Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/31

 

ж<»

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

шийтгэх тогтоол

№»,1/-                                                                     ЭР«»»6УЛ,»0У-

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Цогтбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг, В.Удвал, Д.Насанжаргал, Б.Эрдэнэсувд, Иргэдийн төлөөлөгч: С.Гэндэнсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүилийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн

  1. 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Б.Б, Т.Б, Э.Б нарт холбогдох 201403000505 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Бовогт Эийн Б. /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Билгүүн сургуулийн хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Товогт Бын Д. /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 6-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Батнайрамдалын Б. /РД: АГ-96032015/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай

аймгийн Цахир суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгуй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул баг, Ар нүүр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Б Ш овогт Тгийн Б. /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, эгчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 26-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эы Б. /РД: ../

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ буюу 2014 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Наран төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглаж, хохирогч Б.Быг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан, 2014 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “88” баарны гадна М.Дтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан.

 

Шүүгдэгч Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23.00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Наран төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Э.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулж байгаа ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

201403000505 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Г.Чгийн мөрдөн баицаалтын шатанд мэдүүслэн: 2014 оны 12 дугаар сарын 09-ний өглөө манай хүү Э намайг Улаанбаатар хотод байхад утсаар яриад Мыг хүнд зодуулсан бие нь муу байна гэхээр нь ирсэн. Тэгтэл манай хүү нас барсан байсан. Би тухайн Улаанбаатар хотод охиныхоо хүүхдийг харж байгаад ирж идэшээ хийгээд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Улаанбаатар хотруу явсан. Талийгаач тухайн үед шинэ баригдаж байсан барилга дээр найз нартайгаа хамт ажиллаж байсан, эрүүл саруул, өвчин зовлонгүй ямар нэгэн зовиургүй байсан. Ажлаа хийж дуусаж байгаа, цалингаа аваад хүү нь араас нь очно гэж байсан. Тэгээд гэртээ 6 дугаар ангид сурдаг дүү Оюун-Эрдэнэтэйгээ хоёулаа үлдсэн. Би өдөр болгон утсаар холбогддог байсан. 2014 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим ярихад ээжээ одоо ажил дээрээ байна буух гэж байна гэж байсан. Тэрнээс хойш холбогдоогүй. Талийгаач бага насандаа гэртээ хөдөө өсөж хүмүүжсэн. Эхлээд бага ангийн 2 дугаар ангийг 2 дугаар 10-н жилийн сургууль төгсөөд, Билгүүн сургууль руу шилжсэн юм. 2012 онд 11 дүгээр анги төгсөөд Багшийн сургуульд ороод 2 сар гаран болоод сургалт муутай юм байна, хотруу өөр сургуульд оръё гээд гарсан юм. Тэгээд ирэх жил сургуульд орно гээд ярьж байсан. Хотод нэг компаний захирлыг танидаг гээд байнга очоод ажил хийдэг байсан. 2014 оны зун хөдөө байж байгаад 9, 10 сард намайг дагаж хот яваад тэнд барилга дээр ажиллаж байсан. Тэгтэл ангийнх нь хүүхдүүд, найз нар нь гээд Б, Бт, Д нар хамт Архангайд ажиллая, ажил авчихлаа гээд дуудаад 11, 12 дугаар сард аймагт ажилласан юм. Зан төлөвийн хувьд сургууль болон олон нийтийн ажилд манлайлан оролцдог, урлаг, спортын авъяастай байнга хамт олныгоо хошуучилж, энгийн амьдралтай хүмүүст тус дэм болох гэж байдаг зөөлөн нинжин сэтгэлтэй, сургуульд байхдаа тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, урлаг спортын бүх төрлөөр шагнал авч байсан. Талийгаач анх эмнэлгээс төрсний гэрчилгээ авахдаа Д гэж нэрээр авсан юм. Тэгтэл 2 сартай байхад бие нь муудаад эмнэлэгт хэвтээд нэр тохирохгүй байна гэхээр нь М гэж нэр өгсөн юм. Тэрнээс хойш М нэрээр явсан. Д нэрээр хүн бараг мэдэхгүй. Манай ах дүү нар хүртэл мэдэхгүй бүгд М гэж дууддаг. Эхлээд Чгийн Д гэж гэрчилгээ авсан байсан. Дараа нь хойд эцэг Мын нэрээр овоглох болоод тэр үед нэрийг өөрчилж чадаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2014 оны 12-р сарын 08-ны орой 16 цагийн орчим 88 баарны орчим найз Бт, Д хоёртойгоо явж байсан. Тэд нар писи тоглоомын газар тоглох гээд явж байсан. Тэгэхээр нь би тэд нартай хамт писи тоглосон. Тэгээд би 17 цагийн орчим тоглоомын газраас гараад явсан. Дүү хоёр найзтайгаа үлдсэн ...тэр үед ямар нэгэн өвчин зовиургүй, эрүүл саруул зүгээр явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэгээд Нефтун баарнаас гарах гээд явж байтал М нэг танихгүй залуутай 00-ийн өрөөний хажууд мөрөөрөө шүргэлцсэн. Тэгтэл М тэр залуутай зодолдох гээд маргалдсан. Тэгэхээр нь би салгаад аваад гарсан. Тэгээд Б, Д. Бнайз охинтойгоо, Б, М бид долуулаа Наран баарны үүд орчим 88 баар луу явж байтал нэг залуу бид нарын хойноос гүйгээд орилоод дуудаад байсан. Тэгэхээр нь эргээд хартал Мтай бааранд маргалдсан ах шууд ирээд миний ам руу цохиод авсан. Тэгэхээр нь би бариад автал намайг хэд хэд цохиод авсан, би ч зөрүүлж хэд цохисон. Тэгтэл хамт явсан нөгөө хэд та хоёр зодолдчих гээд бид хоёрыг салгаагүй хараад зогсож байсан. Бид хоёр зодолдоод дээр доороо орсон би доор нь орсон зодуулаад байж байтал нөгөө надтай хамт байсан хэд татаж салгаад тэр залууг нилээн хэд цохисон. ...Тэгтэл М нөгөө залуутай зодолдоно гээд дайраад хэд хэд цохиж авах гээд оролдсон. Нөгөө залуу нь ухраад яваад байсан. Тэгж байгаад Мыг нүүр хавьцаа нь солгой гараараа нэг удаа цохитол М савж унаад ухаан алдсан, хамт явсан залуучууд нь танай найзыг нэг цохисон шүү гээд явцгаасан. Тэгэхээр нь Мыг босгож сэгсэртэл ухаан орохгүй байсан гэх мэдүүлэг. /хх- ийн 74-76 дугаар хуудас/

Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би хойноос найз охинтойгоо явж байтал миний хажуугаар нэг залуу гүйгээд тэд нар дээр очоод Быг барьж аваад цохиод мөргөөд унагаагаад зодоод унасан. Тэгэхээр нь бид нар салгасан. Тэгтэл М нөгөө танихгүй залуутай зодолдохоор болсон. М тэр залууг эхлээд нүд орчим нэг цохисон. Нөгөө залуу эрүү орчим цохиод авсан. Тэгээд тэр хоёр тойрч явж байгаад нөгөө залуу Мыг нэг гараараа хальт цохиод нөгөө гараараа саваад цохитол М засмал зам дээр савж унаад ухаан алдаад ...би босгох гээд сэгсэртэл ухаан орохгүй байсан. Тэгээд түргэн дуудаж ирээд аваад явсан ухаан орохгүй байсан. ...Өглөө 08 цагийн орчим сэрээд дуудсан чинь бие хөшөөд царай нь хөхөрсөн нас барсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 77-79 дүгээр хуудас/

Гэрч Т.Бтийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэгээд талийгаач М, Б найз залуу нар араас дагаад явж байсан. Тэрний ард Б найз охинтойгоо явж байсан. Тэгээд бид нар Наран баарны араар тойроод явж байсан чинь араас нэг залуу дуудаад байсан. Тэгж гүйж ирээд Б гэж залууг цохиод авсан тэгээд хоорондоо зодолдсон. ...М тэр Бтай хоёулаа хоорондоо зодолдъё гээд зодолдохоор болоод хооронд зайнаас бие биеэ цохих гэж хальт хальт цохилцож байгаад Б солгой гараараа нэг саваад цохитол талийгаач засмал зам дээр саваад унасан. Тэгээд очоод хартал нүд нь бүлтгэнээд ярьж чадахгүй бие нь салганаад ухаангүй шахам бие нь хөдөлж чадахгүй болчихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 80-82 дугаар хуудас/

Гэрч Б.Атийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Зодоон хийгээд байсан залуу 88 баарны харалдаа засмал зам дээр явж байхад араас нилээн олон залуучуудтай хамт ирээд Мтай маргалдаад байсан ...Тэгтэл М нөгөө залуу хоёрыг хооронд нь зодолдуулна гээд байсан ...тэр хоёр зодолдож байгаад нөгөө залуу нь Мыг цохиод авсан чинь хойшоо саваад засмал зам дээр саваад аймаар чанга унасан. Тэгээд М дугарч хөдөлж чадахгүй бид нар эмнэлэг түргэн дуудаад сандарч байх үед нөгөө залуучууд явчихсан байсан. ...М унасны дараа өөрөө босож чадахгүй Маа гэсэн чинь ярьж дуугарч чадахгүй, царай нь цагаараад хөлс гараад, нүд нь гөлрөөд яраглаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 90-92 дугаар хуудас/

Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:                                                   М

Б хоёрыг хооронд нь зодолдуулсан. Эхлээд М 2-3 удаа цохиж аваад Б нь цохиж чадахгүй ухарч явж байгаад дайраад би ард зогсож байсан. Тэгтэл Б толгой, нүүр орчим цохисон чинь талийгаач М хойшоо саваад засмал зам дээр унасан. Тэгээд ухаан алдчихсан байсан. /хх-ийн 93-95 дугаар хуудас/

Гэрч Н.Пийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 88 баарны харалдаа баруун талын засмал зам дээр Б нэг залуутай зодолдох гэж байсан. Нөгөө залуу нь Б луу дайраад нилээн хэд цохиод авсан. Б хөдлөхгүй байж байснаа нэг л удаа шанаа руу нь цохисон. Тэгтэл нөгөө залуу саваад унасан. Найзууд нь очоод чи ганц цохиулаад уначихлаа босооч гэж хэлж байсан. Тэгснээ найзууд нь нөгөө залууг өргөөд замын баруун тал руу гаргасан. Би машиндаа Б, Э хоёрыг суулгаад хөдөлсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 98-100 дугаар хуудас/

Гэрч А.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэр залуучууд долуулаа Наран буудлын хажуугаар гараад урд зүгт явж байсан. Тэгсэн чинь Б араас нь гүйж очоод одоо нүд нь хөхөрсөн Б гэх залуутай зодолдсон. Ц бид хоёр араас нь гүйж очоод салгах гээд оролдсон. ...Б Мт чи намайг шаагаа биздээ гөлгөө гэж хэлэхэд М нь шууд Быг шанаа руу нь гараараа 2 удаа цохисон. Б зөрүүлээд зүүн гараараа шанаа руу нь нэг удаа цохисон чинь М доошилж ирээд хойшоо саваад унасан. Найзууд нь Мыг босгох гээд өргөсөн. Тэнд байсан нэг охин нь болиоч ээ түргэн дууд гэж орилсон. Би тэр үед Мыг ухаан алдахаар нь айсан гэх мэдүүлэг. /хх-ийн 102-103 дугаар хуудас/

Гэрч О.Цийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: М Быг хоёулаа тэгвэл нэг нэгээрээ зодолдчихъё гэсэн. Тэгтэл Мын найзууд тэг тэг наад хоёроо зодолдуулчих гээд байсан. Тэгээд тэр хоёр зодолдсон чинь М дайрч цохичихоод ухраад Б цохихгүй хамгаалчихаад тэр хоёр бие биеэ хөөгөөд тойроод явж байгаад Б Мын нүүр эрүү орчим нэг цохисон чинь М саваад унасан. ...М савж унаад ухаан алдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 106-108 дугаар хуудас/

Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:                                  Б          тэнд

хэрэлдэж маргалдаад байсан хүнтэйгээ зодолдохоор болсон. Тэр хүн нь одоо бодоход талийгаач байсан юм билээ. Миний хувьд тэнд байсан залуучуудыг огт танихгүй ганцхан Быг л таньдаг. ...Тэгээд тэр хоёр зодолдохоор болоод талийгаач болсон залуу Быг цохиж аваад байсан. Тэгтэл Б одоо цохиж болсон уу гээд цохисон. ...талийгаач хойшоо саваад унаж байсан. Тэгтэл найз нар нь сэгсрээд байсан. Талийгаач ухаан алдсан бололтой байсан. ...тухайн үед замын гэрэл ассан байсан болохоор орчинд өдөр шиг л гэрэл гэгээтэй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 119-120 дугаар хуудас/

Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Э.Б нь 1992 онд Архангай аймагт төрсөн, би барилгад ажилладаг байсан болохоор эмээ, өвөө нь өсгөсөн юм. Эхээс хоёулаа эгч Б нь Улаанбаатар хотод ажилладаг. Ам бүл гуравуулаа, бага байхдаа цэцэрлэг, сургуулиар дамжиж 3 дугаар 10-н жилийн 8 дугаар анги төгсөөд, мэргэжил сургалтын төвийн авто засварын ангийг төгсөөд Гурван тамир ХХК-нд 2-3 сар ажилласан. Тэгээд Эрдэнэт хотод мото буудлагын ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Гурван тамир ХХК-нд ажиллаж байгаад бөөр нь өвдөөд байхаар нь гаргасан. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад 2013 оны 06 дугаар сараас эхлэн миний төрсөн дүү Нтэй хамтарч хувиараа барилгын засал чимэглэлд ажиллаж байгаа юм. Энэ хэрэг болохын өмнө Б барилга дээр эгчтэйгээ ажиллаж байгаад хэдхэн хоног амраад бид хоёр түлээ түлш, идэш уушаа хийгээд гэртээ байж байгаад хэрэг болдогийн урд орой 20 цагийн орчим байх утсанд нь мессеж ирээд байгаа бололтой байсан. Надад хүүхдэд юм аваачиж өгөөд ирье гээд гарсан. Тэгээд 23 цаг өнгөрөөд байж байхад би залгасан юм тэгэхэд утсаа авахгүй байж байгаад нэг аваад надтай ярьсан. Тэгээд би одоо очлоо ээжээ гэж байсан. Ирэхгүй болохоор нь би дахин залгаад байсан утсаа авахгүй байгаад байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад нэг утсаа аваад одоо очлоо гэсэн удалгүй гэртээ ирсэн. Тэгтэл нүүр ам нь халцарч улаан эрээн болсон байсан. Миний бие муу байсан болохоор яасан юм бэ? юу болов гээд уйлж байгаад асуусан, ээжээ хүү нь баахан банди нарт зодуулчихлаа гэж байсан. Би жаахан хямраад ухаан алдсан байсан. Нэг сэртэл намайг сэгсэрчихсэн сандраад байж байсан. Бид 2 бараг 05 цагийн үед унтсан байх. Бын хувьд хөгжилтэй яриа хөөрөөтэй, хүнд тусархуу, уяхан зөөлөн хүнд буруу санаад, элдэв янзаар хэлээд байдаггүй. Миний бие муу группт байдаг болохоор ажил хийж ээжийгээ тэжээдэг юм гэх мэдүүлэг. /хх-ийн 141 дүгээр хуудас/

Гэрч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Б бид 2 эхээс хоёулаа. Бид 2 эмээ, өвөө дээрээ голдуу байж өссөн. Багадаа 3 дугаар 10-н жилийн сургуульд суралцаж байгаад мэргэжил сургалтын төвд суралцаж төгсөөд цэргийн албанд яваад ирсэн. Тэгээд Гурван тамир ХХК-нд барилгачинаар ажилд орсон. Би 2 жилийн өмнө Улаанбаатар хотруу явсан. Намайг явснаас хойш бие нь өвдөөд гээд ажлаасаа гарсан байсан. Дараа нь ээжийн дүүг дагаж барилгын ажил хувиараа хийсэн. Бын зан байдлын хувьд зөөлөн, халирхай, элдэв хурц аашгүй. Хүн болгонтой тоглоод инээж хөхрөөд явж байдаг. Хүнд тусархуу, найз нөхөд ажлын хүмүүс нь ам сайтай байдаг гэх мэдүүлэг. /хх-ийн 142-143 дугаар хуудас/

Гэрч Д.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Э.Б нь миний төрсөн эгч Д.Эийн хүү байгаа юм. Бага наснаас эхлэн эхлэн эмээ, өвөөгийн гар дээр өсөж дунд сургуульд суралцаж төгсөөд, мэргэжил сургалтын төвд орж суралцан төгссөн. Дараа нь цэргийн алба хааж ирээд ээж нь барилгад ажиллаж байсан болохоор Гурван тамир ХХК-нд орж ажиллаж байгаад бөөр нь өвдөөд ажлаа хийж чадахгүй байна гээд хэсэг гарсан байсан. Тэгээд би 2014 оны 07 дугаар сараас эхлэн дагуулж ажилласан. Эхлээд Өмнөговь аймагт эмнэлгийн барилга барьсан. Хамт авч яваад барилгын засал чимэглэл хийдэг байсан. 8 дугаар сард Ихтамир зуслангийн засварын ажлыг хийсэн, дараа нь бид хоёр 100 айлын барилга дээр хувиараа засал чимэглэлийн ажил хийгээд 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүйтэрсэн болохоор ажил зогсоод байж байсан юм Б зан чанарын хувьд даруу төлөв, хэлсэн ярьсан үгэнд сайн ордог, ажил хийхдээ бие даагаад юм аа хийчихдэг. Архи дарс ууж элдэв муу зан араншин байхгүй, хүмүүстэй найзархаг, нөхөрсөг бололтой байдаг. Хаяа тамхи татаад байгаа бололтой байдаг. Ажил төрлөө сайн хийдэг, ээж Э нь элэгний хатууралтай хүнд өвчтэй, ээжийгээ сайн асарч сувилдаг их сайн хүү байгаа юм. Ээж нь бие муутай байнга эмчилгээ сувилгаа хийлгэж байдаг ам бүл цөөн болохоор Б л ээжийгээ асарч сувилж байгаа. Ганц эгч нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 144-145 дугаар хуудас/

Гэрч Ж.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Шөнө 23 цаг 47 минутад 88 баарны үүдэнд эрэгтэй хүн ухаан алдаж унаад сэрэхгүй байна гэсэн дуудлага ирж би түргэний жолооч Хуягбөхийн хамт 23 цаг 51 минутад 88 баарны гадна очсон. Очиход 20 орчим насны согтууруулах ундааны зүйл уусан залууг хоёр залуу хоёр талд нь гараад сугадсан байдалтай байсан. Би үзлэг хийхэд пүлс 94, хүчилтөрөгч 95, хүүхэн хараа гэрлийн урвалтай, ухаан санаа бүдгэрсэн, биеийн байрлал идэвхигүй сул, артерын даралт үзэх боломжгүй байсан. Тухайн үед би уг залууг дараагийн шатны нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр хүлээн авахын сувилагч Пүрэвсүрэнд хүлээлгэн өгч яаралтай тусламжийн өрөөнд оруулж өгөөд дараагийн дуудлагад явсан. ...тухайн үед хажууд нь байсан хүмүүс тэр залуугийн найз нар нь хүнд цохиулаад унасан гэж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 165-167 дугаар хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 83 тоот шинжээчийн дүгнэлт: Талийгаач М.Дгийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр оношны 1-рт тусгагдсан гавлын хөндийн битүү, хүнд, хавсарсан гэмтлийн шинж тэмдгүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндэрлүүд, З.А-д тусгагдсан шинэ, З.Б-д тусгагдсан хуучин гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гавлын хөндийн битүү хүнд гэмтэл болох гавал ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл хальсны цус харвалт, тархи няцралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-32 заалтаар гавлын хүнхрээ ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээр цус хуралдсан, тархины эд няцарсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь гавлын хөндийн битүү, хүнд, хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаачид ямар нэгэн үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй. б.талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй гэх дүгнэлт. /хх-ийн 191-194 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г, Д.М, Н.Энарын бүрэлдэхүүнтэй 75 дугаартай дүгнэлтэд:

  1. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №83 үндэслэлтэй болно.
  2. Талийгаачид гавлын баруун зулайгаас духны зүүн хэсэг ба гавлын баруун урд хонхор луу хүрсэн шугаман нэг хугарал, хатуу хальс дээрх ба аалзан бүрхүүл доорх баруун зулай цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн няцралт тогтоогдлоо.

3.4. Баруун зулайд нэг удаа хүч үйлчлэхэд дээрх гавлын хугарал, баруун талын зулай чамархай, зүүн чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн бөмбөлгийн суурь болон хажуу хэсгийн няцралт үүссэн байна

  1. Толгойн баруун хэсгээр хатуу гадаргуу дээр унахад толгойн гэмтэл үүсч болно.
  2. Гавлын хугарал нь нэг удаагийн хүч үйлчлэхэд үүссэн болно.
  3. Дээрх толгойн гэмтэлтэй хүнд явах, ярих зэрэг ухамсарт үйлдлийг тархи цусан хураанд дарагдаж эхлэх хүртлээ хийх боломжтой гэх дүгнэлт. /хх-ийн 685-688 дугаар хуудас/

Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2014 оны 12-р сарын 08-ны орой 23 цагийн орчим Б, М, Д, Б, Б нар намайг бүлэглэж зодсонд гомдолтой байна. ...Би Нептүн бааранд коридорт нь явж байхад талийгаач Д буюу М намайг зүүн мөрөөрөө мөрлөсөн. Тэрнээс болж маргалдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 71 дүгээр хуудас/

Гэрч А.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Гаднаас Б шанаа нь нэг талдаа халцарчихсан орж ирсэн. Би сая зодуулчихлаа гараад ир гэж хэлсэн. Тэгээд Ц, Б бид гурав баарнаас гарсан чинь Быг зодсон хүмүүс байхгүй байсан. Би хэнд зодуулсан юм бэ гэж асуухад түрүүн чиний уулзаад байсан залууд гэж хэлсэн. Тэгээд бид гурав уруудаж Наран буудлыг тойроход нөгөө залуучууд долуулаа Наран буудлын хажуугаар гараад урд зүгт явж байсан. Тэгсэн чинь Б араас нь гүйж очоод одоо нүд нь хөхөрсөн Б гэх залуутай зодолдсон. ...Тэгээд салцгаагаад Ц Б бид гурав буцаад алхаад явж байтал нөгөө зодолдсон залуу нь хойноос орилоод хүрч ирээд Быг цохиод авсан. Б зөрүүлж цохиод зодолдсон. Зодолдож байхад нөгөө залуучуудын нэг болох урт хар куртиктэй намхандуу биетэй найз охинтойгоо явсан залуу нь Бын гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Би салгах гээд зогсож байхад М хүрч ирээд дайрахаар нь би барьж аваад миний дүү найзуудыгаа аваад явчих гэж хэлсэн. Ц бас урт хар куртиктэй сахалтай бор царайтай нэг залууг нь бариад авсан байсан. Би Мыг бариад зогсож байтал Быг Бтай зодолдож байхад нөгөө гурав нь Быг нийлж зодоод замынхаа зүүн тал руу авч гарсан. ...Наран буудлын урд эхлээд Б одоо нүд нь хөхөрч хавдсан байгаа Б гэх залуутай зодолдсон. Наран буудлын урд Б Бтай хоёр удаа зодолдсон. Сүүлийнх нь удаа зодолдож байхад цуг явсан гурван залуу нь хажуугаас нь нийлж Быг гар хөлөөрөө өшиглөж цохиж зодсон гэх мэдүүлэг. /хх-ийн 102-103 дугаар хуудас/

Гэрч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2014 оны 12 сарын 08-ны орой найз Дөлгөөний хамт Нептүн бааранд сууж байтал гаднаас Ө орж ирээд намайг гараад ир гэж хэлсэн. Мөн Ө өөр ширээн дээр сууж байсан Аыг бас дуудсан. Тэгээд гурвуулаа баарнаас гарч ирээд Наран буудлын урд очсон. Тэнд Ц, Б хоёр байж байсан Б зодуулчихлаа гээд доошоо тонгойчихсон сууж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 115-116 дугаар хуудас/

Гэрч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2014 оны 12 сарын 08- ны орой 23 цаг өнгөрч байхад мөрдөн байцаагч Д.Бтой хамт Наран төв орж хүнтэй уулзах гээд найзынхаа машинтай яваад очсон. Тэгтэл хэсэг залуучууд тойроод зогссон хоёр залуу хоорондоо зодолдож байсан 4-5 залуу тойроод зогссон нэг охин хамт зогсож байсан. Тэгэхээр нь Б цагдаа хувцастай явж байсан машиныхаа цонхыг онгойлгоод больцгоо гээд хэлсэн чинь тэр залуучууд салаад явж байх шиг байсан. Тэд нар Наран төвийн ертөнцийн зүгээр урд талд зодолдож байсан. Бид хоёр удаагүй машинтай хөдлөөд явсан 12-р дэлгүүр ороод буцаад хүрээд ирсэн чинь Наран төвийн зүүн талд зам дээр нэг залуу дундаа оруулсан тал талаас зодож байсан. Б тэр зодуулж байсан залууг Б гэж танисан. Б тэд нарыг зодож байхыг хараад машинаасаа буугаад гүйж очиж салгаж байсан. Би машин дотроо сууж байсан юм. Тэгтэл тэр эмэгтэй хэсэг залуучууд нь урагшаа 88 баарыг чиглээд явсан Нөгөө Б гээд залуу нь нэг залуутай хоёулаа үлдсэн. ...эхлээд очиход бол /сүүлд нэрийг нь мэдсэн/ Б гээд залуу цагаан пудболкгой залуутай зодолдож байсан. Дараа нь харин Б дунд орчихсон газар унасан байсан уу яасан 4 залуу зодож байсан. Нэг өндөр улаан куртиктэй залуу, нөгөө цагаан пудболктой залуу, бас нэг жижиг биетэй намхан цэнхэр куртиктэй залуу, нэг бараандуу куртиктэй залуу байсан. Тэр дөрөв л зодож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/

Гэрч Э.Оын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: Би 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найз Тулгатай хамт Нэфтүн гэх бааранд орсон. Нэфтүн бааранд ороод Тулга, М, М бид 4 нэг ширээнд хамт суусан. Тухайн үед талийгаач М манай ширээнд дээр нилээн согтуу ирсэн. Ширээн дээр ирэхээр нь нэг архи хийж өгсөн. Хийж өгсөн архийг уугаад босоод явах шиг болсон. Би энэ үед тамхи татахаар гадаа гарсан. Тамхи татаж, хүмүүстэй юм ярьж 10 орчим минут болоод эргээд Нэфтүн бааранд ороход бид нарын сууж байсан ширээн дээр пивоны шил хагарсан байсан. Би Тс юу болсон талаар асуухад М, М 2 хальт маргалдаад М ширээн дээрх пивоны шилийг хагалчихлаа гэж байсан. Намайг гаднаас орж ирэхэд талийгаач үүдний ширээн дээр 2 найзтайгаа сууж харагдсан. Хоёр найзынх нь нэг Б байсан, нөгөө залуугийн нэрийг санахгүй байна. Маргааш нь би Улаанбаатар хот явах байсан болохоор удалгүй баарнаас гараад гаднаас такси бариад харьсан. Улаанбаатар хотод очсоны дараа Тулгатай утсаар ярихад М өчигдөр хүнд цохиулаад нас барсан гэнээ гэж хэлсэн. Би юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 886-887 дугаар хуудас/

Гэрч Н.Тгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг Сонины 12 дугаар байранд гэртээ байхад М залгаад Нэфтүнд байна ороод ир гэсэн. Би Нэфтүн бааранд 22 цагийн үед орсон байх. Намайг ороход М, О, М 3 байсан. М нилээд согтсон байсан. Бид нарыг ууж байхад талийгаач М манай ширээн дээр ирж суусан. Талийгаач М архи уусан бололтой халамцуу байх шиг байсан Ширээнд суухаар нь нэг архи хийж өгөхөд уусан. Энэ үед О тамхи татахаар гараад явсан. М бүжиглэх гээд босоод явсан. Тэгтэл М талийгаачийг чи ах нартайгаа архи уулаа гээд согтуурхаад байсан. Би чи эр хүн байж архиа харамлаад байгаа юм шиг дуугүй бай гэж хэлэхэд намайг юм ярьж байгааг мэдэж байгаа юм байхгүй сууж байсан. Тэгснээ ширээн дээр байсан пивоны шилийг ширээ ирмэгдүүлж цохиод хагалсан. Энэ үед талийгаач явлаа гээд надруу толгойгоо дохиод яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 889-890 дүгээр хуудас/

Гэрч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: Бааран дотор байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байсан. Тухайн үед найз Б над дээр ирэх ёстой байсан болохоор би ганцаараа баарны гадаа гараад Бын утасруу залгаж ярьчихаад эргээд бааранд орж ирэхэд М талийгаач нар хоорондоо хэрэлдчихсэн байсан. Би Мгаас юу болсон талаар асуухад М ширээн дээр суугаад гэж хэлж байсан. Тэрнээс өөр зүйл надад хэлээгүй. Би Мг юундаа хэрэлддэг юм бэ гээд сандал дээр суулгасан. Намайг гаднаас орж ирэхэд М пивоны шилийг хагалчихсан байсан. Харин талийгаач руу шидсэн эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед талийгаачийн биед ямар нэг гэмтэл учраагүй зүгээр байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 894-895 дугаар хуудас/

Гэрч Э.Мгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: Би тухайн үед хэрүүл маргаан гэхээр зүйл хийгээгүй. Манай ширээн дээр ирээд суухаар нь ах нартайгаа суугаад байгаа юм уу, яв гэсэн утгатай зүйл хэлсэн санагдаж байна. Би ямар нэг хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. Би талийгаачийг пивоны шилээр цохиогүй. Би тухайн үед нилээд согтсон байсан. Ширээн дээр байсан пивоны шилийг хагалсан санагдаж байна. Согтуурхаад л тэгсэн байх. Би их согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед талийгаач надаас хол зайнд сууж байсан, Би талийгаачид ямар нэг бэртэл гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би хүн гэмтээхээр зүйл хийгээгүй санагдаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 897-898 дугаар хуудас/

М.Мын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/

Жудо бөхийн дасгалжуулагч Б.Батдэлгэрийн тодорхойлолт: /хх-ийн 23 дугаар хуудас/

Талийгаачийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд: /хх-ийн 24-62 дугаар хуудас/

Хохирогч Э.Бын биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 182-183 дугаар хуудас/

Шинжээчийн 489 тоот дүгнэлтэд: 1. Э.Бын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зовхины гадна буланд жижиг зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацарт зулгаралт, цус хуралт,

  1. эгэмний доод хэсэгт жижиг цус хуралт, баруун тохойд зулгаралт, 12-р шүд хөдөлсөн гэмтлүүд тогтоогдлоо.
  2. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/хх-ийн 177-178 дугаар хуудас/

Э.Бын биед үзлэг хийсэн гэрэл зураг: /хх-ийн 182-183 дугаар хуудас/

Э.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх

баримтууд /хх-ийн 287, 301-303 дугаар хуудас/

Т.Бы иргэний үнэлэхний лавлагаа, ял шйитгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 236, 239 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг: /хх-ийн 310-311 дүгээр хуудас/

Гэрч А.Өын мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа /хх-ийн 366-368 дугаар хуудас/

Хохирогч Г.Чгийн төлбөр хүлээн авсан баримт ./хх-ийн 548 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг 88 гэсэн нэртэй баарны гадна

М.Дтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Чгийн “...Би хүнд зодуулаад эмнэлэгт ухаангүй байна гэж бодсон. Найз нараас нь сонсоход нэг хүнд нэг цохиулаад хойшоо саваад унасан, тэгээд ухаангүй байж байгаад нас барсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Б.Эийн “...Тэд нар писи тоглоомын газар тоглох гээд явж байсан. Тэгэхээр нь би тэд нартай хамт писи тоглосон. Тэгээд би 17 цагийн орчим тоглоомын газраас гараад явсан. Дүү хоёр найзтайгаа үлдсэн ...тэр үед ямар нэгэн өвчин зовиургүй, эрүүл саруул зүгээр явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Б, Э.Б, Т.Бт, Б.Ат, Б.А, Н.П, А.Ө, О.Ц, Г.Э нарын “...Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг 88 нэртэй баарны гадна талд Э.Б нь талийгаач М.Дтэй зодолдож түүнийг зүүн гараар саваад нүүрэн тус газар нь цохиход Д нь засмал зам дээр толгойгоороо саваад аймаар чанга тас хийгээд унасан. Тэгээд очоод хартал нүд нь бүлтгэнээд ярьж чадахгүй бие нь салганаад ухаангүй шахам бие нь хөдөлж чадахгүй болчихсон. .. тэгээд унтсан юм шиг хурхираад зүүдлээд юм яриад байхаар нь унтчихлаа гэж бодоод би хажуу талын өрөөнд унтсан, өглөө Мын утас дугарахаар нь сэрээд Мыг сэрээх гэтэл сэрэхгүй, бие нь хөшөөд нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-76, 77, 80, 88, 92, 93, 98- 100,  102,      106,      119       дүгээр хуудас/, шинжээч эмч С.Хишигмаагийн “...талийгаач

М.Д нь гавал ясны хоёр ширхэг тахиралдсан болон шугаман хугарлын улмаас тархины хатуу бүрхүүл, хальсан дээрх цусан хураа үүсэж тархи дарагдаж нас барсан...” гэх дүгнэлт /хх-170-171 дүгээр хуудас/, талийгаачид гэмтэл учирч нас барсан болохыг нотолсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 83 тоот тоот шинжээчийн дүгнэлт /хх-191-194 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г, Д.М, Н.Энарын бүрэлдэхүүнтэй 75 дугаартай дүгнэлт /хх-ийн 685-688 дугаар хуудас/ болон эдгээр мэдүүлгийн эх сурвалжийг баталсан шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.Б нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Наран төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэж, үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.Быг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Б.Бын хохирогчоор болон гэрчээр мэдүүлсэн “...2014 оны 12 сарын 08-ны орой талийгаач Д, би Б, Б, Д нартай хамт Нептүн баарнаас гараад явж байтал араас Нептүн бааранд маргалдсан Б гүйж ирээд миний уруул руу цохиж, куртик дарж байгаад нилээд хэд цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-72-75 дугаар хуудас/, гэрч Э.Бын “...Би Д, Б, Б, Д нараас хойноос Наран баар тойроод явж байтал миний хажуугаар нэг залуу гүйгээд тэд нар дээр очоод Быг барьж аваад цохиод мөргөж унагаад зодоод унасан...” гэх мэдүүлэг /хх-79 дүгээр хуудас/, гэрч Б.Д, Б.Ат, Т.Бт нарын “...Наран баарны араар тойроод явж байтал араас нэг залуу дуудаад байсан тэгж гүйж ирсэнээ Б гэж залууг цохиод авсан...” гэх мэдүүлгүүд /хх-81-82, 88-89, 91-92 дугаар хуудас/, гэрч А.Ө, О.Ц нарын “...Б тэд нарын араас гүйж очоод одоо нүд нь хөхөрчихсөн байгаа Б гэх залуутай зодолдсон. Бид хоёр араас нь гүйж очоод тэр хоёрыг салгах гэж оролдсон, тэр хоёр ноцолдоод газар унасан...” гэх мэдүүлэг /хх-103, 107-108 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г, Д.М, Н.Энарын бүрэлдэхүүнтэй 75 дугаартай дүгнэлт /хх-685-688 дугаар хуудас/ болон шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нар нь бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Наран төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Э.Быг үл

10

 

Э.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Бын “...2014 оны 12-р сарын 08-ны орой 23 цагийн орчим Наран баарны гадаа Б, М, Д, Б, Б нар намайг бүлэглэж зодсонд гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-71/, шүүгдэгч Б.Б, Э.Б, гэрч Бт, Б.Ат нарын “...Д, Б, Б, Д, Б нарыг Наран баар тойроод явж байхад Б ирээд зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-76, 79, 81-82, 91-92 дугаар хуудас/, гэрч А.Ө,

О.Ц, Н.Гын нарын “...урьд нь зодолдож байсан залуу араас орилж ирээд Быг цохиод авсан, Б зөрүүлж цохиод тэр хоёрыг зодолдож байхад тэр залуучуудын нэг болох урт хар куртиктэй намхандуу биетэй улаан хацартай буюу найз охинтойгоо явсан залуу нь Бын гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг Мыг бариад зогсож байхад Быг нөгөө гурван залуу нь Бтай нийлж зодоод замынхаа зүүн тал руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-104, 106-108, 123-124 дүгээр хуудас/, гэрч Э.Сийн “...Быг Наран баарны тэнд хүмүүст зодуулсан талаар А, Ө, Ц, Т нар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-130 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 489 тоот дүгнэлт /хх-177-178 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Э.Б. Б.Б, Э.Б, Б Д, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдэн авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх. шүүгдэгч Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан хорих ялаас Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан үндэслэлээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, үлдсэн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нар нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй ба энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 273 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 295, 296, 297, 298, 303 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

  1. Шүүгдэгч Э.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Э.Б, Т.Б, Б.Б, Б.Д нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 7 /долоо/

Ф               жилийн   хугацаагаар  хорих  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн

  1. д          зааснаар 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,                   181.2.5-д зааснаар шүүгдэгч

Э.Быг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Быг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Дийг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн

  1. 181.2.5-д зааснаар шүүгдэгч Т.Быг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  1. Анхны   Ардчилсан сонгууль           болж            байнгын ажиллагаатай парламент

байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 -д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

  1. Анхны   Ардчилсан сонгууль           болж            байнгын ажиллагаатай парламент

байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар                               шүүгдэгч Б.Бд Эрүүгийн                  хуулийн тусгай    ангийн 181

дүгээр зүйлийн 181.2.1,         181.2.5-д зааснаар оногдуулсан 3   /гурав/ жил 01      /нэг/ сарын

хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн                   тусгай ангийн 181                         дүгээр          зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар

оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,                                     шүүгдэгч Б.Дид Эрүүгийн                хуулийн тусгай    ангийн 181

дүгээр зүйлийн 181.2.1,         181.2.5-д зааснаар оногдуулсан 3   /гурав/ жил 01      /нэг/ сарын

хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн                   тусгай ангийн 181                         дүгээр         зүйлийн 181.2.1, '181.2.5-д зааснаар

оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хасаж, шүүгдэгч Б.Бын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Бын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Дийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Бы биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн
  1. д          зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан

Щ               Эрүүгийн    хуулийн    ерөнхий    ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч

Э.Бт оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д

 

ф

зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нарын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн

ф               хугацаагаар,  шүүгдэгч                 Т.Бд  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн

  1. 181.2.5-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч

Э.Бын цагдан хоригдсон 273 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  1. Шүүгдэгч Э.Б. Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б 32 хоног, шүүгдэгч Э.Б 18 хоног, шүүгдэгч Б.Д 18 хоног, шүүгдэгч Т.Б 18 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт цагдан хорих, Б.Б, Э.Б, Б.Д, Т.Б нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
  3. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.