Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/234

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2115002990247 дугаартай, 163/2021/0222/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Орхон аймгийн ******* сумын багийн 9-5 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ТӨҮГ-т цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Дамчинчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дамчинчулуун өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Г.Дамчинчулуун нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэр эх” нэртэй амралтын газарт 2021 оны 08 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчим Г.******* гэгчтэй маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дамчинчулуунд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2115002990247 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэр эх” нэртэй амралтын газарт 2021 оны 08 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчим Г.******* гэгчтэй маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ын өгсөн: “...22 цагийн үед хоолны газраас гарч бие засчихаад эргээд орох гэж байхад шатан дээр манай ажлын газрын залуу Г.******* над руу хандаж ийм байдалтай байхыг чинь хүлээж байлаа гэж хэлээд гараараа намайг түлхэн газарт унаган, газарт унасан байхад нүүрэн хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би тухайн үед босох гэтэл миний цамцнаас толгой хэсэг рүү татаж хөдөлгөхгүй болгож байгаад олон удаа нүүр, толгой, 2 талын чамархай хэсгүүд рүү тус тус өшиглөөд байсан. Тэгээд хэрхэн яаж салсан гэдгээ санахгүй байгаа бөгөөд ухаан орсон чинь унасан газартаа хэвтэж байсан. Сэрээд уг хоолны газар руу ороход ******* гитар бариад зогсож байхаар нь *******ыг барьж авахад хамт байсан хүмүүс бид 2-г салгасан. Тэгээд би ******* намайг зодчихлоо гэж *******, ******* нарт хэлж өөрийнхөө гар утсаар өөрийн эхнэр Б.Сайнтуяаг дуудан гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх-9 тал/,

Гэрч М.*******ийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний шөнийн 12 цагт Г.******* залгаад амралтын газарт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн *******д зодуулсан талаараа хэлсэн. Тэгээд маргааш ажилдаа очиж чадахгүй гэж хэлэхээр нь тухайн үед би ******* руу маргааш ажилтай юм байж яах гэж архи уусан юм бэ гэж хэлэхэд Г.******* сахарын өвчтэй учраас бага хэмжээгээр архи уусан ч гэсэн өвчнөөс болоод амархан согтчихдог юм гэсэн тайлбар хэлсэн. Үүний дараа ******* руу залгаад “чи яагаад согтуу хүн зодчихдог юм бэ, согтуу хүн зодох дуртай юм бол над дээр хүрээд ирээрэй, чи өмнө нь ийм асуудал гаргаж байсан. Би хүний нөөцийг орлож байхдаа ч арга хэмжээ аваагүй өнгөрч байсан шүү” гэж хэлсэн. Г.******* нь өөрөөсөө насаар ах болон албан тушаал дээгүүр хүмүүсийг хүндэлдэггүй юм шиг байна. Би түүнийг ажил дээр болон өөр бусад газарт дарамталсан, дээрэлхсэн, заналхийлсэн зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-73 тал/

Гэрч Н.*******ын өгсөн: “...Намайг 2021 оны 8 дугаар сарын 22-ны орой 20 цагт ажил дээрээ очиход манай ажилтнаас нэг нь *******, ******* хоёр хоорондоо маргалдсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би ******* дээр очоод ганцаарчлан уулзаж ярилцсан. *******аа *******тай юунаас болж муудсан юм бэ гэхэд таныг явсны дараа би рестораны үүдэнд *******тай таарсан чинь ******* “чи ер нь яах гээд байгаа юм бэ? Гээд надаас хэрүүл өдсөн. Тэгэхээр нь би яасан бэ? Юу болсон бэ? гээд шатнаас хамт буугаад газар нэг удаа хавсарч унагаасан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би чи өшиглөж цохиод биед нь гэмтэл учруулсан юм биш биз дээ гэхэд ******* үгүй хавсарч унагаачихаад цохиж зодсон зүйлгүй би буцаад ресторан руу орсон. Тэгээд Ариунболд ах гитар барьж ирээд нэг ая тоглоод өгөөч гэхээр нь тайзан дээр гитар бариад сууж байхад ******* араас ресторанд орж ирээд толгой руу нь цохиод маргаан үүссэн. Тэгээд Өлзийбат *******ыг аваадсалгаж холдуулсан. Удалгүй *******, Учрал, Өлзийбат нар харьцгаасан талаар хэлж байсан.. ...” гэсэн мэдүүлэг /хх-77-79 тал/

Гэрч С.*******ын өгсөн: “...би ойролцоогоор 22 цагийн орчим Ресторанаас гараад ертөнцийн зүгээр баруун талд бага зэргийн зайтай байрлах сүүдрэвчний хажууд ганцаараа тамхилаад зогсож байхад *******тай таарсан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан болохоор *******ыг хаанаас гарч ирснийг хараагүй. Тэгээд *******ыг харахад нүүрээ нэг гараараа дарчихсан байдалтай байхаар нь юу болсон бэ гэхэд Даймаа буюу ******* намайг цохичихлоо яагаад намайг цохиж байгаа юм бол гэж хэлэхээр нь би тэгээд гайгүй юу яаж байгаа юм бол гэж хэлчихээд яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-83 тал/

Гэрч М.*******гийн өгсөн: “...орой 22 цагийн үед Г.******* нь гаднаас ресторанд орж ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд надад би *******д зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* дээр очоод “чи яахаараа ах захаа хүндэлдэггүй *******ыг зодчихвоо” гэхэд ******* бид хоёрын дунд зодолдох шалтгаан байсан юм гэж хэлээд өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь аан за за гээд би өөр юм хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-87-88 тал/

 

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №487 дугаартай шинжээчийн:

1.  Г.*******ын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний салстад цус харвалт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хэвлий, зүүн гарын сарвууд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, нүдний салстад цус харвалт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн цус хуралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно....” гэх дүгнэлт /хх-25-26 тал/,

Шүүгдэгч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байна. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Тэр-Эх” нэртэй амралтын газар Г.*******тай миний бие маргалдсан нь үнэн. Бид хоёрыг маргалдах үед огт хүн байгаагүй. Тухайн үед би рестронаас гараад үүдэнд Г.*******тай таараад юу байна Эрдзнэбаяраа гэж мэдлэхэд юу гэнэ ээ чи яг яах гээд байна вэ? гэж хариулахад нь би мэнд ус мэдэж болохоо байчихсан юм уу гэж хэлэхэд чи тэгээд яах гээд байгаа юм бэ гээд Г.******* над руу гараа явуулаад зуурахад нь би буцаагаад хувцаснаас нь зуурч бид хоёр барьцалдаж аваад зууралдсан чигтээ шатнаас бууж, шатнаасаа 1 метрийн зайд холдсоны дараа *******ыг хавсарч унагаасан нь үнэн. Бид хоёр зууралдсан чигтээ газар унахдаа намайг цохих үйлдэл хийхээр нь цээжээр тэврээд доош дарахад ******* чи намайг босгоотох харин босгочихвол би чамайг ална гээд босох оролдлого хийгээд гар, хөл нь цохих оролдлого хийгээд байхаар нь босговол ямар нэг юм болно гэж айгаад би хэсэг хугацаанд цээжээр нь тэвэрсэн чигтээ эсэргүүцэж байсан. Би ерөөсөө Г.*******ын толгой тархи руу зориуд цохих үйлдэл хийгээгүй. Зууралдаж ноцолдох эсэргүүцэл үзүүлэх үйлдэл бол хийсэн. Тухайн үед бид хоёрыг зууралдаж ноцолдох хугацаанд эргэн тойронд огт хүн байгаагүй, тэгээд салаад холдож зайгаа аваад шууд ресторан руу би түрүүлээд явж ороход араас удалгүй Г.******* орж ирээд өөрийн сууж байсан ширээн дээр буцаж суух үед нь *******, Мягмар нар нь ширээн дээр нь сууж байсан. Тэгээд би ширээн дээр Өлзийбат, Учрал нарын хамт сууж байхад ******* ирээд чи яагаад *******ыг зодчихвоо, чамайг зодчихлоо гэж хэллээ гэхэд нь би “бид хоёрын дунд маргаан болсон нь үнэн. Харин цохиж зодсон зүйл байхгүй гэж хэлсэн”. Тэгээд удалгүй Ариунболд ах намайг нэг дуу дуулаад өгөөч гээд гитар өгөхөд нь гитараа хөглөх гээд тайзан дээр доош хараад зогсож байтал толгойн ар хэсэг рүү 2-3 удаа хатуу зүйлээр цохиход нь зайгаа аваад хартал ******* ард зогсчихсон чамайг ална банди минь гээд зогсож байсан. Тэгээд манай ажлын газрын Мягмар, Өлзийбат, Учрал нар салгасан. Тэгээд би тус газраас 23 цаг өнгөрөөгөөд харьсан. Дээрх болсон асуудалд гэрч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг тухайн болсон үйл явдлаас өөр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ийн өгсөн мэдүүлэг бол тухайн үеийн болсон явдлаас өөр зүйл ярьсан байна. ******* над руу залгахдаа чи ямар овоо муу банди вэ? чи тийм юм бол намайг ирээд зодчих гэжхэлж байсан. Өмнөх ажлын байрны маргаантай асуудал дээр ******* арга хэмжээ авахгүйгээр өнгөрөөсөн гэдэг нь худлаа. Тухайн үед дүрэм журмаараа шийдэгдээд өнгөрсөн нь үнэн.. ...” гэх мэдүүлэг /хх-99-101 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.*******ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж буй үйлдэл идэвхтэй, ийнхүү цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.*******ы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******ыг Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэр эх” нэртэй амралтын газарт 2021 оны 8 дугаар сарын 21-ний оройн 22 цагийн орчим Г.******* гэгчтэй маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******ыг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээтэй холбоотой гарсан зардал 275.400 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 31 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймгийн Нийгмийн даатгалын  хэлтэсийн тодорхойлолт, Орхон аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Орхон аймгийн ******* сумын багийн 9-5 тоотод, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/107 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.*******ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай. 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.******* нь хохирогч Г.*******т 275.400 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР