Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0403

 

2014 оны 10 сарын 15 өдөр                    Дугаар 403                                    Улаанбаатар хот

 

 

С.Н-н НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Э, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжпэгч С.Н, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 365 дугаар шийдвэртэй, С.Н-н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дарга О.Г-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүт Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүухэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны Б/28 тоот тушаалаар Гаалийн ерөнхий газарт шинээр байгуулагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт гаалийн улсын ахлах байцаагчаар /ТТ-14/ 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс томилогдсон. Гаалийн байгууллагад дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх, үйл ажиллагаанд явц, үр дүнд үнэлгээ өгөх зорилгоор тус газраас 2013 онд гаалийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт болон бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтэнд сар, улирал, хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, гаалийн байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалтыг 25 удаа хэрэгжүүлж, удирдлагын шийдвэр гаргахад бодит мэдээллээр ханган ажиллахад миний бие идэвх зүтгэлтэйгээр ажиллаж, 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 90.85 оноогоор “А” буюу “МАШ САЙН” үнэлгээ авсан болно.

О:\иКАЫӨиА\5(1.{и5\2014.Ю.16\С.Н\С.Н.с1осх

Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/68 дугаар тушаалаар 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс намайг Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч ТТ-10 албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр албан тушаалыг 4 шатлалаар бууруулсан. Уг тушаалыг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалт болон Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны хуралдааны шийдвэрийг хууль зүйн үндэслэл болгосон нь Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

...Гаалийн ерөнхий газрын удирдлагын санаачилгаар миний албан тушаалыг бууруулсан хууль ёсны үндэслэлийг тогтоолгох, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/68 тоот тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, сар бүрийн цалин болон улирал бүрийн үр дүнгийн урамшууллын мөнгөний зөрүүний хохирлыг нөхөн төлүүлэх, миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Сэрээтэрийн Нгээс 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэгдүгээрт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох” гэж төсвийн шууд захирагчийн төсвийн талаар бүрэн эрхийг заасан бөгөөд уг заалт нь Гаалийн ерөнхий газрын даргын “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар гаалийн улсын байцаагч нарын ажлын нөхцөл болон албан тушаал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан сарын үндсэн цалин болон бусад нэмэгдлийг тооцож олгох үндэслэл болж байгаа юм.

Хоёрдугаарт, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд

 

тодорхойлох” гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/68 тоот тушаал нь Гаалийн улсын байцаагч нарыг Гаалийн ерөнхий газрын газар, хэлтэс, дэргэдэх байгууллага, харьяа газар, хооронд сэлгэн ажиллуулахтай холбоотой гарсан тушаал бөгөөд төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн хуулийн зүйл, заалтад огт хамааралгүй байна.

Гуравдугаарт, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар гаалийн улсын байцаагч С.Нг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан Гаалийн ерөнхий газрын бодлогын хүрээнд албан тушаал сэлгэн газар, хороодод ажиллуулах талаар хэлэлцсэн нь Захиргааны зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Дөрөвдүгээрт, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10-д заасан бүрэн эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар гаалийн улсын байцаагч С.Нг сэлгэн ажиллуулсан болно. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 365 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/68 тоот тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Нг урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар С.Нг Улаанбаатар хотын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд хууль бусаар сэлгэн ажиллуулсан цалингийн зөрүүг тооцоолон, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган үлдэх олговрыг нэхэмжлэгчид олгохыг Гаалийн ерөнхий газрын дарга О.Гад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-н нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Гаалийн ерөнхий газрын дарга О.Г 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1214 албан бичгээр Улаанбаатар гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Н-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт орох итгэмжлэлийг Хууль, эрх зүйн хэлтсийн гаалийн улсын байцаагч Г.Ганзоригт олгож, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/1896 албан бичгээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар гомдол гаргах итгэмжпэлийг олгосон юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6 дахь заалтад зааснаар 2014 оны 8 дугаар сарын 21- ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 365 тоот шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 365 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Энэхүү тушаалыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрт тус тус үндэслэжээ. Тухайлбал, С.Н-н гаалийн улсын ахлах байцаагчаас гаалийн байцаагч болгон төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй байна.

Иймд нэхэмжпэгчийг албан тушаалд шилжүүлэхдээ эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж шүүх дүгнэлээ гэсэн нь төрийн тусгай алба болох Гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагааны онцлог шаардлагад нийцэн, гаалийн харилцааг болон гаалийн улсын байцаагчийн ажлын үндсэн чиг үүргийг нарийвчлан зохицуулж буй хууль болох Гаалийн тухай хуулийг үгүйсгэсэн шинж бүхий шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байна. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт өгүүлсэнчлэн төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйлийг үндэслэн шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн учир нь, Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тухай дурдсан 22 дугаар зүйлийн

  1. д “Албан ажлын зайлшгуй шаардпагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно" гэсэн байгаа. Гаалийн байгууллагын үйл ажиллагааны онцлог байдлаас шалтгаалан гаалийн байцаагчдыг байгууллага дотроо сэлгэн ажиллуулж байгаа дээрх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн уг зүйл заалтыг үндэслэх боломжгүй болно. Учир нь дээрх хуульд “...төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад" гэж тодО заасан байгаа болно. Иймд, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжпэгч С.Нг Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар 2014 оны 3 дугаар сарын 05- ны өдрөөс Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон байна.

Нэхэмжпэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Үүнд: 1. Гаалийн ерөнхий газрын даргын Б/68 дугаар тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, 3. Сар бүрийн цалин болон улирал бүрийн үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн төлүүлэх, 4. Нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутааж сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагчаас дээрх тушаалынхаа үндэслэлийг Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь хэсэгт заасны дагуу гаалийн улсын байцаагч нарыг сэлгэн ажиллуулахтай холбоотой гарсан, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан заалтад хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт заасан төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай албан тушаалтан бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдал, баталгааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар хуульчилжээ.

Хариуцагч тухайн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Апбан ажпын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, мөн зүйлийн 22.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно...” гэж заасныг баримтлах ёстой.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаалийн улсын байцаагч С.Нг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан Гаалийн ерөнхий газрын бодлогын хүрээнд албан тушаал сэлгэн ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд сэлгэн ажиллуулах тохиолдолд түүнтэй зөвшилцсөн байх, мөн тухайн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ буурах ёсгүй бөгөөд адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилохыг ойлгоно.

Гэтэл нэхэмжпэгч С.Нг Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилохдоо түүнд мэдэгдэлгүй, түүний албан тушаал, цалин хөлсийг бууруулж өөр албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаагаар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Мөн нэхэмжпэгчийг Гаалийн ерөнхий газраас Улаанбаатар хот дахь гаалийн газарт шилжүүлснийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулсан гэж үзэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад” шилжүүлэн ажиллуулж байгаа хэрэг биш, ажпын онцлог байдлаас шалтгаалж гаалийн байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулсан тул дээрх заалт хамааралгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, актын улмаас нэхэмжпэгч С.Н-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шүүх нэхэмжпэгч С.Н-н нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутааж, сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байсан боловч, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны

улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6 дахь хэсэг болон мөн зүйлийн 70.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон байхыг шаардана.

Харин нэхэмжпэгчийн дээрх нэхэмжпэлийн шаардлага нь нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 10.000.000 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн заалтаар шийдвэрлэх маргаан биш байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 365 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “ “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч С.Н-н “Нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутааж сэтгэл санааны гэм хор учруулсны төлбөрт 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг ДУРДсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч,

 

тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.