Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

 

 

 

2021,09,*******          83          *******9/2021/0084/Э

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч А.*******

Орчуулагч, хэлмэрч О.Дулмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.*******-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, ******* ******* ******* оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МР93**************12/

 

           Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* 5 дугаар баг, ******* байрлах өөрийн гэртээ эхнэр О. маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн …. ... 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед өөрийн гэрт эхнэрийгээ зодсон. Би 3 хүнтэй нийлж том савтай пиво 5 ширхгийг уусан. Ухаан санаа уймарсан бас согтуу байсан болохоор цохисон. Хамар орчимд нь 2 удаа гараараа цохисон. Хийсэн хэрэгтэээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч О.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрт нөхөр А.******* нь найзуудынхаа хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд найзууд нь явсны дараа ******* над руу агсам тавьж дэлгүүр орж дахиад пиво авчирч өг гэж 17 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь би чи болсон байна унтаж амрахгүй юм уу гэсэн чинь уурлаад миний нүүрэн тус газар хамар нүд хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. ... Тэгээд уг өдрөө цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллага дээр өөрийн биеэр очиж мэдэгдсэн... Миний биед халдсанд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би найз *******, дулмаа нарын гэрт 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байхад найз ******* гэртээ , нарын хамт архи пиво уусан. Тэгээд би хэсэг унтаж байгаад 21 цагийн үед босоод гадагш гарахад найз дулмаа гэрийнхээ гадаа уйлсан сууж байхаар нь би яасан бэ гэхэд сая ******* зодох гэж дайрсан гэж хэлсэн. Тэгээд гэрт ороод байж байхад ******* эхнэр Дулмааг гурилын модоор цохих гэж байхаар нь би *******аас гурилын модыг нь булааж авсан.... Гурилын элдүүр булааж авсны дараа ******* эхнэр Дулмаагийн хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /Хх-н 17-18 дугаар хуудас*

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн № 159 ...... Дүгнэлт:

1.О.Дулмаагийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, дээд урууланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 23-24 дүгээр хуудас/

А.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 36 дугаар хуудас/

А.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 40 дүгээр хуудас/

А.*******ын оршин суугаа хаягийн лавлагаа /Хх-н 41 дүгээр хуудас/

Яллагдагч  А.*******ын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугийн талаар маргаангүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* 5 дугаар баг, ******* байрлах өөрийн гэртээ эхнэр О. маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч А.*******ын хохирогч О.Дулмаагийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж зодсон үйлдэл нь А.*******ын архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болсноос пиво авчирч өгсөнгүй гэснээс хоорондоо маргалдсанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна

Хохирогч О.Дулмаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.