Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 343

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  С. Т, хариуцагч Б.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 04 сарын 25-ны өдөр төрсөн хүү  Ц. эх Г.Т асрамжид үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 сарын 25-ны өдөр төрсөн 2 настай Ц.Б11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Ц тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 7 хороо, 3 хороолол, 70 байр 40 тоот 42м2 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээр худалдан борлуулж, Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлж, барьцаа хөрөнгийг суллах, орон сууцыг худалдан борлуулах хүртэлх хугацааны банкны зээлийн төлбөрийг хариуцагч Б.Цтөлөх, үл хөдлөх хөрөнгийг худалдаж зээлээс чөлөөлсний дараа талуудад үлдэх мөнгөний 67 хувийг нэхэмжлэгч Г.Т олгох, үлдэх хувийг хариуцагч Б.Ц авах, нэхэмжлэгч Г.Т2017 оны 09 сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 сарын 31-ны өдрийг хүртэл байр түрээсэлж байсны төлбөрт хариуцагч Б.Ц 800.000 төгрөгийг 2 хувааж Г.Т төлөхөөр зохигчид харилцан тохирч эвлэрснийг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвюээр үлдээж, хариуцагч Б.Цулсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

6. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ