/

 

           Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **************1 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ************** цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, ******* ******* *******-5******* тоотод байрлах өөрийн гэртээ иргэн А. Б. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж, *******-3 удаа өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн …. ... **************1 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.Баатархүү, ах бид гурав ******* шил Хараа архи уусан. ах бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Баатархүү ах ахыг архины шилээр цохичих шиг болохоор нь би чи яаж байгаа юм бэ зүгээр байгаа хүнийг гээд Баатархүүгийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход унахаар нь цээж орчимд нь өшиглөсөн. Тэгсэн эхнэр гарч ирээд цагдаа дуудлаа гэхээр нь би хажуу талынхаа айл руу орсон. Маргааш нь Баатархүү ахын гэрт очсон. Тэгсэн чинь цагдаад өргөдөл өгсөн гэж байсан. Баатархүү ахыг Улаанбаатар хот руу дагуулж явж эмнэлэгт үзүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч А.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд *******, бид гурав миний авчирсан архийг хувааж уусан. Тэгээд ******* хоёр хоорондоо маргалдаад байхаар нь *******ийн эхнэр энэ хоёр хоорондоо маргаад байна ах нь явлаа шүү гэж хэлээд явах гэтэл чи муу эй юм ярьдаг хэн бэ тэр хүүхнээ аваад явахгүй юу гэж хэлэхээр нь би уурандаа архины шил аваад цохих гэтэл ******* миний нүүрэн тус газарт нэг удаа цохихоор нь би нүүрээ дараад газар унахад ******* дахиж миний нүүрэн тус газар ******* удаа өшиглөхөд Цэцэнбилэг гэмгүй хүн зодлоо хүн аллаа шүү дээ гээд цагдаа дуудаарай гэж хэлэхэд , ******* хоёр гэрээс гараад явсан. Тэгээд би эмнэлэг орж зүүн нүдний хөмсөг орчим 3 оёо тавиулсан.... ******* намайг дагуулж Улаанбаатар хот яваад эмчилгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 1******* дугаар хуудас/

Гэрч Г.Цэцэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд удалгүй амбаар дотроос Баатархүү ах ******* хоёр барилцаж аваад амбаараас гарч ирэхэд Баатархүү ахын нүүр орчмоос цус гарчихсан байхаар нь та нар юу болж байна хүн аллаа шүү дээ гэж хэлээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн ******* хоёр цагдаагаас нуугдсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ **************1 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн № 179 ...... Дүгнэлт:

1.А.Баатархүүгийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун хөмсгөнд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүд, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н *******7-******* дугаар хуудас/

С.******* нь ******* ******* *******-5******* тоотод, ам бүл 6 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 45 дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 45 дугаар хуудас/

Хохирогч А.Баатархүүгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно гэсэн тодорхойлолт /Хх-н 57 дугаар хуудас/

Яллагдагч С.*******ийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул  надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **************1 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ************** цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, ******* ******* *******-5******* тоотод байрлах өөрийн гэртээ иргэн А. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж, *******-3 удаа өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С.*******ийн хохирогч А.Баатархүүгийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, *******-3 удаа өшиглөж зодсон үйлдэл нь С.*******ийн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болсноос хоорондоо маргалдсанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 510 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 510000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 170000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.Баатархүү нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

            1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            *******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ийг 510 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 510000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 510000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.