| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/57 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч *******,
шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох 163/2018/0057/Э индекстэй, эрүүгийн 1815000620051 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 1962 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 02 дугаар сарын сарын 16-ны өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг “Хөшөөт” гэх газарт гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хүү ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын өгсөн: 2018 оны 02 дугаар 16-ны өдөр буюу шинийн нэгэнд гаднах ажлаа дуусгаад золгуутаа гэртээ хийсэн. Тэгтэл манай хүү “сумын төв явна” гэхээр нь би “цас орж байна, явж хэрэггүй” гэж хэлтэл хүү маань уурлаж гар утсаа надруу шидэж, ширээ өшиглөсөн. Тэр үед нь миний уур гэнэт хүрээд хүү рүүгээ архитай шил шидэхэд баруун тохойнд нь онож цус гарсан харагдсан. Гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ аав, ээж, талийгаач дүү бид дөрвүүлээ байсан. Үхэр малдаа гарч ирчихээд золгуутаа хийсэн. Тэгээд дүү маань машинтай сумын төв явна гэхэд аав цас ихтэй хэрэггүй гэснээс хоорондоо маргасан. Дүү аав руу гар утсаа шидсэн оноогүй, 2 тэгээд ширээ өшиглөсөн. Тэр үед нь аав дүүгийн гар луу нь архины шилээр цохьсон. Хальт харахад гарнаас нь цус гарч байсан ба дүү гараад явсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
1815000620051 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Гэрч *******ын өгсөн: Би Архангай аймгийн Өлзийт сумаас эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух хадам аав *******ынд өдөр 12 цагийн үед ирсэн. Тухайн үед хадам аав, ээж 2 Эрхэмбаяртай муудалцсан гэж байсан. Тэгээд очиж болох айлууд руу залгаж асуухад ирээгүй гэж байсан. Удалгүй баз хүргэн Мөнгөншагай 14 цагийн үед эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумаас ирсэн. Бид бууз, банш идээд сууж байтал хадам ээж “Эрхэмаярыг дээд өвөлжөөний гэртээ байгаа байх очоод үзээд байвал аргадаад аваад ир” гэхээр нь баз хүргэн Мөнгөншагайтай хамт яваад замаасаа найз Батболдыг аваад явсан. Бид нар 1730 цагт өвөлжөөний гэрт очсон ба би түрүүлээд гэрийг онгойлгоод ортол Эрхэмбаяр нь тоонноосоо боймолсон байдалтай нас барсан байхаар нь доод талын айлд очиж утсаар нь эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч *******ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний өглөө золгуутаа хийгээд удаагүй байтал хүү Эрхэмбаяр Могод сум руу машинтайгаа явна гэхээр нь аав нь дургуйцсэн. Гэтэл хүү маань уурлаад ширээ рүү өшиглөтөл ширээн дээр байсан архи унасан чинь аав нь аваад түүн рүү шидчихсэн. Тэгээд гараараа шилийг хаах шиг болоод дээлээ шүүрч аваад дутуу хагас өмсөөд гараад явсан. Тухайн үед манай гэрт нөхөр *******, охин Батчимэг, хүү Эрхэмбаяр, эмээ Намхайжав нар байсан. Ирэхгүй болохоор нь ойр хавийн очиж болох айл хөрш рүү залгаж асуухад очоогүй байхаар нь Хөшөөт гэх газарт байдаг гэртээ очсон байж магадгүй гэж бодоод 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед хүргэн Сосорбурам, Мөнгөншагай нарыг явуултал гэртээ боомилсон байна гэсээр ирсэн. ...2017 оны 12 сард хүү маань Архангай аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн хэргээр шалгагдаж байсан юм. Уг хэргээс болж гэмшиж амиа хорлосон байх гэж бодож байна. Хүү маань элдэв муу зуршил байхгүй, хүнтэй нийтэч, үг дуу цөөтэй, хүнд юм хэлж чаддаггүй хүүхэд байсан гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Шүүгдэгч*******ын яллагдагчаар байцаагдаж өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгэнд гэртээ золгуут хийгээд эхнэр Мөнхжаргал, охин *******, хүү бид 4 байсан. Тэгсэн талийгаач маань сумын төврүү явж шинэ хийнэ гээд машинтай явна гэхээр нь би хүүгээ цаг агаар муу байна, хээр салхи шуурга болоод бензин тос муу байгаа хэрэггүй гэж хориглосон. Тэгсэн манай хүү уурлаад гэртээ байдаг утсаа шидээд, ширээгээ өшиглөөд авсан. Тэгэхээр нь би гэнэт уур хүрээд ширээн дээр байсан "Соёрхол" нэртэй архи авч шидсэн чинь баруун гарын тохойд нь оноод шил нь хагарчихсан. Тэгээд л хүү маань ямар нэгэн юм хэлээгүй морио унаад яваад өгсөн. Ямар нэгэн юм хэлээгүй. Би бодохдоо адуундаа явж л байгаа юм байх гэж бодсон. Тэгээд тэр өдрөө гэртээ ирээгүй ба шинийн 2-нд буюу 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 хүргэнээ Хөшөөт гэх газарт байх гэр рүүгээ очоод үзээд ирээч гээд явуулсан. Тэгээд буцаж ирэхдээ өнгөрсөн байна гэж ирсэн. ...Урьд өмнө нь хүүтэйгээ ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. Би ямар нэгэн байдлаар эхнэр, үр хүүхдүүдээ загнах, хэрүүл маргаан хийж зодож цохиж байсан 3 асуудал байхгүй. Шинийн нэгний өглөө 08 цагийн үед байсан болохоор архи дарс хэрэглээгүй, эрүүл байсан. Манай талийгаач хүү ч гэсэн эрүүл байсан гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 05- ны өдрийн 17 тоот: 1. Талийгаач ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд нөлөөлөхгүй. 3. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь нас бараад 24-өөс дээш цаг өнгөрсөн байна. 5. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-23-24 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11 тал/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-36 тал/,
шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар /хх-39, 41 тал/,
хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-50-51 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2018 оны 02 дугаар сарын сарын 16-ны өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт гэртээ хүү ыг “сумын төврүү машинтай явж шинэ хийнэ” гэхэд нь эцэг хүний зүгээс “цаг агаар муу байна, хээр салхи шуурга болоод бензин тос муу байгаа хэрэггүй” гэж хориглосноос үүдэлтэй үүссэн маргааны явцад хүү ын ширээ өшиглөн унагасан шилтэй архийг шидэж, ын эрүүл мэндэд баруун тохойд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* болон шүүгдэч*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *******, ******* нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь түүний үхэлд нөлөөлөөгүй болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзвэл хэрэг бүртгэлтийн шатанд гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн 4 зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч*******ын гэр бүлийн хамаарал бүхий хүнд бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангасан байх төдийгүй энэ гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулсан байна. Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба түүнтэй холбоотой иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал цаг уурын онцлог болон хөрөнгө орлогын байдал зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 5 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД