Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202 оны дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, ач охины хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Хэрх тосгоны ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаагийн шийтгэлтэй

- оны дугаар сарын -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ65**************7/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд оны ******* дугаар сарын -ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, -5 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ95*******9/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 998 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, волейболын спортын дэд мастер, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ98/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд оны 0 дүгээр сарын 2-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой,  биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Эрдэнэ № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ950257/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 994 оны дүгээр сарын 0-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, № 3 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ9404/

Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нар нь бүлэглэн 202 оны 07 дугаар сарын 2-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын  Түнхэл 5 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Ноён уулын дархан цаазат газрын Буданчийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 74464 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн .. ... 202 оны 07 дугаар сарын 2-ний өдөр О.*******, Б.*******, Д.*******, Э.******* нарын хамт Зил- маркийн машинтай Зуун мод гэх газар луу алтанд явсан. О.******* машин жолоодож явсан. Шөнөдөө яваад Зуун мод гэх газарт очоод алтны чулууг түүж шуудайнд хийгээд байж байтал цагдаа нар ирээд бидний үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн .. ... 202 оны 07 дугаар сарын 20-ны орой 8 цагийн орчимд Ч.*******, О.*******, Б.*******, Д.******* нарын хамт Зил- маркийн машинтай Зуун мод гэх газар луу алтанд явсан. Бид замдаа шаварт суугаад өглөө нь цагийн үед машинаа шавраас гаргаад чулуу авах газраа очсон. Тэгээд тэнд очоод чулуу олборлож байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн өгсөн ..... 202 оны 07 дугаар сарын 20-ны орой 8 цагийн орчимд Ч.*******, О.*******, Б.*******, Э.******* нарын хамт Зил- маркийн машинтай Зуун мод гэх газар луу алтанд явсан. Замдаа машин шаварт суугаад өглөө нь цагийн үед машинаа шавраас гаргаад алт олборлох газраа очоод алттай чулууг лоомоор хөшиж аваад шуудайлаад байж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн ..... 202 оны 07 дугаар сарын 20-ны орой 8 цагийн орчимд Ч.*******, О.*******, Д.*******, Э.******* нарын хамт Зил- маркийн машинтай Зуун мод гэх газар луу алтанд явсан. Замдаа машин шаварт суугаад өглөө нь цагийн үед машинаа шавраас гаргаад алт олборлох газраа очоод лоомоор алттай чулууг хөшиж аваад шуудайлаад байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд баривчлагдаад нааш ирсэн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн ..... 202 оны 07 дугаар сарын 20-ны орой 8 цагийн орчимд Ч.*******, Б.*******, Д.*******, Э.******* нарын хамт Зил- маркийн машинтай Зуун мод гэх газар луу алтанд явсан. Би Зил- маркийн- улсын дугаартай машиныг Мандал суманд байдаг Б.Отгонбаяр гэдэг ахаас хөдөө юманд яваад ирье гэж гуйж аваад жолоодож явсан. Зуун модны наана шаварт суугаад өглөө нь цагийн үед машинаа шавраас гаргаад Буданчийн ам гэх газарт очиход хүмүүс оччихсон алт олборлож байсан. Бид хэд бас чулуу олборлоод шуудайлж байхад цагдаа нар ирж бидний үйл ажиллагааг зогсоосон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би улсын байцаагчийн 202 оны дүгээр сарын 28-ны өдөр гаргасан актаар тогтоогдсон хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... О.******* бол миний хуурай дүү байгаа юм. Тухайн үед О.******* манайд ирээд машинаа өгч байгаач ахаа гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь ойрхон хөдөө юманд явчихаад ирье гэхээр нь би өгч явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би дэд ахлагч ын хамт Түнхэл 5 дугаар багт 7 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байхад 202 оны 07 дугаар сарын 2-ний өдөр Мандал сумын Цагдаагийн хэлтсээс Түнхэл 5 дугаар баг Буданчийн ам гэх газарт Борнуур талаасаа 2 машинтай 20 орчим хүмүүс алтны баяжмалтай чулуу олборлоод байна гэхээр нь дэд ахлагч , дэд ахлагч нарын хамт Түнхэл тосгоноос уг газарт очиход Зил- маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй 20 орчим хүмүүс мотор молдок ажиллуулчихсан чулуу олборлож байхаар нь би моторыг нь унтрааж олборлосон чулууг нь тээврийн хэрэгсэл дээр нь тухайн хүмүүсээр ачуулаад Мандал тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Сайхан ариун дэлхий ХХК-ний шинжээч Т.Оюунчимэгийн 202 оны дүгээр сарын 07-ны өдрийн 0/02 дугаартай дүгнэлт ....... Нийт 5.8 метр квадрат талбайд эвдрэл үүсгэсэн байна. Эвдрэлд өртсөн талбай нь эрүүл газар байсан байна. Байгалийн дараах бүрэлдэхүүн хэсгүүдэд хохирол учруулсан байна. Үүнд: Эдэлбэр газарт 47 төгрөг, хөрс 85840 төгрөг, ургамал 72985 төгрөг, газрын хэвлийд 25303 төгрөг, нийт 4606 төгрөг болж байна. Ухаж авсан чулууны дээжинд хийсэн геологийн төв лабораторийн ХФ202/*******02 тоот задлан шинжилгээний хариуг үндэслэн дүгнэвэл кг чулуунд 4.96 мг алт байгааг тогтоосон байна гэх /Хх-н 68-8 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 202 оны дүгээр сарын 28-ны өдрийн №8-04-340/22 дугаартай акт..... . Эдэлбэр газарт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 47 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дах заалт газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 47х3=4 төгрөг. 2. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 25303 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5. дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 25303х2=250606 төгрөг. 3. Хөрсөн бүрхэвчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 85840 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дах заалт хөрсөн бүрхэвчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 85840х3=557520 төгрөг. 4. Ургамлын нөмрөгт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 72985 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дах заалт ургамлын нөмрөгт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 72985х5=364925 төгрөг буюу нийт 74464 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учирсан байна гэх /Хх-н 97-98 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / Хх-н 06- дүгээр хуудас/

Алтны агууламжтай гэх чулууг жинлэсэн гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 6-8 дугаар хуудас/

Зил- маркийн- улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 29-30 дугаар хуудас/

Алтны агууламжтай 50 кг  чулууг битүүжилсэн тухай тэмдэглэл /Хх-н 33 дугаар хуудас/

Геологийн төв лабороторийн 202 оны дүгээр сарын 02-ны өдрийн ХФ202/*******02 дугаартай шинжилгээний дүн /Хх-н -57 дугаар хуудас/

Зил- загварын- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимейт ХХК-ний үнэлгээ /Хх-н 90 дүгээр хуудас/

Ч.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Ч.******* нь ам бүл 3, № тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н дугаар хуудас/

Д.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 44 дүгээр хуудас/

Д.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 48 дугаар хуудас/

Д.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-н 5 дүгээр хуудас/

Э.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 63 дугаар хуудас/

Э.******* нь № тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Мандал сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 63 дугаар хуудас/

Э.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-н 70 дугаар хуудас/

Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 82 дугаар хуудас/

Б.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 84 дүгээр хуудас/

Б.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-н 9 дүгээр хуудас/

О.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-н 20 дүгээр хуудас/

О.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 2 дугаар хуудас/

Байгаль экологид учирсан хохиролд 74464 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 28 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нар нь бүлэглэн 202 оны 07 дугаар сарын 2-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын  Түнхэл 5 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Ноён уулын дархан цаазат газрын Буданчийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 74464 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 74464 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт .... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх......... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт ..... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.Цогтбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой 0 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.Цогтбаяр нар нь бүлэглэн 202 оны 07 дугаар сарын 2-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын  Түнхэл 5 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Ноён уулын дархан цаазат газрын Буданчийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 74464 төгрөгийн хохирол байгаль экологид учруулах гэмт хэрэг үйлдэхдээ Б. эзэмшлийн Зил- загварын-49 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь шүүгдэгч нарын болон иргэний нэхэмжлэгч Б. мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ тогтоох Арвижих Эстимейт ХХК-ний үнэлгээ 30000 төгрөгийг үндэслэн шүүгдэгч нараас тус бүр 6*******000 /зургаан зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн цахилгаан үүсгүүр ширхэг, ногоон өнгийн молдок ширхэг, битүүмжлэгдсэн алтны агууламжтай 50 кг чулуу зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5.4, 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 Тогтоох нь:

.Шүүгдэгч овогт *******, овогт *******, овогт *******, овогт *******, овогт ******* нарыг Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нарыг тус тус 0 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

 3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн цахилгаан үүсгүүр ширхэг, ногоон өнгийн молдок ширхэг, битүүмжлэгдсэн алтны агууламжтай 50 кг чулуу зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

4. Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.-49 улсын дугаартай Зил- загварын тээврийн хэрэгслийн үнэ 30000 төгрөгийг  Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нараас тус бүр 6*******000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нарт оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 4 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Энэ хэргийн улмаас Б. эзэмшлийн-49 улсын дугаартай Зил- загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Ч.*******, Д.*******, Э.*******, Б.*******, О.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.     

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН