| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/04221/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 298
| 2018 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2018/00298 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.М.Н.Д.Хнэхэмжлэлтэй
Хариуцагч: Реалмастер линкс ХХКомпанид холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49 166 831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.У.Д.Э.М.Н.Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай хэлтэстэй харилцагч Р.Л ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан заалтуудыг зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 32 777 831 төгрөг, хугацаа хэирүүлсэн алданги 16 388 916 төгрөг нийт 49 166 747 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсээд байна.Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амарж тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн дугаар 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар алданги тооцож Р.Л ХХКас 49 166 747 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Р.Л ХХК 2014 оноос 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын үндсэн шимтгэл 32 777 831 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 16 388 916 төгрөг нийт 49 166 747 төгрөгийн өртэй байгаа, энэхүү нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алдангийн 49 166 747 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага кабелийн сувгийн үйл ажиллагаа явуулдаг, 2014 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хуримтлагдсан өрийг төлөх чадваргүй байгаа тул алдангийг төлөх боломжгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х.У.Д.Э.М.Н.Д.Х хариуцагч Р.Л ХХКомпанид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 32 777 831 төгрөг, алданги 16 388 916 төгрөг нийт 49 166 747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Р.Л ХХКомпани 2014 оноос эхлэн байгууллагынхаа ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийн 32 777 831 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагаас Р.Л ХХКомпанид хүргүүлсэн мэдэгдлүүд, уулзалтын тэмдэглэл, улсын байцаагчийн албан шаардлагууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байхад хариуцагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй байгаа нь буруу байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлд “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-д дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу төлөгдөөгүй шимтгэлд 16 388 916 төгрөгийн алданги тооцсон нь үндэстэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 403 784 төгрөгийг хариуцагч Р.Л ХХКомпаниас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан Р.Ли ХХКомпаниас 49 166 747 /дөчин есөн сая нэг зуун жаран зургаан мянга долоон зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 403 784 /дөрвөн зуун гурван мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН