Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/157

 

1

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0136/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Ц.Х,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овгийн С-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818001790175 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаа ,,,,,,,, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн С-ын Б /,,,,,,,,/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч С.Б нь ,,,,,,,,, өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,,тотод Ц.Х-ын эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг ,,,, тотод Ц.Х-ын эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Ц.Х-ын гэрт ороход И, И гэдэг 2 эмэгтэй цуг байж байсан Б.Х та оройтож ирсэн гээд

 

С:Ш5ЕР5\В^ҮАМЮО^ЮЕ5КТОР\В.ВАЯРСАЙХА1-тОСХ

 

2

 

гурван хундага архи хийж өгсөн. Би гурав дараалллан хийж өгсөн архийг уусан. Тэгээд Б.Х-тай юм яриад сууж абйтал хаалга тогшсон. И-ийн нөхөр Б ганцаараа орж ирсэн. Нэг мэдсэн Б-тай маргалдаад намайг түлхсэн. Тэгэхэд нь би ширээний булан мөргөж унасан. Тэгээд босож ирээд миний уур хүрээд цохих гээд дайрсан чинь миний нүүрний зүүн тал руу 2 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,

Гэрч Б.Х-ын "...Б Х эгчийг эхэлж түлхэж унагаахад ширээний булан мөргөсөн. Дараа нь дахиж түлхээд хоёр удаа гараараа нүүр рүү нь цохисон. Х эгч Б-ыг боль гээд цээж рүү нь 2-3 удаа түлхсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

Шүүгдэгч С.Б-ын "...2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 21 цагийн үед эхнэр И буюу И-г авах гэж найз Х-ынд нь очоод тэнд байсан Х гэж эмэгтэйтэй маргалдаж улмаар түүний нүүр уруу нэг удаа гараараа цохиж коридорт түлхэж унагаасан. Миний буруу ойлгож байна.” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23/

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 329 дугаартай "...Ц.Х-ын биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хацар зүүн баруун бугалганы цус хуралт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 312,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн С-ын Б-ыг хүний биед хөнгөн хохирол учруулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч С.Б-аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн С-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан С.Б-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД