Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0404

 

2014 оны 10 сарын 15 өдөр                    Дугаар 404                                    Улаанбаатар хот

 

 

Л.С-н   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Л.С хариуцагчийн өмгөөлөгч А.С, М.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.С-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

(                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч А.С, М.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь удаа дараа зөрчил гаргаж, өөрийнхөө ^ гаргасан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Апбан үүргээ удаа дараа биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасны улмаас Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тухай 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаагаар ажиллуулахгүйгээр, эрхийг нь хасч сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар

сарын 08-ны өдрийн 13-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Л.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Сийг урьд эрхэлж байсан Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн нэгжийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Л.С-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4455148 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга нэг зуун дөчин найман/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварыг зохих журмын дагуу суутган тооцож нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, үлдэх олговрыг Л.Ст олгосугай.

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Г давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хууль буруу хэрэглэж тайлбарласан, хууль зөрчсөн талаар:

Сэргэлэн сумын Засагдаргын Тамгын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажпаас чөлөөлөх" тухай 24 дүгээр тушаалын үндэслэл болсон Л.С-н гаргасан зөрчил бүрийг шүүхээс шалгаж тогтоон, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж Л.С нь маргаан бүхий захиргааны актад холбогдох зөрчлүүдийг 2011 оны 08 дугаар сараас 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасныг зөрчсөн....сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна" гэсэн нь утгын хувьд авцалдаагүй, ойлгомжгүй, хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

  1. оны 03 дугаар сарын 01-ний өдөр Л.С нь төрийн албанд томилогдсон. Томилогдсон өдрөөс хойш удаагүй дээр дурьдсан олон зөрчлүүдийг үргэлжлүүлэн гаргасан. Тухайн зөрчлүүдэд урьд нь арга хэмжээ авагдаж байсан. Хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд зөрчил гарснаас хойш сахилгын шийтгэл ногдуулж болохгүй, хугацаа өнгөрөөгүй хэд хэдэн зөрчил тогтоогдсон байгаагаас зөвхөн ганц жишээ авахад 2013 оны 06 дугаар сарын 30-нд зөрчил гаргаснаас хойш 2 сар 05 хоногт, илрүүлсэн даруйд ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол
 

сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасныг зөрчөөгүй болно.

Л.Сийг хөрөнгө орлогын мэдүүлэгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргаагүй гэж маргаагүй. Харин Л.С нь "Төсөл сонгон шалгаруулах зөвлөл"-ийн нарийн бичгийн даргаар томилогдон энэхүү үүрэгт ажлаа хэрэгжүүлэхдээ давуу байдлаа ашиглан хадам ээж Д.Нын нэрээр зээлийн материал бүрдүүлэн комиссын хурлаар оруулж шийдвэр гаргуулан, зээлдэгч 3 дугаар багийн иргэн Д.Н гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээл олгох тухай хэлэлцсэн хурлын тэмдэглэлийн 1 хуудсыг Л.С сольж хийсэн нь тогтоогдсон. Энэхүү ашиг сонирхлын зөрчил удаан хугацаагаар үргэлжилсээр байсан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар Төслийн зээл эргэн төлөлтийн талаарх мэдээнд Д.Ныг зээлээ хуваарийн дагуу төлсөн гэж мэдээг буруу гаргасан үйл ажиллагаанд нь маргасан, энэхүү үйлдэл нь тогтоогдсон болно.

Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд энэхүү материалыг бүрдүүлж оруулах нь битгий хэл хэлэлцэхэд ч оролцохгүйгээр татгалзах ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэж заасныг зөрчсөнийг илрүүлснээр хариуцлага тооцох нэг үндэслэл болгосон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Шүүх Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын 2 дахь хэсгийн 4-д "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно" гэж заасныг зөрчсөн гэжээ.

Л.Сийг нэг өдөр дуудаж авчраад ажлаас халсан тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материА танилцаад нэмэлт тайлбар хийх дахин шалгалт явуулах эрхтэй" гэх мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Л.С удаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, түүнийг нь тамгын газрын даргын зүгээс анхааруулж өөрөөр нь дахин зөрчил гаргахгүй гэсэн баталгаа гаргуулж, тушаалаар арга хэмжээ авсны дараа дахин төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн болон эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудлууд гаргасан нь баримттай тул ажлаас халсан. Түүний гаргасан бүх хэрэг зөрчлүүдийг аймгийн Цагдаагийн байгууллагаар шалгуулахад үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлээс 11 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлана гэжээ. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ гэж заасан байхад шүүх Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын зарим заалтыг зөрчсөн гэсэн үндэслэл гаргасан.

Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн агүулгыг огоорч хүчинтэй эсэх нь тодорхойгүй журмыг тэдгээрээс илүү, давуу байдлаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг зөрчсөн байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хуралдаанаар шийдсэн. Тухайлбал С.Гээс гэрч н.Цэрэнноровыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авсан захирамж гаргаж биелэлт хангагдаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэтэл тэрхүү гэрчээр шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон "Л.Ст тухай бүрт нь арга хэмжээг авч өөрт нь танилцуулж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан" нөхцөл байдлыг тодруулах нэн ач холбогдолтой байсан болно.

Л.С-н дээрх                                             зөрчлүүдээс шалтгаалан байгууллагын хэвийн

ажиллагаанд саад учирч, удаан хугацаагаар үргэлжилж улмаар даамжрах шинжтэй байсан тул төрийн алба цэвэр ариун байх зарчмыг үндэслэн дээрх хуулиудад заасан үүргээ үнэнчээр биелүүлсэн албан хаагч би буруутгагдсан.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэн буруутай этгээд ажлаас халагдсаны болон ажилгүй байсан хугацааны мөнгийг олгох эсэх нь тодорхойгүй мөн үндэслэл муутай байгаагаас гадна Төрийн албаны тухай х уулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хуулийг буруу хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.С нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас “төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн, удаа дараа зөрчил гаргасан" гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан байх ба үндэслэл тус

бүрийг хянан үзэхэд:

өөртөө хамаарал бүхий этгээдэд зээл олгосон, зээлийн дээд хэмжээ 5 сая төгрөг байхад хэтрүүлэн 7 сая төгрөгийг өөрийн хадам ээж Д.Нт олгосон, зээлийн эргэн төлөлтийн мэдээг худлаа гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Л.С нь Засаг даргын Тамгын газарт мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд сумын Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоолын дагуу Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.

Д.Н нь тус төслөөс 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 7 сая төгрөг зээлсэн байх боловч энэхүү зээлийн гэрээнд Д.Н гарын үсэг зураагүй, түүнийг төлөөлж, Л.С зурсан, зээлийн эргэн төлөлтийг нэхэмжпэгч болон түүний нөхөр Б.Жанчив төлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төв аймгийн Цагдаагийн газрын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 28/04/1688 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг Л.С зөрчиж, өөртөө хамаарал бүхий этгээд болох өөрийн хадам эх Д.Нт зээл олгох үйл ажиллагаанд оролцсон буруутай байна.

Гэвч энэхүү үндэслэлээр нэхэмжпэгчид сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Учир нь Төрийн албаны

 

тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байна.

“Зээлийн эргэн төлөлтийн мэдээг худлаа гаргасан” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгчээс “миний гаргасан ямар мэдээ буруу болсон нь тодорхойгүй, миний гарын үсэгтэй баримт байхгүй, энэ нь төрийн сангийн төлөөлөгчийн үүрэгт ажилд хамаарна” хэмээн маргаж байх ба үүнтэй холбоотой тайлан мэдээ болон мэдээг хэн гаргах үүрэгтэй тухай баримт байхгүй, хэрэгт Сум хөгжүүлэх сангийн товч тайланг хавсаргасан, гэрч П.Ггаас “Л.С нь 540.000 төгрөгийг төлөөгүй байхад төлсөн гэж мэдээ гаргасан” гэж мэдүүлжээ.[1]

Хариуцагч энэ зөрчлийг 2013 оны 1, 2 сарын үед мэдсэн болох нь гэрч П.Ггийн “Л.С зөрүүтэй тайлан гаргасан байсныг Тамгын газрын даргад хэлж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эндээс үзэхэд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хариуцагчаас “нэхэмжлэгч нь 2011 оны 08 сарын Зээл олгох эсэх асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг өөрт ашигтайгаар зассан, 1 хуудас сольсон” гэж тайлбарлаж байх ба энэ зөрчлийг 2013 оны 10 дугаар сарын эхээр Цагдаагийн байгууллага шалгах үед мэдсэн болох нь хариуцагчийн тайлбараар[2] тогтоогдож байна. Маргаан бүхий захиргааны акт 2013 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр гарсан байх тул уг зөрчил нь нэхэмжпэгчид хариуцлага тооцох үндэслэл болоогүй байна.

-“ноос тушаасан мэдээг алдаатай гаргасан” гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч нь ноосны урамшууллын мэдээ гаргахдаа алдаатай бичсэнээс М.Алтангэрэл 600.000 төгрөгөөр хохирсон болох нь Төв аймгийн Цагдаагийн газрын 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 28/04/1688 тоот албан бичиг, гэрч Л.Энхтуулын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн нэхэмжпэгчээс энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, “хохирлыг барагдуулна” гэх ба уг зөрчил 2012 оны 9 дүгээр сард гарсан тул хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

-“гарын үсэг хуурамчаар зурсан” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжпэгч нь ургацын мэдээ, бэлчээрийн сургалт явуулсан тухай мэдээг гаргадаг байсан бөгөөд багийн Засаг дарга болон иргэдийн өмнөөс мэдээг хугацаанд

 

нь гаргахын тулд гарын үсэг зурсан тухайгаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “энэхүү зөрчлийг ажлаас халахдаа үндэслэл болгоогүй” гэж тайлбарласан тул шүүхээс уг зөрчилд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

-“ёс зүй зөрчсөн, төсөв хувьдаа ашигласан” гэх зөрчлийн тухайд:

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.1-д зааснаар Ёс зүйн хороо шийдвэрлэх байтал Засаг даргын Тамгын газрын дарга нь энэхүү зөрчлийг эрх бүхий Ц байгууллагаар шалгаж, тогтоолгоогүй, өөрийн нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлыг өөрөө шийдвэрлэсэн буруутай байна.

Мөн “Төсвийг хувьдаа ашигласан” гэх зөрчлийн тухайд энэхүү үйлдлийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй болохыг тогтоожээ.

Хариуцагчаас “байгууллагын удирдах албан тушаалтныг зохисгүй үг хэллэгээр бусад албан хаагчдад ярьсан тул сануулах шийтгэлийг оногдуулж байсан” гэж тайлбарлаж байгаа боловч сануулах шийтгэл оногдуулсан тушаалыг бичгийн X хэлбэрээр гаргаагүй, нэхэмжлэгчид танилцуулаагүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Хоёрын 3, 4-т заасантай нийцэхгүй.

2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хурлын тэмдэглэлд “сануулах арга хэмжээ авав” хэмээн тэмдэглэсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, тэмдэглэлд тусгах замаар биш тушаал гаргах журмаар сахилгын шийтгэл ногдуулдаг, мөн ямар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, үүнтэй холбоотой тайлбарыг зөрчил гаргагчаас

авсан байх ёстой.

Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэх боловч энэхүү тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Хоёрын 6-д заасныг зөрчжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “цалин бууруулах арга хэмжээ авсан болохыг нэхэмжлэгч цалин авахдаа мэдсэн’’ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь шийдвэр гаргасныг мэдэгдэж байгаа хэлбэр болохоос шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, түүнээс тайлбар авах, гомдол гаргах эрхээр хангах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолыг хуулиас дээгүүр үзсэн” гэх гомдлын тухайд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах журмыг Засгийн газар тогтоохоор тусгайлан эрх олгосон, энэхүү журмыг захиргааны хэргийн шүүх хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “тухай бүрт нь арга хэмжээ авч, өөрт нь танилцуулж байсныг мэдэх гэрчийг асуулгүй хэргийг шийдсэн” гэх гомдлын тухайд хариуцагч С.Г нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд[3] “Цэрэнноров уг нь гол гэрч байгаа юм, шүүхэд ирнэ гэсэн ч яагаад ирээгүйг мэдэхгүй байна, шүүх хурлыг үргэлжлүүлэх санА байна” гэж тайлбарлаж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах, уг тушаалаа мэдэгдэх зэрэг ажиллагааг ямар нэгэн гэрчээр нотлуулах замаар биш, зохих журмын дагуу тушаал шийдвэрээ гаргаж, гаргасан шийдвэрээ танилцуулж, танилцуулснаа баримтжуулах замаар сахилгын шийтгэл оногдуулах ёстой атал энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Харин “цалин хөлсийг хэнээс гаргах талаар заагаагүй” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх ба мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн
     

 

/

Text Box: /
албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн

 

  1. 26.4, 26.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мал эмнэлгийн үржпийн нэгжийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 4.455.148 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварыг зохих журмын дагуу суутгаж, үлдэх олговрыг Л.Ст олгохыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Гт даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 



Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 
 

[1] Хавтаст хэргийн 148 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 119 дүгээр тал

[3] 2 дахь хавтаст хэргийн 72 дугаар тал