Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 50

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хорь овогт Батаагийн Цацрал, Чонос овогт Юндэнгийн Батзориг нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цацралаас 100.000 /нэг зуун мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ю.Батзоригт  холбогдох хэргийг өршөөн хэтрүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ю.Батзоригт өмнөх Баянгол дүүргийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 01 сар 20 хоногийн ялыг эдлэхийг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар  Б.Цацралд энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг Баянгол дүүргийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор Б.Цацралд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 12 хоногийн ялд багтааж эдлэх ялыг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоногоор тогтоосугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Цацралд оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ю.Батзориг, Б.Цацрал нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 113 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Батзоригоос 8.639.004 төгрөг, Б.Цацралаас 8.639.004 төгрөг, нийт 17.278.009 /арван долоон сая хоёр зуун далан найман мянга ес/ төгрөгийг  гаргуулж хохирогч Д.Баасансүхэд 1.052.720 /нэг сая тавин хоёр мянга долоон зуун хорь/ төгрөг, Я.Бурмаад 11.225.289 /арван нэгэн сая хоёр зуун хорин таван мянга хоёр зуун наян ёс/ төгрөг, хохирогч Ч.Галбадрахад 5.000.000 /таван сая/ төгрөгийг  тус тус олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.  

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.Батзориг, Б.Цацрал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                                            

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

 

                                               ШҮҮГЧИД                                    Н.БАЯРМАА

 

                                                                                                    С.БАТЖАРГАЛ