Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/282

 

                                        

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай                             

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 хэсэгт хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1921003850218 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* ******* 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2008 оны 08 дугаар  сарын 12-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 7 сарын хорих ял, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Бодонгууд овогт ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн ******* 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газраас иргэн ******* өмчлөлийн “Хаужин” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,  

Мөн иргэн ******* 2 тооны адууг хулгайлж, дээл, иж бүрэн тоногтой цэрэг эмээл, давхар суран 2 ширхэг хазаар, ОХУ-д үйлдвэрлэсэн хүрэн савтай 2 нүдний дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* ******* 3 дугаар багийн нутаг “Хужир толгой” гэх газарт байх ******* гэрийн гаднаас иргэн “Супер чансаа” маркийн 47-78 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн ******* 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газраас иргэн ******* өмчлөлийн “Хаужин” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан, иргэн ******* 2 тооны адууг хулгайлж, дээл, иж бүрэн тоногтой цэрэг эмээл, давхар суран 2 ширхэг хазаар, ОХУ-д үйлдвэрлэсэн хүрэн савтай 2 нүдний дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* ******* 3 дугаар багийн нутаг “Хужир толгой” гэх газарт байх ******* гэрийн гаднаас иргэн “Супер чансаа” маркийн 47-78 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003850218 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  • Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр М. гэх хүнтэй Лхагва гэх хүнээр дамжуулж уулзаад хонийг нь сарын 250.000 төгрөгөөр харахаар болж тохирсон. ... аймагруу морины уралдаан үзнэ гээд явсан. Би ын гэрт ганцаараа үлдсэн. Би унаж байсан саарал зүсмийн морийг эмээл хазаартай нь унаад мөн ын унаж байсан ухаа зүсмийн морийг хөтлөөд, хүрэн өнгийн савтай хоёр нүдний дуран, шаргал өнгийн хөвөнтэй дээл аваад явсан. ...саарал зүсмийн морийг хөдөө хээр үлдээгээд явсан ...чоно идсэн байсан. ...2019 оны 08 дугаар сард ахын гэрт 7-8 хоносон. 8 дахь хоногийн орой 00 цагийн үед босоод гэрийн гадаа байсан мотоциклийг түрж гэрээс нь зүүн урагш гаргаад ...түлхүүрээр нь асаагаад зүүн тийш авч явсан. ...Зоригоо гэх залуугийнд очоод унаж явсан мотоциклоо сольж Зоригоогоос мотоциклийн зөрүү гэж хоёр тооны борлон ямаа авч Хэнтий аймагт 140.000 төгрөгөөр зарсан. ...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-64 дүгээр хуудас/,         
  • Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх хүнтэйгээ уулзсан тэгээд би хонио нэг сарын 300.000 төгрөгөөр харуулахаар тохирч тэр өдрөө ын хамтаар Сэргэлэн сум руу явсан. Ингээд маргаашнаас нь эхлээд манай хонийг мориор харж 3 хоносон. Ингээд би 2019 оны 05 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчимд хөдөө гэрээсээ аймаг руу явсан харин манай гэрт ганцаараа үлдсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай гэртэй ойролцоо байдаг Пүрэвжав ах надруу залгаад “Танай хоньчин чинь байхгүй байна, танай хонийг би хойд голоос гаргаад танай гэрлүү залаад орхилоо” гэж хэлсэн. ...Ингээд Пүрэвжав ах орой 21 цагийн орчимд надруу дахин залгаад “Танай хоньчин энд алга байна, би ойр хавийн айлаар хайсан боловч ямар нэгэн сураг чимээ алга” гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 05 дугаар сарын 21-ний орой шууд хөдөө гэрлүүгээ очиход миний худалдаж аваад 7 хоноогүй байсан шинэ “Хаужин” нэртэй улсын дугааргүй мотоциклийг нь асаах гэж оролдсон бололтой кундакторын утаснуудыг нь таслаад буцааж холбож байгаад масс үүсгээд эвдэж орхисон байсан. Мөн гэрт орж шалгахад миний өмсөж байсан шаргал өнгийн хөвөнтэй дээл, унаж байсан нас бие гүйцсэн саарал болон ухаа зүсмийн ширээтэй буйл загасан тамгатай 2 тооны морь, иж бүрэн тоногтой цэрэг эмээл, давхар суран 2 ширхэг хазаар, ОХУ-д үйлдвэрлэсэн 2 нүдний дуран зэрэг байхгүй болсон байсан. ...би энэ хоёр морьдоо нэгийг нь 2 сая төгрөгөнд үнэлнэ. Хоёр нүдний дурангаа 350.000 төгрөгөнд, миний аав намайг цэргээс ирэхэд өгч байсан, шаргал өнгийн дээлээ 50.000 төгрөг, суран хазаарыг нэгийг нь 50.000 төгрөгөөр, цэрэг эмээлээ 150.000 төгрөгөөр үнэлнэ. Мотоциклийн кундактор, утастай нь солиход 15000 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  • Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ахад 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрсдийн цэнхэр өнгийн “Супер чансаа” маркийн 47-78 ДОЗ улсын дугаартай мотоциклоо үлдээж “Энэ мотоциклоор манай хонийг харж байгаарай” гэж хэлээд үлдээсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед ах надруу залгаад “Танай мотоцикл алга болсон гэнэ, манай гэрт байсан гэх хүү нууцаар унаад явсан байна” гэж хэлсэн. ах өөрөө гэртээ байхгүй байх үед нь мотоциклийг аваад явсан юм шиг байна лээ. ...2018 оны 08 дугаар сард Дорнод аймгийн төвөөс 1950000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгэхээр мотоциклоо 1500000 төгрөгөөр үнэлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр манайд Дорнод аймгаас мал алдаад, эрэлд явж байгаа гээд гэдэг хүн ирсэн. ...өөрийн унаж явсан цэнхэр өнгийн чансаа маркийн мотоциклоо зармаар байна гээд надад хэлсэн. ...тэр хүн гуйгаад байхаар нь ...ярилцаж байгаад өөрийнхөө мотоцикл дээр 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг нэмж өгөөд гэх хүний мотоциклийг авсан. ...надад мотоцикль зарсан гэдэг хүн маань гэдэг хүн байсан юм билээ. Тэгээд хулгайн мотоциклоо надад зарсан болохыг өчигдөр мэдсэн, тэгээд Дорнод аймгийн Цагдаагийн албан хаагчид миний мотоциклийг надад хүлээлгэж өгсөн. Иймээс би тэр гэдэг хүнээс бэлэн өгсөн 140.000, надад өгсөн мотоциклд нь би 33.000 /гучин гурван мянга/ төгрөгөөр таваг араа, гинж, хөтлөгч, толь зэргийг засварласан, ингээд нийт 173.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
  • Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаанд улаан өнгийн унадаг дугуй байсан. Тэр дугуйг бид нар хэзээ алга болсон талаар мэдэхгүй байна. 2019 оны 08 дуаар сарын сүүлээр гэх хүн манай гэрт ирэхдээ манай улаан өнгийн унадаг дугуйг аваад ирсэн тэгээд “ нь манай хөдөө гэрт энэ дугуйг унаж ирсэн” гэж хэлээд авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
  • Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өглөө ******* төв байж байхад манай хөдөө гэр болох ******* ******* 3 дугаар баг Баянталын адаг гэх газраас манай охин Соёлчимэг гэрийн гадаа байсан хүний мотоцикл алга болсон байна гээд ярьсан. ...сураглаад явсан чинь манай гэрт байсан ******* ******* 1 дүгээр багаар цэнхэр өнгийн мотоцикл унаад явж байсан сураг гарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 - Хөрөнгийн үнэлгээний “ФЭЙР ВАЛУЭШН ХХК”-ийн шинжээчийн үнэлгээний тооцоолол:

1. Мотоцикл /чансаа маркийн/ 450,000 төгрөг,

2.  ямаа /шүдлэн нас/-ны 2 ширхэг 140,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

- Хэрлэн ******* Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

- ******* ******* Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Л.Зоригттэмжүүжинд эд зүйл хүлээлгэн өгсөн илтгэх хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67, 68-86 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зэргээр нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн ******* 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газраас иргэн ******* өмчлөлийн “Хаужин” маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан, мөн 2 тооны адууг хулгайлж, дээл, иж бүрэн тоногтой цэрэг эмээл, давхар суран 2 ширхэг хазаар, ОХУ-д үйлдвэрлэсэн хүрэн савтай 2 нүдний дуран зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* ******* 3 дугаар багийн нутаг “Хужир толгой” гэх газарт байх ******* гэрийн гаднаас иргэн “Супер чансаа” маркийн 47-78 ДОЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч М.Алтанцэцэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Б.Доржханд /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Л. /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “ФЭЙР ВАЛУЭШН ХХК”-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Хэрлэн ******* Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87-88 дугаар хуудас/, ******* ******* Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 89-91 дүгээр хуудас/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Зоригттэмжүүжинд эд зүйл хүлээлгэн өгсөн илтгэх хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх бөгөөд хохирогч ******* “Хаужин” маркийн мотоциклийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл нь санаатай бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй байх тул хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, мөн хоёр тооны морь, эд зүйл хулгайлсан, “Супер чансаа” маркийн мотоциклийг  хулгайлсан үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж хохирол хор уршигт зориуд хүргэн үйлдсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг “...хохирогч ******* “Хаужин” маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан үйлдлийг” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

“...хохирогч ******* дээл, иж бүрэн тоногтой цэрэг эмээл, давхар суран 2 ширхэг хазаар, ОХУ-д үйлдвэрлэсэн хүрэн савтай 2 нүдний дуран, иргэн “Супер чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан үйлдлүүдийг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч *******ыг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар,

“...хохирогч ******* хоёр тооны адууг хулгайлсан үйлдэл”-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ******* нь хохирогч М.од 1.000.000  төгрөгийн, иргэний нэхэмжлэгч д 173.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна. Харин хохирогч төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 7 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 59 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                          

1. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас давхар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч //-д, 173.000 /нэг зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч //-д тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН