| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03901/И |
| Дугаар | 102/ШШ2018/00102 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2018/00102
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.114.711 төгрөг 05 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.О нь манай банктай 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 14/19 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14/130 тоот барьцаат зээлийн гэрээ тус тус байгуулж 7.504.574 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 6.317.158 төгрөг 78 мөнгө, хүү 2.575.433 төгрөг 19 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 7.687 төгрөг 89 мөнгө, нийт 8.900.279 төгрөг86 мөнгө төлсөн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэлд 2.114.711 төгрөг 05 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ТБ ХХК-ийн нэхэмжилсэн 2.114.711 төгрөг 05 мөнгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Л.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.114.711 төгрөг 05 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.114.711 төгрөг 05 мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.785 төгрөг 39 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 48.785 төгрөг 39 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.114.711 төгрөг 05 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.114.711 төгрөг 05 мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.785 төгрөг 39 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 48.785 төгрөг 39 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ