Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч У.*******, Б.*******, Б.*******, А.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У.*******, Б.*******, Б.*******, А.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 211500130255 дугаартай, 163/2021/0220/Э индекстэй хэргийг 2021 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Улсын иргэн, ******* овогт Урангэрэлийн ******* /РД:/, 2000 оны 3 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймгийн Баян- суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн Дулааны ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, ээж, ахын хамт Булган аймгийн сумын багийн ы 2-1-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Улсын иргэн, ******* овогт ы ******* /РД: /, 2001 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн Баяжуулалтын ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, ээж, аавын хамт Булган аймгийн сумын багийн ы байрны 308 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Улсын иргэн, ******* овогт гийн ******* /РД:/, 2000 оны 3 дугаар сарын 09-ний Булган аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, БНХАУ-ын Өвөр ын өөртөө засах орны ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл , ээж, хоёр дүүгийн хамт Булган аймгийн сумын багийн ы 2-11-3 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Улсын иргэн, овогт ын ******* /РД: /, 199 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн сумын ы ын -09 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Улсын иргэн, овогт ы ******* /РД: /, 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн сумын багийн ы хотхоны 5 дугаар гудамжны 515 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Улсын иргэн, овогт ийн ******* /РД: /, 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ,суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт Булган аймгийн сумын багийн ы Ойчдын 2-11-02 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.*******, Б.*******, Б.*******, А.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нар нь бүлэглэж 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн сумын багийн ы “” хэсэгт Э., И., Э., А.Доржсүрэн нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас Э., И., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав. Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч
байна гэв. Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч У.*******, Б.*******, Б.*******, А.*******, Б.*******, Б.******* нар нь бүлэглэж 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн сумын багийн ы “” гэх газарт Э., И., Э., А.Доржсүрэн нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас Э., И., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 211500130255 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.*******, Б.*******, Б.*******, А.*******, Б.*******, Б.******* нар нь бүлэглэж 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн сумын багийн ы “” гэх газарт Э., И., Э., А.Доржсүрэн нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас Э., И., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгаас , , , , гэх хамаатан нарын хамт Булган аймгийн сумын ы орчимд амрахаар амралтын газар хайгаад 3 машинтай 1 машин дотроо хоёулаа явж байсан юм. Тэгээд явж байтал Сэлэнгэ амралтын газрын орчимд бид нар хальт зогсож амрахаар болсон юм. Тэгтэл голын хажуу талд байсан хэсэг залуучууд наашаа хүрээд ир гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь бид нар хооорондоо тэр залуучуудыг таних уу гэж бие биенээсээ асуухад таних хүн байхгүй байсан. Таних хүн байхгүй юм чинь гээд цаашаа хөдлөөд явсан чинь араа нөгөө залуучууд 3 машинтай бид нарыг дагаад байсан. Бид нар зам асуух гэж
байгаа юм байлгүй гэж бодоод зогссон чинь “Grand Mark 2” загварын машинаас багцаагаар 5-6 хүн бууж бид нар дээр ирээд яасан том юм гээд орилоод байсан. Тэгсэн араас явж байсан 2 машинаас мөн хэсэг залуус бууж ирээд бид нарыг нэг нэгээр нь бариад авсан. Нэг харсан манай үеэл гийн хамраас цус гарчихсан босоод ирсэн. Тэгээд бид хоёр машин тойроод зугтаасан чинь миний гутал сугараад үлдсэн чинь *******, ******* гэх залуучууд намайг дээрээс өшиглөөд байсан. Би босоод ирсэн чинь ******* гэх залуу шууд миний шанаа хэсэг рүү цохиод хөлөөрөө хавсраад газар унагаасан. Мөн хэвлий хэсэг рүү гараараа цохиод үсдээд чирсэн. Тэгээд тэнд байсан залуус бүгд намайг дээрээс өшиглөж цохисон. Миний толгой ар хэсэг хавдсан, хүзүү, нуруу хөшөөд хөдөлж
болохгүй байна. Баруун нүдний хойд хэсгийн хөндий цуурсан. Би гомдолтой байгаа. Миний үндсэн цалин сарын 1.200.000 төгрөг, 1 хоног ажилдаа явж чадаагүй учраас 600.000 төгрөг, эмчилгээ эм тарианы мөнгө 518.50 төгрөг, шүүхийн шинжилгээний байгууллагад үзүүлсэн 8000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон замын зардал 60.000 төгрөг, гар утасны дэлгэц хагарсан 60.000 төгрөг, нийт 1.26.50 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-33 тал/, ...“Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-8 тал/,

Хохирогч Э.ий өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгаас , , Доржсүрэн, , гэх хамаатан нарынхаа хамт Булган аймгийн сумын ы орчимд амрахаар амралтын газар хайгаад 3 машинтай, 1 машин дотроо хоёулаа явж байсан юм. Сэлэнгэ амралтын газрын орчимд бид нар хальт зогсож
амрахаар болсон юм. Тэгтэл голын хажуу талд байсан хэсэг залуучууд наашаа хүрээд ир гээд орилоод байсан. ...хөдлөөд явсан чинь манай дүү машинтай хүмүүс дагаад байна гэж хэлсэн. Тэгээд голоос зайдуу зогсоод , Доржсүрэн, , нар машинаас буугаад байж байтал араас явж байсан машинтай залуучууд ирээд манай хэд рүү нутагт ирчихээд яасан том явдаг юм
гээд дайраад эхэлсэн. ...Намайг ******* гэх залуу нь ирээд элэгдсэн. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд тонгойсон чинь ******* гэх залуу нь ирээд миний дээрээс толгой хэсэг рүү зодож эхэлсэн. Тэгээд би хэвтэж байхад ******* гэх залуу баруун нүд хэсэгт өшиглөсөн. ..., хоёрыг хоёр залуу араас явган хөөгөөд мөн машинтай нэг залуу бараг дайрах гээд хөөж
байсан. Тэгээд баригдсан чинь *******, *******, ******* гурав дээрээс нь өшиглөөд дэвсээд чирч зодож байсан. Доржсүрэнг *******, ******* гэх залуучууд зодож байсан. ...Баруун нүд хөхөрч хавдсан, толгой өвдөж дотор муухай оргиж бүх бие хөндүүр байна. ...нийт 785.50 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-39 тал/, ...“Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-51 тал/,

Хохирогч И.гийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгаас Доржсүрэн, , , , гэх хамаатан нарынхаа хамт Булган аймгийн сумын ы орчимд амрахаар амралтын газар хайгаад 3 машинтай 1 машин дотроо хоёулаа явж байсан. Сэлэнгэ амралтын газрын орчимд бид нар хальт зогсож амрахаар болсон юм. Тэгтэл голын хажуу талд байсан хэсэг залуучууд наашаа хүрээд ир гээд орилоод байсан. ...Тэгэхээр нь бид нар зам асуух гэж байгаа юм байлгүй гэж бодоод зогссон чинь араас явж байсан машин дотроос ******* гэх залуу нь намайг нүүрний зүүн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унаад өгсөн. Тэгсэн чинь миний нүүр хэсэг рүү өшиглөөд байсан. Миний хамраас цус гараад боссон чинь ийг *******, ******* гэх залуучууд цохиод татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би очиж ийг босгож аваад цаашаа цуг зугтаасан юм. Тэгсэн чинь хэн нь орилсоныг мэдэхгүй байна, нэг нь наад хоёроо бариад ав гээд орилсон. Эргээд харсан чинь ийн гутал нь сугарч унаад газар унасан чинь араас хэсэг залуус хөөж байснаа ийн цохиж байсан.
Хамар, уруулнаас цус гарсан байсан. Зүүн нүдний доод хэсэг хөхөрч хавдсан толгой дагз , хөмсөг дух хэсгээр өвдөж байсан. Зүүн талын эрүү юм зажлахаар өвдөөд байсан. ...нийт 2.231.350 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-2
тал/, ...“Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-5 тал/,
Иргэний нэхэмжлэгч А.Доржсүрэнгийн өгсөн: “...голын хажуу талд байсан хэсэг залуучууд наашаа хүрээд ир гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь бид нар хоорондоо тэр залуучуудыг таних уу гэж бие биенээсээ асуухад таних хүн байхгүй байсан. Таних хүн байхгүй юм чинь гээд цаашаа хөдлөөд явсан чинь араас нөгөө залуучууд 3 машинтай бид нарыг дагаад байсан. Тэгэхээр нь бид нар зам асуух гэж байгаа юм болов уу гээд зогссон чинь араас шууд 3 машинтай залуучууд бууж ирснээ ******* гэх залуу нь манай дүү г шууд ирээд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би дүүгээ хамгаалах гээд очиход араас *******, ******* гэх залуус татаж унагаад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байсан. , хоёрыг араас нь дагаад хөөж байсан. Тэгтэл ******* гэх залуу нь над дээр ирээд нүүр хэсэгт цохиж авснаа наашаа хүрээд ир ярилцъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоогүй. Танихгүй хоёр залуу нь намайг барьж авснаа номхон зогс гээд байхаар нь зогсохгүй гэсэн чинь ******* ирээд яахаараа номхон зогсдоггүй юм гэж хэлэхээр нь би цаашаа машин тойроод явсан чинь араас ирснээ миний хэвлий хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойсон чинь толгойн ар хэсэгт Пүрэвдорж, ******* нар гараараа 2, 2 удаа цохисон. Тэгсэн чинь манай найз охин миний толгойг биеэрээ хаасан чинь намайг зодохоо
больсон. ******* гэх залуу намайг босоод ир гэсэн. Тэгэхээр нь босоод ирсэн чинь ******* гэх залуу намайг толгойн ар хэсэгт гараараа цохисон. Зүүн нүд хөхөрч хавдсан. Толгой их өвдөж байгаа, эрүү юм идэхээр зажилж чадахгүй өвдөж байна. Тухайн залуучууд намайг зодож байхад миний гар утас болох “Samsung Galaxy Note 8” загварын гар утасны дэлгэцний шил хагарсан. Уг утасны дэлгэцийн
шилийг засуулахад 120.000 төгрөг, шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн 8000 төгрөг, Шижирцацралт гэх нүдний эмнэлэгт үзүүлсний 20.000 төгрөг, эм тариа авсан мөнгө 213.50 төгрөг, мэдүүлэг өгөхдөө машиндаа бензин хийж очиж мэдүүлэг өгсөн 0.000 төгрөг, миний сарын цалин 2.000.000 төгрөг, 13 хоногийн цалин 910.000 төгрөг, ингээд нийт 1.311.50 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-36 тал/, ...“Миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-5 тал/,

Гэрч Н.ын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Орхон аймгаас , , , гэх хамаатан нарынхаа хамт Булган аймгийн сумын ы орчимдамрахаар амралтын газар хайгаад 3 машинтай, нэг машин дотроо хоёулаа явжбайсан юм. ...г ******* гэх залуу ирснээ “яагаад байгаа юм бэ, пизда
минь” гээд шууд нүүр рүү нь цохиж унагаагаад дээрээс нь нүүр рүү нь өшиглөсөн.Би очоод тэр залуучуудыг болиоч гээд гуйсан боловч намайг тоогоогүй. Тэгснээг хэсэг залуучууд зодож үлдээд нөгөө хэд нь ээ дээр очоод
Пүрэвдорж, *******, ******* мөн хоёр залуу байсан. Энэ хэд цохиж зодсон. зодуулсныхаа дараа ийг дагуулаад зугтсан чинь баригдаад ийг Пүрэвдорж, *******, ******* гэх залуучуудтай хамт явжбайсан 2-3 залуучуудынхаа хамт зодоод ийн хамарнаас цус гартал зодооднуруун дээр нь дэвсээд үсдэж байсан. гийн араас машинтай хүн хөөгөөд
явж байсан чинь мод руу ороод зугтаасан юм. Доржсүрэнг харсан чиньнүд нь хөхөрсөн, хамарнаас цус гарсан байсан. Тэгээд би тэр залуучуудад хандаж хэл амаараа учруу олъё гэж хэлсэн. Миний үгийг мөн авч хэлэлцэхгүй дайраадбайсан. Тэгээд зодоон бараг эхлэхийн өмнө машинаа унаад зугтаасан юм. ...Тэгээд мөн Доржсүрэн, *******, *******, *******, *******, ПүрэвОчир гэх залуучууд бүгд цохиж аваад мөргөөд хэвлий хэсэгт цохиж байсан” гэх мэдүүлэг /1хх-62 тал/,

Гэрч А.ын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед *******, *******, *******, *******, *******, *******, нарын хамт 3 машинтай Сэлэнгэ голын эрэг дээр салхинд гарах гээд очсон юм. Тэгээд салхинд гарахын өмнө ын Тэмүүл нэртэй дэлгүүрээс ******* хоёр шил Хараа нэртай 0.75 граммын архи авсан юм. Тэгээд голын эрэг дээр очиж *******, *******, *******, *******, *******, ******* нар авсан архиа хувааж уугаад байж байтал 3 машинтай 5 залуу нэг эмэгтэй нарын хажууханд ирж зогсоод нааш ир гээд байсан. Тэгснээ цааш яваад өгсөн. Тэгэхээр нь бид нар араас нь 3 машинтайгаа очоод зодоон эхэлсэн юм. ******* очоод гэх залууг нүүр хэсэгт нь цохиод унагасан. Хэдэн удаа цохисон эсэхийг би хараагүй. Мөн ******* ах босч ирсэн. ******* тэр хоёр гэх залууг нүүр рүү нь цохиод унагаагаад дээрээс нь зодож байсан.
Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. ******* бас нэг залуугийн араас нь хөөгөөд гүйцээгүй орхисон. ...******* хоёр ийн яг хэдэн удаа хаашаа цохисон эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан нүүр хэсэг буюу нүд, хамар, шанаа хэсэгт цохисон байсан. Дараа дахиад харахад газарт унагаасан цохиж байх шиг байсан. *******, гэх залуугийн нүүрний
хамар, толгой хэсэг рүү цохиж байсан... *******, *******, ******* нар зодоон хийсэн гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-71 тал/,

Гэрч И.ын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Орхон аймгаас Булган аймгийн сумын руу хамаатныхаа хүүхдүүд болох , , Доржсүрэн, , нарын хамт явж байсан юм. Тэгээд амралтын газар хайгаад явж байхад голын хажуу талд хэсэг залуус архи уугаад байж байсан. Тэр залуусын байсан газрын ойролцоо зогсоод нохойгоо салхилуулаад байж байсан чинь тухайн залуучууд наашаа хүрээд ир гээд орилоод байсан. ...г ******* гэх залуу нь шууд нүүр хэсэгт цохиж унагаасан. Тэгсэн нэг залуу намайг зодох гээд ирэхээр нь зугтаагаад машиндаа суугаад цагдаа дуудах гээд явсан. ...ий нүд хавдсан, Доржсүрэнгийн мөн нүд хавдсан байсан. , хоёрт яг ямар гэмтэл учирсныг санахгүй байна хамраас нь цус гарсан, нүүр, ам нь шалбарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /1хх-79-80 тал/,


Эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 сарын 12-ны өдрийн 21/366 дугаартай: “Samsung Galaxy note 8 загварын гар утасны эвдрэлийн үнэ 198.000 төгрөг, Samsung Galaxy S8 загварын гар утасны эвдрэлийн үнэлгээ 162.000 төгрөг, Apple watch бугуйн цагны эвлрэлийн үнэлгээ 1.200.000 төгрөг, I phone 6 загварын гар утасны эвдрэлийн үнэлгээ 171.000 төгрөг, нийт хохирол 1.731.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх83-87 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай: “Э.ий биед хамрын таславчийн муруйлт, баруун тархи доргилт, баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын таславчийн муруйлт, баруун тархи доргилт, баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл, баруун тархи доргилт, баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, зүүн шаанаанд цус хуралт нь тухайн үед үүссэн шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /1хх-103-105 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаартай: “А.Доржсүрэнгийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх-117-118 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай: “И.гийн биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүнд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хамрын таславчийн муруйлт, тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүнд зулгаралт, духанд цус хуралт нь эрүүл мэндийг
сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн үед үүссэн шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /1хх-132-13 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаартай: “Э.ийн баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны салст, хуйхны дагз хэсэг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний ухархайн
дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний алимны салст, хуйхны дагз хэсэг, хүзүүнд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн үед үүссэн шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /1хх-17-19 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******гийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би найз болох *******, *******, ЛхагваОчир, *******, , , хуурай ах ******* нарын хамт Булган аймгийн сумын , Сэлэнгэ голын эрэг дээр гэх газарт 3 машинтай салхинд гарсан. Тэгээд салхинд гарахын өмнө ын Тэмүүл нэртэй дэлгүүрээс ******* хоёр шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авсан юм. Хөдөө явахаасаа өмнө хоёр пиво аас бусад нь уусан. Тэгээд голын эрэг дээр очиж бид хэдийг авсан архиа хувааж уугаад байж байтал 3 машинтай 5 залуу 1 эмэгтэй нарын хажууханд ирж зогсоод орилолдоод байсан. Тэгэхээр нь бид нар хойноос явж очоод буугаад яагаад байгаа юм гэж хэлэхэд ******* ахыг нэг залуу цохиод, нэг залуу нь өшиглөөд авсан. Тэгээд л зодоон эхэлсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, би ямартай ч Доржсүрэн гэх
залууг *******тэй хамт нийлж байгаад би нүүр рүү нэг удаа цохисон. Дараа нь нэг залууг ардаас нь хөөгөөд цаашаа гүйсэнийг санаж байна. Тэгээд өөр юм санахгүй байна, бужигнасан юм л болсон. Би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1хх-201-202 тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би хуурай ах *******, найз *******, *******, *******, , , ******* нарын хамт Булган аймгийн сумын , Сэлэнгэ голын эрэг дээр гэх нэртэй газарт салхинд гарсан. Салхинд гарахын өмнө д хоёр том пиво хувааж ууцгаасан. Голын эрэг рүү явахаас өмнө дэлгүүрээс бид хэд хоёр шил Хараа нэртэй 0.75-н архи авсан юм. ...бид хэд гол дээр очоод авсан архиа хувааж уугаад байж байтал гурван машинтай хэсэг залуучууд бид нарын хажуугаар орилж чарлаад яваад өнгөрсөн. Бид нар хойноос нь явж очоод яагаад байгаа юм бэ гэхэд ******* ахыг нэг залуу араас нь өшиглөөд, ахиад нэг залуу араас нь бие рүү нь цохисон. Ингээд зодоон эхэлсэн, бөөн бужигнаан болоод нөгөө эсрэг талын залуучуудын хоёр нь зугтааж байхаар нь би ардаас нь хөөгөөд ******* нэгийг нь барьж авсан. Би болохоор хавсарч унагаасан. Мөн гэх залуугийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан. ...Би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ  гэмшиж байна” гэх мэдүүлэг /1хх-20-205 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...бид хэд өдөр дэлгүүрээс 2 шил архи, 2 том пиво аваад Сэлэнгэ голын эрэг дээр гэх газарт авсан архи, пивоо ууцгаасан. Тэгээд нэг мэдсэн чинь би архиндаа тасраад сэрэхэд ы цагдаагийн хэсэг дээр сэрсэн. ...Би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1хх-207-208 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын яллагдагчаар өгсөн  “...******* ахыг нэг залуу өшиглөөд дахиад нэг залуу нь гараараа цохисон. Тэгээд зодоон эхэлсэн би гэх залууг нь барьж аваад цээж хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд байж байсан чинь гэх залуу машин унаад цонхоороо чаддаг юм бол араас ирээрэй гэснээ салаавч гаргаад машинтайгаа зугтаасан. Тэгэхээр нь *******ын кроун маркийн машиныг унаад араас хөөгөөд гүйцээгүй орхисон... би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, /1хх-210-211 тал/,


Мөрдөн шалгах ажиллагаанд У.*******ийн яллагдагчаар өгсөн: “...*******, гэх залуугийн нүд рүү цохиж байсан. Тэгээд бөөгнөрсөн юм болоод байж байсан. ******* гэх залууг газар унагаачихсан зодож байхаар нь би ийн толгой хэсэг дээр нэг удаа дэвсээд, нэг удаа хөлөөрөө нүүр хэсэгт өшиглөчихсөн. Тэгээд би цаашаа явсан зугтааж байсан , гэх хоёр залууг хөөсөн. Би ийг гүйцэж очоод татаж унагаагаад цаашаа гэх залууг нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд буцаад зодоон болсон
газарт ирэхэд нөгөө хэд хоорондоо зодолдохоо больсон байсан. Тухайн үед архи уугаад нэлээд согтсон байсан. Манай хэд ч гэсэн согтуу байсан. ...Би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1хх-213-21 тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд А.*******ын яллагдагчаар өгсөн: “...намайг Доржсүрэн хөлөөрөө өшиглөөд, гараараа цохисон тэгээд зодоон эхэлсэн. Тэгээд Пүрэв-очир очоод гэх залуугийн нүүр рүү нь цохиод унагаасан. Хэдэн удаа цохисныг би харж чадаагүй. Би цохиулаад газарт унаад босч ирээд гэх залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохиод газарт унагаасан. Тэгээд би *******той нийлж байгаад ийг газарт байхад хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн. Мөн *******, ******* хоёр эхлээд Доржсүрэнг барьж аваад зодож, өшиглөөд байсан. Дараа нь *******, ******* хоёр айлгаад зогсож байгаа харагдсан. гэх залууг нь эхлээд ******* элэгдээд тонгойсон чинь *******, ******* хоёр дээрээс нь нүүр хэсэг рүү өшиглөөд зодож байгаа харагдсан. Дараа нь гэх залууг би очоод зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бужигнасан юм болоод л цагдаа нарыг ирэхээр зугтаацгаасан. ...Би Доржсүрэн, хоёрыг нэг нэг удаа нүүр рүү нь цохисон, мөн ийг болохоор цохиж газарт унагаагаад нэг удаа нүүр хавьцаа өшиглөсөн. ...Би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1хх-216-217 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э., Э., И. нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарын хохирогч Э., И., Э. нарын биед халдан цохих, өшиглөх зэрэг нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой
хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрсдийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.


Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.


Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар бүлэглэж 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн сумын багийн ы “” гэх газарт Э., И., Э., А.Доржсүрэн нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас Э., И., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.


Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э., И., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э. нь 785.50 төгрөгийг, хохирогч И. нь 2.231.350 төгрөгийг, хохирогч Э. нь 1.26.50 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч А.Доржсүрэн нь 1.311.50 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Э.д 700.200 төгрөг, И.д 2.000.000 төгрөг, Э.эд 1.26.50 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Доржсүрэнд 1.311.50 төгрөгийн хохирол тус тус төлсөн байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар уг хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.


Иймд шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.


Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нар нь бүлэглэж олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.


Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. Хавтаст хэргийн 218-21 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгийн талаарх лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавгаа зэргээр шүүгдэгч У.******* нь 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, ээж, ахын хамт Булган аймгийн сумын багийн ы 2-1-15 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.******* 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, ээж, аавын хамт Булган аймгийн сумын багийн ы байрны 308 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.ПүрэвОчир нь 3 дугаар курсын оюутан, ам бүл , ээж, хоёр дүүгийн хамт Булган аймгийн сумын багийн ы 2-11-3 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч А.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн сумын ы ын -09 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн сумын багийн ы хотхоны 5 дугаар гудамжны 515 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч И.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт Булган аймгийн сумын багийн ы Ойчдын 2 11-02 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон ажил эрхлэлтийн байдлыг тогтоосон байна.

Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн /218 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.


Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.


Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдгээрийн үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.


Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор
…биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.


Энэ хэрэгт шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22..1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч ******* овогт Урангэрэлийн *******, ******* овогт ы *******, ******* овогт гийн *******, овогт ын *******, овогт ы *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж”, “хоёр, түүнээс олон хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.


2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3- т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
. Энэ хэрэгт шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.*******, Б.*******, У.*******, Б.*******, Б.ЛхагваОчир, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР