Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 68

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хадан овогт Энхболдын Нэргүйг урьд ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэж довтолсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Хадан овогт Энхболдын Нэргүйг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Нэргүйд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэргүйгийн цагдан хоригдсон 155 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Нэргүй бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Нэргүйгийн эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга авсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

 

                                   ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР                                      

 

                                                                                  С.БАТЖАРГАЛ