Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/00164

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Ю.ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:П.З-т холбогдох

 

Гэрээний үүргийн үлдэгдэл 681 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ю.ХХКомпани П.Зтой харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88090257 дугаарт Samsung Galaxy А3 маркийн гар утсыг 12 сарын хугацаанд төлбөрийг төлж дуусгахаар тохирсон.гэвч хариуцагч 2015 оны 5 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.Үүнд:88090257 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр 454 000 төгрөг, гэрээнд зааснаар алдангид 227 000 төгрөг нийт 681 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ю.ХХКомпани хариуцагч П.Зтой харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр түүний эзэмшлийн 88090257 дугаарт Самсунг галакси А-3 маркийн утсыг, 12 сарын хугацаатай лизингээр буюу 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаагаар гэрээ байгуулсан.Уг гэрээнд утасыг 595 000 төгрөгөөр худалдсан бөгөөд утасны үнийг 12 сард хувааж, нэг сард 49 582 төгрөг төлөхөөр гэрээнд заасан, сарын суурь хураамж 22 000 төгрөг, сарын интернэд хэрэглээнд 15 000 төгрөг төлөхөөр заасан байна.П.Зт ярианы төлбөр, утасны үнийг 2015 оны 7 дугаар сар хүртэл төлж байгаад төлөөгүй орхисон тул гэрээний хугацаа дуусч уг дугаар дээр 454 000 төгрөгийн лизингийн үлдэгдэл байна.Мөн Ю.ХХКомпанитай байгуулсан гэрээний 4.4-т заасны дагуу хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 227 000 төгрөг нэмэгдээд нийт 681 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.ХХКомпани хариуцагч П.Зт холбогдуулан утасны лизингийн төлбөр 454 000 төгрөг, алданги 227 000 төгрөг нийт 681 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

П.З нь Ю.ХХКомпанитай 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ болон гар утас худалдах, худалдан авах нэмэлт гэрээг байгуулсан байна.

 

Уг гэрээгээр П.З нь Ю.ХХКомпаниас 595 000 төгрөгийн үнэтэй Самсунг А-3 маркийн гар утасыг, ярианы сарын суурь хураамж 22 000 төгрөг, дата багц 2 GB, сарын суурь хураамж 15 000 төгрөг, 12 сарын хугацаатай, сард 49 584 төлөх нөхцлийг талууд тохирсон байна.

 

Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “зээлийн нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч гар утасны төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож нэхэмжлэгдэнэ” гэж заасан байна.

 

П.З дээрх гэрээний үүргийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн хариуцагчийн төлбөрийн мэдээллийн баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагч П.З тайлбар болон гэрээний үүргээ биелүүлсэн тухайгаа баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байна.

 

Харин нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2 дугаар саруудад торгууль гэж хариуцагчаас 24 620 төгрөгийг шаардаж байх боловч энэ талаар талуудын хооронд хийгдсэн гэрээнд тусгагдаагүй байна.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн 454 000 төгрөгөөс торгуул гэх 24 620 төгрөгийг хасч үлдсэн 429 380 төгрөгөөс алданги тооцож нийт 644 070 төгрөгийг П.Зоос гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч П.З нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөө оролцож шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан П.З-с 644 070 /зургаан зуун дөчин дөрвөн мянга далан/ төгрөг гаргуулан Ю.ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 36 930 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  П.Зоос 19 972 /арван есөн мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан Ю.ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН