Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/357

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 166/2019/0231/Э/001/2020/0441

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Хохирогч Б.Б-Б-, А.А-Ч- нарын өмгөөлөгч П.Д.Б-жаргал /ү-700/,

Хохирогч Ц.Ц.Ц-, А.А.У- нарын өмгөөлөгч Ж.Туяа /ү-729/,

Хохирогч Н.Н.А-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /ү-746/,

Хохирогч Ч.Ч.А-, Р.Р.Б-, Б.Б-Б-, А.А.У-, Ц.Ц.Ц-, Х.Х.Э-,

Иргэний хариуцагч Ш.Ш.К- /Төрийн банк/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ү-642/,

Иргэний нэхэмжлэгч М.М.Б- /Төрийн банк/,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд /ү-2602/,

Шүүгдэгч Б.Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал /ү-3095/,

Шүүгдэгч Б.Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт Б.Л-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Э- тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818004780316 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Л-, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежэр ажилтай байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар оршин суух урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

-2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б.Б-ын цалингийн зээл төлөх гэж байсан 4200000 төгрөгийг “долоо хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч” гэж залилан, 4200000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Н.А-ээс “мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье.” гэж залилан, 13000000 төгрөгийн хохирол учруулсан,

-А.А-Ч-аас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна.” гэж залилан 17000000 төгрөгийн хохирол учруулсан,

-банкнаас 5000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-Б-ын нэр дээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 11685500 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Г.Т-ын нэр дээр 25000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1500000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Р.Б-ийн нэр дээр 5100000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 3600000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.Ч.А-аас 35000000 төгрөгийг залилан авсан,

-2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.Ц.О-гаас 6000000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18000000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2500000 төгрөгийг тус тус залилан авсан,

-2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Г.Б-гээс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье” хэмээн А.А.У-гаас А.А.У-, Д.Д.Б-, Ш.Ш.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хороололын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.А.У-, Д.Д.Б-, Ш.Ш.О- нарын өмчлөх эрхэнд халдаж, тэдний өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.А.У-, Д.Д.Б-, Ш.Ш.О- нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн С.С.С-ээс “...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.П.А-аас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банкинд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл олгохдоо П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банкинд 30000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Ц.А-гаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.Ц.А-гийн нэр дээр 8500000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц.Ц-гоос “...таны хадгаламжинд 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн хадгаламжнаас нь 17000000 төгрөг гаргуулан залилан авсан,

-2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Ч.Б-иас “...зээлийг чинь бүтээж өгье” хэмээн хэлж 2500000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1200000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банкинд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс руу шилжүүлчих” хэмээн хэлж 4500000 төгрөг, нийт 8200000 төгрөгийг залилан авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291685500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч И.Э- нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хороололын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаартай 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг тус байрны өмчлөгч иргэн А.А.У-, Ш.Ш.О-, Д.Д.Б- нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн Д.Б-алсны улмаас Б.Б.Л- нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.А.У-, Ш.Ш.О-, Д.Д.Б- нарт 55000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Миний хувьд үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа, зээлдэгч Ц.О-д мөнгө өгч байсан, мөн Р.Б-ид 1130500 төгрөг өгч байсан. Ажил хөдөлмөр эрхэлж, хохирогч нарын төлбөрийг төлж барагдуулна. Ар гэрийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч И.Э- 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үдийн дараа 2 авгай дагуулж ирсэн, би туслахгүй байсан, зээл авч байгаа гэсэн хүмүүс нь байна уу? гэхэд нэг нь байгаа, нөгөө нь гэртээ байгаа гээд ордер өгсөн, эрэгтэй хүн нь гэртээ явж чаддаггүй юм гэсэн. “Гарын үсэг зуруулаад аваад ир гэхэд үдийн цайны дараа ирсэн. Энэ итгэмжлэлийн дараа зээл авсан байсан. Нэг хүн нь байхгүй байхад нь итгэмжлэл хийж өгсөн миний буруу, урьд нь Төрийн банкинд нь нэг удаа очиж уулзсан. Тухайн үед итгээд итгэмжлэл нотариатын зардал авсан. Би зээл авсан зүйл байхгүй, би өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж болно.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 142-143/,

 

-Хохирогч Ч.Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Б.Л- намайг эргэж ирээд 1 сарын хугацаатай 35 сая төгрөг зээлээч, нэг зүйлд хөрөнгө оруулалт хийчихээд эргүүлээд найдвартай өгнө гэсэн. Тухайн үед Б.Л- “нөхөр маань алтны чиглэлээр ажилладаг, хувьдаа хаус барьж байгаа гээд л өөрийгөө мөнгөтэй мэтээр яриад байдаг байсан болохоор амьдрал ахуй сайтай, хувиараа юм хийх гээд байгаа юм байна гэж ойлгоод 2018 оны 10 сарын 18-ны өдөр Б.Л-т өөрийн данснаас 508****717 дугаарын данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн.

...одоо Б.Л-ээс үлдэгдэл 13 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98-99/,

 

-Хохирогч Ч.Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Б.Б.Л-ээс  22 сая төгрөгийг буцааж авсан, үлдэгдэл 13 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Р.Р.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б.Л- эдийн засагч надад “чи цалингийн зээлээ 5.1 сая төгрөгөөр авчих, харин энэ мөнгөнөөсөө чи өөрт хэрэгтэй байгаа 1.5 сая төгрөгийг нь авч хэрэглэж бай, надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна үлдсэн 3.6 сая төгрөгийг би хэрэглэе, чи надад 3.6 сая төгрөгийг 1 сарын хугацаатай хэрэглүүлчих, эргүүлээд энэ мөнгийг удаахгүй чамд төлнө гэсэн.

...Дээрх зээлсэн 3.6 сая төгрөгийг надад төлчихвөл миний зүгээс гомдол саналгүй байна.” гэх мэдүүлэг  /2 дугаар хавтаст хэргийн 71-73/,

 

-Хохирогч Р.Р.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Б.Л-ээс 3,6 сая төгрөг нэхэмжилж байгаа. Б.Б.Л- нь надад 1 сая гаран төгрөг өгсөн гэж байгаа боловч тэр мөнгө нь Б.Б.Л-ийн миний дүүгийн нэр дээр авсан зээлийн хүүгийн төлбөрт суутгагдах ёстой, энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд яваа юм. Иймд би Б.Б.Л-ийн өгсөн мөнгийг хасахгүй, үлдсэн 3600000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд би баримтуудаа бүрдүүлж банкнаас 5 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа талаараа өргөдөл бичиж өгсөн. Тэгэхэд Б.Л- “би таны зээл дээр тодорхой хэмжээгээр мөнгө нэмж аваад та зээлнээсээ 5 сая төгрөгөө ав, би нэмж авсан зээлээ өөрөө хариуцан банканд төлж байя, төлөлтийг хугацаанд нь би төлнө, би өөрөө банканд ажилладаг хүн учраас найдвартай” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас зээлээ бүтээхийн тулд би Б.Л-ийн энэ саналыг зөвшөөрсөн.

...2016 оны 10 сарын 05-ны өдөр Төрийн банкнаас миний нэр дээр 17 000 000 төгрөгийн зээл гарсан. Энэ мөнгөнөөс банк шимтгэл хураамж даатгалын мөнгөө авч гар дээр бэлэн 16 685 500 төгрөг ирсэн. Үүнээс би яг бэлнээр найз Д.Б-төрийн хажууд 5 сая төгрөгийг тоолж аваад үлдсэн мөнгийг Б.Л-т бүтэн өгсөн.

...Ингээд би өөрийн авсан 5.0 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамтаар Төрийн банканд төлж дууссан. Харин Б.Л-ийн надаас авсан зээлийн үлдэгдэл нь хүүгийн хамтаар банканд төлөгдөөгүй үлдсэн. Энэ мөнгө нь 5 201 700 төгрөг юм.” /2 дугаар хавтаст хэргийн 5, 7-8, 4 дүгээр хавтаст хэргийн 109-111/,

 

-Хохирогч Б.Б-Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо би Б.Б.Л-ээс 5201700 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч А.А.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 01 дүгээр сард Төрийн банкны эдийн засагч Б.Л- над руу утсаар яриад “А.У- эгч ээ, та байрныхаа ордерыг  надад 1 сар хэрэглүүлээч.” гэхээр нь би “боломжгүй, энэ байр ганц миний нэр дээр биш, манай нөхөр болон хадам ээж бид гурвын нэр дээр өмчлөл нь бүртгэлтэй. Мөн байрны ордер банк бус санхүүгийн байгууллагад 4 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа учраас би чадахгүй.” гэсэн. Тэгсэн Б.Л- надад “би танд хэрэгтэй үед чинь тус болж байсан, цаашдаа ч би танд зөндөө тус болно. Ундараа эгч ээ би мөнгө олоод тухайн зээлийг чинь хаачихъя, харин ордерыг чинь би 1 сар хэрэглээд л өгье” гээд байн байн гуйгаад байсан. Б.Л-ийг банкны ажилтан байсан учраас би итгээд өгсөн. 2018 оны 01 сарын дундуур Б.Л- над руу утсаар яриад “Ундараа эгч ээ, Голомт банкин дээр хүрээд ирээч” гэж дуудахаар нь яваад очтол Голомт банкин дээр зээлийн гэрээ бэлэн болчихсон байсан ба гэрээн дээр миний гарын үсгийг зуруулсан. Энэ зээлийн гэрээнд манай нөхөр Д.Б-, хадам ээж Ш.О- нарын гарын үсгийг Б.Л- өөрөө зурсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 194-195/,

 

-Хохирогч А.А.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би байрныхаа бичиг баримтыг зээлийн барьцаанаас гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2012 онд Төрийн банкны Хуучин Дарханы салбарт өөрийн нэр дээр хугацаатай хадгаламж нээлгэсэн. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би байрныхаа гадаа хөзөр тоглоод сууж байтал Б.Л- гэх Төрийн банкны харилцааны менежер над руу утсаар яриад “та яг одоо яаралтай хүрээд ирээч” гээд дуудаад байхаар нь би гэрийнхээ хувцастай Төрийн банкин дээр яваад очтол Б.Л- өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэгээд Б.Л- надад “манай дүү байр авах гээд урьдчилгаа 30 хувийг банкинд төлөх гээд яаралтай надад мөнгө хэрэг болоод байна. Таны хадгаламжинд 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 2-7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч.” гээд гуйгаад байсан. Тэгж байснаа Б.Л- гэнэт цаашаа гүйгээд теллер дээрээсээ банкны зарлагын баримт гэсэн цаас авчираад “та энэ дээр гарын үсгээ зурчих, би очоод мөнгийг чинь аваад ирье.” гээд тухайн баримт дээр надаар гарын үсэг зуруулаад цаашаа явсан. Тэгээд удалгүй Төрийн банк гэсэн ууттай мөнгө бариад “миний мөнгийг авчихлаа.” гээд хүрээд ирсэн.

...Б.Л- надаас авсан 17 сая төгрөгөө өгчихвөл боллоо.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 248-250/,

 

-Хохирогч Ц.Ц.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Б.Б.Л-ээс 17 сая төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Х.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард манай гэрт Төрийн банкны Дархан салбарын захирал Ч.А-, харилцааны менежерийн хамт ирээд “танай эхнэр, та 2 манай банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан, зээлээ төл гэж ирэхэд нь энэ талаар анх сонссон. Тэгээд эхнэрээсээ асуухад “чиний эзгүйд зочид буудлынхаа байрыг барьцаалж Төрийн банкнаас зээл авсан боловч энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, энэ мөнгийг Б.Л- миний нэр дээр зээл авхуулж авсан нь үнэн. Би зээл төлөх ёсгүй, Б.Л- төлөх ёстой.” гэж хэлсэн.

-Тухайн зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсэг эхнэрийн гарын үсэг мөн харин миний гарын үсэг биш байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 154-156/,

 

-Хохирогч Х.Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхнэр бид хоёр Б.Л-ийг таньдаггүй байсан. Намайг байхгүй хойгуур Д.Б-сүх гэж эмэгтэй манай эхнэртэй Б.Л-ийг уулзуулаад энэ хүнээс мөнгө зээлэх боломжтой гэж танилцуулсан байдаг. Тэгэхэд нь манай эхнэр мөнгө байхгүй гэхэд, танайх үйл ажиллагаа явуулдаг орон сууц байна уу гэхээр нь манай эхнэр миний үйл ажиллагаа явуулдаг 4 өрөө байрыг үзүүлсэн байдаг юм. Энэ байр манай нөхрийн нэр дээр байдаг. Мөнгө зээлэх боломжгүй гэхэд, би зохицуулна гэж хэлээд хоёр өдрийн дотор намайг Улаанбаатар хотод байхад миний гарын үсгийг дуурайж зураад, миний 4 өрөө байрыг барьцаалаад 30 сая төгрөг авсан байсан. Энэ бол 2017 оны 09 дүгээр сард болсон явдал юм. Дараа нь 2018 оны 04 дүгээр сард Төрийн банкнаас та 30 сая төгрөг зээлсэн байна. Та мөнгөө төл гэж анх гэрт ирээд би энэ тухай мэдсэн. Тэгээд байрныхаа үнэлгээг “Капитал зууч” ХХК-р гаргуулахад 90 сая төгрөгийн үнэлгээ гаргасан. Би зээл дээр өөрөө гарын үсэг зураагүй.” гэх мэдүүлэг,

 

-Иргэний нэхэмжлэгч В.М.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн банкнаас зээлдэгч Б-Б-, Б- нар нь зээлийн гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй хэрэглээний зээл авах хүсэлт гаргаж, энэ дагуу зээлийг судалж шийдвэрлээд хуучин Дархан тооцооны төвөөс 17,000,000 төгрөгийг гаргуулж авсан байдаг. Энэ зээлийг гаргуулж авахдаа барьцаа хөрөнгө болгож Б-Б-, Б- нар нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 2 дугаар хороолол, 4-42 тоот 44мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Холбогдох дүрмийн дагуу зээл гарсан. Энэ зээлийг харилцагч Б-Б-ын дансаар дамжуулж авсан. Одоо зээлийн үлдэгдэл 5,100,000 төгрөг байгаа үүнийг Б-Б-аас гаргуулах хүсэлтэй байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Иргэний хариуцагч Ш.Ш.К-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “А-Ч- гэдэг хүний нэхэмжлэлд иргэний хариуцагчаар орж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.А- захирал зээлийн гэрээг Д.Б-алгаажуулсны дараа зээл миний Төрийн банкин дахь  дугаартай зээлийн дансанд орсныг би өөрийн ХААН банкны 5046454*** данс руу татуулж авсан. Ингээд би энэ мөнгөнөөсөө 8.0 сая төгрөгийг би өөрийн ХААН банкны 5046454*** дугаарын данснаас Б.Л-ийн ХААН банкны 5088120717 тоот дансанд шилжүүлж өгсөн.

...Төрийн банкнаас зээл төлөх мэдэгдэл надад ирээд зээлээ төлөхгүй бол намайг шүүхэд өгнө гээд байсан тул би өөрөө 2018 оны 10 дугаар сард зээлийг банкинд бүрэн хариуцан төлж дуусгасан болно. Одоо Б.Л-ээс зээлийн төлөгдөөгүй байсан үлдэгдэл 6525000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 43-46/,

 

-Хохирогч П.П.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: - “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б-сүх намайг Төрийн банкин дээр хүрээд ирээч гэж дуудахаар нь яваад очиход Х.Э- бид хоёрын нэр дээр банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ер нь зээл авахад шаардагдах бүх зүйлийг Б.Л- өөрөө судалж бүрдүүлж бэлэн болгосон байсан. Бэлэн болсон зээлийн гэрээн дээр би гарын үсгээ зурсан. “Х.Э- байхгүй, түүний гарын үсгийг яах вэ?” гэхэд Б.Л- “би өөрөө зурчихна, зохицуулна, та санаа зоволтгүй.” гэсэн.

...машинд сууж байгаад надаас банкнаас зээлсэн 30.000.000 төгрөгийг Д.Б-сүхийн хажууд бэлнээр тоолоод авсан.

 ...би Х.Э- бид хоёрын нэр дээр Б.Л-ийн Төрийн банкинаас 2017 оны 09 сарын 15-ны өдөр авахуулсан 30.000.000 төгрөгийг банкны хүү болох 4.300.000 төгрөгийг нэмээд нийт 34.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 148-153/,

 

-Хохирогч П.П.А-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Л- нь найз Д.Б-сүхээр дамжуулж, 22200000 төгрөг авахдаа нөхөр Д- нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Дэвшилд байх хувийн орон сууц, мөн газрын гэрчилгээг эх хувиар нь үзүүлж, барьцаанд тавина гэсэн. Тэгэхээр нь би итгээд 2017 оны 08 дугаар сарын  20-ны орчим 22200000 төгрөг өгсөн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны орчим Б.Л- нь Д.Б-сүхийн хамт ирж нэмээд 12 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын эхээр 5 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4500000 төгрөгийг зээлдүүлж, нийт 43700000 төгрөг Б.Л- зээлдүүлсэн.

...Б.Л- нь эхний авсан 22200000 төгрөгийг өөрөө аваагүй, Д.Б-сүх, Т- нар авсан гэж байгаа учир үлдэх 21500000 төгрөгийг Б.Л-ээс нэхэмжилнэ.

...миний хувьд байр барьцаалж банкнаас авсан 30 сая төгрөгийг төлөхгүй. Энэ мөнгийг Б.Л- өөрөө төлнө биз. Харин байрны гэрчилгээгээ банкнаас авмаар байна.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

 

-Хохирогч Ч.Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Б.Л- надад зээлийг чинь би найдвартай бүтээж өгнө гэж амлаад харин “надад өөрт маань мөнгө хэрэг болоод байна, би нэг том юм хөөцөлдөж байгаа, тэр зүйлээ бүтэхээр удахгүй мөнгийг чинь өгчихнө, чи надад мөнгө зээлээч.” гээд гуйгаад байхаар нь би зээлээ бүтээлгэхийн тулд өөрт байсан 2.5 сая төгрөгөө өөрийн ХААН банкны 505***0630 дугаарын данснаас Б.Л-ийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, хүргэн ах Н.Цогтоос 1.2 сая төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түүний ХААН банкны 5088***143 дугаарын данснаас Б.Л-ийн ХААН банкны  дугаарын данс руу тус тус шилжүүлж өгсөн.

...Ингээд би ах Ж- 2018 оны 03 сарын 31-ний өдөр Б.Л-ийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу 4.5 сая төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлсэн болно.

...нийт 8.2 сая төгрөгийг Б.Л-т дээрх 3 тохиолдлоор шилжүүлж өгснөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 77-79/,

 

-Хохирогч Т.Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2017 оны 07 сард өндөр насны тэтгэвэрт гараад төрөөс нэг удаа олгодог тэтгэмжийн мөнгө маань 2017 оны 10 сард Төрийн банкны дансанд маань орсныг би мэдээгүй байж байтал 2017 оны 10 сарын 05-ны өдөр надруу нэг танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаад өөрийгөө Төрийн банкны эдийн засагч Б.Л- гэж танилцуулсан. Б.Л- надад “таны тэтгэмжийн мөнгө чинь орж ирсэн байна. Ахаа надад 10 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна та надад тэтгэмжийн мөнгөө аваад 10 сая төгрөгөө 10 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” гээд гуйсан.

...Тэтгэмжийн мөнгөө бүгдийг аваад үүнээсээ 1 сая гаран төгрөгийг нь би өөрөө авч яг 9 сая төгрөгийг Б.Л-т бэлнээр би өөрөө тоолж хүлээлгэж өгсөн.

 ...үлдэгдэл 5.100.000 төгрөгийг Б.Л-ээр төлүүлэн авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165-166/,

 

-Хохирогч С.С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Б.Л-ийг дагуулж гэртээ очоод нөхрийнхөө цүнхнээс 2 сая төгрөг л байна, өөр мөнгө байхгүй гэж хэлж өгөхөд Б.Л- надаас “нэмээд ядаж 2.5 сая төгрөг болгоод өгчих, удахгүй өгнө шүү дээ, эргээд би та хоёрт тус болно.” гэж гуйсаар байгаад нөхрийн дансанд байсан 500.000 төгрөгийг надаар нэмж авахуулаад нийт 2.5 сая төгрөгийг бэлнээр зээлж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй хохироож байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 245-248/,

 

-Хохирогч Г.Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт Б.Л-ийн төлөлт хийсэн 12.603.287 төгрөгнөөс надаас авсан 4.750.000 төгрөгийг хасвал 7.853.287 төгрөгийг Б.Л-ээс миний зээл рүү төлсөн байдаг. Ингээд надаас авсан 9.000.000 төгрөгөөс Б.Л-ийг зээл төлсөн 7.853.287 төгрөгийг хасч тооцвол надад одоо яг Б.Л-ээс төлөх ёстой 1.146.713 төгрөгийн үлдэгдэл гарч байна. Энэ мөнгийг Б.Л-ээс би нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8, 4 дүгээр хавтаст хэргийн 55-57/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4, 183, 232, 250, 2 дугаар хавтаст хэргийн 66, 93, 124, 157, 183, 3 дугаар хавтаст хэргийн 139, 241, 4 дүгээр хавтаст хэргийн 227, 5 дугаар хавтаст хэргийн 21, 59 /,

 

-Хохирогч Б.Б.Б-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 5-6/,

 

-Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Төрийн банкнаас эдийн засагч Б.Л-ээр судлуулж нийт 3 удаа цалингийн зээл авч байсан. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр машинаа зараад 2017 оны 09 дүгээр сард Төрийн банк дахь цалингийн зээлээ хаахаар мөнгөө аваад очтол Б.Л- эдийн засагч хувийн журмаар “энэ мөнгөө надад хэсэг хугацаанд хэрэглүүлээч 3 хоног хэрэглээд 150000 төгрөгийн хүү өгъе гэсэн. Тэгээд би зээлээ төлөлгүй Б.Л- эдийн засагчид 4.5 сая төгрөгийг өгсөн. Ингээд 7 хоног хэрэглээд миний мөнгийг Б.Л- надад 4.650.000 төгрөг болгож өгсөн. Тэгээд тухайн мөнгөнөөсөө би цалингийн зээлийн үлдэгдэлээ хаахаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин төрийн банкан дээр очиж эдийн засагч Б.Л-тэй утсаар ярьж зээлийнхээ үлдэгдэл яг хэд байгаа талаар тодруулж асуухад Б.Л- надад “чи түр зээлээ төлөхөө хойшлуулж бай, энэ мөнгөө надад хэрэглүүлээч, найдвартай хүн байна, 7 хоног мөнгийг чинь хэрэглээд 4.2 сая төгрөг дээр чинь 300.000 төгрөгийн хүү өгье” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн Б.Л- над руу 2 удаа утсаар залгаж яриад мөн над руу мессеж бичээд “найдвартай, чи надад итгэ” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Б.Л-т итгээд зээл хаах гэж байсан 4.2 сая төгрөгийг түүний хэлсэн Төрийн банкны 140900***28 тоот данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа миний ХААН банкны 5108****98 дугаарын дансанд 300.000 төгрөгийг хүү гэж шилжүүллээ гэж Б.Л- надад хэлсэн. Энэ мөнгө миний дансанд орсон. “Үндсэн зээлсэн 4.2 сая төгрөгийг би чамд дахин 7 хоногийн дараа өгъе, зээл гарахгүй байна” гэсэн.

...Б.Л-ийг би миний харилцдаг банкны эдийн засагч хүн гэдэг утгаар нь итгэж, зээл хаах гэж байсан мөнгөө зээлсэн. Түүнээс Б.Л-ийг банкны ажилтан, эдийн засагч биш байсан бол би түүнд итгэж дээрх 4.200.000 төгрөгийг зээлэхгүй байсан.

...одоо Б.Л-ээс авах хохирол бүрэн төлөгдсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-18, 2 дугаар хавтаст хэргийн 57-58//,

 

-Хохирогч Б.Б.Б-аас 4.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140900****28 тоот данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 19/,

 

-Хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 26/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 179, 225, 2 дугаар хавтаст хэргийн 61-62, 88-89, 119-120, 152-153, 179, 3 дугаар хавтаст хэргийн 133, 234-235, 4 дүгээр хавтаст хэргийн 221, 5 дугаар хавтаст хэргийн 15, 55/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Н.Н.А-ээс гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 184-185/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч А.А-Ч-аас гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 186-187/,

 

-Хохирогч А.А-Ч- болон түүний эхнэр О.Алтантуяа нарын Б.Б.Л-тэй харилцан бичсэн мессэжний гэрэл зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 196-208/,

 

-Хохирогч Н.Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 сард “удахгүй өгнө, та мөнгө байвал хийчих” гэхээр нь дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн оны 12 сард 5.000.000 төгрөгийг мөн адил Б.Л- гэсэн эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн. Тэгээд намайг эхнэр Ч.Б-ьдаа битгий хэлээрэй гэдэг байсан. 2018 оны 02 сарын үед 8.000.000 төгрөгийг Б.Л- бас мөнгөний хэрэг байна гэж гуйгаад авсан. Би тухайн үед Хөвсгөл явах гэж байсан. Миний араас мөнгө дансаар шилжүүлнэ гэсэн, тэгээд шилжүүлээгүй. “ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-212/,

 

-Хохирогч А.А-Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд би мөнгөө авч очоод уулзсан чинь “та мөнгөө надад үлдээчих, би нэг дэх өдөр тушаагаад хоёр дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье.” гэж хэлээд надаас гуйсаар байгаад авсан.

...Одоо Б.Л-ээс 17.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 214-215, 4 дүгээр хавтаст хэргийн 100-102/,

 

-Гэрч О.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр А-Ч- манай ажил дээр ирээд надтай цуг Төрийн банкны Шинэ Дархан дахь салбараас очиж 17.000.000 төгрөг авсан. Тэгээд манай нөхөр мөнгөө авч очоод уулзсан чинь “та надад мөнгөө үлдээчих, 1 дэх өдөр тушаагаад 2 дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье гэж байна, яах вэ?” гэж нөхөр маань надаас асуусан. Тэгэхээр нь би “хэрэггүй ээ, зээл авсан хүндээ өгчихөөд 1 дэх өдөр аваад очъё” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр гэртээ мөнгөгүй ирээд “надаас гуйсаар байгаад аваад үлдчихлээ.” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.Б-Б-аас гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 233/,

 

-Төрийн банк болон иргэн Б.Б-Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 234-243/,

 

-Б.Б-Б-ын Төрийн банкин дахь 140900****99 дугаар депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 244-245/,

 

-Гэрч Б.Д.Б-төрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр ууттай мөнгийг Б.Л- аваад дотроос нь 5 сая төгрөгийг тоолж Б-Б-т өгөөд “та өөрөө цаг тухайд нь наад 5 сая төгрөгөө төлөөрэй, үлдсэн мөнгийг бол би өөрөө төлнө.” гэж хэлээд буусан. Тэгээд Б.Л-ийг машинаас буунгуут би Б-Б-т хандаж “наадах чинь хэдэн төгрөг авсан бэ?” гэж асуутал “миний зээл бүтээд мөнгө авах гэсэн чинь Б.Л- миний нэр дээр нэмж мөнгө зээлж авсан. Тэгээд миний нэр дээр зээлсэн мөнгөнөөс 11 сая хэдэн зуун мянган төгрөгийг Б.Л- авлаа. Тэгж нэр дээрээ нэмж зээл гаргахгүй бол Б.Л- зээл гаргахгүй байсан юмаа. Арван хэд хоноод удсан тул ингэж авлаа. Б.Л- энэ авсан мөнгөө өөрөө төлнө.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч О.Р.Б-оос гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 67/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Ч.А-аас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 94/,

 

- Ч.Ч.А- нь өөрийн нөхөр Б.МашД.Б-ын данснаас 5055076537 тоот данснаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Б.Л-ийн “Хаан банк” дахь 5088120717 тоот дансанд 35.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 103-104/

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Ц.О-гаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 125-126/,

 

-Хохирогч Ц.Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сард би Төрийн банкнаас 9 сая төгрөгийн бизнесийн зээл хүсэхэд Б.Л- эгч “надад мөнгө хэрэгтэй байна, чиний зээлийг 15 сая болгоод нэмээд гаргуулаад өгье. Одноо гэдэг найзад маань байрны урьдчилгаанд нь мөнгө хэрэг болоод байна, зээлнээс чинь 6.0 сая төгрөг л хэрэглээд өгье” гэсэн.

...миний нэр дээр тухайн өдрөө шууд Төрийн банкнаас зээл олгогдсон. Ингээд би зээл маань их шуурхай бүтлээ гэж баярлаад зээлийн 15 сая төгрөгөө банкнаас бэлнээр авсан. Ингээд Б.Л- эгчийн надаас зээлье гэсэн мөнгийг Дархан их дэлгүүр дээрээ авч очиж лангуун дээрээ байж байхад Б.Л- эгч араас ирсэн. Ингээд мөнгийг би ээж Цийрэгзэнгийнхээ хажууд Б.Л- эгчид өөрт нь бэлнээр тоолж өгсөн болно.

...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний хүссэн бизнесийн зээл болох 18 сая төгрөг Төрийн банкнаас надад олгогдохоор болсон. Гэтэл энэ мөнгөнөөс Б.Л- эгч 2.5 сая төгрөгийг зээлнэ шүү гээд байсан. Тэгээд би зээлийн мөнгийг банкнаас аваад явсан. Тэгэхэд Б.Л- эгч миний араас ирж нөхрийнхөө хамтаар 2.5 сая төгрөгийг надаас бэлнээр аваад явсан.

...үлдэгдэл 6 сая төгрөгийг Б.Л-ээр төлүүлж авахаар нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-136/,

 

-Гэрч Ё.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хажууд Б.Л- ганцаараа 6 сая төгрөгийг Ц.О-гаас бэлнээр тоолж аваад явсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-143/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Г.Г.Б-гээс гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 158/,

 

-Хохирогч Г.Г.Б-гийн Төрийн банкин дахь 140900****33 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зарлага гарсан тухай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 167/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч А.А.У-гаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 184-186/,

 

-Хохирогч Ш.Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.А.У-г байрныхаа гэрчилгээг хүнд хэрэглүүлэхээр өгч, тухайн хүн нь гэрчилгээг маань барьцаалж банкнаас зээл авсан гэдэг асуудлыг би өчигдөр хүүгээсээ сонсож мэдлээ. Миний хувьд гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж л бодсон.

...тухайн итгэмжлэл дээрх  төлөөлүүлэгч хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200-202/,

 

-Хохирогч Д.Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ асуудлыг мэдэхгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сард эхнэр А.У-гаас сонссон. Энэ байрны өмчлөгчөөр миний ээж Ш.Ш.О- болон би, эхнэр А.У- нар бүртгэлтэй байдаг. 2017 оны 01 дүгээр сард хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд 4 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан юм.

 ...энэ асуудлыг мэдсэн даруйдаа эхнэрийн хамт Улаанбаатар орж Б.Л-ийг хайж олоод нөхөр нь болох Даш, Б.Л-, А.У- бид 4 уулзахад “өнөө маргаашгүй надад их хэмжээний мөнгө орж ирэх ёстой, удахгүй Голомт банкны зээл төлөөд гэрчилгээг чинь суллаад аваад өгнө.” гэж хэлж буцаасан.

...би ийм итгэмжлэл дээр төлөөлүүлэгч хэсэгт огт гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш. Б.Л- болон хууль бус бичиг баримт гэрчилсэн нотариатч Э- гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206-208/,

 

- Голомт банкны 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 10/284 дугаартай нийт 38.302.857 төгрөг нэхэмжилсэн тухай албан тоот /2 дугаар хавтаст хэргийн 237/,

 

-Голомт банк болон Б.Л-н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн хуулбар, итгэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 239-247/,

 

-Гэрч М.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Л- гэх эмэгтэй өөрийгөө Төрийн банкинд эдийн засагч хийдэг, үүнийхээ хажуугаар хувийн бизнес эрхэлдэг гэж танилцуулаад Дархан Их дэлгүүрт лангуу ажиллуулдаг бараа татах гэсэн юм. Эгчийнхээ эмчилгээнд 20 сая төгрөг өгсөн учраас эргэлтийн хөрөнгөгүй болсон. Зээл шаардлагатай байна гэж манайд 30 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл хүсч өргөдөл гаргасан. Тухайн асуудал нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хурлаар орж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийгдэж, зээл олгогдсон.

...Б.Л- надад хандан “тухайн зээлийн барьцаанд өөр хүний байрны өмчлөлийн гэрчилгээ, нөхөр Д- 71-96 ДАХ улсын дугаартай тоёото ланд крузер машин эзэмшлийн гэрчилгээ зэргийг авч ирж барьцаалъя” гэсэн.

...Ингээд судалгааг нь хийгээд зээлийн гэрээг нь бэлдээд Б.Л-ийг нөгөө хүмүүсээ дагуулаад ир гэхэд Б.Л- А.У- болон нөхөр Д- дагуулж ирсэн. Тухайн үед байрны өмчлөгч 2 хүн хаана байна вэ гэхэд Дарханд байхгүй өмчлөгчөөс ганцхан А.У- байна гээд нөгөө 2 хүн нь надад итгэмжлэл олгосон гэсэн.

...Манай банкны зээлийн үйл ажиллагааны журамд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр гарын үсгийг гэрээнд төлөөлөн зурахыг зөвшөөрсөн байдаг.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-13/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээр орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 55000000 /тавин таван сая/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /3 дугаар хавтаст хэргийн 31-32/,

-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, холбогдох материалууд /3 дугаар хавтаст хэргийн 42-57/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ.

2018 оны 01 сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305****94 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр тус тус зурсан гарын үсгүүд нь Ш.Ш.О-ийн гарын үсэг биш байна.

2018 оны 01-р сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305*****94 дугаартай Ипотекийн гэрээн дээрх гарын үсэг А.А.У-гийн гарын үсэг мөн байна.

2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр зурагдсан гарын үсэг нь А.А.У-гийн гарын үсэг биш байна .

2018 оны 01-р сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305****94 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр зурагдсан Д.Б- гэх гарын үсэгнүүд нь Д.Д.Б-ын гарын үсэг биш байна.

Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэн байгаа 2018 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан №БГ4305*****4/А гэх барьцааны гэрээн дээр Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- гэсэн гарын үсэг зурагдаагүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч цагдаагийн хошууч Ш.Б- 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 64-75/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч П.П.А-аас гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 140/,

 

-Гэрч Д.Д.Б-сүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яах аргагүй Б.Л- нөхрийнхөө хамтаар олон удаа хуурч хохироож яваа нь үнэн болно. Б.Л-ийг би П.А-аас мөнгө зээлэхэд дунд нь танилцуулж холбож өгсөн болохоор П.А- над руу өдөр бүр уурлаж утсаар ярьж загнадаг. Тиймээс надад ч хэцүү байна. Миний хувьд Б.Л-ийн П.А-аас авсан дээрх мөнгөнүүдээс нэг ч төгрөгийг би аваагүй. Хэн хэнийг нь таньдаг учраас нэгэнд нь мөнгө хэрэгтэй байгаа, нөгөө нь буюу П.А- нь өөрөө хувиараа хүнд хүүтэй мөнгө зээлдэг учраас тус болъё л гэж бодож ийм зүйлд орооцолдчихлоо. Б.Л- П.А-аас надаас мөнгө асуулган зээлэхдээ өөрөө их ам бардам ярьж байсан. Мөн Б.Л- өөрөө банкинд зээлийн эдийн засагч хийдэг хариуцлагатай ажилтай хүн учраас хэлсэн амандаа хүрэх байх гэж бодож л гуйлтыг нь зөвшөөрч П.А- найзтайгаа холбож өгсөн нь буруу боллоо.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 173-177/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт байх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ, 2017 оны 09 сарын 15-ны өдөр хийгдсэн гэх барьцааны гэрээний ар талд №2 Хувьт Х.Э- гэсний доод хэсэгт зурагдсан шинжлэгдэж буй гарын үсэг Хувьт овогтой Х.Э-ын гарын үсэгнүүд биш байна. Шинжлэгдэж буй 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд дээрх гарын үсгүүд нь Х.Х.Э-ын гарын үсгийн загвартай ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр, элементийн налалт, тоо, үсэг элементийн харилцан байрлал, чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 210-217/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч С.С.С-ээс гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 242/,

 

-Гэрч Ш.Д.Б-с- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Л- мөнгө зээлээч гэж эхнэрээс гуйхдаа “хэрэв чи надад энэ удаад тус болвол дараа нь би чамд Төрийн банкнаас барьцаа хөрөнгөгүй зээл гаргаж өгч тус болъё.” гэсэн юм байна лээ. Ингээд энэ байдлыг эхнэр надад хэлээд “эргэлтийн мөнгөнөөсөө 3 сая төгрөг Б.Л-т цөөхөн хэд хоногийн хугацаатай зээлчих, эргүүлээд удаахгүй өгнө гэж байна.” гэсэн. Тухайн үед надад 2 сая төгрөг бэлэн байсан тул 3 сая төгрөг зээлэх боломжгүй 2 сая төгрөг зээлье гэсэн. Эхнэр энэ мөнгийг Б.Л-ийг дагуулан очиж гэрээс авч өгсөн байсан. Б.Л- нэмж 500.000 төгрөг хэрэгтэй гээд миний данснаас эхнэр нэмж 500.000 төгрөг авч нийт 2500000 төгрөгийг Б.Л-т зээлсэн байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 7-9/,

 

-Төрийн банкин дахь Г.Г.Т-ын 14090037**** дугаартай зээлийн дансны хуулга, 14090037**** дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 61-64/,

-Төрийн банк болон Г.Г.Т- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 68-72/,

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар 90000000 /ерэн сая/ төгрөг байна.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /4 дүгээр хавтаст хэргийн 89-90/,

-Төрийн банкин дахь Д.Б-сүхийн Б.Л-ийн  14090024**** дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 115-144/,

 

-Хаан банкин дахь Д.Б-сүхийн Б.Л-ийн  508812**** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 147-211/,

-“Д.Б-сүх овогтой Б.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. Д.Б- Б.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №48/19 /4 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Ц.Ц-гийн гаргасан өргөдөл /4 дүгээр хавтаст хэргийн 228-229/,

-Төрийн банкин дахь Чимэдийн Ц.Ц-гийн 14090032**** дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 241/,

 

-Гэрч Ч.Ч.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг удаа манай банкны харилцагч Ч.Ц.Ц- миний албан өрөөнд орж ирээд “танай банкны ажилтан Б.Л- надаас 17 сая төгрөг зээлж авсан, өгөхгүй байна” гэхээр нь би тодруулаад хариу хэлье гэж хэлээд гаргасан. Ингээд би Б.Л-ээс “чи ямар учраас харилцагчтай санхүүгийн харилцаанд орж байгаа юм бэ?” гэхэд Б.Л- надад “хувийн асуудал гараад би Ц.Ц- эгчтэй өөрөө ярилцаж тохироод зээлж авсан, удахгүй өгчихнө.” гээд уурлангуй хэлсэн.

...Теллерийн зүгээс заавал харилцагчтай биечлэн өөрийн биеэр харилцаж, бичиг баримтыг нь шалгаж зарлагын баримт дээр биечлэн гарын үсэг зурснаар харилцагчийн данснаас теллер гүйлгээ хийгдэх ёстой.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 8-9/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Ц.А-гийн гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 22-23/,

-Төрийн банк болон Ц.Ц.А- нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 24-29/,

-“Хаан банк” дахь 5046454*** дугаартай Ц.Ц.А-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 32-39/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Ч.Б-ийн гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 60/,

-Хаан банкин дахь 505406**** дугаартай Ч.Ч.Б-ийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 62/,

-Хаан банкин дахь 508802**** дугаартай Н.Ц- эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 63/,

-Хаан банкин дахь 504562**** дугаартай Ч.Ж- эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 64/,

 

-Гэрч Н.Цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний хадам дүү Ч.Б-ь над руу утсаар “танд мөнгө байна уу?, яаралтай хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм.” гэж ярьсан. Ч.Б-ь намайг “та Төрийн банкин дээр очоод Б.Л- гэж асууж байгаад тухайн хүнээс дансны дугаарыг нь аваад мөнгө шилжүүлэх шаардлагатай байна.” гэхээр нь банкны мөнгө төлөх гэж байсан миний өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 508802**** дугаарын данснаас Б.Л- гэдэг хүний данс руу 1200000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 5 хоног өнгөрөхөд Ч.Б-ь надаас шижпүүлүүлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь нэхэхэд “танаас мөнгө авч Б.Л-т би зээлсэн юмаа, Б.Л- мөнгөө өгөхгүй байна” гэсэн.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 69-71/,

 

-Гэрч Ч.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Ч.Б-ь надаас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “хашаа байшингаа зарах гэсэн банкны эдийн засагч намайг урьдчилгаа 4.5 сая төгрөгийг байршуул гээд байна, танд мөнгө байна уу?” гэхээр нь өөрт байсан 4.5 сая төгрөгийг дүүдээ тус болох санаатай дүүгийнхээ хэлсэн ХААН банкны данс руу тухайн өдөрт нь шилжүүлсэн. Мөнгийг дүү Ч.Б-ь надад эргүүлж удахгүй хашаа байшингаа зараад өгнө гэсэн боловч өгөөгүй удсан. Ингээд дүүгээсээ би мөнгөө нэхэж байгаад 2018 оны зун 7 дугаар сард наадмын үеэр авсан болно. Дараа нь дүү маань надад “тухайн мөнгийг банкны ажилтан урьдчилгаа мөнгөө миний данс руу шилжүүлчих, зээлийг чинь бүтээж өгнө гээд байхаар нь танаас мөнгө шилжүүлсэн чинь намайг залилчихлаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 72-73/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн “...Б.Л-ийг эрэн сурвалжлахад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт 1353520 төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгнө үү” гэх албан тоот, холбогдох материалууд / 6 дугаар хавтас хэргийн 33-64,

-“Төрийн банк” дахь Алтантуяагийн Оюунхандын эзэмшлийн 14090037**** дугаарын данснаас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17000000 төгрөгийн зарлага гарсан тухай банкны зарлагын баримт /6 дугаар хавтас хэргийн 67/,

-Б.Б-Б-ын эзэмшлийн “Төрийн банк” дахь 14090036**** дугаар зээлийн дансны хуулга /6 дугаар хавтаст хэргийн 96-106/,

-Голомт банк болон А-Ч-ын Д-, О- А- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 107-111/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь Төрийн банкны  Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 15 удаагийн үйлдлээр нийт 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч И.Э- нь хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-200300**** дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны *** тоот 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн барьцаалбарт төлөөлөх гарын үсэг төлөөлж зурах эрх олгосон итгэмжлэлийг /2 дугаар хавтаст хэргийн 245/ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Б.Л-т олгохдоо дээрх байрны нэр бүхий өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шүүгдэгч Б.Б.Л-ийн хүсэлтээр тус итгэмжлэлийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-190, 200-201, 207-208/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-75/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч И.-д нь дээрхи итгэмжлэлийг шүүгдэгч Б.Б.Л-т олгохдоо өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг заавал авах ёстой гэдгийг мэдсэн атлаа хувийн сэдлээр нотариатын бүртгэлд тэмдэглэл үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурснаар тухайн байрны өмчлөгч болох хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Бусдын өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн Д.Б-алсан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тухайн хууль бус үйлдлийг хийсний улмаас бусдын эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учирснаар бүрдэх бөгөөд шүүгдэгч И.Э- олгосон итгэмжлэлийн дагуу шүүгдэгч Б.Б.Л- нь тухайн орон сууцыг барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авч, зээлийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд тус байр нь зээлийн барьцаанд орсноор хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулжээ.

Өмчлөгч нарын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан байдлыг ноцтой хохирол гэж үзэхээр байх тул шүүгдэгч И.Э- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд шүүгдэгч И.Э- нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б.Л- нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-200300**** дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа нотариатч И.Энхболдын үйлдсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийг ашигласан бөгөөд шүүгдэгч И.Э**** нь тус итгэмжлэлийг үйлдэхдээ дээрх байрны нэр бүхий өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шүүгдэгч Б.Б.Л-ийн хүсэлтээр тус итгэмжлэлийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-190, 200-201, 207-208/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-75/ зэргээр,

-мөн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-200300**** дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг барьцаалан Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа тус байрны хамтран өмчлөгч Х.Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж, банкнаас 30 сая төгрөгийн зээл гаргаж,  зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 164-168/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 210-217/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд ямар тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Б.Л-ийн хуурамч итгэмжлэлийг үндэслэн Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан, мөн Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа зээлийн болон барьцааны гэрээнд хохирогч Х.Х.Э-ын гарын үсгийг өөрөө зурж банкнаас зээл авсан дээрхи үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хамаарч байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг үндэслэн хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийн Ү-20030****8 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ430511**** дугаартай ипотекийн зээлийн гэрээ,

-мөн П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-200300**** дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14090038**** зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

 

Улмаар Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.П.А-, Х.Х.Э- нарт тус тус олгохыг Төрийн банкинд тус тус үүрэг болгохоор шийдвэрлэв.

 

Голомт банкнаас олгосон 30 сая төгрөгийн зээл нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 38302857 төгрөг 63 мөнгө болсон /2 дугаар хавтаст хэргийн 237-238/ байх тул шүүгдэгч Б.Б.Л-ээс 38302857 төгрөг 63 мөнгө гаргуулж, Голомт банкинд олгох нь зүйтэй.

 

Харин Төрийн банкнаас олгосон 30 сая төгрөг нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хэдэн төгрөг болсон талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Б.Л-ээс 30 сая төгрөг гаргуулж, Төрийн банкинд олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хохирогч О.Р.Б- нь Төрийн банкнаас 5100000 төгрөгийн зээл авч, зээлийн зарим хэсэг болох 3600000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч шүүгдэгч Б.Б.Л- нь хохирогч О.Р.Б-ид 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 430500 төгрөг, мөн 500000 төгрөг, нийт 1130500 төгрөгийг буцаан төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байх тул хохирогч О.Р.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 1130500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2469500 төгрөгийг хохирогч О.Р.Б-ид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь хохирогч Ц.Ц.О-д 2400000 төгрөг төлсөн тул хохирлоос хасуулна гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа бөгөөд хохирогч Ц.Ц.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...нийт 8500000 төгрөг Б.Б.Л-т өгсөн, үлдэх 6000000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 134-136/ өгчээ.

            Шүүгдэгч Б.Б.Л- нь 2017.09.05-нд 50000 төгрөг, 2017.09.25-нд 650000 төгрөг, 2017.10.09-нд 30000 төгрөг, 2017.10.30-нд 200000 төгрөг, 2017.11.05-нд 60000 төгрөг, 2017.11.08-нд 40000 төгрөг, 2017.11.14-нд 450000 төгрөг, 2017.11.17-нд 100000 төгрөг, 2017.11.17-нд 300000 төгрөг, нийт 1880000 төгрөг буцаан төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа боловч энэ нь Ц.Ц.О-н буцаан авсан гэж мэдүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлтэй тул хохирогч Ц.Ц.О-н хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь гэмт хэрэгт холбогдох үедээ хөдөлмөрийн гэрээгээр Төрийн банкны Хуучин Дархан тооцооны төвд харилцааны менежэрээр ажиллаж байсан бөгөөд  нэр бүхий хохирогч нараас мөнгө авахдаа албан тушаалын байдлаа ашиглаж, зээлдэгч нарын хүссэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргах, мөн зарим зээлдэгч нарын цаашид авах зээлийг саадгүй бүтээж өгөх гэсэн зорилготой хохирогч нараас мөнгө авч байжээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж хуульчилсан тул  шүүгдэгч Б.Б.Л-ийн албан тушаалын байдлаа ашиглаж, нэр бүхий зарим хохирогчид учруулсан хохирлыг ажил олгогч Төрийн банк хариуцан төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагч Төрийн банкнаас 105642913 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н.А-д 13000000 төгрөг, Ц.Ц.А-д 6525000 төгрөг, П.П.А-д 21500000 төгрөг, Б.Б-Б-т  5201700 төгрөг, Г.Г.Б-д 5100000 төгрөг, Ч.Ч.Б-ьд  8200000 төгрөг, О.Р.Б-ид  2469500 төгрөг, Ц.Ц.О-д 6000000 төгрөг, Г.Г.Т-т 1146713 төгрөг, С.С.С-т 2500000 төгрөг, Ч.Ц.Ц-д 17000000 төгрөг, А.А-Ч-т  17000000 тус тус олгох нь зүйтэй.

 

Харин хохирогч Ч.Ч.А-аас 35 сая төгрөг авахдаа албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч Ч.Ч.А- нь хамт ажиллаж байсан, найз нөхдийн харилцаатай учир 35 сая төгрөгийг шүүгдэгч Б.Б.Л-т өгсөн гэх мэдүүлэг өгч байх тул хохирогч Ч.Ч.А-ад учирсан хохирлыг Төрийн банк хариуцан төлөх үүрэггүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Л-ээс нийт 186945770 төгрөг 63 мөнгө гаргуулж, иргэний хариуцагч Төрийн банкинд 135642913 төгрөг, хохирогч Ч.Ч.А-ад 13000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Голомт банкинд 38302857 төгрөг 63 мөнгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч О.Р.Б- нь “дүүгийн нэр дээр Б.Б.Л-ийн авахуулсан зээлийн төлбөрийн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд материал байгаа учир зээлийн хүү нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, мөн иргэний нэхэмжлэгч Төрийн банк нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогч О.Р.Б-, иргэний нэхэмжлэгч Төрийн банк нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.

 

Шүүгдэгч Б.Б.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Б.Л-т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б.Л-ийн энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болон ял эдэлсэн нийт 313 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

 Шүүгдэгч Б.Б.Л-ээс барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний зориулалтаар Дархан Шүүхийн тамгын газрын барьцаа хадгалах Төрийн сангийн 10019000**** тоот дансанд байршуулсан 2000000 төгрөгөөс Б.Б.Л-ийг эрэн сурвалжлахад гарсан 1353520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646480 төгрөгийг улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б.Л-ийн эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Э- Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Д.Б-сүхийн Б.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-сүхийн Б.Л-т 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Л-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон болон ял эдэлсэн 313 /гурван зуун арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас 105642913 /нэг зуун таван сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун арван гурав/  төгрөгийг гаргуулж,

-13000000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Н.А-д,

-6525000 /зургаан сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг Ц.А-д,

-21500000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг П.А-д,

-5201700 /таван сая хоёр зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг Б-Б-т

-5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг Г.Б-д

-8200000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг Ч.Б-ьд

-2469500 /хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг Р.Б-ид

-6000000 /зургаан сая/ төгрөгийг Ц.О-д

-1146713 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг Г.Т-т

-2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг С.С-т,

-17000000 /арван долоон сая/ төгрөгийг Ц.Ц-д,

-17000000 /арван долоон сая/  төгрөгийг А-Ч-т тус тус олгох,

Шүүгдэгч Б.Б.Л-ээс 186945770 төгрөг 63 мөнгө /нэг зуун наян зургаан сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун далан төгрөг жаран гурван мөнгө/ гаргуулж, иргэний хариуцагч Төрийн банкинд 135642913 /нэг зуун гучин таван сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун арван гурав/  төгрөг, 13000000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Ч.А-ад, иргэний нэхэмжлэгч Голомт банкинд 38302857 төгрөг 63 мөнгийг /гучин найман сая гурван зуун хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг жаран гурван мөнгө/  тус тус олгож, хохирогч О.Р.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 1130000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Р.Б-, иргэний нэхэмжлэгч Төрийн банк нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 56 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн П.П.А-, Х.Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-200300*** дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14090038**** зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны *** тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.Ш.О-, Д.Д.Б-, А.А.У- нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны *** тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.П.А-, Х.Х.Э- нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул анхан шатны Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 10019000**** тоот данснаас 1353520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646480 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ